Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 90

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:171/2017/0111/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг,

Шүүгдэгч С.Золзаяа, Г.Отгонгэрэл, Х.Гулсауле нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сүхбаатарын Золзаяа, Соотон овогт Гантөмөрийн Отгонгэрэл, Черүч овогт Хумархааны Гүлсауле нарт холбогдох 201709000173 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1991 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дархан” Дээд сургуулийн бага боловсролын багшийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 4, ээж, нөхөр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 22-41 тоотод амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Сүхбаатарын Золзаяа, регистрийн дугаар ТЯ91012603.

 

Монгол улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Улаанбаатар хот Нүүдэлчин хоолны газар кассчин ажилтай, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 9 дүгээр хэсэг, 3 дугаар гудамжны 54 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Соотон овогт Гантөмөрийн Отгонгэрэл,  регистрийн дугаар ТК92032101.

 

Монгол улсын иргэн, 1992 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Улаанбаатар хотод хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнхэл тосгон, Хараагийн 4-17 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай Черүч овгийн Хумархааны Гүлсауле, регистрийн дугаар МР92012302.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч С.Золзаяа, Г.Отгонгэрэл, Х.Гүлсауле нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 3-ны өдөрт шилжих шөнө Дархан-Уул аймаг, Дархан сум Өргөө багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эс маркет” хүнсний дэлгүүрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан, догшин авирлаж танхайрч иргэн Ё.Бямбацэцэгийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Золзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед касс дээр хоёр эрэгтэй хүн архи авчихсан зогсож харагдахад би дэлгүүрийн ажилтан эмэгтэйд хандаж “та нар эрэгтэй хүнд архи зарчихаад, бид нарт архи зарсангүй” гэж уурлаж хэлэхэд “00 цаг өнгөрчихсөн байна, архи зарах боломжгүй” гэж хэлсэн. Тэр үед би цагаа харахад 00 цаг 07 минут болж байсан юм. ...Би найз нарынхаа хамт дэлгүүрээс гарахаар болох үед би өөрийнхөө зажилж байсан бохийг худалдагч нар луу шидчихээд гарахад миний хойноос Отгонгэрэл гарч ирээд бид нар суух машин руу нэг юм шидэх шиг чимээ гарсан, ...Би машинаас бууж хойноос нь дэлгүүр лүү ороход Отгонгэрэл, Гүлсауле хоёр дэлгүүрийн худалдагчтай маргалдаад зогсож байсан. ...Гүлсауле Отгонгэрэл, Бямбацэцэг нарын дундуур орж салгах гээд Бямбацэцэгийг гараараа холдуулж түлхэх үед Бямбацэцэг гэх эмэгтэй Гүлсауле рүү дайрч түлхээд тэр хоёр барьцалдаад авсан. Тэр үед би Бямбацэцэгийн үснээс нь татахад дэлгүүрээр үйлчлүүлж байсан эрэгтэй хүмүүс салгасан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/, ...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би урьд сэжигтнээр байцаалт өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр ярьж мэдүүлгээ өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Х.Гүлсаулегийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Отгонгэрэл бид хоёр дэлгүүр лүү ороход архи согтууруулах ундааны зүйл зарж борлуулахгүй гэж худалдагч хэлээд пиво зарахгүй байсан. Тэгээд бид нарыг гуйгаад байж байхад Золзаяа гаднаас орж ирээд бид нар дахин пиво зарчих гэж гуйгаад улмаар архи аваад гарч байсан залуучуудтай барьцаж “эрэгтэй хүмүүст архи өгчихөөд, эмэгтэй хүнд өгдөггүй юм уу” гэж хэлж улмаар маргалдсан. ...Отгонгэрэл худалдагч эмэгтэй хоёрын дундуур ороод худалдагч эмэгтэйд хандаж “чи яасан сонин юм бэ” гэж хэлээд түлхэхэд миний өөдөөс цээж рүү хоёр гараараа намайг түлхсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд түлхэх гэхэд хажуу талаас Золзаяа худалдагч эмэгтэйгийн үснээс зулгааж Отгонгэрэл нөгөө эмэгтэйг өшиглөсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/ ...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би урьд сэжигтнээр байцаалт өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр ярьж мэдүүлгээ өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Отгонгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Касс дээр хоёр залуу архи авчихсан гарч байхаар нь тэр хоёр залуутай барьцаж “та нар эрэгтэй хүмүүст арих зарчихаад, эмэгтэй хүмүүст яагаад архи зарахгүй байгаа юм бэ?” гэж эсуухад нь худалдагч эмэгтэй “архи зарах цаг нь дуусчихсан 00 цагаас хойш зарж борлуулахгүй” гэж хэлсэн. Золзаяа худалдагч эмэгтэйд пиво зарчихаач гэж хэлэхэд нөгөө худалдагч эмэгтэй “зарахгүй” гэж хэлээд жаахан маргаан үүссэн. Тэр үед манай найз Золзаяа зажилж байсан бохио худалдагч руу шидчихээд дэлгүүрээс гарахад нь би идэж байсан зайрмагаа шидчихээд хойноос нь гараад таксиндаа суугаад явах гэхэд худалдагч эмэгтэй миний шидсэн зайрмагийг машин руу шидсэн. ...Гүлсауле, Золзаяа хоёр орж ирээд Гүлсауле худалдагч охины цээж хэсэг рүү түлхэхэд худалдагч эмэгтэй зөрүүлээд Гүлсаулийг түлхсэн. Тэр үед хажуу талаас нь манай найз Золзаяа худалдагч эмэгтэйгийн үснээс зулгааж татахад би гэдэс хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. ...Худалдагч эмэгтэй манай найз Гүлсаулетай барьцалдаад авахаар нь би нэг удаа өшиглөсөн юм. Харин зайрмагийг пиво өгөхгүй гэхээр нь уур хүрээд шидчихээд гарсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/ ...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,

 

Хохирогч Ё.Бямбацэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн орой Дархан сумын Өргөө баг “Эс” маркет дэлгүүр дээр ажлынхаа байран дээр ажлаа хийгээд байж байтал гаднаас 3 эмэгтэй орж ирээд манай дэлгүүрээр үйлчлүүлж байгаад “архи байна уу” гэж асуухад “00 цаг өнгөрсөн байна архи зарахгүй” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө гурван эмэгтэй “ганц архи зарчихаач машин руугаа аваад орчихно” гэж хэлж гуйгаад байхаар нь “манай дэлгүүр зарахгүй” гээд өгөөгүй юм. Тухайн үед манай дэлгүүрээс 00 цагаас өмнө архи авсан байсан нэг эрэгтэй хүн гарч байхыг нь нөгөө гурван эмэгтэй харчихаад “эрэгтэй хүнд архи зарчихаад бид нарт яагаад архи зардаггүй юм бэ” гэж уурласан. ...Бид нар 00 цагт орж ирсэн “чи яагаад худлаа яриад байгаа юм бэ” гэж хэлээд намайг “гичий, янхан, биеэ үнэлж архи зарлаа” гэж хэлээд надтай маргалдаж байгаад манай касс Хишигчулуун бид хоёрлуу зажилж байсан бохь, идэж байсан зайрмагаа шидсэн юм. ...Тэгээд би “та ингэж болохгүй” гэж хэлээд хэрэлдээд байж байтал хажуу талаас улаан өнгийн пальто өмссөн байсан Гүлсауле гэх эмэгтэй намайг гараараа цээж рүү түлхэхэд нь би зөрүүлээд түлхсэн, дахин над руу дайрч ирээд нүүр лүү цохих гэхэд нь би гараараа хамгаалж улмаар бид хоёр барьцалдаж авах үед хажуу талаас Золзаяа гэх эмэгтэй миний үснээс зулгааж доошоо угзарч татаад Отгонгэрэлийн хамт миний гэдэс рүү өшиглөсөн. ...Надаас нөгөө гурван эмэгтэй ирж уучлалт гуйж хохирол төлбөрийг маань барагдуулчихсан учир надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

 

Гэрч С.Хишигчулууны мөрдөн байцаалтын шатанд “...2017 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 3-ны өдөрт шилжих шөнө би худалдагч Бямбацэцэгийн хамт ажил үүргээ гүйцэтгээд 23 цаг 55 минутанд архиныхаа лангууг хаагаад зогсож байхад хоёр эмэгтэй орж ирээд худалдагч Бямбацэцэгээс “архи авах гэсэн юм” гээд асуусан. Тэр үед Бямбацэцэг “архи зарахгүй цаг болчихсон байна” гэж хэлсэн. Тэр үед нөгөө хоёр эмэгтэй надруу хүрч ирээд” архи авах гэсэн юм өгчихөөч” гэж гуйхад нь “архи зарах цаг дууссан архи зарах боломжгүй байна” гэж хэлсэн. Тэгтэл нэг эмэгтэй нь надад хандаж “архи авахад эр эмийн ялгаа юу байна бид нар авмаар байна ганц пиво авчихмаар байна” гэж ахин дахин гуйхад нь “зарахгүй” гэж хэлэхэд нөгөө эмэгтэйчүүд “танай дэлгүүрийг архи зардаг гэсэн. Урьд нь авч байсан ш дээ” гэж хэлэхэд “тийм зүйл байхгүй, гэрчтэй нотлох баримттай зүйл хэлээрэй” гэж хэлсэн. ...Нэг эмэгтэй нь идэж байсан зайрмагаа шидчихээд гараад явцгаасан. Тэр үед нь би зайрмагийн аваад тэд нарын сууж байсан машин руу шидчихээд буцаж дэлгүүрлүүгээ ороход хойноос нөгөө эмэгтэй дахин зайрмагаа барьж орж ирээд надруу шидсэн. ...Тэгээд Бямбацэцэгийг нэг эмэгтэй нь түлхэх шиг болсон. Тэр үед Бямбацэцэг нөгөө эмэгтэй нь хариу түлхээд хамт явсан эмэгтэйчүүд нь Бямбацэцэг рүү дайрсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Бат-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Харж байхад худалдагч нартаа маргалдаад богино хар куртиктэй хүүхэн нь барьж байсан зайрмагаа шидэж маргалдаад худалдагчтай нь зууралцаж үсдэж байсан. Тэгээд гадаа гарч ирээд дахиад барьцалдаж хэрэлдээд байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

 

Хяналтын камерын бичлэгэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 275 дугаартай шинжээчийн “... Ё.Бямбацэцэгийн биед тархи, доргилт, духанд зулгаралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэх боломжтой” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,

 

Ё.Бямбацэцэгт К.Гулсауле нараас 100,000 төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 87 дугаар хуудас/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 81-86 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч С.Золзаяа, Г.Отгонгэрэл, Х.Гүлсауле нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 3-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сум Өргөө багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эс маркет” хүнсний дэлгүүрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан, догшин авирлан танхайрч иргэн Ё.Бямбацэцэгийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мөн хэрэгт авагдсан, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

 

Аймгийн прокурорын газраас С.Золзаяа, Г.Отгонгэрэл, Х.Гүлсауле нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч С.Золзаяа, Г.Отгонгэрэл, Х.Гүлсауле нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Золзаяа, Г.Отгонгэрэл, Х.Гүлсауле нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, энэ хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Хохирогч Ё.Бямбацэцэгт 100,000 төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 87 дугаар хуудас/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирогч Ё.Бямбацэцэгийн “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол байхгүй” гэх хүсэлтээр шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн болох нь тогтоогдож байх ба шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, ар гэрийн байдал, хувийн байдал, бага насны хүүхэдтэй, их дээд сургуульд суралцдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цагаан өнгийн CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294, 295, 296, 297, 298, 299 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Боржигон овогт Сүхбаатарын Золзаяа, Соотон овогт Гантөмөрийн Отгонгэрэл, Черүч овогт Хумархааны Гүлсауле нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Золзаяа, Соотон овогт Гантөмөрийн Отгонгэрэл, Черүч овогт Хумархааны Гүлсауле нарт 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч С.Золзаяа, Г.Отгонгэрэл, Х.Гүлсауле нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Шүүгдэгч С.Золзаяа, Г.Отгонгэрэл, Х.Гүлсауле нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Золзаяа, Г.Отгонгэрэл, Х.Гүлсауле нарт тус тус оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, шүүгдэгч С.Золзаяа, Г.Отгонгэрэл, Х.Гүлсауле нарыг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтнуудад хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэх болохыг С.Золзаяа, Г.Отгонгэрэл, Х.Гүлсауле нарт мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Золзаяа, Г.Отгонгэрэл, Х.Гүлсауле нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тэнсэгдсэн ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

   

      10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Золзаяа, Г.Отгонгэрэл, Х.Гүлсауле нарт батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.ГЭРЭЛТ-ОД