Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/124

 

2024       06             13                                            2024/ШЦТ/124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Хохирогч Ц.Л, О.Т нарын өмгөөлөгч Д.Б,

Шүүгдэгч Х.Г, Н.Т нарын өмгөөлөгч Ө.Н,

Шүүгдэгч: Н.Х, Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ө овогт Хын Г, Б овогт Нгийн Т нарт холбогдох эрүүгийн 2435000000105 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19...... оны 5 дугаар сарын 06-нд Архангай аймгийн ............. суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, суурь боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, “А..........”ХХК-д барилгын мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт  Улаанбаатар хот  ......... дүүргийн ..........-р хороо ....... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ө овогт Хын Г /РД:..................../.

Монгол Улсын иргэн, 19.... оны 02 дугаар сарын 10-нд Архангай аймгийн ............ суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “А.........”ХХК-д барилгын даамал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт  Увс аймгийн ......... сумын Өнөр хотхон .......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 620 нэгжээр буюу 620.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт Нгийн Т /РД:................/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Олон Улсын худалдааны төвийн гадна талбай дээр иргэн О.Тыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах,

Шүүгдэгч Н.Х, Х.Г нар бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Олон Улсын худалдааны төвийн гадна талбай дээр иргэн Ц.Лг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр  хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Х.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Х.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Олон Улсын худалдааны төвийн гадна талбай дээр 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр  О.Тыг зодсон болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дахь тал),

Хохирогч О.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Х.Г нь миний баруун хөмсөгт цохиж хөнгөн гэмтэл учруулсан гэж бодож байна. Яагаад гэвэл Ц.Л нь Н.Хийг надаас салгаж бид ойролцоо байх хүмүүсийг тусламж гуйгаад Н.Х бид хоёр маргалдаж барьцалдаж авахад Х.Г нь намайг цохисон ба миний баруун хөмсөг язарч зодоон дууссан. Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор, уршиг хохирлыг нэхэмжлэхгүй. Х.Г, Н.Х нар надаас уучлалт гуйж миний эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан тул надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29, 31 дэх тал), 

Иргэний нэхэмжлэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “О.Тын биед учирсан гэмтлийн улмаас 2024 оны 4 дүгээр сарын 25-аас 5 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс 142’931 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан. Уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд тушаах ёстой” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал),

Гэрч А.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Намайг харж байхад барилгын шар хувцастай 35-40 орчим насны залуу О.Тыг зодож баруун хөмсгийг нь яз цохисон. Харин Ц.Лг хэн яаж зодож цохисон эсэхийг би хараагүй ба түүний хамар хэсэгт язарч цус гарсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал), 

Шүүгдэгч Х.Гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Тухайн үед О.Т нь Н.Хийг барьж цохих гээд хүрээд ирэхээр би түүнийг цохисон ба О.Тын хөмсөгнөөс цус гарсан. О.Тын биед учирсан гэмтлийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны орой би учруулсан.  О.Тд 2.500.000 төгрөг төлж холбогдох бүх эмийн эмчилгээ хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 116-117 дахь тал)-үүдээр шүүгдэгч Х.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Олон Улсын худалдааны төвийн гадна талбай дээр О.Тыг зодсон болох нь тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 196 дугаартай “Үзүүлэгч О.Тын биед баруун хөмсөгний дээд хэсэгт язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, баруун тохойд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Баруун хөмсөгний дээд хэсэгт язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, баруун тохойд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун хөмсөгний дээд хэсэгт язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, баруун тохойд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун тохойд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 69-70 дахь тал)-ээр хохирогч О.Тын биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Г нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч О.Тын биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд цохиж хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Х.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Х.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Н.Х, Х.Г нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.Х, Х.Г нар бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Олон Улсын худалдааны төвийн гадна талбай дээр иргэн Ц.Лг зодсон болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дахь тал),

Хохирогч О.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Т болон түүнтэй хамт явсан залуу Ц.Лг газарт унагаачихсан зодож байсан. Х.Г, Н.Х нар нь миний болон Ц.Лгийн эрүүл мэндэд учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлж барагдуулсан. Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор, уршиг хохирлыг нэхэмжлэхгүй. Одоо миний биед өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн  28-29, 31 дэх тал),

Хохирогч Ц.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Х.Г нь намайг татаж газарт хавирч унагааж миний хамар хэсэг рүү өшиглөсөн би яа гэж хэлээд нүүрээ дараад босох гэхэд Төрмөнх нь алаад өг наадах аа гэж хэлээд миний баруун хөхний доод хэсэгт буюу хавирга руу өшиглөсөн. Тухайн үед миний амьсгаа давхцан баруун хавирга эвгүй болчихоор нь би толгойгоо бариад газар хэвтсэн ба намайг ээлжлэн өшиглөж байсан. Би одоо болилдоо гэж орилж босож ирэхэд Тын баруун хөмсөг язарч түүнээс цус их хэмжээгээр гарч байсан. Н.Х нь миний хавирга хэсэг рүү өшиглөсөн. Х.Г нь миний хамар хэсэг рүү өшиглөсөн. Н.Х нь надтай удаа дараа ирж уулзаж, уучлалт гуйж шинжээч эмчид үзүүлэхгүй тохиролцох талаар санал тавьж миний биед учруулсан хохирлын эмчилгээ зардалд урьдчилсан байдлаар 500.000 төгрөг өгсөн. Х.Г нь зодоон дуусаагүй үргэлжлэх явцад О.Тыг цохиж түүний баруун хөмсгийг гэмтээсэн. Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор, уршиг хохирлыг нэхэмжлэхгүй. Х.Г, Н.Х нар нь миний болон О.Тын бид хоёрын эрүүл мэндэд учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлж барагдуулсан. Одоо миний биед өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. ” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн  35-36, 38 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ц.Лгийн биед учирсан гэмтлийн улмаас 2024 оны 4 дүгээр сарын 25-аас 5 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс 142’931 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан. Уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд тушаах ёстой” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал),

Гэрч А.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Намайг харж байхад барилгын шар хувцастай 35-40 орчим насны залуу О.Тыг зодож баруун хөмсгийг нь яз цохисон. Харин Ц.Лг хэн яаж зодож цохисон эсэхийг би хараагүй ба түүний хамар хэсэгт язарч цус гарсан байсан. Төрмөнх болон түүнтэй хамт явсан хоёр залуугийн биед болон нүүрт ямар нэгэн ил харагдах гэмтэл үүсээгүй. Тухайн залуучууд миний биед халдаж цохисон зүйл байхгүй ба би Төрмөнх болон түүнтэй хамт явсан хоёр залууг цохиогүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал),

Гэрч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн үед Х.Г нь Ц.Лг өмсөж байсан цамцны мөр хэсгээс нь барьж аваад нүүр хэсэгт цохиж газар унагаасан. Н.Х нь босож ирээд Ц.Лгийн цээж хэсэг рүү өшиглөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал),

Шүүгдэгч Х.Гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би Ц.Лгийн нүүр хэсэгт цохиж газарт унагааж, гуя хэсэгт 1-2 удаа өшиглөсөн. Харин Н.Х нь Ц.Лгийн хавирга цээж хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. 2024 оны 4 дүгээр сарын 25-ны орой Ц.Лгийн хавиргад учирсан гэмтлийг Н.Х өшиглөж, хамарт үүссэн гэмтлийг би гараараа цохиж учруулсан. Н.Х бид хоёр гэмт хэргийн улмаас О.Т, Ц.Л нарын биед 2024 оны 4 дүгээр сарын 25-ны орой учруулсан гэмтлийг эмчлүүлэх чиглэлээр тус бүр 500.000 өгсөн. Мөн сүүлд Ц.Лд 3.000.000 төгрөг, О.Тд 2.500.000 төгрөг төлж холбогдох бүх эмийн эмчилгээ хохирлыг бүрэн барагдуулсан ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 116-117 дахь тал),

Шүүгдэгч Н.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Ц.Лгийн баруун хавирга хэсэгт 1-2 удаа өшиглөсөн. Харин Х.Г нь Ц.Лг газарт унгаасан ба яаж цохиж унгаасан, түлхэж унгаасан эсэхийг би сайн мэдэхгүй. О.Тын биед учирсан гэмтлийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны орой Х.Гт учруулсан. Харин Ц.Лгийн биед учирсан гэмтлийг би уг өдөр хөлөөрөө өшиглөн учруулсан. Х.Г бид хоёр гэмт хэргийн улмаас О.Т, Ц.Л нарын биед 2024 оны 4 дүгээр сарын 25-ны орой учруулсан гэмтлийг эмчлүүлэх чиглэлээр тус бүр 500.000 өгсөн. Мөн сүүлд Ц.Лд 3.000.000 төгрөг, О.Тд 2.500.000 төгрөг төлж холбогдох бүх эмийн эмчилгээ хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100-101 дэх тал)-үүдээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 177 дугаартай “Ц.Лгийн биед баруун талын дараалсан гурван ширхэг хавирганы хугарал, хамрын нуруунд язарсан шарх, зүүн хөмсөгний дээд хэсэг, эрүү, баруун тохойд зулгаралт, бүсэлхийн баруун хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Баруун талын дараалсан гурван ширхэг хавирганы хугарал, хамрын нуруунд язарсан шарх, зүүн хөмсөгний дээд хэсэг, эрүү, баруун тохойд зулгаралт, бүсэлхийн баруун хэсэгт цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун талын дараалсан гурван ширхэг хавирганы хугарал, бүсэлхийн баруун хэсэгт цус хуралт гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин хамрын нуруунд язарсан шарх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хөмсөгний дээд хэсэг, эрүү, баруун тохойд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Жаргалын үүд” эмнэлгийн дүрс оношилгооны их эмч А.А эмчийн цээжний рентген хариуд “Баруун талд урд, доод хэсэгт дараалсан 3 хавирга мөгөөрс ясны шилжих хэсэгт зөрөөтэй хугаралтай” гэж бичигдсэн байна. Харин баруун талын хэд хэддүгээр хавирганы хугарал болох нь тодорхой тусгагдаагүй тул баруун талын хэдээс хэддүгээр хавирга хугарсан гэдгийг тогтоох боломжгүй байна. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 79-80 дахь тал)-ээр хохирогч Ц.Лгийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Н.Х, Х.Г нар нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Ц.Лгийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зүйлчилж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Х, Х.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Олон Улсын худалдааны төвийн гадна талбай дээр иргэн Ц.Лгийн цээжин тус газарт хөлөөрөө өшиглөж, хамар хэсэгт гараараа цохиж хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлжээ.

Мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заажээ.

Тодруулбал, шүүгдэгч Н.Х, Х.Г нар бүлэглэн Ц.Лгийн цээжин тус газарт хөлөөрөө өшиглөж, хамар хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Х, Х.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч О.Тын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор, уршиг хохирлыг нэхэмжлэхгүй. Х.Г, Н.Х нар надаас уучлалт гуйж миний эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан тул надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг, хохирлыг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

Хохирогч Ц.Лгийн 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор анх удаа өгсөн: “Н.Х нь надтай удаа дараа ирж уулзаж, уучлалт гуйж шинжээч эмчид үзүүлэхгүй тохиролцох талаар санал тавьж миний биед учруулсан хохирлын эмчилгээ зардалд урьдчилсан байдлаар 500.000 төгрөг өгсөн. Одоо миний биед өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн  38 дахь тал),

Хохирогч Ц.Лгийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор дахин удаа өгсөн: “Х.Г, Н.Х нар нь миний болон О.Т бид хоёрын эрүүл мэндэд учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлж барагдуулсан. Одоо миний биед өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг, хохирлыг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн  38 дахь тал),

Хохирогч О.Т, Н.Х нарын мөрдөн байцаалтын шатанд: “Н.Х, Х.Г хоёр нь Ц.Л, О.Т бид хоёрт учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан бөгөөд цаашид бид хоёрт дээрх хүмүүсээс нэхэмжлэх зүйл байхгүй, цаашид гомдол, санал, хүсэлт байхгүй болно” гэх гарын үсгийг нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 152 дахь тал)-г тус тус үнэлээд шүүгдэгч нараас шийтгэх тогтоолоор хохирогч О.Т, Ц.Л нарт гаргаж олгох хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Учир нь хохирогч Ц.Л 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор анх удаа өгсөн мэдүүлэгтээ хохиролд 500.000 төгрөг авсан талаар мэдүүлсэн, шүүгдэгч Н.Хийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн дансны хуулгаар 2024 оны 4 дүгээр сарын 26,  5 дугаар сарын 07, 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд хохирогч Ц.Лд 3.000.000 төгрөг, хохирогч О.Тд 2.500.000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. 

Тодруулбал  хохирогч нарын мэдүүлэг болон мөнгө шилжүүлсэн баримтаар хохирогч Ц.Лд 3.500.000 төгрөг, хохирогч О.Тд 2.500.000 төгрөгийн хор уршиг төлсөн болох нь тогтоогдож, хохирогч нар гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг, хохирлыг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Хохирогч нарын өмгөөлөгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь хохирогч Ц.Лд дахин 3.000.000 төгрөгийн хохирол төлөх ёстой  боловч төлөөгүй учраас хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч хэрэгт авагдсан хохирогч О.Т, Ц.Л нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Х.Г, Н.Х нар нь миний болон О.Т бид хоёрын эрүүл мэндэд учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлж барагдуулсан. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг, хохирлыг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч нар нь цаашид бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдож байна.

Өмгөөлөгч Д.Бгийн үйлчлүүлэгч нарынхаа хүсэл зоригоос өөр зүйл шаардаж гаргасан хүсэлт нь “Өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, түүний хүсэл зоригийг илэрхийлж оролцох” зарчимд нийцэхгүй байгаа тул уг хүсэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх бөгөөд энэ нь шүүгдэгч нарын холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Иргэний нэхэмжлэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “О.Тын биед учирсан гэмтлийн улмаас 2024 оны 4 дүгээр сарын 25-аас 5 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс 142’931 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан. Ц.Лгийн биед учирсан гэмтлийн улмаас 2024 оны 4 дүгээр сарын 25-аас 5 дугаар сарын 01-ны өдөр Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс 142’931 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан. Уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд тушаах ёстой” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал) хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч Х.Г, Н.Х нар нь  2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд 142’931 төгрөгийг тус тус шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 162, 164 дэх тал)-д тус тус авагдсан байх тул шүүгдэгч нараас шийтгэх тогтоолоор эрүүл мэндийн даатгалын санд гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Х, Х.Г нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч маргаагүй болно.

2. Шүүгдэгч Н.Х, Х.Гт нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Н.Х, Х.Г нар Ц.Лгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь тогтоогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан эрүүгийн хариуцлага,

Мөн шүүгдэгч Х.Г нь О.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Н.Х  нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 620 нэгжээр буюу 620.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 127 дахь тал)-аар тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Х.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 144 дэх тал)-аар тогтоогдсон.

Шүүгдэгч Х.Гийн зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан үндэслэл хангагдсан гэж үзэн шүүгдэгч Х.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2’700’000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500’000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Х.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 500 нэгжээр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 2700 нэгжээр торгох ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3.200 нэгжээр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3’200’000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

Мөн шүүгдэгч Н.Хийн зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан үндэслэл хангагдсан гэж үзэн шүүгдэгч Х.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2’700’000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2’700’000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тохиролцож ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулж, оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоох боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.  

Шүүгдэгч Х.Г, Н.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Х.Г, Н.Х  нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Хын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т  заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Б овогт Нгийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Гт 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Хөд 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Х.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 500 нэгжээр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 2700 нэгжээр хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3.200 нэгжээр торгох ялаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.Г, Н.Х нарт оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Х.Г, Н.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Х.Г, Н.Х нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                 Б.ГАНСҮХ