Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 136/ШШ2021/00064

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 17 өдөр 136/ШШ2021/00064 Дорноговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Б-ийн хүсэлттэй,

 

Эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2007 оноос М.Б хамтран амьдарсан. Бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа 2009 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүү Б төрүүлсэн. Бид хамт амьдарч байх хугацаандаа гэр бүлийн баталгаагүй байсан. 2019 онд Баасантаяа нь зуурдаар нас барсан. Одоо хүү Б маань төрсөн эцгээрээ овоглох хүсэлтэй байгаа тул аав С.Б овоглож өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б бид хоёрын дундаас 2 хүүхэд гарсны том нь Б.Б юм. Тухайн үед хүүгээ өөрөөрөө овоглосон. Харин бага охин болох Б.Ариунхүслэнг эцэг Баасантаяагаар овоглосон. Манай Базарням бөх барилддаг юм. Шагналын тавцанд гарч зогсоод нэрээ дуудуулаад олон шагнал авдаг. Хүү маань энэ үед эцгээрээ овоглож дуудуулахыг хүсдэг гэж надад хэлэх болсон. Тийм учраас би эцгээр нь овоглоё гээд эцэг тогтоолгохоор шүүхэд хандсан тул тогтоож өгнө үү гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хүү Б.Б төрсөн эцэг нь С.Б мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б овогт Б.Б , И овогт М. Бнар нь 2007-2019 он хүртэл хамтран амьдарсан бөгөөд 2019 онд М.Баасантаяа нас барсан болох нь .....дугаартай Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /2011-2014 он/, .....дугаартай Нас барсны бүртгэлийн гэрчилгээ зэргээс тус тус тогтоогдож байна.

 

Б.Б болон М.Б нарын дундаас 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Б.А /..../ төрснийг М.Б овоглосон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, .... дугаартай Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байх тул тэднийг эр эмийн харилцаатай байсан гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Б.Б хүү 2009 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн Б.Б /..../-ын төрсөн эцэг нь М.Б мөн болох нь гэрч Б.Б 2007 он эгч Б М.Б хамт амьдарч 2009 онд хүү Б төрсөн. 2007 оноос хойш би тэдний гэрт тэнэнтэй хамт амьдарч байсан. Би эхнэр хүүхэдгүй учраас тэднийд амьдардаг байсан. Одоо ч хамт амьдардаг. Тэр хугацаанд хүү Б нь төрсөн.Тэд 2007-2019 он хүртэл 13 жилийн хугацаанд хамт амьдарч байсан. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Хангайн байранд айлын хашаанд анх хамт амьдарч эхэлсэн. 2012 онд Жаргалантын 3-310 тоотод нүүж ирсэн. Б 2019 онд нас барсан. гэх мэдүүлэг, гэрч М.Д Б.Б нь манай төрсөн ахын эхнэр. Ах маань талийгаач болсон. Манай ах М.Б , Б хоёр 2007 оноос 2020 он хүртэл 13 жил хамт амьдарсан. Энэ хоёрын дундаас 2 хүүхэд төрсөн. Том хүүхэд нь Б, 12 настай, охин нь А 8 настай. Яалт ч үгүй манай ахтай сууснаас хойш гарсан хүүхдүүд мөн гэх мэдүүлэг болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Б хүү Б төрсөн эцэг нь И овогт М.Б мөн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Б.б улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт зааснаар Б.Б /...../-ын төрсөн эцэг нь И овогт М.Б /..../ мөн болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА