Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2021/01629

 

 

 

 

 

 

 

                                   2021           05            31  

         101/ШШ2021/01629

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                              

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: О.С нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х.А

 

Хариуцагч: Г.Э нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Базарсад /№2338/, хариуцагч Х.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Галхүү /№2131/, гэрч Ц.Алтансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа оролцов.

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч О.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.С миний бие Г.Э, Х.*******тай  2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулан 5,000,000 төгрөгийг ямар ч хүүгүйгээр 1 сарын хугацаатайгаар 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл зээлүүлсэн зээлийн гэрээнд бид гарын үсэг зурсанаар нотариатаар батлуулсан, гэрээний хугацаа дууссан боловч Г.Энь 2,500,000 төгрөг төлсөн, Х.Ань үлдэгдэл 2,500,000 төгрөгийг төлөөгүй өнөөг хүрч байна.

Г.Энь надад төлөх 2,500,000 төгрөгийг төлж хохиролгүй болгосон тул Г.Эт холбогдох шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алдангид 1,200,000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 2,500,000 төгрөг, нийт 3,700,000 төгрөгийг хариуцагч Х.*******ээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.Ашүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээг О.Стэй байгуулсан бөгөөд миний бие 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр найз Г.Эын хамт самарт явж байгаад их хэмжээний самар олсон. Энэ самрыг бид хоёр ачиж ойролцоо цагдаагийн байгууллагад хүргэж өгөх гээд явж байхад О.Стэй тааралдаж миний алдсан самар байна гээд бид хоёроос самараа авсан. О.С нь Г.Эбид хоёрыг самар хулгайлсан гээд цагдаад өгнө хэмээн айлган сүрдүүлж байгаад бид хоёртой 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийж гарын үсэг зуруулсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлдүүлэгч нь зээлийн гэрээг байгуулахдаа зээлдэгчид ямар нэгэн байдлаар мөнгө, төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлээгүй, айлган сүрдүүлж гэрээ хийхийг шаардсан учир зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч О.С нь хариуцагч Х.*******, Г.Энарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,500,000 төгрөг, алданги 1,200,000 төгрөг, нийт 3,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.С нь хариуцагч Г.Эт холбогдох шаардлагаас хохирлыг барагдуулсан үндэслэлээр татгалзсан тул Г.Эт холбогдох шаардлагаасаа татгалзсныг батлах нь зүйтэй.

 

            Хариуцагч Х.Ань бидний хооронд зээлийн харилцаа үүсээгүй, зээлийн гэрээний дагуу ямар нэгэн мөнгө шилжүүлж аваагүй, энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            О.С нь Г.Э, Х.*******тай 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаагаар, хүүгүйгээр, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон агуулга бүхий “Зээлийн гэрээ”-г байгуулсан байна.

 

            Зээлийн гэрээний агуулгаас үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байх боловч мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу уг гэрээний дагуу нэхэмжлэгч О.С нь Х.*******ийн өмчлөлд зээлийн гэрээгээр тохирсон мөнгийг шилжүүлээгүй буюу зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна.

 

            Харин зохигчдын тайлбараас үзэхэд О.Сэлэнгийн эзэмшлийн гэх самарыг Х.*******, Г.Эхулгайлсан гэх үйлдэлтэй холбогдуулан нэхэмжлэгч нь хариуцагч нарыг тодорхой хэмжээний шахалтанд оруулсаны дагуу зээлийн гэрээг бичгээр хийж, хулгайн асуудлаа цагдаагийн байгууллагаар шалгуулаагүй гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж байх бөгөөд гэмт хэргийн шинжтэй үйлдлээ хэн алин нь нуун дарагдуулах, хөрөнгөжих зорилго агуулгасан буюу зохигчдын хооронд өөр харилцаа үүссэн байх тул дээрх 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн харилцаа үүссэн гэж үзэж, нэхэмжлэгч О.С нь шаардаж буй нь үндэслэлгүй байна.

 

            Түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх агуулга бүхий үндэслэлийг тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Х.*******ийн хувьд бусдын хөрөнгийг үндэслэлгүй олж авсан, эзэмшсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

            Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Нэхэмжлэгчийн хувьд гэмт хэргийн шинжтэй аливаа үйлдлийн улмаас хохирсон гэж үзэж буй бол эрүүгийн журмаар тухайн асуудлаа шалгуулах эрх нь нээлттэй болно.   

      

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

                                                                                                            

ТОГТООХ нь:

    

            1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Х.*******д холбогдуулан гаргасан “зээлийн гэрээний үүрэгт 3,700,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч О.Сэлэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч О.С нь хариуцагч Г.Эт холбогдох шаардлагаасаа татгалзсныг баталж, Г.Эт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ