| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2024/0086/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/213 |
| Огноо | 2024-05-17 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 6/202/0086/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 218000000086 дугаартай хэргийг 202 оны 0 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 98 оны 0 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн *******анд төрсөн, 26 настай, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймаг, *******,*******,******* тоот тоотод оршин суух бүртгэлтэй,
1. Сум дундын долоодугаар шүүхийн 201 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн дугаар зүйлийн .-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
2. Дархан-Уул аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1. дугаар зүйлийн 1-т зааснаар 80 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
3. Дархан-Уул аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 0 дүгээр сарын 2-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1. дугаар зүйлийн 1-т зааснаар 380 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
. Дархан-Уул аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 08 дугаар сарын -ний өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1. дугаар зүйлийн 1-т зааснаар 20 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0 дугаар сарын 0-ний өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 1. дугаар зүйлийн 1-т зааснаар 3 жил сарын хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 0 дугаар сарын 09-ний өдрийн 83 дугаартай шүүгчийн захирамжаар ӨҮТХ-ийн .2 дугаар зүйлд зааснаар үлдэгдэл 1 жил 9 сар хоногийн хорих ялыг зорчих эрхийн хязгаарлах ялаар сольсон.
6. Дархан-Уул аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байхдаа Эрүүгийн хуулийн 1. дугаар зүйлийн 1-т н гэмт хэрэг үйлдэн 1 жил 6 сарын 2 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн
*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь “үргэлжилсэн үйлдлээр автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 3-8 дугаар хуудас/, хохирогч ******* мэдүүлэг /1-р хх-ийн 11,12 дугаар хуудас/, сэжигтэн *******ын мэдүүлэг /1-р хх-ийн дугаар хуудас/, Дархан-Уул аймгийн *******ын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “,*******,” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 2 дүгээр хуудас/, сэжигтэн *******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн , 20 дугаар хуудас/, Дархан-Уул аймгийн ******* байрны гадна авто машины зогсоолд 202 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 62-6 дүгээр хуудас/, Дархан-Уул аймгийн *******ын ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” буудлын гадна хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн дугаар хуудас/, хохирогч мэдүүлэг /1-р хх-ийн 86 дугаар хуудас/, 202 оны 01 дүгээр сарын 2-ний өдөр улсын дугаартай Тоёота Клугер маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 6-0 дугаар хуудас/, 202 оны 01 дүгээр сарын 2-ний өдөр улсын дугаартай Тоёота Клугер маркийн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 3 дугаар хуудас/, “Өдөр бүрийн төлөвлөгөөний дэвтэр” гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн хавтастай 1 ширхэг тэмдэглэлийн дэвтрийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 6 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,/1-р хх-ийн 129-131 дүгээр хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 136-138 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх- ийн 10-1 дүгээр хуудас/, хохирогч мэдүүлэг, /1-р хх-ийн 1 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 6-8 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 9-1 дүгээр хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн , дугаар хуудас/, хохирогч мэдүүлэг /1-р хх-ийн 18, 18дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 21, 2 дугаар хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 218, 2 дүгээр хуудас/, хохирогч мэдүүлэг /1-р хх-ийн 22 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 6- дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тухай /2-р хх-ийн 10-12 дугаар хуудас/, хохирогч мэдүүлэг, /2-р хх-ийн 1, 18 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р XX- дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тухай /2-р хх-ийн 61-6 дүгээр хуудас/, хохирогч мэдүүлэг /2-р хх-ийн 6 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх 06 дугаар хуудас/, хохирогч мэдүүлэг /2-р хх-ийн 109-110 дугаар хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 1-118 хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 120-12 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
Шүүгдэгч ******* 202 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 03 цагийн орчим Дархан-Уул аймгийн ******* байрны гадна зогсоолоос иргэн ******* эзэмшлийн улсын дугаартай Тоёота приус 11 маркийн тээврийн хэрэгслийг,
202 оны 01 дүгээр сарын -ний өдрөөс 20-нд шилжих шөнө 03 цагийн орчим Дархан-Уул аймгийн ******* байрны гадна авто машины зогсоолд байрлуулсан эзэмшлийн улсын дугаартай Тоёота Клугер маркийн тээврийн хэрэгслийг,
202 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө дүүргийн дүгээр хороо, дугаар байрны хойд талын автомашины ил зогсоол дээрээс иргэн эзэмшлийн 8-1 УБН дугаартай “Тоёота приус-11” загварын тээврийн хэрэгслийг,
202 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрээс иргэн эзэмшлийн улсын дугаартай “Тоёота приус-10” загварын тээврийн хэрэгслийг,
202 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө дүүргийн дүгээр хороо, дугаар байрны гадна талын автомашины ил зогсоол дээрээс иргэн эзэмшлийн 01-0 УНР дугаартай “Тоёота клугер” загварын тээврийн хэрэгслийг,
202 оны 02 дугаар сарын 0-ний өдөр дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 131/ дүгээр байрны гадна талын автомашины ил зогсоол дээрээс иргэн эзэмшлийн дугаартай “Тоёота кролла” загварын тээврийн хэрэгслийг,
202 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дүүргийн дугаар хороо, дүгээр байрны гаднаас иргэн эзэмшлийн 2-6 ДАХ улсын дугаартай цагаан өнгийн приус 11 загварын тээврийн хэрэгслийг,
202 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр 2 дугаар байрны гадна зогсоол дээрээс иргэн эзэмшлийн 8-60 УНИ дугаартай “Тоёота витз” загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
- Дархан-Уул аймгийн *******ын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” асрамжийн газар болон гадна хашаатай залгаа байрлах “ ” авто угаалгын газарт 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 08-13-р хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хавтаст хэргийн 1-р хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 3-8 дугаар хуудас/,
- Хохирогч ******* “...Би 2023 оны 10 дугаар сарын эхээр би Улаанбаатар хотоос ,00,000 төгрөгөөр 2002 онд үйлдвэрлэгдсэн улсын дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Би барилгын засал чимэглэлийн ажил хийхдээ машиндаа багаж хэрэгслээ ачиж тээвэрлэдэг. Би 202 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “ " хотхонд айлд барилгын ажил хийчхээд орой 21 цагийн үед *******ын Хээтэй хороолол 1-В байрны орцны харалдаа өөрийн машинаа байрлуулаад гэртээ орсон. Тэгээд 202 оны 10 дүгээр сарын 10-ны өглөө гэрээс гарахад миний байрлуулсан газар миний машин байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг,/1-р хх-ийн 11,12 дугаар хуудас/,
- Сэжигтэн *******ын “...Би 202 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 цагийн үед Дархан-Уул аймгийн спортын ордны урд байдаг мөсөн коток дээр очиж гулгаж байгаад орой 23 цаг минутад гараад Билэг супермаркет ороод 0, литрийн Болор архи худалдаж авсан. Би авсан архиа Шинэ Дарханы Хээтэй хорооллын байрны 10 дугаар орцонд ганцаараа ууж дуусгаад орцноос гарахад шөнийн 03 цаг 30 минут болж байхаар нь гэр лүүгээ харихаар явж байтал хээтэй хорооллын 1в байрны дүгээр орцны урд саарал өнгөтэй улсын дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгсэл байхаар нь очоод хаалгыг нь татаад үзтэл хаалга нь онгорхой байсан. Тэгээд би машинд орж суугаад өөрт байсан тоёота маркийн түлхүүрээр асаагаад Дархан их дэлгүүрийн хажуугаар гараад батальон руу яваад тэндээсээ шууд төв замаараа яваад ороод гудамжаар сүлжиж эцэс орсон. Тэгээд тэнд очоод машинаар эргэх гэж үзэхэд болохгүй байхаар нь буцаад ТМС-ийн арын толгойгоор шинэ замаар шууд давхрын “ ”-ийн хажуугийн зогсоол дээр ирээд цаг гаран зогсож байгаад тэндээ машиныг нь өглөөний 09 цаг 0 минутад цоожилж үлдээсэн.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн дугаар хуудас/,
- Дархан-Уул аймгийн *******ын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “ ******* ” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, /1-р хх-ийн 2 дүгээр хуудас/,
- Сэжигтэн *******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн , 20 дугаар хуудас/,
- Дархан-Уул аймгийн ******* байрны гадна авто машины зогсоолд 202 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 62-6 дүгээр хуудас/,
- Дархан-Уул аймгийн *******ын ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” буудлын гадна хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн дугаар хуудас/,
- Хохирогч “...Би *******ын байранд амьдардаг юм. Өчигдөр буюу 202 оны 01 дүгээр сарын -ний орой 21 цагийн үед ажлаа тараад байрныхаа гадаа автомашинаа байрлуулж гэртээ орсон. Өглөө 09 цаг 0 минутын орчим манай нөхөр машин халаах гээд гараад удалгүй буцаж орж ирээд, машин хаана тавьсан юм байхгүй байна гэхээр нь гайхаад би нөхрийн хамт гараад хартал миний машин байхгүй урд шөнө байрлуулсан газар нь өөр автомашин байрлуулаад хуччихсан байсан. Миний машин 2003 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд монголд орж ирсэн, саарал өнгийн Тоуото Клугер маркийн 9-09 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан.” гэсэн мэдүүлэг, /1-р хх-ийн 86 дугаар хуудас/,
- 202 оны 01 дүгээр сарын 2-ний өдөр улсын дугаартай Тоёота Клугер маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 6-0 дугаар хуудас/,
- 202 оны 01 дүгээр сарын 2-ний өдөр улсын дугаартай Тоёота Клугер маркийн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 3 дугаар хуудас/,
- “Өдөр бүрийн төлөвлөгөөний дэвтэр” гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн хавтастай 1 ширхэг тэмдэглэлийн дэвтрийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 6 дугаар хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 -р хх-ийн 129-131 дүгээр хуудас/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 136-138 дугаар хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-н 10-1 дүгээр хуудас/,
- Хохирогч “...Би 202 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би өөрийн унаж хэрэглэж байгаа 8-1 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ажил хөөцөлдөж яваад ертөнцийн зүгээр хойно байрлах авто машины ил зогсоол дээр байрлуулан тавьсан юм. Би өөрийн машинаа 28-ны орой 18 цаг өнгөрч байхад санагдаж байна тэр үед гадаа тавьсан өглөө өглөө буюу 29-ний өглөө 06 цагийн орчимд би ажилдаа явах гээд босоод гэрийнхээ цонхоор харсан чинь миний машин байхгүй болчихсон байсан тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 1 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,/1-р хх-н 6-8 дугаар хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 9-дүгээр хуудас/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн , -аар хуудас/,
- Хохирогч “...Би цагдаагийн байгууллагаас 202 оны 02 дугаар сарын 0-ны өдөр өөрийн алдсан улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээж авсан миний автомашинд ямар нэгэн гэмтэл болон эд зүйл алдагдсан юм байхгүй бүх юм бүрэн бүтэн байсан одоо би машинаа унаад явж байна." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18, 18 дугаар хуудас /,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 21, 2 дугаар хуудас/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 218, 2 дүгээр хуудас/,
- Хохирогч “Би цагдаагийн байгууллагад 202 оны 02 дугаар сарын 0-ны өдөр өөрийн эзэмшлийн Тоёота икс короло загварын улсын дугаартай тээврийн хэрэгслээ дүүргийн 29 дүгээр хороо Москва хорооллын дүгээр байрны гаднаас хулгайд алдсан талаар дуудлага мэдээлэл өгч байсан юм. Миний машин 202 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс олдсон талаар цагдаагийн байгууллага мэдэгдэж би улмаар өөрийнхөө машинаа тухайн өдөр Дархан-Уул аймаг руу гарч яваад 202 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өөрийн тээврийн хэрэгслээ авч Улаанбаатар хотод ирсэн юм. Миний машин бүрэн бүтэн ажиллагаа нь хэвийн байж байсан. Би харин Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу явсан замын зардал болох 0,000 төгрөг, машинаа унаж ирэхдээ 120,000 төгрөгийн бензин хийж ирсэн, мөн би мөрдөн шалгах ажиллагааны явцад алдагдсан тээврийн хэрэгслийг зах зээлийн үнэлгээг гаргуулахад төлбөр нь болох 0,000 төгрөг төлсөн. Мөн би машинаа унаж ирээд машины үрүүлийн аппарат солиулсан 0,000 төгрөг, ширхэг севча сольсон 180,000 төгрөг, моторын тагны жийрэг солиулсан 0,000 төгрөг, моторын тосоо солиулсан 100,000 төгрөг босоо тэнцүүлэгч 2 ширхэг, 2 ширхэг өндгөн тулгуур солиулсан 0,000 төгрөг зэрэг зарлага надаас гарсан тул би дээрх мөнгө болох нийт 1,10,000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,/1-р хх-ийн 22 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 6- дугаар хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 10-12 дугаар хуудас/,
- Хохирогч “...би 202 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 10 цаг 30 орчим минутын үед өөрийн эзэмшлийн 2-6 ДАХ улсын дугаартай Тоёота Приус 11 маркийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотод очоод дүүргийн дугаар хороонд байрлах -р байрны гадна зогсоол дээр байрлуулчхаад найзынх руугаа ороод тухайн өдрөө машинаа хөдөлгөөгүй хоносон |юм. Ингээд 202 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01 цаг 30 минутын үед цонхоор ;арахад миний машин байсан. Ингээд унтаж амраад өглөө 0 цаг 30 минутын үед :эрээд цонхоор харахад машин байхгүй байхаар нь цагдаад хандсан юм. Тоёото приус 11 маркийн машин нь сувдан цагаан өнгөтэй, эдэлгээний сэвтэй, айхтар эвдэрсэн зүйлгүй машин юм..." гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 1, 18 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх- ийн 8-60 дугаар хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 61-6 дүгээр хуудас/,
- Хохирогч “...202 оны 1 дүгээр сарын 30-ны орой 21 цаг 10 минутын орчимд ажлаасаа ирээд дүүргийн -р хороо -р байрны урд талд 1-р орцны үүдэнд өөрийн 010 УНР улсын дугаартай Тоёота Клугер маркийн хар өнгийн автомашиныг зогсоолд байрлуулсан. 202 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн өглөө 0 цаг 30 минутын үед машин асаах гээд хүүхдээ гаргахад машин байхгүй байна гэж орж ирсэн, би гайхаад гараад өөрийн байрлуулсан газраараа үзээд ойр хавийн зогсоолуудаар үзэхэд машин байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Өмнөх орой нь би машинаас буугаад хаалгыг нь түгжсэн, машин дотор үнэтэй эд зүйл байхгүй. ...Тухайн автомашин нь 2001 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монголд импортлогдсон. Би 2018 онд 12 сая төгрөгөөр худалдаж авч байсан, одоо миний нэр дээр байгаа. ...Миний машины түлхүүр өөр хүнд байхгүй, сэжиглэж байгаа хүн байхгүй. Машинаа 11 сая төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 6 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 10-106 дугаар хуудас/,
- Хохирогч “...Миний бие 202 оны 02 дугаар сарын 01-с 02-ны шилжих шөнө таксинд явж байгаад 202 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 00 цаг 0 минутын үед Сүхбаатар дүүргийн -р хорооны нутаг дэвсгэрт байрлах 2-р байрны урд талын ил зогсоол дээр өөрийн 8-60 УНИ улсын дугаартай бор шаргал өнгийн "тоёота витз" маркийн автомашиныг баруун тал руу харуулж байрлуулаад машинаа унтраагаад машинаас бууж машиныг түгжиж орхисон ба онлайн шопын Бараа хадгалдаг байрандаа орж хоночхоод өглөө тэндээсээ бараагаа аваад хүргэлтэд гарахаар өглөөний 09 цаг 20 минутын үед машин дээрээ иртэл машин байхгүй байсан ба миний машины оронд өөр машин зогсож байсан тэгэхээр нь би Тухайн машины салхины шил дээрээ бичиж үлдээсэн 991 дугаар руу залгаж асуухад "намайг өглөө цагт ирэхэд зогсоол дээр машин байхгүй хоосон байхаар машинаа тавьж орхисон гэж хэлсэн ингэд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 109-110 дугаар хуудас/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,/2-р хх-ийн 1-118 дугаар хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 120-12 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
2. Эрх зүйн дүгнэлт:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.
Энэхүү үйл баримтаар шүүгдэгч ******* нь ******* эзэмшлийн 2-УЕУ улсын дугаартай Тоёота приус 11 маркийн тээврийн хэрэгслийг, эзэмшлийн улсын дугаартай Тоёота Клугер маркийн тээврийн хэрэгслийг, эзэмшлийн 8-1 УБН дугаартай “Тоёота приус-11” загварын тээврийн хэрэгслийг, эзэмшлийн улсын дугаартай “Тоёота приус-10” загварын тээврийн хэрэгслийг, эзэмшлийн 01-0 УНР дугаартай “Тоёота клугер” загварын тээврийн хэрэгслийг, эзэмшлийн дугаартай “Тоёота кролла” загварын тээврийн хэрэгслийг, эзэмшлийн 2-6 ДАХ улсын дугаартай цагаан өнгийн приус 11 загварын тээврийн хэрэгслийг, эзэмшлийн 8-60 УНИ дугаартай “Тоёота витз” загварын тээврийн хэрэгслийг тус тус эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Хууль тогтоогчоос 20 оны Эрүүгийн хуулийн Арван долоодугаар бүлгийн 1. дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэргийг хуульчлахдаа бусдын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан байх шинжийг тогтоосон бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч *******ыг “үргэлжилсэн үйлдлээр авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 3/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 6/ зэргээр тогтоогдож байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд: “Шүүгдэгч *******ад эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт 202 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь тооцох” саналыг гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шүүгдэгчийн энэ хэрэг цагдан хоригдсон нийт 98 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зөв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасахад түүнд оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялтай дүйцэж байгааг тэмдэглэв.
Иргэний хуулийн 9 дугаар зүйлийн 9.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Хохирогч А.Тавигат нь машинаа буцаан авсан зардалд баримтгүйгээр 1,10,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч ******* нь 320,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн байна.
Иймд хохирогч шүүгдэгч *******аас 320,000 төгрөгийг гаргуулж хохирогч олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 ширхэг хяналтын камерын бичлэг бүхий CD, 1 ширхэг тэмдэглэлийн дэвтрийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36., 36.8, 36.10, 3.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн *******ын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож, ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон нийт 98 хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.
6. Иргэний хуулийн 9 дугаар зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 320,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Тавигат /Улаанбаатар хот, дүүрэг, хороо, Москва хороолол -р байр, -23 тоот, РД:ТЕ9106031, утас:8691/-д олгосугай.
. Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 ширхэг хяналтын камерын бичлэг бүхий CD, 1 ширхэг тэмдэглэлийн дэвтрийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ