| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2021/01545/И |
| Дугаар | 101/ШШ2021/01792 |
| Огноо | 2021-06-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2021/01792
2021 06 11 101/ШШ2021/01792
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А Ю ХХК,
Хариуцагч: И.С холбогдох,
260,204 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэрэлсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А Ю ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэрэлсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Идэш овогтой С нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “А Ю ” ХХК-д Борлуулалтын супервайзер ажилтнаар ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгууллагын нэр дээрх 99045527 дугаар дээр 489,500 төгрөгийн үнэ бүхий гар утсыг лизингээр авсан. Лизингээр авах үедээ компанийн ажилтан худалдааны төлөөлөгч Г.Болор-Эрдэнэд худал хэлж гэрээнд гарын үсэг зуруулсан байсан ба Г.Болор-Эрдэнэ хэлэхдээ: “чиний барьж байгаа 94003509 дугаар дээр эгч нь гар утас зээлээр авах гэсэн юмаа чи ирээд гарын үсэг зураад өгөөч гэж хэлсний дагуу очиход миний дугаар дээр биш тухайн үед өөрийнхөө барьж байсан 99045527 дугаар дээр зээл авсан байсныг би мэдэлгүй гарын үсэг зурсан” гэж тайлбарласан. Ийнхүү лизингээр авсан гар утасныхаа төлбөрийг цалингаасаа суутгуулан төлж байсан хэдий ч ажлаас гарсны дараачаас төлбөрөө төлөхөө больсон бөгөөд энэхүү лизингийн төлбөрийн үлдэгдэл болох 260,204 төгрөгийг түүний өмнөөс байгууллага төлж барагдуулсан.
И.С нь компанид учруулсан хохирол болох лизингийн үлдэгдэл төлбөр 260,204 төгрөгийг компанид эргүүлэн төлөх талаар 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр өргөдөл хүсэлтийг гаргасан хэдий ч өнөөдрийг хүртэлх хугацаанд худал, үнэн хэлж ямар ч арга хэмжээ авахгүй байж байгаад 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулан төлөхөөр болсон. Гэвч тохиролцсон хугацаандаа байгууллагад төлөх ёстой төлбөрөө огт төлөөгүй учир И.С ос компанид учруулсан хохирол болох 260,204 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч И.С нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхэд тайлбар гаргаагүй.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А Ю ” ХХК нь хариуцагч И.С д холбогдуулан 260,204 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүрэгтэйгээ танилцсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.
Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулахдаа Ковид-19 цар тахлаас сэргийлэх арга хэмжээний хүрээнд хэргийн оролцогчдын шүүхэд мэдэгдсэн цахим хаягаар харилцаж, нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүрэг танилцуулсныг дурьдаж байна.
Мөн хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.
Талууд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1 дугаартай “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулж, И.С нь 260,204 төгрөгийг “А Ю ” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, мөн оны 02 дугаар сарын 28-нд 130,000 төгрөг, 3 дугаар сарын 30-нд 130,000 төгрөгөөр хувааж төлөхөөр харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа, “А Ю ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 99045527 дугаарыг эзэмшиж байсан И.С уг дугаар дээр 489,500 төгрөгийн үнэтэй гар утас лизингээр худалдан авч, лизингийн гэрээнд тус компанийн өөр ажилтны гарын үсэг зуруулж залилсан хэмээн И.Солонгын гараар бичсэн гэх 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн тайлбар, “А Ю ” ХХК-ийн ажилтан гэх Г.Болор-Эрдэнийн бичсэн гэх 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тайлбар зэргийг нотлох баримтаар гаргасан.
Нэхэмжлэгч “А Ю ” ХХК нь И.С болон Г.Болор-Эрдэнэ нарын бусад этгээдтэй байгуулсан 489,500 төгрөгийн үнэ бүхий гар утасны лизингийн төлбөрийн үлдэгдлийг шаардах эрхийг бусад этгээдээс авсан эсэх, компанийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаар дээр лизингийн төлбөр үүссэнийг барагдуулсан эсэхээ нотлоогүй боловч И.С , “А Ю ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1 дугаартай “Төлбөр барагдуулах гэрээ” нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх, гүйцэтгүүлэх харилцааны шинжийг агуулсан, хүчин төгөлдөр байх тул И.С ос 260,204 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА