| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 184/2021/03897/И |
| Дугаар | 184/ШШ2021/00791 |
| Огноо | 2021-03-25 |
| Маргааны төрөл | Дуудлагын худалдаа явуулах нийтлэг журам зөрчсөн, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2021/00791
2021 03 25 184/ШШ2021/00791
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ЛОФ” ХХК нарт холбогдох
дүүргийн дугаар хороо, хорооллын дугаар байр, тоот 57,89 мкв талбайтай, мөн байрны 6 тоот хаягтай 80,7 мкв талбайтай орон сууцнуудыг үнэлсэн үнэлгээг , мөн 2020.08.05-ны өдрийн 20270443/09, 20270443/11 дугаар Эд хөрөнгө хураах тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ундармаа, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч , , Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд түүний төлөөлөгч Э.Ундармаа тайлбарлахдаа:...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2020/00979 дугаар захирамжаар О.Б надаас 120.128.000 төгрөгийг гаргуулж ЛОФ ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7- д заасныг зөрчин явуулж 120.128.000 төгрөгийн төлбөрт 270.000,000 сая төгрөгийн үнэ бүхий 2 орон сууцыг битүүмжлэн, 2020 оны 8 сарын 05-ны өдөр тогтоол үйлдэн хурааж, хууль бусаар үнэлгээ тогтоолгоод байна. Төлбөр төлөгч миний зүгээс шийдвэр гүйцэтгэгчийн явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд үнэлгээ тогтоохдоо Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулах ёстой байсан боловч хамтран өмчлөгч А.Цаас үнийн санал авах ажиллагаа огт хийгээгүй мөн төлбөр авагч ЛОФ ББСБ-аас үнийн санал авсан эсэх талаар төлбөр төлөгч надад мэдэгдээгүй нь үнийн санал авах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүйг баталж байна. Үнийн санал авах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй хэрнээ шууд шинжээч томилон үнэлгээ тогтоолгосон нь хууль бус юм.
-Шийдвэр гүйцэтгэгч д/а Т.М нь үнэлгээ тогтоохдоо 2 орон сууцны үнийг өөр хоорондоо эрс ялгаатай буюу 412 дугаар байрны 4 тоот хаягтай 57.89 м.кв талбайтай орон сууцыг 92.489.000 /ерэн хоёр сая дөрвөн зуун наян есөн мянга/ төгрөгөөр буюу 1м.кв-г 1,597,670 төгрөгөөр үнэлсэн боловч тус байрны 6 тоотод байрлах 80.7 м.кв талбайтай орон сууцыг 119.215.000 /нэг зуун арван есөн сая хоёр зуун арван таван мянган/ төгрөг буюу 1м.кв-г 1,477,261 төгрөгөөр үнэлсэн нь шууд харахад эргэлзээ төрүүлж байна. Зориудаар талбай томтой байрыг хямдаар үнэлүүлж хэн нэгэнд давуу байдал олгохоор ажиллаж байна гэх хардлагыг төрүүлж байна.
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүхий л явцыг талуудад мэдэгдэх үүрэгтэй байтал энэ үүргээ биелүүлээгүй. Төлбөр төлөгч миний мэдэх эрхийг ноцтой зөрчсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар огт танилцуулдаггүй бөгөөд үнэлгээ тогтоох ажиллагаа явуулж байгааг миний бие Үнэлгээний компанийн ажилтан надруу утсаар залгахад л мэдсэн. Мөн шинжээч томилон үнэлгээ тогтоосон бол тус үнэлгээг 3 хоногийн дотор албан бичгээр мэдэгдэн, үнэлгээний тайланг танилцуулах ёстой боловч миний бие одоог болтол тус мэдэгдлийг хүлээн аваагүй, үнэлгээний тайлантай албан ёсоор танилцаагүй байна. Үнэлгээний компаниас ирж үзээд явсан тул юу болсон эсэх талаар мэдэхээр 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өөрийн биеэр шийдвэр гүйцэтгэгчтэй ажил дээр нь очиж уулзахад үнэлгээ гарсан байгаа 4 тоотыг 92.489.000 төгрөгөөр үнэлсэн, 6 тоотыг 119.215.000 төгрөгөөр үнэлсэн гэж хэлээд мэдэгдлийг чинь шууданд хийсэн гэж хэлээд үзүүлж танилцуулаагүй. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс надад хэргийн материал огт танилцуулдаггүй, энэ үйлдэл нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар надад нарийн мэдээлэл өгөхгүй байж байгаад миний үнэ цэнэтэй хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нэрийдлээр үнэгүйдүүлж, хууль бусаар ажиллагааг маш хурдан явуулж, үл хөдлөх хөрөнгүүдийг минь төлбөр авагчид давуу байдлаар авч өгөх гэсэн увайгүй, дээрэнгүй хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
-Мөн миний барьцаанд тавьсан дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь хотын шинэ засаг захиргааны байгууллагад ойр, үнэ цэнэтэй байрлалд байх бөгөөд цаашид зах зээлийн үнэ нь өсөх хандлагатай, одоо зах зээлд 1 м.кв нь 2-2,5 сая төгрөгийн үнэлгээтэй байгаа хөрөнгө байхад шийдвэр гүйцэтгэгч үүнийг санаатайгаар үнэлгээний компанид нөлөөлж, зах зээлийн ханшаас 40-50% хямдаар үнэлүүлсэн гэж үзэж байна. Иймээс шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шийдвэр гүйцэтгэгч д/а Т.М нь анх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэхдээ л надтай үл мэдэгдэх өс хонзонгийн шинжтэйгээр дээрэнгүй харьцаж, дарамталдаг, гэр бүлийн гишүүдийг утсаар дарамталж сүрдүүлсээр байгаа. Энэ үйлдлийг нь миний бие төлбөр авагч талд давуу байдал олгож, төлбөр төлөгч намайг аргагүй байдалд оруулж хөрөнгийг минь салгаж авах гэсэн санаа гэж үзэж байна.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, түүнд үндэслэн олгосон гүйцэтгэх хуудас гэж заасан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.28-ны өдөр олгосон 0571 дугаар гүйцэтгэх хуудаст Одгэрэлийн Бямбадэлгэрээс 120.128.000 төгрөгийг гаргуулах, төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрт дурьдсан үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байна. Шийдвэр гүйцэтгэгчийн хийх ажиллагаа болон дарааллыг гүйцэтгэх хуудсанд нарийн тодорхой зааж өгсөн байтал шийдвэр гүйцэтгэгч Т.М дур мэдэн хууль зөрчиж төлбөр төлөгч надад төлбөр төлөх боломж олгоогүй байж шууд үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг хийж эхэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиа шийдвэр гүйцэтгэгч өөрөө зөрчин, эрхээ хэтрүүлэн дураар аашилж байгаа хэрэг бөгөөд хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх, хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх Үндсэн хуулиар олгогдсон миний эрхийг зөрчиж байна. Т.М шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм зөрчсөн хэрэг тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч дэд ахлагч Т.Мын 2020.08.05-ны өдрийн 20270443/09, 20270443/11 дугаар Эд хөрөнгө хураах тогтоолуудыг хүчингүй болгож, уг тогтоолуудаар хураагдан үнэлгээ тогтоолгосон дүүргийн дугаар хороо, хорооллын дугаар байр, 4 болон 6 тоот хаягтай орон сууцнуудыг үнэлсэн хууль бус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2020/00979 дүгээр захирамжаар О.Бээс 121.042.395 төгрөгийг гаргуулж “ЛОФ” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж шүүхийн шийдвэрт төлбөр гаргуулахаар заасан төлбөр төлөгч О.Б, хамтран өмчлөгч А.Ц нарын өмчлөлийн дүүргийн дугаар хороо, /17120/412 дугаар байр, тоот хаягт байршилтай 57.89 м.кв талбайтай, 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20270443/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20270443/09 тоот тогтоолоор хураасан. Мөн төлбөр төлөгч О.Бийн өмчлөлийн дүүргийн дугаар хороо, эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг 2020 оны 06 сарын 09-ний өдрийн 20270443/04 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 08 сарын 05-ны өдрийн 20270443/11 тоот тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөрт хураагдсан орон сууцыг харилцан тохиролцож үнэлгээ тогтоох тухай 2020 оны 08 сарын 05-ны өдрийн 4-128/27559 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч, хамтран өмчлөгч, төлбөр авагч нарт гардуулан өгөхөд төлбөр төлөгч О.Б, хамтран өмчлөгч А.Ц нар нь үнийн санал гаргаагүй, төлбөр авагч харилцан тохиролцох боломжгүй хөндлөнгийн шинжээч томилж зэх зээлийн үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилсон. дүүргийн дугаар хороо, /17120/ 412 дугаар байр, тоот хаягт байршилтай 57.89 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 92.489.000 төгрөгөөр, тоот хаягт байршилтай 80.7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 119.215.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Төлбөр төлөгч О.Б, хамтран өмчлөгч А.Ц нарт хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т /Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ. / гэж заасны дагуу 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 4-128/30030 дугаар мэдэгдлийгн дүүргийн дугаар хороо, Хилчин дугаар гудамж, 37А тоот хаягт оршин суугч О.Бт, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууц 3 дугаар гудамж, 115 тоотод оршин суух, А.Ц нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч О.Бийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа:
Нэхэмжлэгч О.Б нь ЛОФ ББСБ ХХК-иас 2 удаа зээлийн гэрээ байгуулж зээл авсан. 2018 оны 10 сарын 26-ны өдөр №18/99 тоот Зээлийн гэрээ байгуулан 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр 55,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож 2018 оны 10 сарын 26-ны өдөр №18/098 дугаартай Хөрөнгө барьцаалах гэрээг байгуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206059130 дугаарт бүртгэгдсэн дүүргийн-р хороо, -р байр, тоот хаягт байршилтай, 80.7 м.кв, 3 өрөө, орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалан “барьцаа хөрөнгө суллах” зориулалтаар зээл авсан. Ингэхдээ Хөрөнгө барьцаалах гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгийг 55,000,000 төгрөгөөр үнэлсэн болно.
- 2018 оны 11 сарын 02-ны өдөр №18/106 тоот Зээлийн гэрээ байгуулан 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр 130,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож 2018 оны 11 сарын 02-ны өдөр №18/105 дугаартай Хөрөнгө барьцаалах гэрээг байгуулан 3 ширхэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан бизнесийн үйл ажиллагааны зориулалтаар зээл авсан. Хариуцагч нь 2019 оны 03 сарын 27-ны өдөр үндсэн зээлээс 100,000,000 төгрөг, тус өдрийг хүртэлх хүү болох 26,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 2,080,000 төгрөгийг тус тус төлж зөвхөн үндсэн зээлээс 30,000,000 төгрөгийй зээлийн үлдэгдэлтэй үлдсэн. ББСБ нь нэхэмжлэгчийн зээлийг хэсэгчлэн төлснийг үндэслэн төлөгдсөн хэсэгт холбогдох 2 барьцаа хөрөнгийг чөлөөлж үлдэгдэл төлбөр дээр улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 57.89 м.кв, 2 өрөө дүүргийн р хороо, /17120/, р байр, тоот орон сууцыг барьцаалан үлдсэн. Ингэхдээ мөн барьцаа хөрөнгийг 30,000,000 төгрөгөөр үнэлж барьцаанд хэвээр үлдээсэн. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч нь т ХХК-ийн 119,215,000 төгрөгөөр үнэлсэн дугаарт бүртгэгдсэн дүүргийн -р хороо, /17120/, -р байр, тоот хаягт байршилтай, 80.7 м.кв, 3 өрөө, орон сууцыг 55,000,000 төгрөгөөр, ХХК-ийн 92,489,000 төгрөгөөр үнэлсэн Ү-2206059196 дугаарх бүртгэгдсэн, 57.89 м.кв, 2 өрөө дүүргийн -р хороо, /17120/, 412-р байр, тоот орон сууцыг 33,000,000 төгрөгөөр тус тус үнэлж барьцаанд тавьсан. Хөрөнгийн үнэлгээний компаниудын үнэлсэн үнэлгээнүүд нь нэхэмжлэгчийн хувийн үнэлгээнээс үнэтэй буюу зах зээлийн үнэлгээтэй уялдсан байна. Иймд нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгүүдийг хямдаар үнэлсэн гэж маргах үндэслэлгүй байна.
- Нэхэмжлэгчид үнийн саналаа ирүүлэх талаар мэдэгдэл хүргүүлсэн. Нэхэмжлэгч болон Лотус ББСБ-д барьцаа хөрөнгийн үнийн саналаа 2020.08.10-ны өдрийн дотор бичгээр өгөхийг үүрэг болгож мэдэгдсэн боловч нэхэмжлэгч нь хугацаандаа өгөөгүй тул ЛОФ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан хугацаанд хурдан шуурхай явуулахын тулд шинжээч томилуулах хүсэлтээ 2020 оны 08 сарын 13-ны өдөр өгсөн. с ББСБ нь мэдэгдлийг 2020 оны 08 сарын 06-ны өдөр гардсан. Тухайн өдөр нэхэмжлэгчтэй ярихад 08 сарын 10-нд үнийн саналаа өгөхөөр болсон, тус өдөр дахин нэхэмжлэгчтэй ярихад өнөөдөр өгнө гэж хэлж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгийг үнэлэхэд төлбөр төлөгчийн саналыг харгалзахаар тусгасан. Шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгчийн үнийн санал өгөх боломжийг олгож хугацаа тогтоож өгсөн. Гэвч нэхэмжлэгч нь тогтоосон хугацаанд үнийн саналаа хүргүүлээгүй, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамаарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа саатах ёсгүй.
-Шийдвэр гүйцэтгэгч талуудтай байнга холбоотой байж ажиллагааг хууль заасан журмын дагуу явуулж байсан. ББСБ нь 2020 оны 05 сарын 04-нд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Гүйцэтгэх хуудасд зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах учир барьцаа хөрөнгүүд дээр ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь үүсгэх тогтоол гарснаас эхэлж, төлбөр төлөгчийг дуудан ирүүлж мэдэгдэх, мэдүүлэг авах, хугацаа олгох ажиллагаа явуулдаг. Үүний дараагаар барьцаа хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгө учир Эд хөрөнгийн улсын бүртгэлээс лавлагаа авч, барьцааг битүүмжлэх ажиллагаа, хураах ажиллагаа, үнэлүүлэх ажиллагаа, дуудлага худалдаа зохион байгуулах зэрэг ажиллагааг явуулдаг. Нэхэмжлэгчид 2020 оны 05 сарын дундуур мэдэгдэх хуудсыг илгээж хугацаа олгосон. Гэвч нэхэмжлэгч нь төлбөр төлөх талаар арга хэмжээ аваагүй тул 2020.05.29-нд барьцаа хөрөнгүүдийг битүүмжилсэн. Битүүмжилснээс хойш 1 cap болон 14 хоногийн хугацааг нэхэмжлэгчид олгож, үр дүн гараагүй учир барьцаа хөрөнгүүдийг 2020 оны 7 сарын сүүлээр хураасан. Хураах ажиллагаа явуулсны дараагаар талуудаас үнийн санал авахааp мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч нь хугацаандаа үнийн саналаа өгөөгүй. ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэгчтэй байнга холбоотой ажилладаг байсан. Ажиллагааны явцад нэхэмжлэгч нь утсаа авдаггүй, мэдэгдэл (хүргүүлэхээр гардаж авахгүй ажиллагаанд саад учруулдаг байсан. Иймд нэхэмжлэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, түүнд ажиллагааны талаар мэдэгдээгүй, төлбөр төлөх боломж олгоогүй гэдэг нь үндэслэлгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Б нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 19 дугаар хороо, Буянт-Ухаа хорооллын 412 дугаар байр 4 тоот , мөн хаягт байрлах 6 тоот орон сууцнуудыг үнэлсэн хөндлөнгийн шинжээч “” ХХК, “” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, /хх 80-107, 108-122/ дугаар тал
Шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө хураах тухай 2020.08.05-ны өдрийн 20270443/09, 20270443/11 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ. /хх 37,60/
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээч нар үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан ёс зүйн дүрэм зөрчсөн тул эд хөрөнгө хураах тогтоолуудыг хүчингүй болгох гэж тайлбарласан байна.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, хууль зөрчөөгүй гэж маргаж байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...үнийн санал авалгүй шууд шинжээч томилуулсан, үнэлгээ болон ажиллагааны талаар танилцуулаагүй, зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн, төлбөр төлөх боломж олгоогүй, шийдвэр гүйцэтгэгч эрхээ хэтрүүлсэн “ , хоёр өөр орон сууцны үнийг ялгаатай үнэлсэн. 412 дугаар байрны 4 тоот 57.89 м.кв талбайтай орон сууцыг 1 мкв-г 1,597,670 төгрөг гэж тооцон 92.489.000 төгрөгөөр, 412 дугаар байрны 6 тоот 80.7 мкв талбайтай орон сууцыг 1 мкв-г 1,477,261 төгрөг гэж тооцон 119.215.000 төгрөгөөр үнэлсэн нь эргэлзээ төрүүлж байна. Талбай томтой байрыг хямд үнэлүүлж хэн нэгэнд давуу байдал олгосон гэж тайлбарлаж байна.
Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...Төлбөр төлөгчид барьцааны хөрөнгийн үнийн саналаа 2020.08.10-ны дотор бичгээр өгөхийг үүрэг болгож мэдэгдсэн боловч хугацаандаа өгөөгүй бөгөөд төлбөр авагч тал 2020.08.13-нд шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Төлбөр авагчийн хүсэлтээр шинжээч томилсон, үнэлгээний тайланг хуульд заасны дагуу шуудангаар хүргүүлж танилцуулсан гэж, Манай байгууллагын хүсэлтээр шинжээч томилж барьцааны хөрөнгө үнэлсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна. /хх 76/
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 184/ШШ2020/00979 дугаар шүүгчийн захирамжаар О.Б нь “ ББСБ” ХХК-д 120,128,000 төгрөгийн зээлийн төлбөр төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох -О.Б, хамтран өмчлөгч А.Ц нарын өмчлөлийн дүүргийн дугаар хороо, / байрны тоот бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаар бүртгэлтэй 57,89 мкв талбай бүхий хоёр хүний өмч, 2 өрөө орон сууц,
-О.Бын өмчлөлийн дүүргийн дугаар хороо, байрны тоот хаягт байршилтай 80,7 мкв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй орон сууцуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байна. /хх-6/,
Зохигчдын эвлэрч хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хариуцагч О.Б сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 сарын 28-ны өдрийн 184/ШЗ2020/05813 захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 571 дугаартай гүйцэтгэх хуудас олгогдсон байна. /хх-37-39/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020.05.05-нд шийдвэр гүйцэтгэлийн 20270443 дугаартай хувийн хэрэг нээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 05 сарын 05-ны өдрийн 20270443 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх-ийн 35,36/
Хариуцагч Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах,... эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ “ гэж зааснаар төлбөр төлөгч О.Бт 2020 оны 05 сарын 15-нд, 6 сарын 2-10 нд, 7 сарын 28-31, 8 сарын 5-ны өдрүүдэд 20270443/01, 20270443/03, 20270443/05 ,20270443/06, 20270443/7, 20270443/8, 20270443/10, дугаарын шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүдийг оршин суух хаягаар нь хүргүүлсэн, О.Б нь шийдвэр гүйцэтгэгчтэй уулзалт хийж “зээл хөөцөлдөөд 8 сарын 15- ны дотор төлж дуусгана гэсэн тэмдэглэл үйлдсэн зэрэг ажиллагааг явуулсан ба ...2020 оны 05 сарын 27-ны өдрийн 20270443/02, 2020 оны 6 сарын 09-ны өдрийн 20270443/04 дугаар тогтоолуудаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоол гарч тус орон сууцуудыг үүргийн гүйцэтгэлд битүүмжлэн, худалдан авсан гэх бусад этгээд болох нарт мэдэгдэн битүүмжилсэн хөрөнгийг тэдний хадгалалт хамгаалалтад үлдээж эд хөрөнгийн жагсаалт үйлдэж тэмдэглэл хөтөлсөн болох нь баримтаар нотлогдож байна. / хх 43,-56,63/ дугаар тал
Дараа нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр авагч “” ББСБ- ХХК, төлбөр төлөгч О.Бт болон өмчлөгч А.Ц нарт тоот мэдэгдлүүдийг 2020 оны 8 сарын 05-14-нд мэдэгдэж үнийн саналаа 8 сарын 10-17-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж баталгаат шуудангийн хаягаар хүргүүлэв гэсэн тэмдэглэл хөтөлсөн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. /хх 63-66, 68-70/ дугаар тал
Хариуцагчаас 2020 оны 8 сарын 17-ний өдөр төлбөрөө төлж дуусгах тухай мэдэгдэл хүргүүлснийг төлбөр төлөгч хүлээн авсан байна. Мөн тухайн өдөр төлбөр төлөгч нь дуудлага худалдаанд оруулах хүсэлгүй, өөрөө зээлийн төлбөрөө мөнгөн хэлбэрээр төлнө гэсэн тэмдэглэлээс харахад үнийн саналаа өгөөгүй бөгөөд эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзэхээр байна. / хх 71-74 / дүгээр тал
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт:Төлбөр авагч “ЛОФ” ББСБ, ГХОХХК нь “... төлбөр төлөгч О.Б нь тогтоосон хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй “ гэх үндэслэлээр шинжээч томилуулах тухай хүсэлтийг 2020 оны 08 сарын 13-ны өдөр гаргажээ. /хх-76/
Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу талуудын үнийн саналын талаар тохиролцоогүй гэх үндэслэлээр шинжээчдийг томилж дүгнэлт гаргуулсан байна.
Улмаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 08 сарын 17-ны өдрийн 8/365, 8/368 тоот тогтоолоор “ ” ХХК, “” ХХК- ийг шинжээчээр тус тус томилж, мөн тогтоолын 2-р заалтаар шинжээч нарт эрх үүргийг таницуулжээ. /хх-77, 108 / дугаар тал
Шинжээчээр томилогдсон “” ХХК-ийн үнэлгээгээр: дүүргийн дугаар хороо, байрны тоот хаягт байршилтай 57,89 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг 92,489,000 төгрөг, /83-103/
ХХК-ийн үнэлгээгээр: дүүргийн дугаар хороо, байрны тоот хаягт байршилтай 80,7 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2206059130 дугаартай орон сууцыг 119,214,829,04 төгрөг болохыг тодорхойлж үнэлсэн байна. /хх-111-121/
Хөрөнгө үнэлгээний “” ХХК, “” ХХК - уудын үнэлгээчид нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох баримтыг хавсарган ирүүлсэн ба хуульд заасны дагуу томилогдож, Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдүүд байх бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Түүнчлэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг 2020.8.21-нд хүлээн авсан ба төлбөр төлөгч О.Б, хамтран өмчлөгч А.Ц нарт үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн тухай 4-128/30030 тоот мэдэгдлийг 2020 оны 08 сарын 24, 25-ны өдөр танилцуулж мэдэгдсэн ба шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл хөтөлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасан ажиллагаа явуулсан байх ба хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-123-127/,
Дээр дурдсан үйл явдлууд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үнэлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч байгууллагын дээрх ажиллагааг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан 7 хоногийн хугацаанд нэхэмжлэлээ шүүхэд гаргаагүй байх ба 2020 оны 9 сарын 14- нд нэхэмжлэлийг гаргаж хууль зөрчсөн байна.
Мөн нэхэмжлэгчээс: “барьцааны хөрөнгө болох орон сууцуудыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн ба үнэ цэнэтэй байрлалд байгаа, цаашид зах зээлийн үнэ нь өсөх хандлагатай, одоо зах зээлд 1 м.кв нь 2-2,5 сая төгрөгийн үнэлгээтэй байгаа хөрөнгө, шийдвэр гүйцэтгэгч санаатайгаар үнэлгээний компанид нөлөөлж бусдад давуу байдал олгож зориудаар талбай томтой байрыг хямдаар зах зээлийн ханшаас 40-50% хямдаар үнэлүүлсэн “ , шийдвэр гүйцэтгэх хуудсанд тодорхой зааж өгсөн байхад шууд худалдан борлуулах ажиллагаа хийсэн гэж тайлбарлаж байгаа ба хэрэгт ирүүлсэн баримтаар хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзлээ.
- Шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө хураах тухай 2020.08.05-ны өдрийн 20270443/09, дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгох шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эд хөрөнгө хураах тухай дээрх тотгтоолуудыг хүчингүй болгох гэх шаардлагын үндэслэлээ “ ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан ёс зүйн дүрэм зөрчсөн тул эд хөрөнгө хураах тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэлтэй” гэж тайлбарлажээ. Уг шаардлага нь бие даасан шаардлага биш харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үнэлгээтэй холбоотой шаардлага гаргасан гэж үзэж бүхэлд хамааруулж дүгнэсэн болно. / хх 57, 60 /
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-д “ ... бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгож, энэ хугацаанд албадан борлуулах ажлыг зогсооно” гэж зааснаар төлбөр төлөгчид хуульд заасан хугацаа олгож 8 сарын 24-ний өдрөөс 9 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд албадан борлуулах хугацаа зогссон байна. / хх 124- 134/
дүүргийн дугаар хороо, байрны тоот хаягт байршилтай 80,7 мкв талбайтай орон сууцыг 119,215,000 төгрөгийн 70 хувь буюу 83,450,500 төгрөгөөр, -57,89 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг-92,489,000 төгрөгийн 70 хувь буюу 64,742,300 төгрөгөөр тус тус анхны дуудлага худалдаагаар худалдан борлуулах 2020 оны 9 сарын 15-ны өдрийн 10/19, 10/17 дугаар анхны албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоол гарч төлбөр төлөгч мэдэгдэл гардан авч, хамтран өмчлөгч А.Цт дамжуулан өгөхөөр хүлээн авсан тухай тэмдэглэл, 2020 оны 10 сарын 02-нд анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдаж анхны дуудлага худалдаагаар борлогдсон тухай тэмдэглэл тус тус хөтлөгдсөн байна. /хх 135-136/
Дээрх үйл баримт болон хэрэгт авагддсан баримтуудаас дүгнэж үзэхэд :
Анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирүүлээгүй нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-т заасан 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах үндэслэл болсон байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Үндэсний шуудан сонины 2020 оны 09 сарын 17-ны өдрийн дугаарт нийтэд мэдээлж энэ тухай төлбөр төлөгчид мэдэгдсэн ба хуулийн шаардлагад нийцсэн байна. / хх 132-151/
Иймд төлбөр төлөгчөөс үнийн санал аваагүй, мэдэгдээгүй гэх үндэслэл баримтаар нотлогдохгүй байна. Хариуцагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасан хөрөнгийн үнэлгээг танилцуулах журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр ““ 2020 оны 10 сарын 09-ний өдрийн 184/ШЗ2020/13014 дугаартай захирамж гарсан бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл захирамжийн биелэлт хэвээр үргэлжлэхийг дурдаж байна. /хх-26-27/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 119, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох дүүргийн дугаар хороо, хорооллын дугаар байр, болон мөн хаягт байрлах тоот орон сууцнуудыг үнэлсэн хууль бус үнэлгээ болон 2020.08.05-ны өдрийн дугаар эд хөрөнгө хураах тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч О.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ
Улмаар төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 404 тоот тогтоолоор “Виннэр вэй” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Шинжээчээр томилогдсон “Виннэр вэй” ХХК-ийн үнэлгээгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг 80,364,000 төгрөг болохыг болохыг тодорхойлсон байна. /хх-ийн 51/
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Виннэр вэй” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох баримтыг хавсарган ирүүлсэн байх бөгөөд хуульд заасны дагуу томилогдсон, тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, 55.7 дахь хэсгүүдэд “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх”, “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах”-аар заажээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч нарт үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн тухай 4/27320 тоот мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр танилцуулсан, нэхэмжлэгч Л.Жавзандулам 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр буюу хуульд заасан хугацааны дотор тус шүүхэд хандан нэхэмжлэлээ гаргасан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.