Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2021/02582

 

 

 

 

 

 

 

   2021          09          02                                   101/ШШ2021/02582

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.У-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-т холбогдох,

2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлс 64,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагчийн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-******* 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс хойших хугацааны буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлс 64 650 000 /жаран дөрвөн сая зургаан зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай.

Миний бие Д.У нь М.Э-ийнэмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалыг эрхэлж байсан бөгөөд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн .... дугаар тогтоолоор тус үүрэгт ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн байдаг. Ингээд миний бие 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “М.Э-ийнэмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7 000 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан юм. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн .... дугаар шийдвэрээр “Д.У-г М.Э-ийнэмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ажилгүй байсан хугацааны олговорт 6 902 320 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.У-т олгож, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Д.У-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж” шийдвэрлэсэн байдаг. Улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн .... дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ..... дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон болно. Гэтэл, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн .... дугаар “Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, тус өдрийн .... дүгээр “Шүүхийн гүйцэтгэх хуудас” гарч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болсон. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ....дугаар тогтоолын 4 дэх заалтаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-*******-ын харьяанд “М.Э-ийнэмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулсан байдаг. Гэтэл, өнөөдрийг хүртэл хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-М.Э-ийнерөнхий газар/ нь М.Э-ийнэмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүргээ огт биелүүлэлгүй иргэн миний эрх, ашиг сонирхлыг хохироосоор байна. Харин, үүрэгт ажлаас чөлөөлөгдөж ажил хүлээлцсэн өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны буюу 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны цалинд 6 902 320 төгрөгийг шүүхийн шийдвэрт заагдсаны дагуу надад олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй”, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тус тус заасан байдаг. Иймд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-******* 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс хойших хугацааны буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлс 64 650 000 /жаран дөрвөн сая зургаан зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчаас 2018.6.12-ны өдрөөс хойших хугацааны ажилгүй байсан цалинд 64 650 000 төгрөг гаргуулна. Нэхэмжлэгч нь лабораторийн захирлаар ажиллаж байсан бөгөөд үүрэгт ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Улмаар шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах шаардлага гаргаж шийдвэрээр нэхэмжлэлийг хангасан. Харин олговорт 6 сая төгрөг олгосон. Улмаар магадлал, тогтоолоор шийдвэр хэвээр үлдээсэн. Гэтэл хариуцагч нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх болсон. 2018.6.20-ны Засгийн газрын тогтоолоор М.Э-ийнерөнхий газрын харьяанд лабораторийг оруулсан. Гэтэл хариуцагч нь одоог болтол олговор олгоогүй. Харин 2018.6.12-ны өдөр хүртэлх олговор олгосон. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 36, 69-д зааснаар олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Мөнгөн дүн нь 24 сарын дундаж цалингаар тооцсон гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь лабораторийн дарга байсан. Халагдсан хугацаанд харьяалал өөрчлөгдөөд төрийн захиргааны албан тушаалд хамаарах болсон. Улмаар харьяалах байгууллага өөрчлөгдсөнөөр шийдвэр биелүүлэгдэхгүй удсан. Гэхдээ шийдвэр биелэгдээгүй. 2020 оны 2 сарынх бол туршилтаар авсан байдаг. Энэ нь үндэслэлгүй тушаал байдаг. Улмаар 2020 оны 12 сард жинхэлсэн гэдэг. Шийдвэр гүйцэтгэл дээр хэрэг үүсээд хаагдсан байх ёстой. Хаахын тулд төлбөр авагчаас хүсэлт авах ёстой байсан боловч ийм зүйл болоогүй тул шийдвэр биелэгдээгүй. Дарга байсан хүнийг мэргэжилтэн болсон тул нэхэмжлэл үндэслэлтэй юм гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.У-ын нэхэмжлэлтэй танилцаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гарган хүргүүлж байна.

  1. Нэхэмжлэгч Д.У-ыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2017 оны 11 сарын 01-ний өдрийн..тоот тогтоолоор үүрэгт ажлаас чөлөөлсөн байдаг.
  2. Албан тушаалаас чөлөөлсөн шалтгаан нь *******-ны Дотоод аудитын хорооны 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн …. дугаар тогтоолоор Д.У ажил үүргээ гүйцэтгэх явцдаа Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулиудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон байдаг.
  3. 3 шатны шүүхийн шийдвэрээр Д.У“Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2017 оны 11 сарын 01-ний өдрийн 430 тоот тогтоолыг хүчингүй болгож, Д.У-ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй” гэсэн шийдвэр гаргасан байсан.
  4. Засгийн газрын 2018 оны 188 тогтоолоор МЭЭСБУЛ-ыг М.Э-ийнерөнхий газрын харьяанд шилжүүлж харьяалал болон ажил олгогч өөрчлөгдөн хариуцагч нь М.Э-ийнерөнхий газар болсон.
  5. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно”

Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх. онцгой чухал буюу онц төвөгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно гэсэн байдгийг баримтлан тухай үеийн ажил олгогч асан Д.Т нь Д.У М.Э-ийнерөнхий газарт орж ажиллах санал тавихад ажил олгогчтой тохиролцож, ажил олгогчийн санал болгосон албан тушаалыг хүлээн авч өнөөдрийг хүртэл жил гаруйн хугацаанд ажиллаж байгаа нь үнэн болно.

Нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй. Лаборатори нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт харьяалагдаж байгаа тогтоолоор М.Э-ийнерөнхий газар шилжиж ирсэн. Улмаар НШШГГ мэдэгдэл ирсэн. Үүний дагуу харилцан тохирч шилжүүлэн тохиролцох санал тавихад 2020 оны 2 сард туршилтаар аваад сайн ажилласан тул 2020 оны 12 сард жинхлэн томилсон. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй. Мөн шийдвэр гүйцэтгэх хуулийн 103.5-д хуульд зааснаар дүйцэхүйц ажилд томилсон юм. ТӨБЗГ шийдвэр биелүүлээгүй боловч манай газар шийдвэрийг биелүүлсэн. Туршилтын хугацаанд ажлаар хангаагүй, цалин өгөөгүй гэж байна. Хуульд зааснаар ажлаар хангаж цалин өгч байсан. Улмаар харилцан тохирсон тул жинхэлсэн. Шийдвэр гүйцэтгэлд тогтоол гарах ёстой. Энэ талаар асуухад олговор олгосон зэрэг баримтууд байгаа гэдэг. Агентлагийн захирлыг мэргэжилтэн болгоогүй дүйцэхүйц албан тушаалд томилсон. Ажилд томилсон хугацаа нэхэмжлэлд хамаараад байгаа нь ёс зүйгүй байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.У нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны олговорт 64,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь өмнөх ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй боловч хариуцагч биелүүлсэн, харилцан тохиролцож дүйцэх албан тушаалд томилсон гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/02082 дугаар шийдвэрээр Д.У-г М.Э-ийнэмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон байна. Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ....дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хэргийн 5-17 дугаар тал/

 

Дээрх ..... дугаар шийдвэртэй хэргийн хариуцагч нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар байх боловч Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолоор М.Э-ийнэмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори нь М.Э-ийнерөнхий газрын харьяанд очсон үйл баримтын талаар зохигч маргаагүй тул шүүх нотлох шаардлагагүй.

 

Улмаар дээрх шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгэсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2/24012 дугаар албан тоотын хуулбараар тогтоогдсон. /хэргийн 59 дүгээр тал/

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрт зааснаар захирлын албан тушаалд томилох шийдвэрийг биелүүлээгүй гэж, хариуцагчийн төлөөлөгч нь дүйцэх албан тушаалд тохиролцон томилсон гэж маргасан.

 

Засгийн газрын дээрх 188 дугаар тогтоолоор М.Э-ийнэмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори нь бие даасан байгууллага биш болсон байх тул захирлын албан тушаалд томилох боломжгүй юм.

Харин зохигч тохиролцож мэргэжилтний албан тушаалд туршилтаар болон жинхэнэ албан хаагчаар томилогдсон болох нь М.Э-ийнерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/11 дугаар тушаал, мөн оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Б/88 дугаар тушаал, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тус тус тогтоогдсон. /хэргийн 71-72, 20 дугаар тал/

Эдгээр тушаалд нэхэмжлэгч гомдол гаргаж байгаагүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон тул зохигч харилцан тохиролцож ажил албан тушаалд томилсон гэж үзэх үндэслэлтэй.

Ийнхүү харилцан тохиролцож мэргэжилтнээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5-д нийцсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд олговор олгох зохицуулалттай боловч мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговрыг эрх нь зөрчигдсөнийг мэдсэнээс хойш 3 сарын дотор гомдол гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мэргэжилтнээр томилогдсоноор олговор шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхэлсэн байх бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрх 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Мөн нэхэмжлэгч нь ийнхүү хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн нь ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар тайлбар болон баримт гаргаагүй.

 

Иймд хариуцагчид нэхэмжлэлийг татгалзах эрх үүссэн байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч М.Э-ийн ерөнхий газарт холбогдох ажилгүй байсан хугацааны олговорт 64,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 481,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ГАНБОЛД