| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2024/0076/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/82 |
| Огноо | 2024-04-24 |
| Зүйл хэсэг | 13.5.2.2., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг, шүүгч Р.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,
улсын яллагч Р.Мягмардорж,
иргэдийн төлөөлөгч Ө.*******,
шүүгдэгч Ч.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.*******,
нарийн бичгийн дарга Э. нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2******* дугаартай, 175/2024/*******/Э индекстэй хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, оны ** дугаар сарын **-ны өдөр *********** төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймаг, сум, ** дугаар баг, ********** дүгээр хэсэг, ********** тоотод оршин суух хаягтай, урьд:
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ********* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн *** шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 125 дугаар зүйлийн 125.1, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт тус тус зааснаар * жил, * сар, ***** хоногийн хорих ял,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт тус тус зааснаар 5 жил, 7 сарын хорих ял,
- Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1, 125 дугаар зүйлийн 125.2.5 дахь хэсэг тус тус зааснаар 9 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* ******* /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны** дүгээр сарын **-ны өдрөөс **-нд шилжих шөнө *** аймгийн *** сум, ** дугаар баг, ** дүгээр хэсэг, *** тоот хашаанд иргэн Г. урьдын таарамжгүй харилцааны улмаар маргалдан, улмаар түүний зүүн талын бөөр хэсэгт хутгаар хутгалж, алахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ч.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн хуулийн зохицуулалтыг үндэслэн;
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч ******* овогт ******* *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ын өгсөн: “...Тэгэхэд би нөхөрт нь гар хүрээгүй нөхөр нь байгаагүй. гээд нэг залуу манайхаас гарч ирсэн. Тэгсэн г өшиглөсөн гээд өргөдөл дээр бичсэн байсан. Тэгэхээр нь би дараа тай таараад найз нь чамайг өшиглөөгүй биз дээ гэхэд үгүй би бичиг үсэг мэдэхгүй чи мэдэж байгаа танай эхнэр 2 бичиж өгсөн гэж хэлсэн. Ингээд бүр худлаа бичээд байдаг” гэжээ.[1],
2.Хохирогч Г.ын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би эхнэр, 2 хүүхдийн хамт 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш одоог хүртэл гэр бүлийн найз болох гэрт амьдарч байгаа. нөхрийг ******* гэдэг. Өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 19 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд 21 цагийн үед ******* 4-5 зүс таних хүмүүстэй согтуу гэрт ирчихээд би удахгүй эргэж ирнэ гэж дарамтлах шинжтэй хэлчхээд яваад өгсөн. Тэгээд 00 цаг өнгөрч байхад гэрийн гадаах цонхыг хүн хүчтэй нүдээд байсан. “Хаалгаа онгойлго пиздануудаа, бүгдийг чинь орж ална” гээд орилоод байсан цонхыг маш хүчтэй удаа дараа цохиод байсан. Эхнэр нь “гарахгүй наадах чинь цонх хагаллаа” гэж хэлсэн. Тэгээд би гартал ******* намайг “миний найзаа” гээд тэвэрч аваад, зүүн бөөр хавьд 3 удаа нударсан. Тэгэхээр би цааш түлхэж унагахад гартаа хутгатай байсан. Хутгатай байхыг мэдээд нэртэй дүүгээ дуудаж, “******* хутгатай байна, хутгыг нь гялс аваарай” гэж хэлсэн. Би маш азтай. Тухайн үед би ширээр хийсэн нурууны бүс зүүсэн байсан юм. Яг тэр хэсэгт хутгаар 3 удаа хатгасан. Тухайн үед цагаан сарын бууз чимхэж байсан нийт 7 хүн байсан. эхнэр , , , , миний эхнэр болон охин бас нэртэй эмэгтэй байсан. Гэхдээ , , , мөн манай охин нар сүүлд бүх юм болоод дууссаны дараа мэдсэн. Тухайн үед хэрүүл маргаан болоогүй, найз нөхдийн хүрээнд мэнд мэндэлцээд гадаа тамхилчихаад яваад өгсөн. Бид гэр бүлийн найзуудын хүрээнд харьцдаг ямар нэгэн өс хонзон, өр авлага байхгүй. Мөн төрөл садны харилцаа байхгүй. ******* нь согтуу гэртээ ирж эхнэр болон хүүхдээ хүчирхийлдэг мөн “ална, хядна гэр оронтой чинь бүгдийг чинь шатаана” гэж айлгадаг. Тийм учир болон ээж нь хамт амьдраад өгөөч гэж гуйсны үндсэн дээр гэрт амьдарч байгаа юм. Ерөнхийдөө ыг хамгаалалтын байдалтай байгаа гэсэн үг юм. Учир нь ******* архи согтууруулах ундааны хамааралтай хүн согтохоороо агсам ширүүн түргэн ууртай болчихдог, эрүүл байхдаа уурлахаараа мөн адил өөрийн ухаангүй болчихдог юм. Урьд зодолдож байгаагүй. Одоогоос 2 хоногийн өмнө ******* нь гудамд зүгээр явж байсан хүүхдийг согтуу байхдаа айлгаж, ална гэж элдэж, хөөж дэлгүүрт орж ирэхэд би “чи болиоч дээ хүүхэд яагаад айлгаад байгаа юм” гэхэд над руу агсарч гэрээс зайлаарай, та нар зайлах болоогүй юу гээд кармаанаасаа хутга гаргаж ирсэн. Тэгэхэд надад хандаж “******* хутгатай байна” гэж хэлсэн. Эхнэр нь хутгыг авах гэхэд эхнэртээ өгөлгүй тэгээд шууд над руу гүйж ирээд намайг баруун гараараа нүүр хэсэг рүү 1 цохисон. Би зөрүүлээд нүүр хэсэгт нь 1 цохисон. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Одоо хутгатай над руу дайрсан хэргээр ахлах дэслэгч Н. байцаагч дээр шалгагдаж байгаа. *******ын үйлдлийг би өөрөөсөө холдуулж, түлхэж унагаад хутга байна гэдгийг дүүдээ хэлж хутгыг булааж авсан. Тэгээд шууд гэртээ орцгоосон. Өөрөө сайн дураараа зогссон үйлдэл байхгүй. Намайг хатгасан хутга нь бор модон иштэй, дунд зэргийн хэмжээтэй хутга байсан. Түүнийг булааж авч, үүдний амбаарт оруулж тавьсан. Хаанаас авсныг мэдэхгүй. Анхнаасаа ирэхдээ гаднаас хутгатай ирсэн юм. Миний эрүүл мэндэд хохирол учирсан зүйл байхгүй, зүүсэн нурууны бүснийхээ ачинд хохиролгүй гарлаа. Албан ёсны эхнэр, нөхөр гэдгийг нь мэдэхгүй, хамт амьдраад 10 гаруй жил болж байгааг мэдэж байна. Тэр хоёр дундаасаа 3 охинтой. Би гомдолтой байгаа, арай ч намайг хутгална гэж бодсонгүй. Ийм үйлдэл гаргасанд нь гомдож байна. Дэлгүүрээс ******* гарч ирээд надад хандан та нар зайлах болоогүй юм уу би иргэж ирнэ та нарыг бүгдийг чинь шатаана гэтэл түүнийг машиндаа суулгаад аваад явсан. Тэгээд буцаад 2024 оны 01 дүгээр сарын 23-наас 24 -нийг шилжих шөнийн 1 цагийн үед ирээд намайг хутгалсан юм. Үүнээс өмнө 2024 оны 1 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн үед ******* нь хутга гаргаж ирээд намайг сүрдүүлэх үед хутгыг нь эхнэр нь булааж авсан. Тэгсэн ******* үйлдлээ зогсоолгүй намайг цохисон. Тухайн үйлдэл дээрээ зөрчлөөр арга хэмжээ авахуулсан байх гэж бодож байна. Тухайн үед хутга гаргаж ирээд ална гэж сүрдүүлсэн. ******* нь намайг алах гээд байгаа юм. Намайг хутгалсан хутга гэрт байдаг хутга биш. Сэтгэл санааны хохирол гаргуулах шаардлага байхгүй. Надад хохиролтой холбоотой санал хүсэлт байхгүй. Хохирол нөхөн төлүүлэх шаардлага байхгүй” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч С. 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тус өдрийн 19 цагийн үед Цагдаагийн газрын урд талд байдаг авто программ засвар дээр байж байтал ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал ирээд засварын сандал дээр суугаад унтаад байсан. Тэгээд засвар хаах болоод *******ыг сэрээгээд “одоо гэртээ харь” гэтэл ахаа намайг гэрт хүргээд өгөөч гэхээр нь такси бариад гэх дэлгүүр дээр очсон. *******ын хамт дэлгүүр рүү ортол түүний эхнэр гэх эмэгтэй түүнийг гэртээ оруулахгүй гээд хөөгөөд байсан. Тэгсэн ******* надад хандан ахаа надад 200 грамм архи аваад өгөөч гээд гуйгаад байхаар нь дэлгүүрээс 200 грамм Хараа архи аваад гараад иртэл тэрээр таксиндаа суусан байсан. Тэгсэн дэлгүүрийн гадаа нэг бүдүүн залуу *******ыг хөөгөөд та одоо яв гээд байхаар нь би тухайн залууд хандан чи яагаад хүн хөөгөөд байгаа юм бэ? гэтэл наадах чинь согтуу ороод гэртээ агсам тавиад байдаг юм аа оруулж болохгүй гэж хэлсэн. Тэгээд тухайн үед шууд таксигаа хөдөлгөөд явсан. Тухайн үед ******* өөр юу ч яриагүй, хүнтэй хэрэлдээгүй. Такси хөдлөх үед ******* надад хандан намайг гэрт хүргээд өг гэхээр нь таксигаараа гудамж хүртэл хүргүүлсэн. Хэрүүл маргаан үүсгэсэн зүйл байхгүй. Тийм зүйл харагдаагүй. Санахгүй байна. Бэлэн мөнгөөр төлбөрөө өгсөн” гэх мэдүүлэг[3]
4.Гэрч Ш. 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Болсон явдал гэвэл би 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 00 цаг өнгөрөөд дэлгүүрээ хаагаад манай гэрт бууз хийж байсан найзууд дээрээ орсон. Тэгээд бууз хийхэд нь туслах гэхэд манай найзууд “чи тариагаа хийлгэ” бид хэд буузаа хийе гэж хэлэхээр нь би дуслаа залгуулаад байж байтал ******* ирээд цонх хүчтэй цохиод “... пизда минь хэнтэй унтаж хэвтээд байгаа юм хаалгаа онгойлго...” гээд орилоод байсан. Тэгээд цонх хагалах гэж байгаа юм шиг чанга цохиод байхаар нь би ыг гараарай наадах чинь цонх хагаллаа гээд гаргасан. Би дусал хийлгэж байсан болохоор гадагшаа гарч чадаагүй. Тэгээд удалгүй байж байтал “******* ыг хутгалчихлаа” гээд хутгыг нь барьчихсан орж ирэхээр нь би хутгыг нь тавиараа гарын хээ орчихно шүү зузаан бүстэй байсан учраас нэвтрээгүй байхаар нь түргэн тусламж руу ярьж болиулаад байж байтал удалгүй цагдаа ирсэн. ******* бид хоёр хамтран амьдраад 4 жил гаруй хугацаа өнгөрч байна Бид хоёр дундаасаа 3 охинтой. Сүүлийн үед 2023 оны 11 дүгээр сараас хойш агсам тавиад хэл үгээр доромжлоод байхаар нь найз түүний нөхөр нарыг 2 хүүхдийнх нь хамт авч ирээд гэртээ цуг байж байгаа би *******аас нэг мөсөн салах гээд хүүхдийн тэтгэмж тогтоолгох гээд хүсэлт өгсөн, ******* очиж уулзахгүй зугтаагаад байгаа юм. Өнөөдөр бол зодож, цохисон асуудал байхгүй үнэхээр хэлэх хэлэхгүй үгээр намайг доромжилдог. Өмнө нь дэлгүүр дээр орж ирээд агсам тавиад цагдаагийн байгууллагад 2 удаа баривчилгаанд яваад гарч ирсэн. Манай найз түүний нөхөр нар уг нь бол манай хүүхдүүдийг цэцэрлэгт нь хүргэж өгөөд ойр зуурын ажилд туслаад байж байгаа юм. Тэгтэл ******* манай хоёр найзыг миний амьдралд гай боллоо гээд хөөгөөд байгаа хэд хоногийн өмнө нь бас хутга барьчихсан луу дайрахад цагдаа дуудаад өгсөн одоо шалгагдаад явж байгаа. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учирсан юм байхгүй Надад бол ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Т.гийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Болсон явдал гэвэл гэрт 3 гэр бүл цагаан сарынхаа буузыг хийж байгаа юм. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр буузаа хийгээд байж байтал 23 цагийн үед нөхөр ******* согтуу цонх чанга нүдээд хагалчих гээд орилоод байсан. Гадна болсон асуудлыг би сайн мэдэхгүй байна хутга шөвөг яриад байхаар нь би гадаа гараад очиход *******, Шинээ, 3 байсан намайг гарахад ноцолдсон юм байхгүй зогсож байсан. Тухайн үед сандарсан байсан болохоор яг тодорхой сайн санахгүй байна. ******* миний үгэнд ороод байдаг болохоор би тайвшруулсан тэгээд байж байтал цагдаа удалгүй ирсэн. Манай гэр бүл *******, гэр бүлтэй гэр бүлийн найзууд ******* ер нь сүүлийн үед байнга архи уугаад байгаа юм. Тэгээд архи уусан үедээ гэртээ ирэхдээ ер нь манай найзууд руу хэл үгээр доромжилдог гэж сонссон. Ер нь агсам согтуу тавиад хэл үгээр доромжлоод байгаа болохоор хамт амьдрахгүй байгаа юм. д ойр зуурын ажилд нь тус болоод , нар гэрт нь байрлаж байгаа юм. Тэгээд энэ асуудлаас болоод ******* тэр хоёрыг гэртээ байлгахгүй, “амьдрал салгалаа эхнэртэй эвлэрэх боломж өгөхгүй байна” гээд уурлаад байгаа гэсэн. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учирсан юм байхгүй. Надад бол ямар нэгэн гомдол санал байхгүй. Тухайн үед ******* миний үгэнд ордог учир түүнийг тайвшруулах гээд хажууд нь тайвшруулаад зогсож байсан. Камерын бичлэгээс үзэхэд би *******ыг тайвшруулаад зогсож байхад нь гэрээс гарч ирээд *******ын нүүр хэсэг рүү 1 удаа цохиж байгаа харагдаж байна лээ. Тухайн үед нь *******т хандан “чи намайг хутгалсан байна шүү дээ” гэж хэлж байсан шиг санагдаж байна. Би ******* ыг хутгалсан гэх цаг хугацаанаас цагдаа дээр очтол нь цуг байсан. Тэгэхэд *******ын ам, хамраас цус гарсан, уруул, ам нь хөхөрч няцарсан, шүд нь унасан, хөдөлсөн зүйл огт харагдаагүй. Тухайн үед *******, ыг миний шүдийг хуга цохисон гэж ч хэлээгүй. Тэр байтугай *******ыг уйлаад нус нулимстайгаа хутгалдсан байхад хамрынх нь нусыг 00-ын цаасаар арчсан. Тухайн үед тийм зүйл байгаагүй. Тэрнээс хойш хүнд зодуулсан байж магадгүй” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Д. 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Болсон явдал гэвэл 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр манай эхнэр , танил эгч, эгч, , болон түүний эхнэр бид хэд гэрт бууз хийгээд байж байтал 23 цаг өнгөрч байхад нөхөр ******* согтуу цонх хүчтэй нүдээд орилоод байсан. Тэгээд бүр хүчтэй нүдээд цонх хагалах гээд байхаар нь түрүүлж гараад араас нь би гартал ******* гартаа хутга барьчихсан ыг тэврээд 2, 3 удаа хатгаж харагдсан. Тэгээд тэр 2 ноцолдоод ******* газар унахад би хутгыг нь булааж аваад гэр лүү нь оруулж тавьсан. Тэгээд ыг хартал зузаан бүстэй болохоор дотогшоо нэвтрээгүй, куртик нь 3 зүсэгдсэн байсан. Манай гэр бүл *******, гэр бүлтэй гэр бүлийн найзууд байгаа юм. Тийм болохоор би ер нь өдөр болгон очиж ойр зуурын ажилд нь тус болдог юм. Намайг гэрт нь байж байхад ******* эхнэрээ их хэл үгээр доромжилж харагддаг, архи уухаараа бүр агсам согтуу тавьдаг, ер нь эхнэрээ надтай болон бусад эрэгтэй хүмүүстэй ор үндэслэлгүй хардаад хэл үгээр доромжлоод байдаг. Хэд хоногийн өмнө луу бас хутга гаргасан гэж сонссон. Ойрын хугацаанд ******* гэртээ байхгүй байгаа эхнэр нь салах гээд шүүхэд өргөдөл өгсөн гэсэн ер нь эхнэрээ хардаад л ийм асуудал гаргаад байдаг. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учирсан юм байхгүй. ******* намайг хэл үгээр л доромжилсон. Өдөр болгон хэл үгээр доромжлуулаад хэцүү байна, өөр хэлээд байх зүйл байхгүй. Би харж чадсан. Намайг ын араас гарах мөчид , ******* 2 хоорондоо зууралдаад ноцолдож байсан. Тэр үед *******ын гарт хутга нь гэрэлд харагдаж байсан, баруун гарт нь байсан. Тэгээд ын биеийн зүүн талд хатгаж байсан юм. Тэгээд *******ыг унагаагаад би хутгыг нь авсан Тэгээд хутгыг оруулж ирээд би газарт шидсэн. Намайг гарах үед “наадах чинь хутгатай байгаа, намайг хатгачихлаа” гэж хэлээд газарт унагасан юм. Гэрт дотор байсан хүмүүсээс бол хүрсэн хүн байхгүй гэж бодож байна. Дуудлагаар 2 цагдаа ирээд “энэ хутганд хүн хүрсэн үү” гэхэд би “оруулж ирээд шалан дээр шидсэн юм” гэж хэлэхэд хутгыг авч тавиур дээр тавьсан. Би ыг хаалгаа хаагаад гарсны дараа яг араас нь гарах гэхэд эхнэр “чи гарч хэрэггүй” гэхээр нь эхнэртээ “чи байж бай” гэж хэлээд араас нь гарсан юм. Тэгээд гарах мөчид *******, барьцалдаж байсан. Тэгээд “наадах чинь намайг хатгачихлаа” гэж хэлсэн. Өмнө нь харж байгаагүй хутга байна лээ. Нохой тэжээдэг. 2 добермен, 1 банхар, 1 кавказ үүлдрийн гөлөг гээд нэлээд хэдэн нохойтой байсан. Одоо байхгүй, хөлдөөд үхчихсэн. 1 нохой л амьд байгаа. Хаалганых нь бариул байдаггүй. Уяагаар дотроосоо татаж байгаад цоочилдог. Зөвхөн түлхүүрээр л онгойно. Өөр эд зүйлээр онгойх боломжгүй. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч Н.ийн 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тухайн өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний шөнийн 00 цаг өнгөрч байсан. Нөхөр , охин , найз , маа, , , мөн миний бие бид нар гэрт бууз хийж байсан. Тэгэхэд дусал залгуулна гээд гал тогоо руу орсон. Бид хэд буузаа хийгээд байж байтал цонх чанга цохих чимээ гарсан. Тэгээд юу болсон юм бол гээд манай нөхөр гал тогоо руу очиход манай нөхөрт хандаж “цонх хагалах нээ, чи гардаа” гэж хэлэхэд манай нөхөр буцаж бид нарт хандаж “******* согтуу ирсэн байна, та нар өрөөнөөсөө битгий гараарай” гэж хэлсэн юм. Тэгээд манай нөхөр гарсан ба түүний араас дагаж гарсан. Тэгээд тэнд болсон үйл явдлыг нүдээрээ хараагүй. Манай охин гийн араас гарахад ын хоёр гарыг нь дарчихсан, *******ын гарт байсан хутгыг нь авч байсан гэсэн. Тэгээд “Шинээг хутгалчихлаашдээ” гэх яриа гарсан, тэгэхээр нь би гарсан. Намайг гарахад , нар зөрж гэр рүү орсон. Тэгэхэд ээ, ******* хоёр үлдсэн юм. Тэгээд би гарахад гадаа , , *******, , нар байсан. Хоорондоо ноцолдсон, зууралдсан байдалтай байсан. Тэгээд тэр хэд гэр рүү орж, би охин ын хамт үлдсэн. Би *******тай үлдэхэд ******* надад хандаж “Чи бузрын хорчин хүүхэн, хор найруулаад бид хоёрыг салгаж байгаа” гэхэд би “чи манай нөхрийг яах гэж хутгалж байгаа юм” гэхэд ******* “Танай нөхөр 2 эхнэртэй байх хэцүү юм, дээшээ, доошоо гүйгээд хэцүү юм гээд хүнд хэлснийг би сонссон” гэж надад хэлсэн “би тэрэнд нь шаралхаж, танай нөхрийг хутгалсан юм. Би бүгдийг нь ална. Гэр рүү намайг оруулаадах, би эндээс зүгээр гарах юм бол буу авч ирж ална, буудна” гээд тэр хавиар нэг орилсон. Манай охин , ыг дуудаж гаргаж ирсэн. Тэгээд намайг элдэвээр хэлээд “Янхан, чи муу боовыг хөхөөд хэвтэж байсан биздээ” гээд намайг байж суухын аргагүй, ёс бус үг хэллэгээр доромжилсон. Тэгээд уур хүрсэндээ би энгэрээс татаж газарт унагасан юм. Гэрт байсан хэд “наадахаа битгий явуулаарай, удахгүй цагдаа нар ирнэ, наадах чинь зугтаад алга болчихно” гэж хэлсэн. Манай нөхөр гурил элдэж өгсөн. Ажлаас ирсэн хувцастайгаа байсан. Ажлын бомбер куртик, жийнсэн өмд, дотуураа нэг цамцтай байсан. Манай нөхөр ажлынхаа хувцас буюу дээр мэдүүлсэн бомбер куртик, хөх жийнсэн өмдтэйгөө гарсан. Дээрх бичлэгт байгаа хар бээлий өөрийнх нь бээлий өөрөө хар өнгийн бээлийтэй. Тухайн бээлий бомбер куртикных нь халаасанд байсан юм болов уу, мөн хэзээ яах гэж өмссөн эсэхийг мэдэхгүй байна. Манай нөхрийн зүүн бөөр хэсэг рүү 3 удаа хутгалсан байсан, өмссөн куртик нь 3 урагдсан байсан. Тэгээд хутгалсан хэсэгт ширээр хийсэн нурууны бүстэй байсан учир арьс руу нь нэвтэрч орж чадаагүй юм. Гэмтэл шарх аваагүй. Тэр бүс байгаагүй бол хэвлий рүү хутга орох байсан. Бид хэд гэр бүлийн найзууд юм. Төрөл садны харилцаа хамаарал байхгүй. Би нөхөр , охин , хүү бид дөрөв 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл гэрт амьдарч байгаа юм. Амьдрах болсон шалтгаан нөхцөл нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр *******, эхнэр даа “машин, байшин, дэлгүүртэй чинь шатаана” гэж агсам, согтуу тавьсан. Тэгээд “би энэ хүнтэй байвал алуулах юм байна, та хэд надтай хамт амьдраад өг” гэж хэлсэн. Тэгээд бас ээж “би нэг охиноо алдсан дахиад охиноо хүний гарт үрэгдүүлмээргүй байна” гээд бас гуйсан юм. Сэлэнгэ аймгийн сумын 5 дугаар багт “” нэртэй хүнсний дэлгүүрийг ганцаараа ажиллуулдаг. Тэгээд “хань болоод өг” гэж гуйхаар нь зөвшөөрөөд хамт амьдарч байгаа юм. Тэд хамтран амьдрагч яг албан ёсны эхнэр, нөхөр биш гэхдээ 3 охинтой. Хамт амьдраад 6 жил орчим болж байгаа гэсэн. Хурц, ширүүн зантай, түргэн ууртай, хартай, архи уухаараа хэл амтай, агсам болчихдог, хүнийг доромжилдог. Авах сайн зан чанарууд гэвэл ажилсаг, нэг юмандаа тууштай сайн зантай. *******, нар гэмгүй найзууд байсан юм. Урьд зодолдож муудалцаж байгаагүй. Өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй. Гэрт нь амьдарснаас хойш сонин зан, ааш гаргаад байгаа юм. Би г барьж орж ирэхэд нь харахад бор иштэй, жижиг хутга байсан. Тэр хутгыг хаанаас авсныг мэдэхгүй. гэрт тийм хутга байхгүй, гаднаас авч ирсэн байх гэж бодож байна. Миний мэдэж байгаагаар 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 23-с 00 цагийн үед согтуу ирээд бас “янхан, чамайг аз жаргалтай амьдруулахгүй” гэх мэт ёс бус хэллэгээр доромжилж, зүүн нүд рүү нь цохиж байсан. Тэгээд маргааш нүд нь хөхөрчихсөн өөр зүйл бол мэдэхгүй. зүүж байсан бүсээ өөрөө хувь хүнээс худалдаж аваад удаагүй, 2-3 долоо хоног л болж байгаа тухайн өдрийн өглөө бол зүүгээгүй гарсан. Тэгээд найзынхаа машинд бүсээ орхисон байсан тул найз нь ажил дээр нь бүсийг нь аваачиж өгсөн юм байна лээ. Тэгээд бүсээ зүүсэн байх. Бууз хийж байхдаа бүстэйгээ байсан” гэх мэдүүлэг[7],
8.Гэрч М.ын 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Тухайн өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 00 цагийн өнгөрч байсан. Би ээж , ах , , , ээ, гээд ах бид хэд эгчийн гэрт бууз хийж байсан. эгч гал тогооныхоо өрөөнд дусал хийлгүүлж байсан. Тэгтэл гаднаа эгчийн байшингийн цонх маш чанга чимээ гарч хүн цохиод байх шиг байсан. Тэгээд ах очоод харсан чинь эгчийн нөхөр ******* согтуу ирсэн гэдгийг мэдсэн. Тэгээд ах буцаж ирээд ******* согтуу ирсэн байна битгий гарцгаагаарай гэж хэлээд ах ах 2 гарсан. Тэгээд удалгүй гадаа орилолдох чимээ гарсан би гэрт байсан хүмүүсээс түрүүлж гарсан. ******* ах газар хэвтсэн ах дээрээс нь дарчихсан ах ******* ахын гартаа барьсан байсан хутгыг нь гараас нь салгаж байсан. Тэгээд би ахыг авч ороод ээ эгч араас гарч ирээд *******тай гадаа үлдсэн, тэгээд ах цагдаа дууд ******* намайг хутгаллаа. Тэгээд буцаж гарсан тэгэхэд ******* нь ахад хандаж “Чамайг шоронд оруулж чадна, та нар бид хоёрын амьдралыг салгаж байгаа чи та хоёр явалддаг ноотой байгаа 2 эхнэртэй сайхан байна уу? гээд орилоод байсан тэгэхэд ах *******ын очоод нүүр тус газарт нь нэг цохисон тэгээд ээж ээ эгч бид 3 салгаад би ахыг дахиж гэрт оруулаад гарч ирсэн юм. эгч наадахаа битгий гэр лүү оруул цагдаа иртэл торгоогоод байж бай гэж хэлсэн. Ээж бид 2 гадаа торгоосон ээжийг ******* ах ээжид хандаж “Та нар бид хоёрыг салгасан та нар байгаагүй бол зүгээр байх байсан гэхэд ээж чи өөрөө амьдарлаа ийм болгосон гэхэд ээжийг гичий минь чи зүгээр дуугүй бай гэж хэлсэн тэгэхэд ээж уурлаад энгэрээс татаж унагасан. Би тэр хоёрыг салгасан. Тэгээд ******* ах “Би усанд хаясан чулуу алга болж үзүүлье гээд гүйсэн тэгээд ээж араас гүйгээд барьж аваад удалгүй эгч араас нь гарч ирээд тэр хоёр хоорондоо ярилцсан. эгч *******т хандаж “Чи амьдарлаа сүйрүүлж байгаа, Чи нэг бол үхэх гээд байна эсхүл шоронд орох гээд байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. ******* нь ыг хутгалсан бөөр хэсэгт 3 удаа хутгалсан ах нурууны зузаан бүс зүүсэн байсан тэгээд тэр хэсэгт таараад бэртэл шарх аваагүй өмсөж байсан бомбер куртик нь 3 удаа урагдсан байсан. Тэр бүс анхнаасаа зүүлттэй байсан бууз хийж байхад нуруунд байсан ажлаасаа ирчихээд хувцсаа ерөөсөө тайлаагүй байсан юм. Мөн ******* ирсэн байна гэж хэлэхдээ гартаа хар өнгийн савхин бээлий өмссөн байсан. Би тухайн хутгыг харсан бор иштэй жижиг хутга байсан хаанаас авсан гэдгийг нь мэдэхгүй. Эхнэр нөхөр 2 дундаасаа 4 хүүхэдтэй. ах ******* ах 2 найзууд юм. Тэгээд гэрт 2023 оны 11 дүгээр сараас хойш манай гэр бүл амьдарч байгаа. Яагаад амьдрах болсон шалтгаан ******* ах эгчийг дарамталдаг, архи ууж агсам согтуу тавьж айлгадаг учир хань татаад мөн хамгаалуулаад хамт амьдарч байгаа юм. эгчтэй цуг амьдарч байгаа болохоор хардаад тэгсэн байх. Би тэрийг сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг[8],
9. Гэрч П.ын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ч.******* гэж хүн танина. ******* нь Сэлэнгэ аймгийн сум, 5 дугаар багийн “” дэлгүүрийн эзэн нөхөр юм. Дэлгүүрээр орж, гарч юм авдаг болохоор бие биенээ мэддэг болсон. Эхнэртэйгээ хэрэлдэхээрээ хааяа манай гэрт ирж хонодог. Төрөл садангийн харьцаа байхгүй, дотно найзууд ч биш. Нэг газарт амьдардаг болохоор бие биенээ таних төдий хүмүүс. Яг тодорхой сайн санахгүй байна. манай гэрт манай найзууд ирсэн байх үед нэг ирсэн. Ирэхдээ согтуу ирсэн. Тэгээд манай гэрт хэсэг сууж байгаад гараад яваад өгсөн. Хаашаа явах талаараа хэлээгүй. Тэрнээс хойш Цагдаагаас гараад нэг удаа ирэхдээ халамцуу ирсэн. Ирэхдээ гэр орныхоо хэрүүлийг ярьдаг. Би одоо тэд нарыг амьдруулах гэж байшин байрьсан юм уу гэж үглээд байдаг. ******* согтохоороо агсам, хорон үгтэй болчихдог. Мөн эхнэр тэгээд эрүүл согтуу 2 таарахгүй, *******ыг хөөчихдөг. Би цагдаа дууддаг. Би гэрт байгаа хүмүүсийн зүсийг мэднэ. Мөн тэр хүмүүсийг үйлчлэгч маягаар байлгадаг юм билээ. Цалинжуулдаг. үхэртэй, нам даралтын зуухтай мөн 4 хүүхэдтэй, дэлгүүр ажиллуулдаг. Энэ их ажлыг ганцаараа барахгүй тийм учир тэр хүмүүсийг цалинжуулаад, гэрт нь амьдарч байгаа юм шиг байна лээ. Тэнд байгаа хүмүүсийн нэр болон ямар зан ааштай хүмүүс байдгийг нь мэдэхгүй. Тэгээд ******* тэр байгаа хүмүүст дургүй юм шиг байна лээ. Миний ганцаараа барьсан байшинд эзэн суугаад гээд ууралдаг. Тэгээд эхнэр нь тэр хүмүүсийг явуулахгүй гээд тэр 2 хэрэлддэг юм шиг байна лээ. Манайд модон иштэй бор хутга байхгүй, өмнө нь харж байгаагүй хутга байна. ******* нь хутгатай байсан эсэх талаар мэдэхгүй. ******* нь ажилсаг, хөдөлмөрч гэхдээ архи уухаараа хорон үгтэй, чалчаа, агсам болчихдог байна лээ. Өөр зүйл бол мэдэхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг[9]
10. Гэрч Б. 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..Би ******* гэж хүнийг танина. 4 жилийн өмнөөс мэддэг болсон Би дэлгүүрийнхээ ард байшин барьж эхэлсэн цагаас мэдэж эхэлсэн. Ах, дүү болон найз, нөхдийн харилцаа байхгүй. Манай гэрт 1 удаа хонож байсан. Яг он, сарыг нь мэдэхгүй байна. эхнэр тайгаа хэрүүл, маргаан хийсэн гэх яриа, өгүүлэлтэй ирсэн. Тэгээд манайд ирээд хоноод явахдаа модон бор иштэй, том хутга, дээр нь тугалгаар цутгасан эрээн өнгийн хутга нийт 2 хутгыг маань аваад явсан байсан. Тэгээд би төмс арилгах гээд хутга үзэхэд байхгүй байсан. Тэгээд ******* нь манайд ирэхээр нь “Чи хутга яав” гэж асуухад танай бор модон иштэй хутгыг хашааны булан руу шидсэн, цас хайлахаар аваарай гэж хэлсэн. Тэгээд чи өөрөө авч ир гэхээр дуугарахгүй байсан. Мөн хутгаар яах гэж байсан юм бэ гэж асуухад хариулаагүй. Би харж байгаагүй, манай хутга биш. Манай гэрээс авч гарсан хутга өөр хутга байсан. ******* архи уухаараа авиргүй агсам, хорон үгтэй, шорон яриад их аймар болдог. Эрүүл үедээ үг дуу цөөтэй, даруухан% ажил төрөлд маш мундаг, гэрийнхээ 2 давхар байшинг ганцаараа барьсан. Ажилд ярих юмгүй сайн. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг[10],
11. Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн: “...1.Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр, хар өнгийн куртикний зүүн талд 2x0.5 см хэмжээтэй, 2,5x0,5 см хэмжээтэй, 2x0,5см хэмжээтэй 3 ширхэг гэмтэл үүссэн байна. 2.Куртикний зүүн талд үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. З.Гэмтлийн зах ирмэгийн хэсэг тэгшхэн, утаснууд жигд тасарсан, суналт, хөврөлтгүй, ирмэгүүдийг нийлүүлэхэд нэг бүхэл үүсгэдэг, 2 үзүүрлүүгээ нарийссан байна. 4. Уг гэмтэл буюу зүсэгдэлтүүд нь эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлээр үүссэн байх боломжтой” дүгнэлт[11]
12. Эд мөрийн баримтаар “1 минут 26 секундын бичлэг бүхий 1 ширхэг сиди”-г тооцсон тухай мөрдөгчийн тогтоол[12],
13. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор: “...1 ширхэг бор модон иштэй хутга, цэнхэр ханцуйтай хар өнгийн нимгэн куртик, бор өнгийн нурууны ширэн бүс”-ийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол[13],
14. Шүүгдэгч Ч.*******ын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ганцаараа архи уугаад бага зэрэг согтоод цагдаагийн газрын урд машин засдаг гэх ахын машин засварын газар дээр очоод хэсэгт унтсан. Намайг унтаж байхад ах сэрээгээд “ахын дүү согтсон байна, би чамайг гэрт чинь хүргээд өгье” гэж хэлсэн. Тэгээд ах такси бариад намайг гэрийн гадаа 20 цагийн үед хүргэж өгсөн. Гэрийн гадаа ирээд ахын хамт дэлгүүр рүүгээ яваад ортол манай эхнэр надад хандан согтуу толгой минь яах гэж ирсэн юм гээд хөөгөөд байхаар нь ахаар өөрийн дэлгүүрээсээ ганц шил авахуулаад гарсан. Дэлгүүрийн гадаа сандал дээр сууж байсан бөгөөд тэрээр ахад хандан наад согтуу писдагаа битгий авчраад бай гэж намайг юм яриулалгүй шууд л таксиндаа суулгаад аваад явсан. Эхнэр гэртээ оруулахгүй байсан тул ахаар буюу гэх найзындаа хүргүүлээд салцгаасан. Тэгээд гийн гэрт түүнтэй хамт хэсэг архи ууж сууж байгаад олон хүн цуглаад байхаар нь гэртээ очиж хоноё гэж бодоод гэрийнхээ гадаа 23 цаг өнгөрөөгөөд ирсэн. Тэгэхэд гэр дотор олон хүн дуугараад байсан. Тэгээд хаалга цохиход хаалга тайлахгүй байсан тэгэхээр нь цонхоо цохисон тэгээд хөшигний завсраар харахад манай эхнэр гал тогоондоо дусал залгуулаад сууж байсан бөгөөд түүний хамт хэсэг хүмүүс бууз хийгээд пиво уугаад, инээлдэж, хашхиралдаад сууж байхаар нь хаалгаа гээд чанга дуугаар орилоход хаалга тайлахгүй, юу ч болоогүй юм шиг инээлдээд л пиво уугаад суугаад байсан. Хаалга тайлахгүй байсан учир хаалга 2 удаа өшиглөтөл мөн л тайлахгүй байсан. Манай гэрийн хаалганы бариул хугархай тэгээд халбага, хайч гэх мэт нарийн үзүүртэй эд зүйлээр онгойлдог тул байшингийн хаалганы хажуу талд хуучин цонх гаргах гэж байгаад орхиод паниар хадаж битүүлсэн хэсэг байдаг юм тэрний завсарт байсан хуучин нохойны хоол зүсэж өгдөг бор иштэй дунд зэргийн хэмжээтэй хутгыг аваад хаалга онгойлгох гэж байсан тэгсэн чинь дотор талаас нь хаалга хүчтэй түлхээд гараад ирэхээр нь түүнд хандан “Дайрч унагаалаа шүүдээ пизда минь” гэхэд “Юу гэнээ” гэж хэлсэн тэгэхээр би “Та нар манайхаас зайлах болоогүй юу?” гэж хэлтэл надад хандаж “танай эхнэр хүүхдүүдийг чинь харж байна” гэхэд нь би түүнд хандан “Чи өөрийнхөө хүүхдийг харж чадахгүй байж яаж хүний хүүхдийг харах вэ дээ пиздаа минь зайл гэж хэлтэл” миний зүүн эрүү рүү 2 удаа, баруун нүд рүү нэг удаа тус тус гараа атгаж байгаад цохиод үргэлжлүүлэн заамдаж боогоод газар унагаасан. Тэгээд би тэмцэж байгаад буцаж бостол надад хандан “Чи хутга бариад хэнийг айлгах гээд байгаа юм бэ?” гэхээр нь “Чамайг айлгаад байх юу байсан юм бэ? би хаалга онгойлгох гэж байна гэтэл надад хандан “Чам шиг писдаа шааж чадахгүй байж битгий хутга барьж бай эндээс зайл” гэхээр нь чи өөрөө зайл гэтэл намайг дахиад заамдаад авахаар нь “Чамайг яамаар ч юм бэ дээ бузраа наад гараа тавь” гэж хэлтэл тавихгүй байхаар нь гартаа барьж байсан хутганыхаа ишээр зүүн хажуу суга, цээж хэсэг рүү нь 2 удаа цохитол намайг газар хөлөөрөө хавсарч унагаад манай гэр рүү яваад орсон. Тэр үед би гадаа хүн байхгүй байсан учир газраас босоод байж ын эхнэр гарч ирээд намайг писдаа гэх зэргээр хэл амаар доромжлоод намайг хавсарч газар унагаасан. Тэгсэн дахин гарч ирээд наадах чинь хутгатай байгаа гэж хэлтэл миний хутгыг гараас булааж аваад миний дээрээс намайг дараад суусан. Тэгээд нээх удалгүй цагдаа нар ирсэн. Би сайн санаж байна. Өөрийгөө удирдах чадвар байсан. Тухайн үед 15 цагаас эхлээд 0.75 граммын хараа нэртэй архи 2 ширхэг лаазтай пиво Гантулга гээд найзтайгаа уусан 17 цагийн үед ууж дууссан. Тэгээд ууж дуусгачихаад Алчуур Дашка нэртэй айлд очоод тэнд танихгүй зөндөө хүмүүс. Би өөрөө орхисон. Хамгийн сүүлд 2023 оны 12 дугаар сарын эхээр тэнд тавьсан. Би 6-7 нохойтой байсан. Би Улаанбаатар хот руу 2023 оны 12 дугаар эхээр явсан тэгээд буцаж 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ирсэн тэгээд намайг гэрт ирэхэд миний бүх нохой байхгүй болсон байсан. Миний нохойнуудыг бүгдийг нь буудуулсан гэж эхнэр хэлсэн. Манай хашаанд 2 хяналтын камер байгаа. Нэг нь цонх гэрийн үүд цонх хэсэг рүү харсан нөгөөх нь хашаан хаалга руу харсан тусгалтай камертай. Тэрийг сайн мэдэхгүй байна. Дотор талаас нь түгжсэн байвал гаднаас нь онгойлгох боломжгүй байхгүй. Харин түгжээгүй байвал хаалганы бариул хэсэг рүү нь төмөр хийж байгаад онгойлгоно. Хутганы ишээр ыг цохисон. нь гэр бүлээрээ манай гэрт байгаа. Би бол ямар ч харилцаа холбоо хамаарал байхгүй. ын эхнэр нь манай эхнэрийн найз байгаа юм. надад өс хонзонтой юм байна лээ яагаад гэвэл 2023 оны зун 7 дугаар сард нь миний хашааны монгол банхрыг буудаж алж байсан ямар учраас зүгээр байгаа нохойг буудсан талаар би мэдээгүй. Гэхдээ би нохойноосоо болоод муудалцаагүй. Тухайн үед нохойн устгал болж байсан учир нохойн устгал хийсэн байх гэж бодож байна. Мөн 2023 оны 12 дугаар сард цагдаад өргөдөл гаргаад намайг шүүхээр баривчлуулсан тэр үед миний 2 нохойг буудаж алсан байсан. Тухайн үед нь би т хандан чи одоо дэндэж байна би өмнөх нохойг чамайг буудахад юу хэлээгүй хашаанд зүгээр байгаа нохойг яагаад буудаж байгаа юм бэ? гэтэл би буудсан юм уу? хүмүүс дуудлага өгөөд буудуулсан гэж хэлж байсан. 2023 оны 12 дугаар сард эхнэр бид 2-ыг юм ярьж байхад , ын хамт орж ирээд дундуур ороод эхнэрт хандан пиздануудыг цагдаагийн дуудаад өг гэхээр нь би бага зэрэг халамцуу байсан учир , 2-т хандан би та 2 шиг бузар биш гэж хэлтэл яаж бузардсан юм бэ? гэхээр нь т хандан чи нөхрөө хуурна нөхөр чинь чамайг хуурна таарсан 2 бузар гэж хэлтэл чи бузар биздээ гэхээр нь миний бузар яах вэ? Архины бузар чиний бузар салтааны бузар гэтэл би хэнтэй банзалдсан юм бэ? гэхээр нь чи банзалдаа биздээ нөхөр чинь мөн банзалдана, бузар гэтэл би хэнтэй банзалдсан юм бэ? гэхээр нь чи банзалдаа биздээ, нөхөр чинь мөн банзалдана гэтэл цагдаа дуудаад өгсөн. Мөн эхнэрийн хамт манай гэрт байхад хүүхдүүд хүртэл хараал хэлдэг болсон. Мөн гэрт тамхи татахаар нь писдаа минь гэрт тамхи татлаа гарч татаач би хүртэл гараад татдаг гэхэд эхнэр нь ямар сүртэй юм бэ? мэдэхгүй татаа биз гэж хэлсэн. Тэгээд урд нь ажлаа тараад гэртээ ирэхэд , эхнэр тэгээд 3-4 хүүхэн дэлгүүрт пиво уугаад сууж байхаар нь тэд нарт хандан писдаа мэргэжлийн хяналт цагдаа ирэхээр нь яах юм бэ? өөр газар ороод уугаач зайлцгаа гэж хэлж байсан. Дээрх мэдүүлсэн бүхнээс болоод л болон нар өс санаад байгаа. Өөрийн гэсэн гэр орон байдаг гэсэн намайг хот явсан хойгуур ирсэн юм байна лээ. Ямар учир шалтгааны улмаас манайд амьдарч байгааг мэдэхгүй байна. Миний эхнэрийг Шаарийбуугийн гэдэг хамт амьдраад 7 жил болж байгаа бид 3 хүүхэдтэй. анх надтай танилцахдаа дагавар нэг хүүхэдтэй байсан бид хоёр хамт амьдраад 3 охинтой болсон. Албан ёсны эхнэр нөхөр биш гэрлэлтээ батлуулаагүй. Миний баруун гарт хаалга онгойлгох гэж байсан хутга байна. Би тавиач ээ пизда минь гээд хийж байгаа хөдөлгөөн юм. Намайг гартаа хутгатай байсныг хаалга онгойлгохоос эхлээд мэдсэн би ил барьсан байсан. Чи муу наад хутгаараа хэнийг айлгах гээд байгаа юм гэсэн тэгэхээр би чамайг айлгаж яадаг юм би хаалгаа онгойлгоод орох гэж байна гэсэн тэгээд би “чи зайлаагүй юм уу ? гээд хэрүүл маргаан эхэлсэн. Манай эхнэр мэдвэл мэднэ өөр хүн бол мэдэхгүй. Намайг гэр бүлээрээ гүтгэж, манай эхнэр бид хоёрын дунд эвлэрэхээргүй буруу зөрүү ойлголт төрүүлж эхнэртээ муудалцуулж байгаа. ын эхнэр манай дэлгүүрээс урьд хоёр шоколад, ундаа хулгайлж байсан юм тэрийг нь хэлснээс хойш намайг худлаа үнэн эхнэрт хэлдэг болсон гэж бодож байна. надад хандаж чамайг нохойн гөлөг шиг болгоноо явахыг чинь харна гэж хэлсэн өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг[14],
15. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[15], 16.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[16], 17.Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[17], 18.Хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл[18], 19.Дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[19], 20.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[20], 21.Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[21], 22.Камерийн бичлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[22], 23.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[23], 24.Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 28/24 дугаартай магадлагаа[24], 25.Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[25], 26.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[26], 27.Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[27], 28.Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[28], 29.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[29], 30.Хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт[30], 31.Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл[31] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Шүүгдэгч Ч.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлэх” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирохгүй байна гэж үзлээ.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ч.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн хуулийн зохицуулалтыг үндэслэн;
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч ******* овогт ******* *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагч гэм буруугийн санал дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ч.******* нь хохирогч Г. өөрсдийн таарамжгүй харьцаанаас болж маргалдаж түүний зүүн тал хэсэгт хутгаар хутгалж алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. …шүүгдэгч нь Г.ыг алахыг завдсан хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч өмгөөллийн дүгнэлтдээ: “…Хохирогч шүүгдэгчийг хавсран унагаасан, хөлөө жийгээд суучихсан байх тэр үед толгойд нь хүрч байхдаа яагаад хутгалаагүй юм, тэр үед хутга байхгүй байсан дараагийн үйлдэл бол шүүгдэгчийн хэлээд байгаа харагдахгүй байгаа амбаар хэсгээс буцаад зуураад Г. шүүгдэгчийг татаад, боогоод гаргаад ирж байгаа юм. Тэгэхэд нь 2, 3 удаа гараа савж байгаа үйлдэл байна. Тэр гарыг татаж ирээд хавсарч унагаагаад гарыг нь бариад хутга гэдгийг мэдээд тэр үед Г. гарыг нь дарж байгаа болохоос биш ямар нэгэн байдлаар хутгатай юм уу? энэ хүнээс зайлах, зугтаах, айх сандрах тийм зүйл огт хийхгүй байна. Харин ч хохирогч шүүгдэгч рүү довтолж, цохих нөхцөл байдал үүсэж байна. …Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийг хэрэгсэхгүй болгож, зохих зүйл ангиар нь хөнгөрүүлэн зүйлчлэх боломжтой гэж үзэх юм бол зүйлчилж өгөөч. Аль эсвэл Эрүүгийн хуулийн асуудал байхгүй бол Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч өгөөч гэсэн саналтай байна” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч Ө.******* нь: “Гэм буруутай ч гэсэн хүнийг алахыг завдсан гэж үзэхгүй байна. Өмгөөлөгчийн хэлснээр зөрчлийн хэргээр яваасай гэж бодож байна” гэж шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын мэтгэлцээний үр дүнд өөрийн итгэл үнэмшлийн хүрээнд гаргасан дүгнэлт бөгөөд хуульд нийцсэн гэж үзлээ.
Үйл баримтын талаар дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн ДҮГНЭВЭЛ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах явцад хохирогч Г.аас авсан мэдүүлгүүд нь хүчингүй болсон хуулийн зүйл, заалтыг баримтлан хууль сануулан авсан байв. Хуралд оролцсон улсын яллагчийн зүгээс хохирогчийн дээрх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй байж болно гэснийг дурьдвал зохилтой.
Хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй юм бол бусад гэрчүүд шүүгдэгч Ч.*******, хохирогч Г. хоёрын хооронд болсон үйл баримтыг хараагүй тул гэрчилдэггүй.
Сэлэнгэ аймгийн прокуророос шүүгдэгч Ч.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн сум, 5 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 033 тоот хашаанд иргэн Г. урьдын таарамжгүй харилцааны болж маргалдан, улмаар түүний зүүн талын бөөр хэсэгт хутгаар хутгалж, алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэсэн дүгнэлтийг гаргасан.
Тухайн хэрэг учрал болсон өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө шүүгдэгч Ч.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **** аймгийн **** сум, *** дугаар баг, ***** дүгээр хэсэг, ********** тоот ********* байрлах өөрийн гэртээ ирсэн байдаг.
Шүүгдэгч Ч.******* өөрийн гэртээ орох гэхэд нь хохирогч Г. гэрээс нь гарч ирэхдээ гадуур куртка, хар бээлий өмссөн байдалтай, шүүгдэгч урдаас нь хараад зогсож байхад хохирогч Г. түрүүлж очоод заамдаж авсан. Хохирогч шүүгдэгчийг хавсран унагаасан, хөлөө жийгээд суучихсан байх тэр үед толгойд нь хүрч байгаад дараагийн үйлдэл харагдахгүй байгаа амбаар хэсгээс буцаж зуураад Г. шүүгдэгчийг татаад, боогоод гаргаад ирж байгаа үзэгдэл;
Тэгэхэд нь 2, 3 удаа гараа савж байгаа үйлдэл байна. Тэр гарыг татаж ирээд хавсарч унагаагаад гарыг нь бариад хутга гэдгийг мэдээд тэр үед Г. гарыг нь дарж байхад хохирогч шүүгдэгчээс зайлах, зугтаах, айх сандрах тийм зүйл огт хийгээгүй болох нь сиди бичлэгээс тодорхой харагддаг. Хохирогч шүүгдэгч рүү довтолж, цохих нөхцөл байдал үүсэж байна.
энэ талаар хохирогч эхний мэдүүлэгтээ: “…Тэгээд би гартал ******* намайг “миний найзаа” гээд тэвэрч аваад, зүүн бөөр хавьд 3 удаа нударсан. Тэгэхээр би цааш түлхэж унагахад гартаа хутгатай байсан. Хутгатай байхыг мэдээд нэртэй дүүгээ дуудаж, “******* хутгатай байна, хутгыг нь гялс аваарай” гэж хэлсэн” гэж мэдүүлсэн нь сиди бичлэгт хадгалагдсан хэрэг учрал болсон үйл баримтаас зөрүүтэй байдаг.
гэрч Т.гийн “…Би ******* ыг хутгалсан гэх цаг хугацаанаас цагдаа дээр очтол нь цуг байсан. Тэгэхэд *******ын ам, хамраас цус гарсан, уруул, ам нь хөхөрч няцарсан, шүд нь унасан, хөдөлсөн зүйл огт харагдаагүй. Тухайн үед *******, ыг миний шүдийг хуга цохисон гэж ч хэлээгүй...” мэдүүлэгт шүүгдэгч хохирогчид зодуулсан талаар гэрчилсэн байна.
Харин шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн асуудал, эхнэртэй таарамжгүй харилцаатай байсан нь түүний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнтэй холбоотой байсан талаар гэрч С. “…тус өдрийн 19 цагийн үед Цагдаагийн газрын урд талд байдаг авто программ засвар дээр байж байтал ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал ирээд засварын сандал дээр суугаад унтаад байсан. Тэгээд засвар хаах болоод *******ыг сэрээгээд “одоо гэртээ харь” гэтэл ахаа намайг гэрт хүргээд өгөөч гэхээр нь такси бариад гэх дэлгүүр дээр очсон. *******ын хамт дэлгүүр рүү ортол түүний эхнэр гэх эмэгтэй түүнийг гэртээ оруулахгүй гээд хөөгөөд байсан. ...Тэгсэн дэлгүүрийн гадаа нэг бүдүүн залуу *******ыг хөөгөөд та одоо яв гээд байхаар нь би тухайн залууд хандан чи яагаад хүн хөөгөөд байгаа юм бэ? гэтэл наадах чинь согтуу ороод гэртээ агсам тавиад байдаг юм аа оруулж болохгүй гэж хэлсэн. Тэгээд тухайн үед шууд таксигаа хөдөлгөөд явсан. Тухайн үед ******* өөр юу ч яриагүй, хүнтэй хэрэлдээгүй..” гэсэн мэдүүлэг;
хохирогч Г.ын “…Бид гэр бүлийн найзуудын хүрээнд харьцдаг ямар нэгэн өс хонзон, өр авлага байхгүй. Мөн төрөл садны харилцаа байхгүй. ******* нь согтуу гэртээ ирж эхнэр болон хүүхдээ хүчирхийлдэг мөн “ална, хядна гэр оронтой чинь бүгдийг чинь шатаана” гэж айлгадаг. Тийм учир болон ээж нь хамт амьдраад өгөөч гэж гуйсны үндсэн дээр гэрт амьдарч байгаа юм” гэсэн;
гэрч Ш. /шүүгдэгчийн эхнэр/ “...Сүүлийн үед 2023 оны 11 дүгээр сараас хойш агсам тавиад хэл үгээр доромжлоод байхаар нь найз түүний нөхөр нарыг 2 хүүхдийнх нь хамт авч ирээд гэртээ цуг байж байгаа би *******аас нэг мөсөн салах гээд хүүхдийн тэтгэмж тогтоолгох гээд хүсэлт өгсөн, ******* очиж уулзахгүй зугтаагаад байгаа юм” гэсэн;
гэрч Т.гийн “...д ойр зуурын ажилд нь тус болоод , нар гэрт нь байрлаж байгаа юм. Тэгээд энэ асуудлаас болоод ******* тэр хоёрыг гэртээ байлгахгүй, “амьдрал салгалаа эхнэртэй эвлэрэх боломж өгөхгүй байна” гээд уурлаад байгаа гэсэн” гэсэн мэдүүлгээр нотлогддог.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Хүнийг алах гэмт хэргийн субьектив шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Шүүгдэгч Ч.******* нь хохирогч Г.ыг алахыг завдсан субьектив санаа зорилго тогтоогддоггүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан хэрэг учрал болох үеийн үйл баримтыг харуулсан дүрс бичлэгт тодорхой харагдана. Шүүхийн хэлэлцүүлэгт сиди бичлэгийг шинжлэн судалж, талууд мэтгэлцсэн.
Шүүгдэгч Ч.******* нь аргагүй хамгаалалт хэрэглэсэн эсэхэд шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийхэд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогддоггүй.
Харин “Заналхийлэх” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн. “Заналхийлэх гэмт хэрэг” гэж хүний хувийн эрх, эрх чөлөө, халдашгүй чөлөөтэй байх эрх, нэр төр, алдар хүндэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Халдлагад өртөгч /хохирогч/ нь заналхийлэлд өртсөн хувь хүн, түүний ойр дотны хүн байна.
Ойр дотны хүн гэж тухайн хүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд, ач, зээ, төрсөн ах, эгч, дүү, хамт амьдарч байгаа бусад төрөл, садангийн хүнийг ойлгоно.[32]
Обьектив тал нь: Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн идэвхитэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд дээрх үйлдлүүдийн аль нэгийг хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Заналхийлэх гэмт хэрэг нь хувийн, өс хонзонгийн сэдэлтээр үйлдэгддэг.
Шүүгдэгч Ч.******* нь хохирогч Г. болон гээд гадны хүмүүс орон гэрт нь ирж амьдраад, гэр бүлийн амьдралд оролцоод, эхнэртэйгээ эвлэрэх, ойлголцох боломж өгөхгүй байсанд хохирогч Г., түүний эхнэр нарт дүргүйцлээ илэрхийлсэн, улмаар Г. эхнэр ыг хардсан нөхцөл байдал даамжирсны улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бий болжээ.
Шүүгдэгч Ч.******* “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан дараахь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдоно. Тухайлбал:
гэрч Ш. “... пизда минь хэнтэй унтаж хэвтээд байгаа юм хаалгаа онгойлго...” гээд орилоод байсан. Тэгээд цонх хагалах гэж байгаа юм шиг чанга цохиод байхаар нь би ыг гараарай наадах чинь цонх хагаллаа гээд гаргасан” гэсэн мэдүүлэг;
гэрч Д. “...******* эхнэрээ их хэл үгээр доромжилж харагддаг, архи уухаараа бүр агсам согтуу тавьдаг, ер нь эхнэрээ надтай болон бусад эрэгтэй хүмүүстэй ор үндэслэлгүй хардаад хэл үгээр доромжлоод байдаг” гэсэн мэдүүлэг;
гэрч Н.ийн “...******* надад “Танай нөхөр 2 эхнэртэй байх хэцүү юм, дээшээ, доошоо гүйгээд хэцүү юм гээд хүнд хэлснийг би сонссон” гэж надад хэлсэн “би тэрэнд нь шаралхаж, танай нөхрийг хутгалсан юм. Би бүгдийг нь ална. Гэр рүү намайг оруулаадах, би эндээс зүгээр гарах юм бол буу авч ирж ална, буудна” гээд тэр хавиар нэг орилсон” гэсэн мэдүүлэг;
хохирогч Г.ын “…******* нь согтуу гэртээ ирж эхнэр болон хүүхдээ хүчирхийлдэг мөн “ална, хядна гэр оронтой чинь бүгдийг чинь шатаана” гэж айлгадаг.
...Одоогоос 2 хоногийн өмнө ******* нь гудамд зүгээр явж байсан хүүхдийг согтуу байхдаа айлгаж, ална гэж элдэж, хөөж дэлгүүрт орж ирэхэд би “чи болиоч дээ хүүхэд яагаад айлгаад байгаа юм” гэхэд над руу агсарч гэрээс зайлаарай, та нар зайлах болоогүй юу гээд кармаанаасаа хутга гаргаж ирсэн. Тэгэхэд надад хандаж “******* хутгатай байна” гэж хэлсэн. Эхнэр нь хутгыг авах гэхэд эхнэртээ өгөлгүй тэгээд шууд над руу гүйж ирээд намайг баруун гараараа нүүр хэсэг рүү 1 цохисон. Би зөрүүлээд нүүр хэсэгт нь 1 цохисон.
...Тэгээд би гартал ******* намайг “миний найзаа” гээд тэвэрч аваад, зүүн бөөр хавьд 3 удаа нударсан. Тэгэхээр би цааш түлхэж унагахад гартаа хутгатай байсан. Хутгатай байхыг мэдээд нэртэй дүүгээ дуудаж, “******* хутгатай байна, хутгыг нь гялс аваарай” гэж; мөн мэдүүлгээ дахин өөрчилж мэдүүлжээ.
Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн: “...1.Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр, хар өнгийн куртикний зүүн талд 2x0.5 см хэмжээтэй, 2,5x0,5 см хэмжээтэй, 2x0,5см хэмжээтэй 3 ширхэг гэмтэл үүссэн байна. 2.Куртикний зүүн талд үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. З.Гэмтлийн зах ирмэгийн хэсэг тэгшхэн, утаснууд жигд тасарсан, суналт, хөврөлтгүй, ирмэгүүдийг нийлүүлэхэд нэг бүхэл үүсгэдэг, 2 үзүүрлүүгээ нарийссан байна. 4. Уг гэмтэл буюу зүсэгдэлтүүд нь эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлээр үүссэн байх боломжтой” дүгнэлт[33];
Эд мөрийн баримтаар “1 минут 26 секундын бичлэг бүхий 1 ширхэг сиди”-г тооцсон тухай мөрдөгчийн тогтоол[34];
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор: “...1 ширхэг бор модон иштэй хутга, цэнхэр ханцуйтай хар өнгийн нимгэн куртик, бор өнгийн нурууны ширэн бүс”-ийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол[35]д үндэслэн гаргасан 37 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ширэн бүсэнд ямар нэгэн гэмтэл үүсээгүй байна гэж дүгнэсэн байна.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж;
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан байна.
Хохирогч Г. нь эмчилгээний болон бусад зардлын баримт ирүүлээгүй, цаашид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Ч.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн.
Шүүгдэгч Ч.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил, 06 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөн явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэсэн.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол …мөн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд тус тус хатуу анхааруулж, тэнссэн хугацаанд хяналт тавихыг оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан болно.
Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийн улмаас 49 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй, 1 ширхэг хутга, цэнхэр ханцуйтай хар өнгийн нимгэн куртик бор өнгийн ширэн нурууны бүсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт хавсаргасан 1 ширхэг Сидийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавтаст хэргийн хамт архивт шилжүүлэх нь зөв.
Энэхүү гэмт хэргийн улмаас хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч ******* овогт ******* *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Шүүгдэгч Ч.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил, 06 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.******* нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жил, 06 /зургаан/ сарын хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөн явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ч.*******ыг согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ч.*******т анхааруулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ын тэнссэн хугацаанд хяналт тавихыг оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийн улмаас 49 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9.Хохирогч Г. нь эмчилгээний болон бусад зардлын баримт ирүүлээгүй, цаашид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй, 1 ширхэг хутга, цэнхэр ханцуйтай хар өнгийн нимгэн куртик бор өнгийн ширэн нурууны бүсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт хавсаргасан 1 ширхэг Сидийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавтаст хэргийн хамт архивт шилжүүлсүгэй.
11.Энэхүү гэмт хэргийн улмаас хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 42-43, 47, 49 дүгээр хуудас
[3] Хавтаст хэргийн 51 дүгээр хуудас
[4] Хавтаст хэргийн 53, 55-56, 58 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 60, 62 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 64, 66-67, 69 дүгээр хуудас
[7] Хавтаст хэргийн 71-74, 77 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас
[9] Хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас
[11] Хавтаст хэргийн 99-105 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас
[13] Хавтаст хэргийн 36 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас
[15] Хавтаст хэргийн 02 дугаар хуудас
[16] Хавтаст хэргийн 05-08 дугаар хуудас
[17] Хавтаст хэргийн 09-14 дүгээр хуудас
[18] Хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас
[19] Хавтаст хэргийн 19-24 дүгээр хуудас
[20] Хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас
[21] Хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас
[22] Хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас
[23] Хавтаст хэргийн 106-107, 115-116 дугаар хуудас
[24] Хавтаст хэргийн 114 дүгээр хуудас
[25] Хавтаст хэргийн 139 дүгээр хуудас
[26] Хавтаст хэргийн 140 дүгээр хуудас
[27] Хавтаст хэргийн 142 дугаар хуудас
[28] Хавтаст хэргийн 147 дугаар хуудас
[29] Хавтаст хэргийн 148 дугаар хуудас
[30] Хавтаст хэргийн 176 дугаар хуудас
[31] Хавтаст хэргийн 177-178 дугаар хуудас
[32] Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн тайлбар
[33] Хавтаст хэргийн 99-105 дугаар хуудас
[34] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас
[35] Хавтаст хэргийн 36 дугаар хуудас