Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0144/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Хохирогчийн өмгөөлөгч ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганболд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2418000000091 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Монгол Улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн инженер, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл эхнэр, зээгийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн ******* тоот иргэний бүртгэлийн хаягтай боловч одоогоор Дархан-Уул аймгийн ******* түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *******,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруу, үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн ******* “малаа талбайд орууллаа” гэх шалтгаанаар гал гаргаж, хэрүүл маргаан үүсгэн улмаар С.ын баруун гар тус газарт модоор цохиж баруун богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч С.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхий хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2023 оны 10 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед гэртээ цайгаа уугаад сууж байхад гэрийн гадаа хүн хашгираад байхаар нь гэрээс гараад хартал манай хөрш ******* гэх хүн согтуу, гэрийн ард, танай мал манай талбай руу ороод байна, та нарыг бүгдийг чинь ална, хөөж зайлуулна гээд орилоод намайг зуураад байхаар нь манай урд айлын ******* “би гэрт нь хүргээд унтуулчихъя” гээд аваад явсан. ******* нь *******г гэрт нь оруулаад гэр рүүгээ яваад өгсөн. ******* дахиад хашааны гадаа орилоод байхаар нь би эхнэртэйгээ хамт цагдаа дуудаад өгчихье гээд сумын төв рүү яваад сумын цагдаа дуудлага өгөөд байж байхад манай хөрш над руу залгаад танай гэрийн ард хүн хашгираад гал утаа гараад байна гэхээр нь би Бат- Орхон луу залгаад наана чинь нөгөө ******* манай гэрийн ард гал тавиад байх шиг байна, чи очоод үзээдхээч, би төвөөс гарч байна гэж сумын төвөөс хөдлөөд гэрийн гадаа очиход ******* машинтайгаа гэрийн гадаа зогсож байсан. ******* нь намайг ойртуулахгүй байна, чи өөрөө оч гэхээр нь би ******* дээр очиход манай өвөлжөөний ард гал асаасан байдалтай, та нарыг шатаана гээд орилоод байсан. Би ******* дээр очоод чи энд гал асааж болохгүй, намар орой хуурай өвс их байна, өвөлжөөнд буулгасан өвс байна гэхэд ******* нь шатааж байсан галтай модоор намайг цохиод би баруун гараараа хаасан их хүчтэй цохисон, ...Маргааш нь гараа гайгүй биз, арай хугараагүй байх гээд хар цайгаар боогоод яваад байсан хавдар нь буугаад ч сайн болохгүй заримдаа үе үе гар янгинаад байхаар нь эмнэлэг орж гарынхаа зургийг авхуулсан чинь баруун гарын шууны яс хугарсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9/,

 

“Миний гар янгинаад байсан учир өвчин намдаах эм уугаад хар цайгаар боогоод байсан, 7-8 хоногийн дараа шуу хэсгээр хавдаад байхаар нь сумын эмнэлгийн эмчид үзүүлэхэд хугарсан байна, Дархан ороод зургийг нь авхуул гэж хэлэхээр нь маргааш нь /одоо миний санаж байгаагаар/ Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр баруун гарынхаа шууны зургийг авхуулахад хугарсан байна гэж хэлээд гипсдэж өгөөд эм бичиж өгсөн. Ингээд би эмүүдийг нь худалдаж аваад уусан. Гипсээ 20 орчим хоногийн дараа өөрөө авчихсан, эм уугаад одоог хүртэл эдгэхгүй байна. Ингээд сумын эмнэлэгт очоод 2 удаа өвчин намдаах тариа хийлгэсэн санагдаж байна...Би өөрөө миний гар гайгүй байх мах нь тасарсан биз гэж бодоод цагдаа болон эмнэлгийн байгууллагад тухайн үедээ хандаагүй 10 гаруй хоносон юм. Тухайн үедээ тоогоогүй хэдий ч морио эмээллэж чадахгүй байсан, ...Баруун гараа хөдөлгөж чадахгүй байсан. Зүүн гараараа галыг унтрааж шороо цацсан...Тухайн үедээ ******* нь уучлаарай гээд ирсэн бол би Цагдаагийн байгууллагад хандахгүй байсан. Харин гараа гипсдүүлсний дараа харчхаад гараа яасан юм хохь чинь гэж хэлчхээд яваад өгсөн. Үүнд гомдолтой байна...******* манай хоёр саахалт айл юмаа. ******* нь манай гэрээс 7-8 метрийн ойролцоо өвсний хашаатай ойрхон гал гаргасан, өөрөөр хэлбэл ******* нь өөрийнхөө хашааг давж орж ирээд манай хашаанд гал гаргасан юм ******* нь гал гаргачхаад “Бүгдийг нь ална” гэх зэргээр хашхирч байсан, би согтуу юм чинь гээд нээх зүйл бодоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14/,

 

“Сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгох шаардлагагүй. Би эмчид очиж үзүүлэхдээ гар гэмтсэн өвдөөд болдоггүй ээ гэж хэлэхэд эмч хугарчихсан юм шиг байна, Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэй гэж хэлээд өвчин намдаагч хийж өгсөн. ******* д цохиулаад гараа гэмтээсэн талаар эмчид хэлээгүй ээ...Би ******* д цохиулаад гар гэмтсэн талаар хүмүүст яриагүй, учир нь гэвэл тухайн үедээ Цагдаа сэргийлэхэд өгөөд яах вэ, хөрш айлын хүмүүс учраас учраа олох байх гар ингэж байгаад эдгэчих байх гэж бодоод хүмүүст хэлээгүй юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19/,

 

“Хэрэг явдал болох үед буюу 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ******* нь барьж байсан модоор миний баруун гарыг цохиод тас гээд явчихсан, үүнээс өөр би хүнтэй муудалцаж, маргалдаагүй, мориноос унах, халтирч унах, өндрөөс унах гэх мэт асуудал үүсээгүй учраас ******* д цохиулсны улмаас миний гар гэмтсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 115/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай нөхөр чи яаж байна аа гээд очиход ******* нөхрийг өөдөөс модоор цохиод байсан. Араас нь сумын цагдаа, багийн дарга нар ирээд аваад явсан. Бид хоёр асаасан галыг унтраагаад гэртээ ороход манай нөхөр баруун гар өвдөөд байна ******* сая модоор цохиход гараараа хаасан юм гэсэн, ...намрын ажил ихтэй байсан арай хугараагүй байх гээд хар цайгаар боогоод яваад байсан юмаа. Намрын ажлын хажуугаар Дархан ороод гарын зураг авхуулсан. Тэгэхэд баруун гарын шууны савхан яс хугарсан байна гэж зураг дээр гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21/,

 

“ нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болсон хэрэг явдал болохоос өмнө нь болон тухайн хэрэг явдал болсны дараа ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн асуудал байхгүй. ******* нь тухайн өдөр өвөлжөөний ойролцоо гал асаасан байсан тул нь очиход ******* нь түүний өөдөөс модоор далайгаад цохих үйлдэл хийж байсан. Ингээд цагдаа болон багийн засаг дарга нар их удаж байж ирсэн бөгөө хэрүүл маргаан болсны дараа гэрт орж ирэхэд гар эвгүй болчихлоо ******* модоор цохиод байхаар нь гараараа хаачихсан юм гэж хэлэхээр нь гайгүй байх гэж бодоод хар цайгаар шавшаад өвчин намдаах уугаад эмнэлэгт үзүүлээгүй. Ингээд гар нь их хавдартай болоод байхаар нь сумын эмнэлэгт очиж үзүүлсэн /хэзээ очсоныг мэдэхгүй байна/. Ингээд намар ажил эхэлсэн байсан тул эмнэлэгт үзүүлээгүй удсан. Ингээд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд баруун шууны савхан яс хугарсан гэх оноштой байсан бөгөөд гипсдэж өгсөн. бид хоёр хэрхэн яаж гэмтсэн талаар хөрш болон найз нөхдүүд дээ хэлээгүй юмаа. Ямар зорилгоор гал гаргасан талаар мэдэхгүй байна. Гал нь манай хашаан дотор асаж байсан. ******* нь ална, та нарыг дахиад би шатаах болно гэх яриа өгүүлэмжтэй согтуу мэт байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23/,

 

Гэрч ******* ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн орой би манай ард байдаг хөрш ын гэрт цай уугаад сууж байхад 19 цагийн үед гэрийнх нь гадаа хүн орилоод байсан. гэрээсээ гараад би араас нь гарахад арын хөрш ******* согтуу тай маргалдаад зууралдаад агсан тавиад байхаар нь би ******* г салгаж аваад ын арын торон хашааг даваад ******* г гэрт оруулж өгөөд би малдаа явсан, малаа хураагаад явж байхад ын өвөлжөөний ард гал гараад байхаар нь луу залгаад танай өвөлжөөний ард ******* гал асаагаад байна гэж залгаж хэлчхээд ******* дээр ирээд чи одоо болио гэхэд том урт мод барьчхаад намайг ойртуулахгүй орилоод чи юу юм бэ гээд хашгираад байсан. Би ойртож чадаагүй...Өвөлжөөний ард асаасан галаа хутгаад байсан мод нь 1 метр гарантаа мод байсан. Над руу далайгаад ойртуулахгүй байсан, ... тухайн үед харанхуй болчихсон байсан маргалдаад хэрэлдээд л байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...өвөлжөөний арын задгай цагаан хашаанаас 7-8 метр зайтай гал асаасан байсныг очоод унтраахад ******* байхгүй байсан. аас асуухад ******* гал унтраах гээд очихоор мод барьчхаад цохих гээд ойртуулахгүй байна, ...ын эхнэр нь ******* миний гарыг зүссэн гэх яриа өгүүлэлтэй байсан. Би ******* г дуудахад ******* нь ногооны талбай дотроос үхэр туугаад гаргачхаад ирлээ гээд ирсэн. Удалгүй цагдаа ирээд ******* г аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “ нь 2023 оны сүүлээр гэж санаж байна. Тэрээр надад хандаад гар гэмтээд Дархан явж үзүүлэх гэж байна мал хараад өгөөч гэхээр нь би 2-3 хоног тэдний малыг харж өгсөн, ямар учраас гар гэмтсэн талаар түүнээс асуугаагүй. болон түүний эхнэр ч надад ямар учраас гар нь гэмтсэнийг хэлээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ын гар нь гэмтээд удсан байх боломжтой, учир нь гэвэл хар цайгаар шавшихад хавдар буучихдаг, хугарсан яс нь хэвэндээ ороогүй тул өвчтэй байх боломжтой, ингээд эмнэлэгт ирсэн гэж бодож байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би ямар учраас гал асаасан талаар асуухад хулгайч хүмүүстэй нэг дор баймааргүй байна, ийм учраас гал асааж хөөсөн" гэж хэлсэн. Би хулгай хийснийг хараагүй байж хүн гүтгэж болохгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43/,

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 163 дугаартай “С. ын биед баруун богтос ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 51-52/,

 

Шинжээч “ нь ирж үзүүлэхэд хүнд модоор цохиулсан гэх яриа өгүүлэмжтэй байсан. Түүний гарт болон биед ил харагдах гэмтэлгүй, шарх харагдаагүй. Рентген зургийг нь харахад баруун шууны богтос ясны 1/3-р хэсгээр ташуу хугаралтай байсан. Тухайн хэсэгт хаван хавдартай, хөдөлгөөн хязгаарлагдмал, хөдлөх үед зовуурь нэмэгдэнэ, овойж хавдах шинж тэмдэг илэрч болох ба 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ын гарын богтос яс хугараад хавдаад эмнэлгийн тусламж үйлчилгээ авахгүйгээр удаан хугацаагаар явах боломжтой гэмтэл” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54/,

 

2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-17/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч С. ын баруун гар тус газарт модоор цохиж гэмтээгээгүй гэж маргаж байх боловч гэрч “...манай нөхөр чи яаж байна аа гээд очиход ******* нөхрийг өөдөөс модоор цохиод байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.*******ы “чи одоо болио гэхэд том урт мод барьчхаад намайг ойртуулахгүй орилоод чи юу юм бэ гээд хашгираад байсан. Би ойртож чадаагүй...Өвөлжөөний ард асаасан галаа хутгаад байсан мод нь 1 метр гарантаа мод байсан” гэх мэдүүлэг, гэрч “ аас асуухад ******* гал унтраах гээд очихоор мод барьчхаад цохих гээд ойртуулахгүй байна, ... ын эхнэр нь: ******* миний гарыг зүссэн гэх яриа өгүүлэлтэй байсан” гэх мэдүүлэг, анх үзүүлсэн сумын эмнэлгийн эмч, гэрч  : “ын гар нь гэмтээд удсан байх боломжтой, учир нь гэвэл хар цайгаар шавшихад хавдар буучихдаг, хугарсан яс нь хэвэндээ ороогүй тул өвчтэй байх боломжтой, ингээд эмнэлэгт ирсэн гэж бодож байна” гэх мэдүүлэг, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 163 дугаартай “С. ын биед баруун богтос ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 51-52/, шинжээч “...2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ын гарын богтос яс хугараад хавдаад эмнэлгийн тусламж үйлчилгээ авахгүйгээр удаан хугацаагаар явах боломжтой гэмтэл” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54/ мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

 

Шүүгдэгч нь согтуурсан үедээ гал тавьсан шалтгаанаа “хог шатаасан” гэж тайлбарлаж байх боловч мал талбайд орууллаа гэх шалтгаанаар гал гаргаснаас болж шүүгдэгч хохирогч нарын хооронд хэрүүл маргаан үүсэж улмаар уг маргааны явцад шүүгдэгч нь хохирогчийг гаран тус газар модоор цохиж хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

Хохирогчийг “гэмт хэрэг гарсан даруй цагдаагийн байгууллагад хандаагүй, гэмтэл учирснаас хойш олон хоногийн дараа эмнэлэгт хандсан учраас дээрх үйл явдал болсон өдөр гэмтээгүй” гэж байх боловч хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой байна.

 

Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд шүүгдэгч хохирогчийг модоор цохисон үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан “баруун богтос ясны хугарал гэмтэл” хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч ******* г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч С., түүний өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт“ ...сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл нь 3 дугаар зэрэгт хамаарч байгаа, сэтгэцэд учирсан хохирол 8,580,000-19,140,000 төгрөг нэхэмжилж болох боловч айл хөрш учраас хохирлыг нэхэмжлэхгүй, эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Хохирогч С. нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд болон сэтгэцэд учирсан гэм хортой холбоотой нэхэмжлэлээ холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч ******* гийн үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа ойлгож ухамсарлахгүй байгаа байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтлийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн сарын орлогын хэмжээг харгалзан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Боржигин овогт  Чагнаадоржийн *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* д 1,800 /нэг мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан 1,800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд, сар бүр 180,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, хохирогч С. нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд болон сэтгэцэд учирсан гэм хортой холбоотой нэхэмжлэлээ холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД