| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2024/0111/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/124 |
| Огноо | 2024-05-17 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/124
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,
шүүгдэгч Ж.Хийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын ахлах өмгөөлөгч С.Ти,
шүүгдэгч Х.Хгийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А,
шүүгдэгч Ж.Х, Х.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс шүүгдэгч Ж.Хэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт, мөн шүүгдэгч Ж.Х, Х.Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Ж овогт Жн Х, 1991 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Б аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй. эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганц бие, Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн шүүхийн 0000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, РД: 000000000,
2. Монгол Улсын иргэн, С овогт Хын Х, 1978 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Б аймгийн Ц суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Ө сумын 04 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД: 0000000000.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч Ж.Х нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөрт шилжих шөнө Б аймгийн Ө сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэр, хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох хохирогч Х.Сы өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, түүний өмчлөлийн 32 инчийн, “Sharp” загварын, хар өнгийн, хавтгай дэлгэцтэй зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 200.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт,
2. Шүүгдэгч Ж.Х нь согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөрт шилжих шөнө Б аймгийн Ө сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэр, иргэн С.Бын хашаанд хамт архи уусан М.Атэй үл ял зүйлээр хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдож, хохирогч М.Аий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,
3. Шүүгдэгч Ж.Х, Х.Х нар бүлэглэж, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэр, “А” нэртэй хүнсний дэлгүүрийн ойролцоо байрлуулж, түгжсэн 0000 улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Spacio” загварын тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалж, дотроос нь хохирогч Х.Агийн өмчлөлийн “Huawei nova i8” загварын гар утас 1 ширхэг, бялуу 1 ширхэг, машины MP тоглуулагч 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 555.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Ж.Х мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид хохирлыг төлж өгөх болно. Хохирогч нарт учруулсан хохирлыг сайн дураараа төлж өгөхөө илэрхийлж байна. Хохирогч М.Ад учирсан 3.800.000 төгрөгийг мөн сайн дураараа төлж өгнө ” гэв.
2. Шүүгдэгч Х.Х мэдүүлэхдээ: “...гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна” гэв.
3. Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн Ж.Лгаас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 02 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 03-07 дахь тал/, иргэн Ж.Хээс 32 инчийн, “Sharp” загварын, хар өнгийн, хавтгай дэлгэцтэй, баруун доод буланд зураастай зурагтыг хураан авсан, үзлэг хийсэн, эзэн нь болох Х.Сд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 08-16 дахь тал/, хохирогч Х.Сы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 20 дахь тал/, гэрч Ж.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал/, гэрч А.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 26 дахь тал/, шинжээч “А” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0000 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 30-34 дэх тал/, яллагдагч Ж.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 46 дахь тал/, Б аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан Т.Иаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 54 дэх тал/, Б аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан Т.Иын бичсэн илтгэх хуудас /1 дэх хавтаст хэргийн 60 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /01 дэх хавтаст хэргийн 62-68 дахь тал/, хохирогч М.Аээс нотлох баримтаар гаргаж эмнэлгийн хуудас, гэмт хэргийн хор уршгийн баримтууд /1 дэх хавтаст хэргийн 85-98 дахь тал/, хохирогч М.Аий өвчний түүх /1 дэх хавтаст хэргийн 98-119 дэх тал/, хохирогч М.Аий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 122-124, 126 дахь тал/, гэрч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 136-137 дахь тал/, гэрч Ж.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 143-144 дэх тал/, гэрч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 147-148 дахь тал/, гэрч А.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 153 дахь тал/, гэрч Ж.Шн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 158 дахь тал/, шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч ажилтай К.Хын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 164-166 дахь тал/, шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч ажилтай К.Хын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 16 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 170-172 дахь тал/, шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч ажилтай К.Хын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 79 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 175-176 дахь тал/, шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч ажилтай Х.Еын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 76 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 180-181 дэх тал /, яллагдагч Ж.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 192-193 дахь тал/, иргэн Х.Агээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 03 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 04-07 дахь тал/, иргэн Ж.Хээс хураан авсан “Huawei nova i8” загварын гар утас, саарал өнгийн 2 GB багтаамжтай флашт үзлэг хийсэн, тухайн эд зүйлсийг өмчлөгч Х.Ад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 08-18 дахь тал/, хохирогч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 26, 29 дэх тал/, гэрч А.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 36-37 дахь тал/, гэрч Ж.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 40 дэх тал/, иргэний нэхэмжлэгч З.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 48 дахь тал/, шинжээч “А” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 00000 дугаартай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 54-58 дахь тал/, шинжээч “А” ХХК-ний 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 00000 дугаартай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 76-80 дахь тал/, яллагдагч Ж.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 97 дахь тал/, яллагдагч Х.Хн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 108 дахь тал/, шүүгдэгч Ж.Х, Х.Х нарын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.
4. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Х, Х.Х нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
5. Хэргийн үйл баримт
Шүүгдэгч Ж.Х нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөрт шилжих шөнө Б аймгийн Ө сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэр, хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох хохирогч Х.Сы эзэмшлийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, түүний өмчлөлийн 32 инчийн, “Sharp” загварын, хар өнгийн, хавтгай дэлгэцтэй зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 200.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
5.1. Иргэн Ж.Лгаас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 02 дахь тал/,
5.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 03-07 дахь тал/,
5.3. Иргэн Ж.Хээс 32 инчийн, “Sharp” загварын, хар өнгийн, хавтгай дэлгэцтэй, баруун доод буланд зураастай зурагтыг хураан авсан, үзлэг хийсэн, эзэн нь болох Х.Сд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 08-16 дахь тал/,
5.4. Хохирогч Х.Сы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие нь Ө сумын 09 дүгээр багт оршин суудаг. Би зарим үед Улаанбаатар хотод, зарим үед Ө суманд байрлах гэртээ амьдардаг.
2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр намайг Улаанбаатар хотод байхад цагдаагаас “Танай гэрт хулгай орсон юм шиг байна” гэхээр нь би баз Ж гэртээ явуулсан. Тэгээд баз Ж гэрт ороод гал тогооны өрөөнд байсан 32 инчийн зурагт алдагдсан болохыг харуулсан. Манай өвөлжөөний байшингаас зөвхөн 32 инчийн зурагт л алдагдсан. Хулгайд алдагдсан зурагтыг цагдаа К.Еаас хүлээн авахад асааж үзүүлээд өгсөн ба тухайн үед дэлгэц нь 10 см-ийн доторх зураастай гэмтсэн байсан. Уг зурагт манай гэрт байхад бүрэн бүтэн байсан ба хулгайч гэмтээсэн байна. Тийм учраас уг зурагтыг хулгай хийсэн хүнээр төлүүлж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 20 дахь тал/,
5.5. Гэрч Ж.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ж.Х нь миний төрсөн дүү байгаа юм аа. 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Ж.Х нь ганцаараа хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт өргөж ирсэн. Тэгээд би уг зурагтыг хулгайн эд зүйл гэдгийг мэдээд хаанаас авч ирсэн бэ гэж асуухад юм хэлээгүй. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал/,
5.6. Гэрч А.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...баз Х.Сы гэрт ороод дүрс дуудлага хийгээд гал тогооны өрөө рүү нь ороход хавтгай дэлгэцтэй зурагт нь байхгүй байсныг баз Х.Сы өөрт нь харуулсан.Тэгээд бусад өрөө лүү нь орж эд зүйлүүдийг харуулахад бүрэн бүтэн байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 26 дахь тал/,
5.7. Шинжээч “А” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0000 дугаартай “...2024 оны 01 дүгээр сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан “Sharp” загварын 32 инчийн, хавтгай, хар өнгийн, 10 жил ашигласан хуучивтар зурагт 200.000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 30-34 дэх тал/,
5.8. Яллагдагч Ж.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...прокурорын тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гүүрний хойд талд Ө сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт шөнө 03 цагийн үед ганцаараа гудамжинд явж байгаад нэг айлын хашаанд орж байшингийн хаалгыг нь татахад цоожтой байсан. Тэгээд би хананд өлгөөстэй байсан хар өнгийн хавтгай дэлгэцтэй хар өнгийн зурагт байсныг хулгайлж авсан. Тухайн үед би ганцаараа явж байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 46 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар;
6. Хэргийн үйл баримт.
Шүүгдэгч Ж.Х нь согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөрт шилжих шөнө Б аймгийн Ө сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэр, иргэн С.Бын хашаанд хамт архи уусан М.Атэй үл ял зүйлээр хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдож, хохирогч М.Аий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
6.1.Б аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан Т.Иаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 54 дэх тал/,
6.2. Б аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан Т.Иын бичсэн илтгэх хуудас /1 дэх хавтаст хэргийн 60 дахь тал/,
6.3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /01 дэх хавтаст хэргийн 62-68 дахь тал/,
6.4. Хохирогч М.Аээс нотлох баримтаар гаргаж эмнэлгийн хуудас, гэмт хэргийн хор уршгийн баримтууд /1 дэх хавтаст хэргийн 85-98 дахь тал/,
6.5. Хохирогч М.Аий өвчний түүх /1 дэх хавтаст хэргийн 98-119 дэх тал/,
6.6. Хохирогч М.Аий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 07-ны шөнийн 22 цагийн орчимд Ж.Х гэх залуутай хамт архи ууж явж байхад Ө сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах С.Б гэх хүний хашаанд орж ирэхэд Ж.Х бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгэхэд Ж.Х намайг газарт унагааж, хөлөөрөө нүүр нүдгүй өшиглөж зодсон. Мөн миний өмсөж явсан хагас түрийтэй гутал тайлагдсан байхад миний толгой тус газар олон удаа цохиж, зодсон. Тэгээд би тухайн газарт ухаан алдсан байсан. Нэг мэдэхэд Ж.Х байхгүй зугтаачихсан байсан. Тэгээд би Бын байшинд өөрөө арай гэж ороод хэвтээд унтсан. Тэгээд маргааш нь босож чадахгүй хэвтэж байсан ба бүтэн өдөр хэвтсэн. Би Бын гэрт босож чадахгүй хэвтэж байхад цагдаа нар надтай уулзаад, түргэн дуудаад эмнэлэгт хүргүүлсэн.
Бид хоёр юунаас болж маргалдсанаа сайн мэдэхгүй байна. Тухайн үед бид хоёр хоёулаа л согтуу байсан. Анх Ж.Х бид хоёр маргалдаж байгаад бид хоёр харилцан зодолдох үед би газарт унасан тэгэхэд Ж.Х намайг газраас босгохгүйгээ өшиглөж, цохиж зодсон. Ж.Х намайг зодчихоод яваад өгөх үед Б ирээд намайг гэртээ оруулсан шиг санагдаж байна. Тухайн үед би ухаан алдсан байсан тул сайн санахгүй байна.
...би Ж.Хэд зодуулсны улмаас эрүүл мэндэд маань хүнд хохирол учирсан. Ж.Х намайг цохиж, зодож хүнд хохирол учирсны улмаас нийт 3.800.000 төгрөгийн хохирол учирсан тул би энэ хохирлыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 122-124, 126 дахь тал/,
6.7. Гэрч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М.А бусдад зодуулсан байдалтай хувцас хунар нь тайлагдсан нүцгэн хэвтэж байсан. Тэгээд Ж.Б, Ц.А бид гурав М.Аийг өргөж гэртээ оруулан хоймрын өрөөний оронд хэвтүүлж юу болсон талаар асуухад “зүс таних Ж.Х намайг зодчихлоо” гэж хэлсэн. Тэгээд бид хашаан дотор хэвтэж байсан түүний хувцсыг нь аваад гэрт оруулаад тавьсан. М.А нь тэр өдөржингөө манайд байсан юм.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 136-137 дахь тал/,
6.8. Гэрч Ж.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...С.Б бид хоёр хувцсаа өмсөөд гэрээс гараад харахад хашаанд газар дээр эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд Т бид хоёр түүнийг одяалаар ороогоод өргөөд гэрт оруулж ирэх үед танил М.А гэх зүс таних хүн байсан ба толгой, нүүр хэсэг нь бүхэлдээ цус болсон байсан юм. Тэгээд бид нар түүний нүүрийг нь угааж цэвэрлэсэн бөгөөд “чамд юу тохиолдсон юм бэ” гэж М.Аээс асуухад “...сая танай гэрийн гадна Ж.Х намайг зодчихоод зугтаад явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудаж өгье гэхэд М.А нь “хэрэггүй, цагдаа битгий дууд, би зүгээр, зүгээр” гэж хэлэхээр нь би цагдаа дуудаагүй. М.Аийг хойд өрөөний орон дээр хэвтүүлээд унтуулсан юм. Тэгээд маргааш өдөр нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө босож ирэхэд М.Аий бие жаахан муудсан байсан тул би 103 руу залгаж түргэн тусламж дуудах үед “гэмтсэн хүн өөрөө эмнэлэгт ирээрэй” гэж бидний дуудлагыг аваагүй. Тэгээд байж байхад 15 цагийн үед цагдаа нар ирээд М.Аийг гэрээс авч явсан.
Тухайн үед миний анзаарч харснаар М.А нэлээд согтуу байсан. Харин түүний биед нь учирсан гэмтлийн хувьд гэвэл толгой нь нэлээн цус болсон байсан. Толгойны цусыг нь угаахад үс дотроос нь цус гарч тогтохгүй байсан. Мөн хоёр нүд нь нэлээн битүү хөхөрч, хавдсан байсан. М.А нь бид нарт хэлэхдээ "Ж.Х гэх залуу намайг зодсон" гэж хэлсэн. М.А, Ж.Х нар нь С.Бын гэрт байнга архи уудаг. Тэднийд гэр оронгүй хүмүүс их ирдэг юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 143-144 дэх тал/,
6.9. Гэрч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ц.А бид хоёр цай ууж дуусаад, ...гадаа гарч бие засахаар болоод гарахад С.Бын хашаад нүүр хэсэг нь цус болсон, бүх хувцас нь тайлагдсан байдалтай нүцгэн хүн хэвтэж байхыг нь хараад айж сандраад шууд буцаж гэрт гүйж ороод Ж.Б, С.Б хоёрыг сэрээгээд хамтаа гадаа гарч тухайн хүнийг үзэхэд М.А байсан ба түүний цээж биед нь цамцтай, бусад доод хувцаснууд нь бүхэлдээ тайлагдсан байдалтай, нүүр хэсэг нь бүхэлдээ цус болсон байдалтай хэвтэж байсан. Тэгээд бид нар түүнийг өргөж гэрт оруулаад нүүр гарыг нь угаагаад “юу болсон бэ” гэж асуухад “Ж.Х зодчихлоо, зугтаачихлаа...” гэдгийг ярьж байсан.
...тэгээд гадаа байсан М.Аий гутал хувцаснуудыг нь хурааж гэрт оруулж тавьж, өөрийг нь унтуулж амраасан. Маргааш өглөө нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө босоод 11 цагийн үед би зах руу явсан, тэгэхэд М.А босоогүй нүүр хэсэг нь хавдсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би орой 17 цаг өнгөрөөгөөд буцаад С.Бын гэрт очиход С.Бын гэрт Ц.А, Ж.Б гурав сууж байсан бөгөөд М.А байхгүй байсан. Тэд нараас “М.А яасан вэ” гэж асуухад “цагдаа нар ирээд, эмч дуудаж үзүүлээд аваад явсан” гэж хэлсэн. Тухайн үед миний үзсэн харсан зүйл энэ.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 147-148 дахь тал/,
6.10. Гэрч А.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би орой 20 цагийн үед гэртээ байж байхад М.А, Х.Х, Ж.Х нар манай гэрт ирсэн. Тухайн үед манай ээж, эхнэр хоёр Ж.Хыг оруулахгүй гээд явуулсан. Тэгээд би босоод М.А, Х.Х нарын хамт цай уугаад ярилцаад сууж байсан.
...Х.Хгийн хүүхэд нь мотоциклтой ирээд аавыгаа аваад явсан. Тэгээд М.А надтай ярилцаад сууж байхад Ж.Х буцаад орж ирээд цай ууж байгаад М.Аийг дагуулаад гараад явсан. Ж.Х нь М.Аийг 22 цагийн үед дагуулаад явсан. Тухайн үед Ж.Х, М.А нар нь согтуу байсан. Ж.Х нь “6, 9 дүгээр багийг би барьдаг, энэ хоёр багийн атаман нь” гээд томроод сууж байгаад явсан. М.А манайхаас явахгүй гэхэд Ж.Х хүчээр дагуулаад гарч явсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 153 дахь тал/,
6.11. Гэрч Ж.Шгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тухайн үед миний бие анх М.Аий биеийн байдлыг нь үзэхэд нүүр хэсэг нь бүхэлдээ хавдаж шалбарсан шархтай, зүүн талын хавирга тус газрууд нь эмзэглэлтэй, толгой нь их зовуурьтай байсан. Тиймээс би гэмтлийн тасагт шилжүүлэн хэвтүүлсэн. Тухайн үед өвчтөн М.Аий хувьд зүүн 7, 8 дугаар хавирга хугаралттай, тархинд нь цус хуралттай /гэмтлийн гаралтай/ гэмтлүүд байсан. Тухайн үед өвчтөн М.Аий биед нь ямар нэгэн осголтын шинж тэмдэг байгаагүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 158 дахь тал/,
6.12. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 76 дугаартай дүгнэлтийн “1. Иргэн М.Аий биед зүүн дух, хацар ясны олон газар бутарч цөмөрсөн хугарал, хамрын үзүүр ясны хугарал, зүүн чамархайн урд хэсэг болон духны хэсгийн субдураль гематом, нүүрний хаван хавдар, баруун зүүн дээд доод зовхины цус хуралт, хаван хавдар, баруун хацарт шарх, зүүн хацар орчим шалбарсан шарх, үүдэн 2 шүдний уналт, 2 хавирганы хугаралтай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. 4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.2-д зааснаар амь тэнссэн байдал тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 180-181 дэх тал/,
6.13. Яллагдагч Ж.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би тогтолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.Тухайн өдрийн турш маш олон хүнтэй цуг Б гэх хүний гэрт архи, согтууруулах ундааны зүйл уусан. Тэгээд сүүлд М.А бид хоёр хэрэлдээд эхлэхэд тэнд байсан хүмүүс бид хоёрыг хөөгөөд гаргасан. Тэр үед М.А бид хоёр гадаа гарч харилцан зодолдож эхэлсэн. Тэгэхэд М.Аийг газарт унагаж байгаад хөлөөрөө маш олон удаа өшиглөж, зүүн гараараа 2-3 удаа цохиж зодсон. Тэгээд нэг мэдэхэд би их ядарсан байсан ба М.А хөдлөхгүй хэвтэж байсан тул түүний хувцсыг тайлах юм бол хүйтэнд даарснаас болоод ухаан орох байх гэж бодоод гутал өмдийг нь тайлж хаяад өөрөө зугтаачихсан юм. Тухайн үед М.А бид хоёрыг Бын гэрт хэрэлдэж байхад хүмүүс биднийг гадаа гаргаад хаалгаа түгжиж авсан байсан. Тийм болохоор би М.Аийг цохиж зодож байхад харж байсан хүн байхгүй. Тухайн үед М.Аийг зодчихоод хүргэн ах Х.Нгийн гэрт очсон.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 192-193 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар;
7. Хэргийн үйл баримт.
Шүүгдэгч Ж.Х, Х.Х нар бүлэглэж, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэр, “А” нэртэй хүнсний дэлгүүрийн ойролцоо байрлуулж, түгжсэн 0000 улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Spacio” загварын тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалж, дотроос нь хохирогч Х.Агийн өмчлөлийн “Huawei nova i8” загварын гар утас 1 ширхэг, бялуу 1 ширхэг, машины MP тоглуулагч 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 555.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
7.1. Иргэн Х.Агээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 03 дахь тал/,
7.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 04-07 дахь тал/,
7.3. Иргэн Ж.Хээс хураан авсан “Huawei nova i8” загварын гар утас, саарал өнгийн 2 GB багтаамжтай флашт үзлэг хийсэн, тухайн эд зүйлсийг өмчлөгч Х.Ад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 08-18 дахь тал/,
7.4. Хохирогч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээсээ гараад “Тирлик” зах ороод хүнд юм өгчхөөд буцаж гараад өөрийн эзэмшлийн 0000 улсын дугаартай, “Spacio” загварын тээврийн хэрэгслээр Ө сумын 06 дугаар багт байрлах С.Күмисайн гэрт очсон. Би тухайн айлын гадна очоод машинаасаа буухдаа арын суудал дээр байсан 2 ш бялууныхаа нэгийг нь аваад нэгийг нь машины арын суудал дээр үлдээгээд ингэхдээ машинд үлдээсэн 1 ш бялууныхаа хажууд өөрийн эзэмшлийн “Huawei nova i8” загварын гар утсаа хамт үлдээгээд буусан. Ингээд тухайн айлаасаа гарч ирэхэд ойролцоогоор 20-оос 30 минут орчим болсон байх. Гарч ирээд машинаа онгойлгоод тухайн айлын өгсөн бэлгийг машиныхаа хойд суудал дээр тавих гэхэд миний машин дотор байсан 1 ш бялуу, мөн миний гар утас байхгүй байсан ба машины жолооч талын арын цонхны салхины шилийг хагалсан, машины дотор талын суудал дээр цонхны шил нь үүрч унасан байдалтай байсан. Мөн машины МР тоглуулагч байхгүй байсан ба машины хөгжмийг авах гэж оролдсон бололтой байрнаас нь салгаж эвдсэн байсан.
Би тухайн алдагдсан гар утсаа 2023 оны 10 дугаар сард хүнээс бэлэн 600.000 төгрөгөөр худалдаж авсан бор өнгийн гэртэй гар утас байсан. Дэлгэц нь зурдаг кодтой байсан. Харин машины МР тоглуулагчийг өнгөрсөн жил захаас 50.000 төгрөгөөр авч байсан. Мөн алдагдсан бялуугаа 35.000 төгрөгөөр “Нур-дан” талх нарийн боовны цехээс худалдаж авсан.
...Ингээд энэ асуудлын улмаас бидэнд нийт 208.000 төгрөгийн хохирол учраад байна. Энэ хохирлыг буруутай хүмүүс нь төлж өгөөгүй бөгөөд уг хохирлыг бид нар шүүхэд хандаж гаруулж авах болно. Шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан, хүлээн зөвшөөрч байгаа. Шинжээчийн дүгнэлтээр бодит хохирол гарсан бөгөөд бусад зардлууд ороогүй байна. Тэр хүмүүст гомдоод ч яах вэ дээ. Бидэнд учирсан хохирлыг барагдуулж өгвөл боллоо” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 26, 29 дэх тал/,
7.5. Гэрч А.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би дэлгүүрээс гараад ирэхэд тухайн хоёр залуу намайг хүлээгээд зогсож байсан. Тухайн хоёр залуу надаас архи нэхээд байхаар нь би “архи байхгүй, надад мөнгө ч байхгүй” гэж арай л холдож явсан. Намайг гэр лүгээ явахад тэр хоёр залуу дэлгүүрийн хажууд үлдсэн. Намайг гэртээ ороод хэсэг хугацааны дараа гараад ирэхэд хэсэг хүмүүс надаас “та энэ хавиар хоёр залуу явж байхыг харсан уу, машины шил хагалаад дотроос нь эд зүйл хулгайлаад явсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ямартай ч хоёр залуу явж байсан, нэгийг нь танина, гэхдээ зүгээр нэр болон гаднаас нь хараад танина, өөр бусдаар нарийн мэдэхгүй” гэж хэлсэн. Тухайн хоёр залуугийн нэгийг нь би танина, Х гээд 06 дугаар багийн нутаг дэвсгэрээр явж байдаг залуу юм. Харин нөгөө залууг нь би танихгүй бор царайтай Хгаас намхан өмнө нь харж байгаагүй залуу байсан.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
7.6. Иргэний нэхэмжлэгч З.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний тээврийн хэрэгслийн жолооч талын арын хаалганы салхины шил нь хагарсан. Мөн машины МР тоглуулагч нь алга болсон байсан. Тээврийн хэрэгслийн хагарсан цонхыг Улаанбаатар хотоос 50.000 төгрөгөөр аваад хүргэлтээр унаанд тавиулахад 10.000 төгрөг, хотоос Өд авч ирэхэд 10.000 төгрөг, шилийг хаалганд суурилуулж хэвэнд нь оруулахад 20.000 төгрөг төлсөн. Ингээд надад 90.000 төгрөгийн хохирол учраад байна. Үүнээс гадна МР тоглуулагчийг өнгөрсөн жил 50.000 төгрөгөөр Өгөөс худалдан авч байсан. Нийт 140.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /02 дахь хавтаст хэргийн 48 дахь тал/,
7.7. Шинжээч “А” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 00000 дугаартай “2024 оны 01 дүгээр сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан “Huawei nova i8” загварын гар утас 500.000 төгрөг, МР тоглуулагч 20.000 төгрөг, бялуу 35.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /02 дахь хавтаст хэргийн 54-58 дахь тал/,
7.8. Шинжээч “А” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 00000 дугаартай “2024 оны 01 дүгээр сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан “Spacio” загварын тээврийн хэрэгслийн хойд талын хаалганы жижиг шил 30.000 төгрөг, тээврийн хэрэгслийн хөгжим 30.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /02 дахь хавтаст хэргийн 76-80 дахь тал/,
7.9. Яллагдагч Ж.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ер нь бол тухайн үед Х.Х бид хоёр их согтуу явж байгаад гудамжинд байсан нэг суудлын тээврийн хэрэгслийн хойд талын хаалганы жижиг шилийг нь чулуугаар цохиж хагалаад дотроос нь нэг ширхэг бялуу, гар утас, 1 ширхэг флашыг тус тус хулгайлж гаргаж ирээд хажуудаа байсан Х.Хд гаргаж өгсөн. Тухайн үед Х.Х миний хажууд хараад л зогсож байсан, би машинаас бялууг гаргаж аваад Х.Хгаар өргүүлсэн. Тэгээд тухайн бялууг Нгийнд очоод тэдний хүүхдүүдтэй хамт идсэн. Харин гар утсыг нь Нгийн гэрт хадгалж байсан. Флашыг Х.Х “би авна” гээд авсан. Тэгээд бараг нэг сарын дараа цагдаа нар надаас гар утсыг, Х.Хгаас флашыг хурааж авсан. Тухайн тээврийн хэрэгслээс МР тоглуулагч аваагүй” гэх мэдүүлэг /02 дахь хавтаст хэргийн 97 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
8. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Ж.Х, Х.Х нарын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон тул шүүгдэгч Ж.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.Х, Х.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч нарын учруулсан хохирлыг гаргуулан хохирогч нарт олгох” дүгнэлтийг, шүүгдэгч Ж.Хээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, учруулсан хохирлыг сайн дураараа төлж өгөхөө илэрхийлж байна” гэх тайлбарыг, шүүгдэгч Х.Х нь мөрдөн шалгах ажиллагааны үед “хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй” гэж мэдүүлсэн боловч гэм буруугийн шүүх хуралдаанд “хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлж өгнө” гэх тайлбарыг, шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс “шүүгдэгч Ж.Х, Х.Х нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
9. Энэ хэргийн хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлан өгч мэдүүлэг авсан, мөн мөрдөн шалгах ажиллагааны үед мөрдөгчөөс энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримт, нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй тул хууль ёсны үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэв.
Эрх зүйн дүгнэлт.
10. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
11. Хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
12. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Х нь согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөрт шилжих шөнө Б аймгийн Ө сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэр, иргэн С.Бын хашаанд хамт архи уусан М.Атэй үл ял зүйлээр хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдож, хохирогч М.Аий эрүүл мэндэд “зүүн дух, хацар ясны олон газар бутарч цөмөрсөн хугарал, хамрын үзүүр ясны хугарал, зүүн чамархайн урд хэсэг болон духны хэсгийн субдураль гематом, нүүрний хаван хавдар. баруун зүүн дээд доод зовхины цус хуралт, хаван хавдар, баруун хацарт шарх, зүүн хацар орчим шалбарсан шарх, үүдэн 2 шүдний уналт, 2 хавирганы хугарал гэмтлүүд” бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь тогтоогдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байна.
13. Хохирогч М.А нь шүүгдэгч Ж.Хтэй харилцан зодолдох явцад түүний эрүүл мэндэд “баруун нүдний доод зовхинд хөх ягаан цус хуралттай, баруун хацарт хөх хөх ягаанд цус хуралттай” гэмтэл учруулсан болох нь шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч ажилтай К.Хын 2024 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн 79 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 175-176 дахь тал/-ээр тогтоогдсон боловч тус гэмтэл /хохирол/ нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй тухай дурджээ.
14. Шүүгдэгч Ж.Хийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”-аар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Хийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
15. “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”-аар, хүндрүүлэх шинжийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн;”-ээр... тодорхойлжээ.
16. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
17. Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан гэмт хэргийн энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
18. Мөн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Х.А нь өөрийн эд зүйлсээ түр хадгалах зориулалтаар тэдгээрийг өөрийнхөө тээврийн хэрэгсэл дотор үлдээж, бусдын хууль бус халдлагаас сэргийлэн хаалгыг түгжиж, цонхыг хааж битүүмжлэн орхиж явснаас харахад тэрээр өөрийн автомашиныг тухайн үед эд зүйлээ хадгалах агуулах савны зориулалтаар түр ашигласан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл нь хүн болон ачаа тээвэрлэх үндсэн зориулалттай боловч тэрхүү тээврийн хэрэгслийг эд зүйл хадгалах агуулах савны зориулалтаар түр ашиглаж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “... тусгайлан хамгаалсан ... агуулах” гэж ойлгоно.
19. Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон үйл баримтаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Ж.Х нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөрт шилжих шөнө Б аймгийн Ө сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэр, хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох хохирогч Х.Сы эзэмшлийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, түүний өмчлөлийн 32 инчийн, “Sharp” загварын, хар өнгийн, хавтгай дэлгэцтэй зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 200.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулж байна.
20. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1. “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, ...3. “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.”, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1. “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”. гэж заажээ.
21. Шүүгдэгч Ж.Х, Х.Х нар бүлэглэж, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэр, “А” нэртэй хүнсний дэлгүүрийн ойролцоо байрлуулж, түгжсэн 0000 улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Spacio” загварын тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалж, дотроос нь хохирогч Х.Агийн өмчлөлийн “Huawei nova i8” загварын гар утас 1 ширхэг, бялуу 1 ширхэг, машины MP тоглуулагч 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 555.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулжээ.
22. Шүүгдэгч Ж.Х, мөн шүүгдэгч Ж.Х, Х.Х нар нь бүлэглэж, бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж өөртөө ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд хулгайн эд зүйлсийг бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснээр дээрх гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлтэй.
23. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Ж.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, мөн шүүгдэгч Ж.Х, Х.Х нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
24. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ж.Хийн согтуурсан байдал, мөн шүүгдэгч Ж.Х, Х.Х нарын амар хялбар аргаар хөрөнгөтэй болж, архи уух гэсэн зорилго, гэм буруугийн санаатай хэлбэр, шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
25. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.”, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5. “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж хуульчилжээ.
26. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 505.2. “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.
27. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч М.Аий өгсөн мэдүүлгээс үзэхэд эрүүл мэндэд учирсан хүнд хохирлыг эмчлүүлэхэд 3.800.000 төгрөгийн хор уршиг учирсан тухай мэдүүлж, үүнтэй холбоотой зарим нотлох баримтуудаа гаргаж өгсөн байна.
28. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Х нь хохирогч М.Аээс нэхэмжилсэн гэмт хэргийн хор уршиг болох 3.800.000 төгрөгийг сайн дураараа төлж өгөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Ж.Хээс гэмт хэргийн хор уршигт 3.800.000 төгрөг гаргуулан хохирогч М.Ад олгохоор шийдвэрлэв.
29. Хохирогч М.Аий эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч М.А нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон хүнд хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой цаашид шүүгдэгч Ж.Хээс нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
30. Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Х.Саас “...хулгайд алдагдсан зурагтыг цагдаа К.Еаас хүлээн авахад асааж үзүүлээд өгсөн ба тухайн үед дэлгэц нь 10 см-ийн доторх зураастай гэмтсэн байсан. Уг зурагт манай гэрт байхад бүрэн бүтэн байсан ба хулгайч гэмтээсэн байна. Тийм учраас уг зурагтыг хулгай хийсэн хүнээр төлүүлж өгөхийг хүсэж байна” гэж мэдүүлсэн, зурагт нь гэмтсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Хээс гэмт хэргийн хохиролд 200.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Сд олгох нь зүйтэй байна.
31. Хохирогч Х.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед хулгайд алдсан “Huawei nova i8” загварын гар утас, саарал өнгийн 2 GB багтаамжтай флашыг тус тус бүрэн бүтэн хүлээж авсан байх ба хохирогч Х.А, иргэний нэхэмжлэгч З.С нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээч нарын дүгнэлт зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Х.Ад гар утасны гэрийн үнэ 15.000 төгрөг, 1 ширхэг бялууны үнэ 35.000 төгрөг, нийт 50.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч З.Ст МР тоглуулагч /1 ширхэг/-ийн үнэ 20.000 төгрөг, тээврийн хэрэгслийн салхины шилийн үнэ 30.000 төгрөг, бусад зардалд 40.000 төгрөг, нийт 90.000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан гэж дүгнэлээ.
32. Шүүгдэгч Ж.Х, Х.Х нарын бүлэглэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд оролцсон байдлыг харгалзаж шүүгдэгч Ж.Хээс гар утасны гэрийн үнэ 15.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Ад, салхины шилийн үнэ 30.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч З.Ст, мөн шүүгдэгч Ж.Х, Х.Х нараас бялууны үнэ 35.000 төгрөг /35.000/2=17.500 төгрөг/, МР тоглуулагчийн үнэ 20.000 төгрөг /20.000/2=10.000 төгрөг/, бусад зардал 40.000 төгрөг /40.000/2=20.000 төгрөг/-ийг тэнцүү хувааж иргэний нэхэмжлэгч З.Ст олгохоор шийдвэрлэв.
33. Шүүхээс гэм буруугийн шүүх хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа шүүгдэгч Х.Хгийн өмгөөлөгчөөс шүүхээс тогтоосон хохирол, хор уршгийг төлөхөөр хуульд зааснаар завсарлага авсан байна.
34. Шүүгдэгч Х.Хгийн өмгөөлөгчийн шүүхээс авсан завсарлагааны хугацаа дуусаж, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхээс өмнө хохирогч Х.А, иргэний нэхэмжлэгч З.С нарт гэмт хэргийн хохирол, хор уршигт 47.500 төгрөгийг төлж өгч, мөнгө шилжүүлсэн тухай баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн тул шүүгдэгч Х.Х нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
35. Харин шүүгдэгч Ж.Хийн зүгээс шүүхээс тогтоосон гэмт хэргийн хохирол, хор уршгийг төлөөгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Хээс гэмт хэргийн хор уршигт 3.800.000 төгрөг гаргуулан хохирогч М.Ад, гэмт хэргийн хохиролд 200.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Сд, гэмт хэргийн хохиролд 15.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Ад, гэмт хэргийн хохирол, хор уршигт 77.500 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч З.С нарт тус тус олгох нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
36. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Ж.Хэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жил 2 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэж нийт эдлэх хорих ялыг 7 жил 8 сарын хугацаагаар тогтоох, шүүгдэгч Х.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, 1 жил 6 сарын хугацаагаар тогтоох, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг тэдгээрийн эдлэх хорих ялаас хасаж тооцох...” гэх дүгнэлтийг,
37. Шүүгдэгч Ж.Хийн өмгөөлөгч С.Тээс “…шүүгдэгч Ж.Х нь амьжиргааны доод түвшинтэй, гэмт хэрэгт холбогдож, цагдан хоригдсон учраас хохирол, төлбөр төлөх боломжгүй байсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар учруулсан хохирол, хор уршгийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Түүний үйлдсэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэгт нь хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаа. Хохирогчтой хамт архидаж, үүнээс үүдэлтэй зодоон эхэлсэн. Зодооноос болж бие биедээ гэмтэл учруулсан. Иймд энэ гэмт хэрэгт нь 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Харин урьд нь хулгайн гэмт хэргээр хэд хэдэн удаа ял шийтгэгдсэн байдлыг нь харгалзаж, тухайн гэмт хэрэгтээ ухамсарлахгүйгээр дахиж тухайн төрлийн гэмт хэргийг үйлдсэнтэй холбоотой асуудал дээр нь улсын яллагчийн санал болгосон 3 жилийн хорих ялыг оногдуулж, нийтдээ 5 жилийг хорих ялыг оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Ж.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа” гэх дүгнэлтийг,
38. Шүүгдэгч Х.Хгийн өмгөөлөгч С.Агаас “Шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон. Миний үйлчлүүлэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон ба хохирлоо төлж өгсөн. Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Ж.Хийг дагаж явсан нь үнэн. Мөн флаш дискийг авч, хадгалсан. Шүүгдэгч Х.Х гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа. Гэм буруугийн тухайд маргахгүй байгаа.
Улсын яллагчаас шүүгдэгч Х.Хд оногдуулахаар санал болгож байгаа 3 жилийн хорих ялыг багасгаж өгөхийг хүсэж байна. Тэрээр хохирлоо барагдуулсан, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа. Шүүгдэгчийн цаашид төлөвших, засрах нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.
39. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.Х, Х.Х нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
40. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг гэж заасныг тус тус удирдлага болгов.
41. Шүүгдэгч Х.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан 1 дэх хэсгийн 1.2. “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай …гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
42. Мөн шүүгдэгч Ж.Хэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, ...удаа үйлдсэн, …гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
43. Шүүгдэгч Х.Хгийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд 1978 онд төрсөн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүгдэгч Ж.Х нь хувийн байдлын хувьд 1991 онд төрсөн, ганц бие, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдэж, хоёр удаа ял шийтгүүлж байсан нөхцөл байдал тус тус шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдож байна.
44. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
45. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно: ...1.3. энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж заасан байх ба шүүгдэгч Х.Хгийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хуулийн дээрх хэм хэмжээг журамлан шүүгдэгч Х.Хд хорих ял оногдуулах дүгнэлтийг шүүхээс хэсэгчлэн хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.
46. Шүүгдэгч Ж.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн шүүгдэгч Ж.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, мөн шүүгдэгч Ж.Х, Х.Х нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай зэрэгт нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч Ж.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн шүүгдэгч Ж.Хийн “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Хг 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэв.
47. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Хд оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, 1 жил 3 сарын хорих ял шийтгэв.
48. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1. “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.”, 2. “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно: 2.4.хорих ялын нэг хоногийг.” гэж заасныг журамлан шүүгдэгч Ж.Хэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил 6 сарын хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэж, түүний эдлэх хорих ялыг 6 жил 8 сарын хугацаагаар тогтоов.
49. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан байх ба шүүхээс шүүгдэгч Ж.Х, Х.Х нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт өгсний үндсэн дээр шүүгдэгч Ж.Хэд оногдуулсан 6 жил 8 сарын хорих ялыг, шүүгдэгч Х.Хд оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг тус тус эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
50. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.”Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, 2. “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ж.Хийн цагдан хоригдсон 105 хоногийг, шүүгдэгч Х.Хн цагдан хоригдсон 10 хоногийг тус тус эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.
51. Шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хохирогч М.Аий ноосон малгай 1 ширхэг, цэнхэр өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн доторлогоотой өмд 1 ширхэг, хар алаг өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн 1 хос гутал, хар өнгийн ноосон оймс 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Б аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.
52. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Х, Х.Х нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр нь үлдээж, шүүгдэгч нарын эдлэх хорих ялыг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Жн Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн шүүгдэгч Ж овогт Жн Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ж овогт Жн Х, С овогт Хын Х нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Ж.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Хг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Хд оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, 1 жил 3 сарын хорих ял шийтгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Хэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэж, түүний эдлэх хорих ялыг 6 жил 8 сарын хугацаагаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хэд оногдуулсан 6 жил 8 сарын хорих ялыг, мөн шүүгдэгч Х.Хд оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг тус тус эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хийн цагдан хоригдсон 105 хоногийг, шүүгдэгч Х.Хн цагдан хоригдсон 10 хоногийг тус тус эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Хээс гэмт хэргийн хор уршигт 3.800.000 төгрөг гаргуулан хохирогч М.Ад, гэмт хэргийн хохиролд 200.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Сд, гэмт хэргийн хохиролд 15.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Ад, гэмт хэргийн хохирол, хор уршигт 77.500 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч З.С нарт тус тус олгож, шүүгдэгч Х.Х нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
10. Шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч М.А нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон хүнд хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой цаашид шүүгдэгч Ж.Хээс нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хохирогч М.Аий ноосон малгай 1 ширхэг, цэнхэр өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн доторлогоотой өмд 1 ширхэг, хар алаг өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн 1 хос гутал, хар өнгийн ноосон оймс 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Б аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Х, Х.Х нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр нь үлдээж, шүүгдэгч нарын эдлэх хорих ялыг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
15. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Ж.Х, Х.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ