| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2021/00550/И |
| Дугаар | 101/ШШ2021/01620 |
| Огноо | 2021-05-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2021/01620
2021 05 31 101/ШШ2021/01620
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,
Нэхэмжлэгч: И ХХК
Хариуцагч: Г Б ХХК
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3,764,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Амартүвшин шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “И ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “И ” ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “Г Б” ХХК-тай гэрээ байгуулж, Камаз маркийн 70-94 УБА улсын дугаартай автомашиныг 4,300,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, машиныг “Г Б” ХХК-ийн захирал Г.Амартүвшиний эзэмшилд шилжүүлж өгсөн. Худалдан авагч машины үнийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг төлөх байдлаар төлж барагдуулахаар тохиролцсон ч 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдлийг төлөөгүй байна. Гэрээний 4 дэх хэсэгт худалдан авагч нь төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон.
Үлдэгдэл төлбөр 2,300,000 төгрөг, алданги 1,464,500 төгрөг, нийт 3,764,500 төгрөгийг хариуцагч “Г Б” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “Г Б” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр харилцан тохиролцож гэрээ хийсэн. 2020 оны 8 дугаар сарын 18-наас 8 дугаар сарын 26-ны хооронд 70-94 УБА улсын дугаартай Камаз 5511 маркийн тээврийн хэрэгсэлд 2 хүн 7 хоног засвар хийж 2,830,000 төгрөг зарцуулсан. Энэхүү тооцоог худалдагч талыг төлөөлсөн Х.Арганбекэд мэдэгдэж, 2 тал харилцан тохиролцож худалдан авах гэрээ байгуулсан.
Гэрээнд заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөр хийгдсэн. 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс улс даяар хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас үлдэгдэл тооцоо 2,300,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу төлөх боломжгүй нөхцөл үүссэн. Энэ байдлыг гэрээний нөгөө талтай харилцан тохиролцохыг хүссэн боловч нөгөө тал үндэслэлгүйгээр их хэмжээний алданги тооцож байгааг манайх хүлээн зөвшөөрөхгүй байна.
Манай компанийн үйл ажиллагаа нь барилгын үйлдвэрлэлийн чиглэл бөгөөд Онцгой байдлаас хориглосон үйл ажиллагааны чиглэлд багтаж бидний үйл ажиллагаа 2021 ны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хаагдаж зогссон. Хэрэглэх боломжгүй машиныг бид өөрсдөө засварлаж авсан учраас алданги төлөх боломжгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “И ” ХХК нь хариуцагч “Г Б” ХХК-д холбогдуулан, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2,300,000 төгрөг, алданги 1,464,500 төгрөг, нийт 3,764,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын алдангийг төлөхгүй хэмээн маргаж байна.
Шүүх, дор дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Талууд 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “Төлбөр барагдуулах тухай хэлцэл” нэртэй гэрээ байгуулж, “И ” ХХК нь 70-94 УБА улсын дугаартай, Камаз 5511 маркийн тээврийн хэрэгслийг “Г Б” ХХК-д 4,300,000 төгрөгөөр худалдаж, худалдан авагч нь төлбөрийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны дотор 3,000,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны дотор 1,300,000 төгрөг тус тус төлөх, төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Худалдан авагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй буюу 2,300,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч “Г Б” ХХК нь уг төлбөрийг төлөх эсэх талаар маргаагүй, харин гэрээнд заасан алдангийг төлөхөөс татгалзаж, маргаж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар, төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн худалдан авагч хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй алданги төлөхөөр талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан тул алданги гаргуулах нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй.
Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлсэн дүнгээр алданги шаардсан нь хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 314,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА