Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/319

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Г.Чингүн,

Гэрч: *******, *******,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000101 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, / Регистрийн дугаар: *******/-тай. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 4 дүгээр багийн нутагт 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2021 оны 03 сарын 10-ны өдөр 17 цагийн орчим санагдаж байна өвсний фонд дээр тэжээл буулгаад байж байхад нярав ******* согтуу ирэхээр нь чи 2 ажлын цагаар архи уулаа гэж хэлэхэд би зүгээр байна гээд өөрийгөө өмөөрөөд байхаар нь би 2 удаа зүүн талын хацар хэсэгт алгадтал надтай заамдалцаж автал хүмүүс ирж салгасан. Тэгтэл *******ын ах, эгч 2 нь ирээд аваад явсан. Тухайн өдрийн өглөө 10 цагийн үед соёлын төвийн хажууд тэжээл буулгаж байгаа хүмүүс дээр очиход нярав ******* согтуу байхаар нь гэрт нь харьж амруул гэж хэлчхээд явсан юм. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Нярав *******ын хувьд нэлээн их согтолттой байсан. Би *******ын зүүн талын хацарт 2 удаа алгадсан, өөр цохисон зүйл байхгүй, тухайн үед *******ын хамраас цус гарсан байсан харин гэмтэл бол харагдаагүй..... гэх мэдүүлэг /хх-ийн 79-80/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:. Өмнө нь сумын засаг дарга арга хэмжээ ав гэхээр нь цалингийн 20 хувийг хасаж шийтгэл оногдуулсан. Бид нар өвс буулгах гээд байж байсан чинь ******* архи уусан байсан. Тэгэхээр нь ******* архи уусан байна. Засаг даргын орлогч ирнэ наадахаа хөөж явуул гэсэн. Тэгээд орой нь Засаг даргын тамгын газрынхан өвсөө буулгаж байсан чинь ******* согтуу ирээд “за дарга нар барлагийн ажлаа хийж байна уу” гээд байсан. Тэгээд намайг зүгээр байхад 3 сарын хугацаагаар 20 хувь хасна гэнээ гээд байхаар нь би алгадсан, Би алгадсан нь үнэн. Тэрнээс нүд нь хөхөрсөн зүйл байхгүй байсан, 2 удаа алгадсан намайг 2 алгадахад хамарнаас цус гарсан. Гэхдээ жоохон гэв.

3.Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2021 оны 03 сарын 10-ны өглөө ажил дээрээ 09 цаг гээд очиход аж ахуйн буюу өвс буулгах ажилтай байхаар нь тэжээл буулгах ажлаар өвсний фонд дээр очиход тамгын газрын алба хаагчид байсан. Тэгээд очоод зогсож байхад тамгын газрын дарга ******* ямар нэг үг дуугүй ирээд хамар луу, нүд рүү цохитол хамраас цус гарахаар нь тонгойход гэдэс рүү 2 удаа өшиглөхөд манай эгч ирээд намайг аваад машиндаа суулгаад аваад явсан. Би ажил дээрээ очихгүй байж байгаад Баянхонгор аймагт 03 сарын 12-ны өдөр ирээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. 2021 оны 03 сарын 10-ны өглөө очиж Соёлын төв дээр тэжээл тараасан тэгээд 12 цагийн үед тэжээл буулгаж байгаа хүмүүстэй 1 шил 0,5 литртэй архи, 4 ширхэг пивийг 0,5 литртэй пивийг хувааж уусан юм, тухайн үед дунд зэргийн согтолттой байсан, соёлын төвийн урд тэжээл буулгаж байхдаа тухайн архи пивог уугаад би машин дээр гарч унтаад сэрж хоолны газар орж хоол идчихээд, хоолны газартаа 1 цаг гаран унтчихаад өвсний фонд дээр очсон юм, өмнө нь мэдүүлэг өгөхдөө сандраад эрүүл байсан гэж хэлсэн юм, ******* намайг цохихын өмнө чи яагаад архи уугаад ажлын цагаар алга болоод байгаа юм гэхээр нь би өмнөөс нь ямар нэг зүйл хэлээгүй ******* намайг хамар, нүүр лүү 2 удаа гэдэс рүү 2 удаа өшиглөхөөр нь гараас нь барихад хамраас цус гарахаар тонгойсон тэгээд удалгүй ах, эгч 2 ирээд аваад яваад өгсөн. Миний хувьд гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй.... ...*******ийн хувьд зүүн талын нүд хамар, хацар хэсэгт цохисон, дөнгөж цохиулсны дараа бол зүүн нүд, хацар хэсэгт нилэнхүүдээ хавдартай, ямар нэгэн хөхөрсөн зүйл байгаагүй байж байгаад нөгөөдрөөс нь хавдар нь буугаад нүд рүү хөх толбо суусан, мөн хацар луу хөх, цэнхэр, ногоон туяа сууж байсан. Цохиулсны дараа гэдэс хэсэг рүү дарахад баг зэрэг хөндүүртэй байсан... 3 ...Би гэдэг хүнтэй аймаг руу явахад би нүдний шил зүүсэн байсан...гэх мэдүүлэг гэх мэдүүлэг / хх-ийн 14-18, 178-181, 178-181 /,

4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Засгийн газраас өвс тэжээл , ирээд тамгын газрын ажилчид буулгаж ажилласан юм. Тухайн өдөр 12 цагийн үед нярав ******* согтуу явж байгаа юм шиг байна , шалгаадах гэж хэлсний дагуу хэсгийн төлөөлөгч шалгаад эргэж холбогдоод согтуу явж байна гэж надад хэлсэн тэгээд тэжээл буулгах ажилд хүн хүрэлцэхгүй байсан тул тамгын газрын даргатай хамт тэжээл буулгаж байгаа газар очиж тэжээл буулгалцаад дуусаж байхад нярав ******* согтуу ирсэн тэгтэл тамгын газрын дарга ******* дээр очоод ажлын өдөр , ажил ихтэй дарга цэрэггүй ажиллаж байхад архи уулаа гэдэг шаардлага тавьж байсан тэгж байгаад тамгын газрын дарга нярав *******ыг 1 удаа алгадсан тэгтэл нярав чи намайг үндэслэлгүйгээр 3 сар 20 хувь хасдаг юу юм эрүүл болж байгаад алалцана зодолдоно гэж хэлээд хэрүүл нэхээд байсан би тамгын газрын даргыг холдуулсан. Тэгтэл нярвыг ах Мөнхзолбоо нь аваад машиндаа суулгаад яваад өгсөн юм. Нярав *******ын хувьд тухайн өдөр ажлын өдөр архи согтууруулах ундаа ууж ажил тасалсан мөн өмнө ажлын өдөр архидан согтуурч ажил тасалж байхад нь би тамгын газрын даргатай нь хамт дуудаж ажлын өрөөндөө уулзаж ажлын өдрөөр ажлын цагаар архидан согтуурч байгаа асуудлаа таслан зогсоох талаар хэлсэн мөн сахилгын арга хэмжээ авах талаар тамгын газрын даргад хэлсэн тэрний дагуу нярав *******од 3 сар 20 хувь хасуулах сахилгын арга хэмжээ авагдсан юм. Миний харснаар тамгын газрын дарга ******* нярав *******ын зүүн талын хацар хэсэгт 1 удаа алгадсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

5. Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэжээл буулгаж байсан. Тэгсэн дарга нар барлагийнхаа ажлыг хийж байна уу гэсэн. ******* дарга *******ыг харьж унт гэж хэлж байсан. Би машины араас гарч ирэхэд тэр хоёр барилцаагүй байсан, ******* наанаас нь очоод алгадсан. Гурван алхамын зайтай байсан , Хохирогчийн хамраас цус гарсан гэхдээ жоохон гарсан байсан, Машин тойроод гарч ирэхэд л нэг цохиж байсан. Машин тойроод гараад ирэхэд ******* ирэхэд ******* дарга нэг алгадсан гэв.

6. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Засгийн газраас ирсэн тусламжийн тэжээл тарааж байсан юм. Тэгээд би хадмынхаа тусламжаар өгч байгаа тэжээлийг авахаар 17 цагийн орчим ажлаас гараад холбооны ард явж байхад *******той таарсан таарахад согтууруулах ундаа хэрэглэсэн. Гэрт хүргээд өгөөч гэхээр нь гэрт нь хүргэж өгсөн тэгтэл гэртээ буухгүй өвсний фонд дээр очно гэхээр нь хамт өвсний фонд дээр очсон тэгтэл ******* машинаас буугаад явсан би машиндаа өвсний падааны бичиг хайж олоод машинаасаа буухад тамгын газрын дарга *******, нярав ******* нар хоорондоо маргалдаж байхаар нь больцгоо гэж хэлсэн тэгээд *******ын төрсөн ах нь машинаасаа бууж ирээд *******ыг аваад явсан би мөн тэжээлээ аваад гэр лүүгээ яваад өгсөн юм. Намайг машинаас бууж байхад тамгын газрын дарга ******* , нярав *******ын зүүн талын хацар хэсэгт 1 удаа алгадсан. Тухайн үед ******* хойд талд нь ******* урд талд нь зогсож байсан. ******* нэлээд их согтуу байсан юм, тамгын газрын дарга ******* , нярав *******ыг ажлын 4 цагаар их ажилтай үед архи уулаа би чамайг битгий архи ууж бай гэж хэлдэг биз дээ гэж хэлсэн харин ******* чамд ямар хамаатай юм гээд хараалын үг хэлээд байх шиг байсан. Тухайн үед тамгын газрын дарга ямар нэг согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан юм би маргааш нь аймгийн төв рүү ажлаар яваад 03 дугаар сарын 16-нд ажилдаа ирэхэд ******* ажилдаа ирээгүй байж байгаад 03-р дугаар сарын 18-нд ажилдаа ирсэн санагдаж байна. Тус үйл явдлаас хойш *******той таарч уулзаагүй...... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,

7. Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ******* гэдэг хүнийг Нэг удаа алгадсан. Шанаанд нь алгадсан, *******ын хамарнаас цус гарсан байсан. Гэхдээ бага зэрэг, ******* машинаас буугаад орилоод байсан. Тэгэхэд ******* ******* дээр очоод яагаад архи уусан гэсэн чинь. Чамд хамаагүй гээд байсан. ******* эхэлж цохисон байх. Шанаанд нь алгадсан гэв.

8. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр засгийн газраас өгсөн тусламжийн тэжээлийг 11 цагаас соёлын төвийн хойно эхэлж иргэдэд тараасан тэр үеэр нярав ******* ирсэн байж байгаад дундуур нь юманд явчхаад ирье гэж хэлээд явсан тэгээд байж байгаад ирэхдээ согтуу байна харьж амар гэж хэлчхээд яваад өгсөн тэгж байтал нярав ******* тэжээл ачсан машины дээр гараад унтаад өгсөн байсан бид нар тэр хооронд хоол ундаа идээд *******ыг машин дээр унтаж байхаар нь явж хоолоо ид гээд тамгын газрын хажуу талын хоолны газар луу явуулсан хэсэг хугацааны дараа хоолны газраас хоол авах гэж ирэхэд хоолны газрын ширээн дээр унтаж байсан тэгтэл тэжээлийг өвсний фонд дээр буулгах болоод өвсний фонд дээр очоод тэжээлээ буулгаад дуусах дөхөж байхад ******* ирсэн явж байгаа харагдсан тэгээд ачааны машины ард сууж байтал тамгын газрын дарга ******* нярав ******* нар хоорондоо бужигналдаад явахаар нь очиход нярав *******ын хамраас цус гоожсон , ах болох машин руугаа хүчээр яваад өгсөн юм. Тамгын газрын дарга *******, нярав *******ын биеийн аль хэсэгт хэдэн удаа цохисоныг хараагүй , хоорондоо барилцаж аваад салахаар нь очиход нярав *******ын хамраас цус гарсан байхаар нь тамгын газрын дарга цохичхож гэж бодсон юм тэгээд *******ыг ах нь машиндаа суулгаад аваад явсан , тухайн үед хамраас нь цус гарсан байсан болохоор нүүрэнд нь хавдсан хөхөрсөн , шалбарсан байсныг нь хараагүй юм... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

9. Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн орчим санагдаж байна. Яг хэдэн цагийг нь санахгүй байна , өвс тэжээлийн фондод тэжээл буулгаж байхад тамгын газрын дарга ******* нярав ******* нар машины цаана хоорондоо маргалдаад байгаа бололтой зогсож байсан би тэр үед тэжээл буулгаад юу болсныг анзаараагүй , удалгүй бүгдээрээ яваад өгсөн байсан тэгээд дараа нь сонссон тамгын дарга , нярвыг нэг цохисон гэж сонссон юм. ...******* дунд зэргийн согтолттой байсан. ******* нярав *******ын хаана цохисныг хараагүй. Тухайн үед хавдаж, хөхөрсөн зүйл байгаагүй...гэх мэдүүлэг / хх-ийн 33-34, 184-185 /,

.....Эхлээд тэжээлийг соёлын төвийн хажууд иргэдэд тарааж байхад буюу 12 цагийн орчимд ******* ирсэн . ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн дунд зэргийн согтолттой харагдсан тэгээд байж байгаад тэжээл ачиж ирсэн , машины 5 ачаанд дээр гараад унтаж байгаад буугаад яваад өгсөн тэгээд тэжээл авах хүн байхгүй болохоор нь өвсний фонд дээр аваачиж агуулахад буулгаж байхад ******* ирсэн харагдаж байсан , би тэжээл буулгаж байсан болохоор очиж уулзаагүй , ирсэн л харагдсан тэгээд удалгүй тамгын газрын даргатай маргалдаж байгаа бололтой машины цаана харагдсан , миний хувьд тухайн хэрүүл маргаан болоход хажууд нь байгаагүй болохоор хэн нь хэнийгээ хаана нь хэдэн удаа цохсон нэгнийгээ юу гэж хэлж байсан талаар мэдэхгүй байна, тухайн үед *******ын нүүрэнд хавдсан хөхөрсөн зүйл байгаагүй зүгээр байсан..... гэх мэдүүлэг /хх-ийн, 184-185/

10. Гэрч н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр засгийн газраас өгсөн тусламжийн тэжээлийг 11 цагаас соёлын төвийн хойно эхэлж иргэдэд тараасан юм. Миний хувьд өглөө 09-13 цаг хүртэл хувийн ажлаар чөлөө авсан байж байгаад өдөр 13 цаг гээд ажил дээр ирэхэд тамгын газрын дарга *******, нярав архи уусан явж байна гэж ярьж байсан тэгээд тэжээлийг буулгахад хүн дутаад байна чи очоод буулгалцаадах гэхээр нь соёлын төвийн ард тэжээлтэй машин дээр очиход машины жолооч явах гээд яараад байгаа юм агуулах дээр очиж буулгая гээд агуулах дээр очоод агуулахын өмнө тэжээлийг буулгачхаад би яваад өгсөн болохоор тухайн газарт юу болсон талаар мэдэхгүй сургийг нь сонсоход тамгын газрын дарга ******* *******ыг ажлын цагаар архи уулаа гэж хэлээд 2 алгадсан чинь эрүүл дээрээ уулзана гэж хэлээд явсан гэсэн. Соёлын төвийн хойно тэжээл буулгаж байсан машин дээр ирэхэд ******* байгаагүй мөн агуулах дээр очоод машинаас тэжээлийг буулгахад ирээгүй . Намайг явснаас хойш ирээд тухайн хэрүүл , маргаан болсон юм шиг байна лээ тухайн өдөр *******той таараагүй юм...... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

11. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2021 оны 03 сарын 10-ны өдөр 17 цагийн үед санагдаж байна, өвсний фонд дээр тамгын газрын алба хаагч нар тэжээл буулгаж байгаа гэхээр нь очиход тамгын газрын эрэгтэй алба хаагч нар тэжээл буулгаж байхаар нь машиндаа утсаар яриад сууж байтал хүмүүс маргалдах чимээ гарахаар буугаад очиход тамгын газрын дарга *******, нярав *******ыг заамдаад авсан байхаар нь салгасан. Тэгтэл *******ыг тэжээл авах гэж байсан нэг хүн ирээд машиндаа суулгаад аваад явсан, юу болсон талаар тамгын газрын дарга *******аас асуухад нярав ******* нь ажлын цагаар архи уусан байхаар нь яв гэхэд явахгүй ажил цалгардуулаад гэж шаардлага тавихад эсэргүүцсэн гэж хэлсэн юм. Хүмүүс хэрэлдэх чимээ сонсогдохоор машинаас буугаад очиход *******, нярав *******ыг заамдаж барьсан, хамраас нь цус гарсан байхаар нь би салгасан миний хувьд *******, *******ыг цохихыг бол хараагүй намайг машинд байхад алгадаж цохисон юм шиг байна лээ, *******ын хувьд хамраас нь цус гарсан харагдаж байсан, өөр гэмтэл, шарх харагдаагүй, нэлээд их согтолттой харагдаж байсан...... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46, 188/

12. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2021 оны 03 сарын 11-ний өдөр хөдөө гэрээсээ 17 цагийн үед ирэхэд манай төрсөн ах ******* гэртээ зүүн талын нүд тойроод хөхөрсөн, доод зовхи нь хавдсан байхаар нь юу болсон талаар асуухад ямар нэг зүйл хэлээгүй. 2021 оны 03 сарын 11-ний өдөр хөдөө гэртээ байхад сумын төвөөс ах эхнэр 6 тэй ирээд эхнэр нь ******* ахыг тамгын газрын дарга ******* элэг рүү нь цохиод нүд рүү цохисон талаар хэлж байсан болохоор сумын төвд гэртээ ирээд ******* ахаас болсон зүйлийн талаар нээх шамдаж асуугаагүй. Мөн эгч ямар шалтгаанаас болоод ******* ахыг цохисон талаар яриагүй тэгээд би зөрөөд сумын төв рүү ирсэн ахын хувьд 03 сарын 12-ны өглөө аймгийн төв рүү яваад 03 сарын 17-ны өдөр сумандаа ирсэн...... гэх мэдүүлэг /ххийн 49-50, 207/

13. Гэрч тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 17 цагийн үед өвсний фонд дээр машин дээрээс тэжээл буулгаад байж байхад ******* ирсэн зогсож байсан. Тэгтэл тамгын газрын дарга ******* очоод ажлын цагаар архи уулаа гэж хэлээд нүүр лүү 2-3 удаа цохиод гэдэс рүү нь 1 удаа өшиглөж байсан. Тэгтэл *******ын төрсөн ах , бэр эгч нар ирээд *******ыг машиндаа суулгаад аваад явсан..... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/

14. Гэрч М.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2021 оны 03 сарын 10-ны өглөө хөдөө гэрээсээ өвс тэжээл авах гээд суманд ирэхэд нөхрийн төрсөн дүү ******* соёлын төвийн ард тусламжаар ирсэн тэжээл тарааж байгаа бололтой ямар нэг согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байж байсан. Тэгээд гадуур явж байгаад 17 цагийн үед тусламжаар ирсэн тэжээлээ өвсний фонд дээр очиж авсан тэгтэл нөхрийн танил тэжээл гэрт хүргээд өгөөч гэхээр нь соёлын төвийн ард хүргэж өгчхөөд *******той уулзах гэхэд олдохгүй байхаар нь өвсний фонд дээр байгаа байх гэж бодоод эргээд очиход *******ын хамраас цус гарсан, хамрын зүүн тал, зүүн талын хацар хэсэгт хавдсан, хамрын цусаа арчаад байж байхаар нь аваад гэрт хүргэж өгчхөөд хөдөө гэр лүүгээ явсан..... гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/

15. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2021 оны 03 сарын 10-ны өглөө хөдөө гэрээсээ өвс тэжээл авах гээд суманд ирсэн. Тухайн өдөр Засгийн газраас үнэгүй тэжээл олгож байсан, тухайн тэжээл өгч байгаа газар буюу Соёлын төвийн ард ачааны машин дээр манай дүү ******* тэжээл тараах ажилтай эрүүл зүгээр байсан юм. Тэгээд гадуур явж байгаад 17 цагийн үед өвсний фонд дээр очиж Засгийн газраас өгч байгаа тэжээлээ авсан, тэжээл авч байхад танил маань миний тэжээлийг хүргээд өгөөч гэхээр нь соёлын төвийн ард хүргэж өгсөн тэгээд *******той уулзах гэсэн боловч олдохгүй байхаар нь өвсний фонд дээр байгаа байх гэж бодоод эргэж очиход манай дүү *******ын хамраас цус гоожсон, зүүн хамар, хацар хэсэг нь хавдсан байхаар нь аваад гэрт нь хүргэж өгчхөөд хөдөө гэр лүүгээ явсан юм. Эхлээд тэжээл авах гээд өвсний фонд дээр очиход ******* байгаагүй, намайг тэжээлээ аваад явсны дараа зөрж очсон юм шиг байна лээ...... гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/

16. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр соёлын төвийн ард Засгийн газраас малчин иргэдэд өгсөн тэжээлийг тамгын газрын ажилчид тарааж байсан юм тэгээд би 11 цагийн орчим өөрийн болон хамаатан садны хүмүүсийн нийт 6 ширхэг ууттай тэжээлийг очиж авсан, очиж авахад нярав ******* тэжээлийн нярав нар байсан тэгээд би нярав ******* миний авсан тэжээлийг машинд ачиж өгөхөөр нь гэрт цуг хүргээд өгөөч гэж хэлээд цуг 7 манай гэрт тэжээлийг авчраад буцаж тэжээл тарааж байсан газарт хүргэж өгсөн юм. , нарыг архи уусан талаар мэдээгүй машин дээр тэжээл буулгаж өгч байсан харин ******* надтай хамт миний машинд тэжээлийг ачиж байсан болохоор архи уусан байсныг нь мэдсэн нэлээд согтуу байгаа бололтой харагдаж байсан мөн архи үнэртэж байсан тэгэхдээ биеэ авч явах чадвартай байсан. *******ын нүүрэнд ямар нэг ил харагдах шарх гэмтэл буюу хавдсан хөхөрсөн зүйл байгаагүй юм.... гэх мэдүүлэг /хх-ийн 191-192/,

17. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн үед санагдаж байна яг хэдэн цаг гэдгийг сайн санахгүй байна. Соёлын төвийн ард тэжээл буулгаж байгаа машин дээр ирсэн тэгтэл ******* ирээд машинд суугаад дэлгүүр оръё гэж хэлэхээр нь дэлгүүр ороод тамхи аваад эргээд тэжээл буулгаж байгаа газар хүргүүлээд буусан харин ******* машинаас буухдаа дарга нар ирсэн байна гээд тэжээл буулгаж байсан машины хажуугаар нуугдаад машинаас буугаад явсан болохоор тамгын газрын дарга нь ирсэн байх гэж ойлгосон тэгэхдээ би тамгын газрын дарга *******тай уулзаагүй мөн ирсэн байхыг нь анзаарч хараагүй юм , тухайн тэжээл буулгаж байсан газар тэжээл авч байгаа гээд нэлээд олон хүн харагдсан юм. ******* тамхинд явах гээд машинд суухад архи үнэртэж байсан. Харахад дунд зэргийн согтолттой бололтой харагдсан харин хэр их архи уусан талаар надад хэлээгүй болохоор мэдэхгүй байна би тэжээл буулгаж байсан газар очиход ******* ирж суугаад дэлгүүр ороод эргэж ирээд буугаад явсан багцаагаар 7-8 минут орчим цуг байсан юм..... гэх мэдүүлэг /хх-ийн 195-196/

18. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр *******ын хамт Баянхонгор аймаг явсан. Тухайн үед ******* маск болон хар нүдний шил зүүсэн явж байсан болохоор нүүр болон биеийн хэсэгт ямар гэмтэл шарх байсан талаар хараагүй мэдэхгүй байна. Аймаг явахаас өмнө *******той уулзаагүй юм. Тухайн өдөр гэрээс нь очиж аваад явсан өөр хүн яваагүй юм...... гэх мэдүүлэг /ххийн 199/

19. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2021 оны 03 дугаар сарын 10-ны орой 17 цаг өнгөрч байхад санагдаж байна худаг дээрээ ус авах гээд иртэл ******* бэр эгч нь гэрт нь хүргэж ирчхээд намайг дуудахаар нь гэрт ороход *******ын хамраас нь цус гарсан бололтой нүүр нь бага зэрэг цус болсон. Зүүн талын хацар нүд нь хавдсан *******т зодууллаа гэж яриад байхаар нь манайд очих юм уу гэж хэлэхэд гэртээ унтана гэж хэлэхээр нь би гараад худаг ороод усаа авчаад гэр лүүгээ явсан тэгээд орой 21 цаг өнгөрч байхад ******* манайд ирээд хоол идээд гараад яваад өгсөн. Тэр үед *******ын зүүн талын нүд хацар хэсэг хавдсан зүүн нүд нүдний доод хэсгээр бага хөх туяатай харагдаж байхаар нь маргааш нүд нь бүр хөхрөх юм байна гэж бодож байсан юм тухайн үед өөр биед харагдах гэмтэл харагдаагүй. ******* архи уусан байсан хэр зэрэг уусныг мэдэхгүй байна. Харахад баг зэргийн согтолттой харагдаж байсан....... гэх мэдүүлэг /хх-ийн 203- 204/,

20. Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...*******тай 2013 онд танилцаж байсан. ******* нь 4 хүүхдийн хамт амьдардаг, одоо Шинэжинст суманд Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай. 8 Манай найзын хувьд ажилч, хөдөлмөрч зантай, найз нөхдийн дунд нэр хүндтэй, найз нөхдийгөө үлгэрлэж, манлайлж явдаг...гэх мэдүүлэг / хх-ийн 61-64 /,

21. Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны Шинжээч эмчийн 2021 оны 03 сарын 18-ны өдрийн 177 дугаартай: .... *******ын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 72-73/

22. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 348 дугаартай: ....Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 сарын 18-ны өдрийн 177 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. *******ын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. *******од учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Шинжээч эмчийн үзлэг болон фото зургаар тодорхойлогдож байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Хамар, хацар хэсэгт цохиулснаас болж хамраас цус гарах боломжтой. Дараа нь нүдэнд нөлөөлж, нүд хавдах, хөхрөх гэмтэх боломжгүй. Ирүүлсэн фото зургаас харахад зүүн нүдний зовхинд гэмтэл учирснаас зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл үүссэн байх боломжтой байна... гэх дүгнэлт /хх-ийн 227-229/, Шинэжинст сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, /1-р хх-ийн 95, 108, / шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт / 1-р хх-ийн 108-139 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 4 дүгээр багийн нутагт 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон болох нь хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “....2021 оны 03 сарын 10-ны өглөө ажил дээрээ 09 цаг гээд очиход аж ахуйн буюу өвс буулгах ажилтай байхаар нь тэжээл буулгах ажлаар өвсний фонд дээр очиход тамгын газрын алба хаагчид байсан. Тэгээд очоод зогсож байхад тамгын газрын дарга ******* ямар нэг үг дуугүй ирээд хамар луу, нүд рүү цохитол хамраас цус гарахаар нь тонгойход гэдэс рүү 2 удаа өшиглөхөд манай эгч ирээд намайг аваад машиндаа суулгаад аваад явсан....” гэх, мөн “...*******ийн хувьд зүүн талын нүд хамар, хацар хэсэгт цохисон, дөнгөж цохиулсны дараа бол зүүн нүд, хацар хэсэгт нэлэнхүйдээ хавдартай, ямар нэгэн хөхөрсөн зүйл байгаагүй байж байгаад нөгөөдрөөс нь хавдар нь буугаад нүд рүү хөх толбо суусан, мөн хацар луу хөх, цэнхэр, ногоон туяа сууж байсан. Цохиулсны дараа гэдэс хэсэг рүү дарахад баг зэрэг хөндүүртэй байсан...” гэх мэдүүлэг, гэрч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би машины араас гарч ирэхэд тэр хоёр барилцаагүй байсан, ******* наанаас нь очоод алгадсан. Гурван алхамын зайтай байсан , 9 Хохирогчийн хамраас цус гарсан гэхдээ жоохон гарсан байсан, Машин тойроод гарч ирэхэд л нэг цохиж байсан. Машин тойроод гараад ирэхэд ******* ирэхэд ******* дарга нэг алгадсан...” гэх мэдүүлдэг, гэрч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....******* гэдэг хүнийг Нэг удаа алгадсан. Шанаанд нь алгадсан, *******ын хамарнаас цус гарсан байсан....” гэх мэдүүлэг, гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Хүмүүс хэрэлдэх чимээ сонсогдохоор машинаас буугаад очиход *******, нярав *******ыг заамдаж барьсан, хамраас нь цус гарсан байхаар нь би салгасан миний хувьд *******, *******ыг цохихыг бол хараагүй намайг машинд байхад алгадаж цохисон юм шиг байна лээ....” гэх мэдүүлэг, гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 03 сарын 11-ний өдөр хөдөө гэрээсээ 17 цагийн үед ирэхэд манай төрсөн ах ******* гэртээ зүүн талын нүд тойроод хөхөрсөн, доод зовхи нь хавдсан байхаар нь юу болсон талаар асуухад ямар нэг зүйл хэлээгүй....” гэх мэдүүлэг, гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 03 сарын 10-ны өдрийн 17 цагийн үед өвсний фонд дээр машин дээрээс тэжээл буулгаад байж байхад ******* ирсэн зогсож байсан. Тэгтэл тамгын газрын дарга ******* очоод ажлын цагаар архи уулаа гэж хэлээд нүүр лүү 2-3 удаа цохиод гэдэс рүү нь 1 удаа өшиглөж байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд гадуур явж байгаад 17 цагийн үед тусламжаар ирсэн тэжээлээ өвсний фонд дээр очиж авсан тэгтэл нөхрийн танил тэжээл гэрт хүргээд өгөөч гэхээр нь соёлын төвийн ард хүргэж өгчхөөд *******той уулзах гэхэд олдохгүй байхаар нь өвсний фонд дээр байгаа байх гэж бодоод эргээд очиход *******ын хамраас цус гарсан, хамрын зүүн тал, зүүн талын хацар хэсэгт хавдсан, хамрын цусаа арчаад байж байхаар нь аваад гэрт хүргэж өгчхөөд хөдөө гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг, гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 10-ны орой 17 цаг өнгөрч байхад санагдаж байна худаг дээрээ ус авах гээд иртэл ******* бэр эгч нь гэрт нь хүргэж ирчхээд намайг дуудахаар нь гэрт ороход *******ын хамраас нь цус гарсан бололтой нүүр нь бага зэрэг цус болсон. Зүүн талын хацар нүд нь хавдсан *******т зодууллаа гэж яриад байхаар нь манайд очих юм уу гэж хэлэхэд гэртээ унтана гэж хэлэхээр нь би гараад худаг ороод усаа авчаад гэр лүүгээ явсан тэгээд орой 21 цаг өнгөрч байхад ******* манайд ирээд хоол идээд гараад яваад өгсөн. Тэр үед *******ын зүүн талын нүд хацар хэсэг хавдсан зүүн нүд нүдний доод хэсгээр бага хөх туяатай харагдаж байхаар нь маргааш нүд нь бүр хөхрөх юм байна гэж бодож байсан юм тухайн үед өөр биед харагдах гэмтэл харагдаагүй....” гэх мэдүүлэг, Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны Шинжээч эмчийн 2021 оны 03 сарын 18-ны өдрийн 177 дугаартай:.... *******ын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 348 дугаартай:....Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 сарын 18-ны өдрийн 177 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. *******ын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох 10 журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. *******од учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Шинжээч эмчийн үзлэг болон фото зургаар тодорхойлогдож байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч ******* нь шүүх эмнэлгийн шинжээч нарын хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдүүлж байгаа боловч гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“....Хүмүүс хэрэлдэх чимээ сонсогдохоор машинаас буугаад очиход *******, нярав *******ыг заамдаж барьсан, хамраас нь цус гарсан байхаар нь би салгасан миний хувьд *******, *******ыг цохихыг бол хараагүй намайг машинд байхад алгадаж цохисон юм шиг байна лээ....” гэх мэдүүлэг, гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 03 сарын 11-ний өдөр хөдөө гэрээсээ 17 цагийн үед ирэхэд манай төрсөн ах ******* гэртээ зүүн талын нүд тойроод хөхөрсөн, доод зовхи нь хавдсан байхаар нь юу болсон талаар асуухад ямар нэг зүйл хэлээгүй....” гэх мэдүүлэг, гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 03 сарын 10-ны өдрийн 17 цагийн үед өвсний фонд дээр машин дээрээс тэжээл буулгаад байж байхад ******* ирсэн зогсож байсан. Тэгтэл тамгын газрын дарга ******* очоод ажлын цагаар архи уулаа гэж хэлээд нүүр лүү 2-3 удаа цохиод гэдэс рүү нь 1 удаа өшиглөж байсан...” гэх мэдүүлэг,

гэрч М.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд гадуур явж байгаад 17 цагийн үед тусламжаар ирсэн тэжээлээ өвсний фонд дээр очиж авсан тэгтэл нөхрийн танил тэжээл гэрт хүргээд өгөөч гэхээр нь соёлын төвийн ард хүргэж өгчхөөд *******той уулзах гэхэд олдохгүй байхаар нь өвсний фонд дээр байгаа байх гэж бодоод эргээд очиход *******ын хамраас цус гарсан, хамрын зүүн тал, зүүн талын хацар хэсэгт хавдсан, хамрын цусаа арчаад байж байхаар нь аваад гэрт хүргэж өгчхөөд хөдөө гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг, гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 10-ны орой 17 цаг өнгөрч байхад санагдаж байна худаг дээрээ ус авах гээд иртэл ******* бэр эгч нь гэрт нь хүргэж ирчхээд намайг дуудахаар нь гэрт ороход *******ын хамраас нь цус гарсан бололтой нүүр нь бага зэрэг цус болсон. Зүүн талын хацар нүд нь хавдсан *******т зодууллаа гэж яриад байсан...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч ******* нь хохирогч *******ыг алгадаж улмаар түүний биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл буюу хөнгөн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь хохирогч *******ыг алгадсаны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан айна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон байгаа боловч түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэлгүй эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Өршөөл 11 үзүүлэх тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд хамаарна” гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдэл нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн тул уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн гэж шүүх дүгнэлээ. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд шүүгдэгч *******ийн холбогдсон 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл бүхэлдээ хамрагдаагүй, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйл ялаас өршөөн хасах, 7 дугаар зүйл хорих ялыг зорих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих гэж хуульчилсанд хамрагдаагүй тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч *******ийн холбогдсон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож байгаа боловч гэм буруутайд тооцогдож байгаа нь түүнийг шүүхээр ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэл болохыг дурдах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд шүүхээс гаргах тогтоол шийтгэх буюу цагаатгах хэлбэртэй байна.

Шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх “шийтгэх тогтоол”, гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, эсхүл шүүгдэгчийн холбогдсон үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй бол шүүх “цагаатгах тогтоол“ гаргах бөгөөд шүүгдэгч *******ийн хувьд гэм буруутайд тооцож шийтгэх тогтоол гарсан нь шүүхээр ял шийтгүүлсэн гэж дүгнэж байна. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч *******ийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэлтрүүлсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5- д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д 12 зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ