Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/83

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Анхбаяр хөтөлж,

 улсын яллагч Д.Номин-Эрдэнэ /томилолтоор/,

 хохирогч А.******* /цахим/,

 хохирогч Ж.*******,

 шүүгдэгч Ж.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2******* дугаартай, 175/2024//Э индекстэй хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны ** дүгээр сарын **-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ***, ам бүл ***, эхнэр, хүүхдийн хамт *** аймгийн *** сум, *** дугаар баг, задгай тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ж.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн үед **** аймгийн **** сумын нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ************ улсын дугаартай, “**********” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “...Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан ***** улсын дугаартай, “**” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч А. эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан эхнэр Ж.*******гийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн үед Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн **** улсын дугаартай, “T***” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “...Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан **** улсын дугаартай, “T***” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч А. эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан эхнэр Ж.*******гийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ж.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******ийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч М. 1,400,000 төгрөг, хохирогч Г. 9,300,000 төгрөг, хохирогч А.*******д 8,800,000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн. Хохирогч Ж.*******гийн эмчилгээний зардалд 7,800,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөг зарцуулсан” гэх мэдүүлэг[1],

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А. өгсөн: “..Миний бие хөдөлмөрийн чадвар 60%-ийн алдалттай гэж гарсан. Одоо гуяндаа төмөртэй байгаа болохоор компьютер оношилгоо, нарийн шинжилгээнүүдийг хийлгэж чадаагүй. Төмрөө авхуулсны дараагаар нарийн шинжилгээнүүдийг хийлгэх боломжтой болно. Би жилийн дараа дахиад 3 сар хэвтэж гам барих ёстой. 1 сараас хойш 4 сар хүртэл ээжийнхээ асаргаанд байсан. Одоо ажилдаа ороод 7 хонож байна. Энэ сүүлийн 7 хоног маш их ядарлаа, сульдлаа. Эрүүл мэндийг юугаар ч нөхөж болохгүй. Энэ дээр зөвхөн эрүүл мэндийн хохирол, гадна талын хугарал гэж яриад байгаа боловч энэний цаана би сэтгэл санаагаар маш их унасан. Хойшдоо надад өөр ямар хүндрэл гарах юм. Одоогоор зүүн чих шуугиад, хааяа юм сонсохгүй байна. Би дараа дараагийнхаа эрүүл мэндээс шалтгаалан гарах хүндрэлүүдийг тухай бүрд нь шийдвэрлүүлж байхыг хүсэж байна..” гэх мэдүүлэг[2],

          3. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.*******гийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг[3]

          4. Хохирогч А. 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 17 цагийн үед сумаас М., жолооч Г. нарын хамт Дархан-Уул аймаг руу явахаар “*******” маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Тэгээд сум руу нийлдэг уулзвар өнгөрөөд Дархан-Уул аймаг руу чиглэлд явж байтал ачааны том оврын автомашиныг саарал өнгийн “Приус 20” маркийн автомашин гүйцэд түрүүлж, орж ирээд урдаас гараад ирсэн. Тэгээд чигээрээ урдаас ирээд миний сууж явсан автомашиныг мөргөсөн. Мөргөлдсөний дараа хэсэг ухаан балартаад ухаан орсон чинь толгой доошоо жолоочийн суудлын ард тал руу тонгойгоод орсон байсан. Тэгээд сумын Эрүүл мэндийн төвийн машин ирээд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн. ...Жолооч болон урд сууж явсан нар бүс зүүсэн байсан, би зүүгээгүй байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байгаагүй. Одоо миний бие зүүн талын хавирга өвчтэй, баруун хөлийн дунд чөмгөний яс зөрж хугарсан Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Надад хавтаст хэрэгт тусгуулах хохирлын баримт байхгүй. Гэхдээ осолд орсны дараа дунд чөмөг хадуулах мэс засалд орсон. Улмаар Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 14 хоног хэвтэн эмчлүүлсэн. Дарханы эмнэлгээс аваад Сэлэнгэ аймгийн сумын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж, цагийн тариа, цус шингэлэх, цус төлжүүлэх, шингэн сэлбүүлэх зэрэг эмчилгээнүүдийг хийлгэсэн. Одоогоор миний биеийн байдал анх байсныгаа бодвол сайжирсан. Сэргээн засах эмчилгээ хийлгэсэн. Бүрэн эдгэрэх хугацаа 1 жил ба ясандаа хадуулсан 3 хадаасаа авахуулж, яс бороолсны дараа хэвийн алхах боломжтой. Хагалгаанд ороход мөнгө төлөөгүй. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд эмчлүүлэхэд ор, хоногийн мөнгө гэж 600,000 төгрөг, эм тарианд нийтдээ 400,000 төгрөг, нааш, цааш явсан бензиний мөнгө, хоол, унданд нийтдээ 630,000 төгрөг зарцуулсан. Өөр зарцуулсан мөнгө байхгүй. Тэгэхдээ ******* гэх хүнээс нийтдээ 7,770,000 төгрөгийг дансаар авсан. Би сард 1,700,000 төгрөгийн цалин авдаг. Сар ажилгүй байсан гэхээр нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд 3,400,000 төгрөг авах ёстой байсан. Мөн цаашдаа компьютер графикт харуулах, сэргээн засах эмчилгээ хийлгэх ёстой. Одоогоор би лист гэж сард 450,000 төгрөг авна. Мөн ээж маань намайг гэмтлийн тасагт эмчлүүлж байхад 21 хоног харсан. Энэ хугацаанд ажлаа хийгээгүй завсардсан хоногийн цалинг тооцвол 1,200,000 төгрөг юм байна. Надад яг одоо бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Цаашдаа гарах эмчилгээний зардлыг тухайн үед нь нэхэмжилнэ” гэх мэдүүлэг[4],

          5. Хохирогч Ж.*******гийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн нөхөр *******ийн хамт Дарханд хүүхдийнхээ гэрт ирчхээд 17 цагийн үед өөрсдийн ***** улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашинтай Дарханаас гарсан бөгөөд Шарын голын гүүр өнгөрөөд руу салдаг уулзварын урдхан талд манай машины урд том оврын автомашин яваад байхаар нь манай нөхөр надаас “урдаас машин байна уу?”гэхээр нь би урагшаа зам руу хартал ямар нэгэн машин болон машины гэрэл харагдахгүй байхаар нь би “машин алга” гэж хэлтэл нөхөр маань өөрөө өндийж харснаа тухайн машиныг гүйцэж түрүүлэх үйлдлийг хийж эхлэн уг том машин хажууд нь явж байхад урт машин болохоор нь хурдаа бага зэрэг нэмээд урд гарахын алдад өөдөөс гэнэтхэн машины гэрэл гараад арваадхан метрийн цаана өөдөөс саарал өнгийн машин харагдсан, тэгээд би нөхөр лүгээ “өөдөөс машин” гээд орилж хэлээд биеэрээ нөхөр лүүгээ шахаж, толгойгоо жолоочийн хэсэг рүү тонгойж хийсэн. Нэг мэдэхэд би эмнэлэгт толгойгоо боочихсон хэвтэж байсан” гэх мэдүүлэг[5],

          6. Гэрч Г. 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн сумаас 17 цагийн үед өөрийн эзэмшлийн ********** улсын дугаартай ********** маркийн машиныг жолоодоод хамт ажилладаг , ******* нарын хамт Дархан-Уул аймаг руу худалдааны төв орохоор хөдөлсөн. Улмаар сумын салдаг яг өнгөрөөд Дархан-Уул аймаг руу чиглээд 150 орчим метр явж байтал урд талаас ачааны том тэрэг ирж байсан уг машины улсын дугаар маркийг сайн мэдэхгүй байна. Уг зэврийн хэрэгсэл ойролцоогоор миний урд 100 метрийн зайтай явж байхад ойноос нь гэнэт цагаан өгийн машин гүйцэж түрүүлээд гараад ирсэн. Тэгэхээр нь хурдаа хасаад гүйцэж түрүүлж амжихгүй юм байна гэж бодоод өөрийн баруун тал руу дараад замаас гартал гүйцэж байсан машин яг өөдөөс чиглэж ирээд миний машины зүүн талын хэсэг рүү мөргөсөн. Мөргөсний дараа яг хэсэгхэн хугацаанд юу болсныг мэдэхгүй байна ард талд сууж явсан ******* “ёоо, ёоо” гээд орилоод байсан. Машины ослын дэр задарч гарч ирсэн, хажуу талд сууж явсан хаалга онгойхгүй байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь “гайгүй юу зүгээр үү” гэхэд би “зүгээр” гэхээр нь хэсэг тайвширсан. Тэгээд би машинаасаа буугаад хойно сууж явсан харахад хойд талын шал руу унасан байдалтай байсан ба би босгох уу гэсэн чинь яахын миний хөл мэдээ алдсан юм байна гэж хэлэхээр нь хоёр хөлийг нь зэрэгцүүлээд нийлүүлсэн. Тэгээд нөгөө машины хүмүүс гайгүй юм болов уу гээд хартал цагаан өнгөтэй “****” маркийн машины хажууд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зогсчихсон цусаа гоожуулаад байж байсан. Би эргээд шууд машин дээрээ очоод утсаа хайж олоод сумын эрүүл мэндийн төв рүү дуудлага өгөөд араас нь сумын цагдаад дуудлага өгсөн. Удалгүй сумын эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн машин ирээд үзээд ******* болон нөгөө машинд явж байсан ах эгч хоёрыг аваад явсан. Мөргөлддөг машинд байсан ах болохоор нүд нь дээд талаараа сэтрээд цус гарч байсан. Та шууд Дархан яваад эмнэлэгт үзүүл гэхэд үлдэнэ гэхээр нь яв гэсээр байгаад эмнэлгийн машинд суулгасан юм. Би ойролцоогоор 60-70 км цагийн хурдтай явж байсан. Би болон нар хамгаалах бүс зүүсэн байсан. Харин ард хамт явсан ******* хамгаалах бүс зүүгээгүй байсан. Миний ард талаас өөр ямар нэгэн машин явж байсныг анзаараагүй. Замын гадаргуугийн хувьд хараараа зам дээр ямар нэгэн цас байхгүй харин замын хоёр талаар нэлээд цас орсон дарсан байдалтай байсан. Цагийн хувьд ямар нэгэн цас ороогүй гадаа нар жаргаад яг бүрэнхий болж цагаан өнгөтэй “Приус 20” маркийн машин урд талдаа явж байсан ачааны машиныг гүйцэж түрүүлж амжаагүй яг ачааны тал хэсэгт нь явж байгаад замаас гараад миний машины зүүн талын хэсэг рүү хүчтэй мөргөсөн. Би яг зам дээр мөргүүлэх юм байна гээд замаас машинаараа бүтэн гараад хурдаа тааруулаад явж байтал цагаан өнгөтэй ********** маркийн машин өөрийн зүүн гар тал руу буюу баруун зүг рүү замаас гараад бид хоёр асфалтан замын хажуу тал дээр мөргөлдсөн. Миний эзэмшлийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд байхгүй. сумын эрүүл мэндийн төвөөс эмч ирээд надад өвчин намдаах тариа хийсэн. Одоогоор өвдөж зовиурлаж байгаа зүйл алга” гэх мэдүүлэг[6],

          7. Гэрч М.ын 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр сумаас тус сумын татварын байцаагч , эрүүл мэндийн төвийн лаборант А.******* миний бие М. нар Дархан-Уул аймаг руу явахаар ****** улсын дугаартай, “*******” маркийн саарал өнгийн автомашинтай 17 цагийн үед гарсан. Тэгээд сумын төв зам руу нийлдэг уулзвар өнгөрөөд 300 метр орчим зайд явж байтал Дархан-Уул аймаг чиглэлээс ирж байсан цагаан өнгийн “*******” маркийн тээврийн хэрэгсэл ачааны том оврын автомашиныг гүйцэж түрүүлээд, урдаас гараад ирсэн. Тэгээд манай автомашины жолоог Хүрэлтуга баруун тийшээ дарсан санагдаж байна. Тэгээд л тухайн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Мөргөлдсөний дараа хойд суудалд сууж байсан А.******* руу харахад жолоочийн суудлын араар толгой нь орсон байдалтай харагдаж байсан. Хэсэг хугацааны дараа би миний талын хаалга онгойхгүй болохоор жолооч талын хаалгаар гараад хартал цагаан приусны жолооч, зорчигч 2 машинаасаа буугаад ирсэн байсан. Намайг хартал 2 лаа толгойноосоо цус гарсан байдалтай байсан. Тэгээд сумын Эрүүл мэндийн төв рүү залган дуудлага өгөөд Дархан-Уул аймаг руу Улсын эмнэлгийн автомашинаар цагаан “приус” автомашины жолооч, зорчигч манай автомашинд сууж байсан А.******* нар хамт явсан. Манай сумын цагдаа Дөлгөөн ирсний дараа миний толгой, хүзүү, цээж өвдөөд байхаар нь Дархан-Уул аймгийн орох гэж байсан автомашинаар Нэгдсэн эмнэлэг рүү хүргүүлж ирсэн. Миний сууж явсан машин яг хэдэн км цагийн хурдтай явж байсныг анзаараагүй. Манай машины жолооч , урд талын суудалд би, жолоочийн ард талын суудалд А.******* сууж явсан. Бид 3 лаа байсан. Гүйцэж түрүүлэх үйлдэл хийж, урдаас гарч ирсэн цагаан өнгийн “Приус” автомашиныг би харсан, жолоочид хэлж амжаагүй, жолоочийг харсан байх гэж бодсон. Тухайн тээврийн хэрэгслийн урдаас гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд ирж байсныг би ямар ч байсан харсан. Яг хэдэн км орчим зайтай байсныг мэдэхгүй, жолооч тормос гишгэсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан баруун тийшээ дараад замаас гарсан. Тухайн осол нь маш хурдан болж өнгөрсөн. Манай автомашинд зорчиж явсан болон жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байхгүй. Жолооч болон би хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Миний биед одоо толгой их өвдөөд, хүзүү хөшсөн байдалтай, цээж хүндүүрлэж байна. Эмчээс “маргааш эмнэлэгт ирж нарийн шинжилгээ өг, одоо очоод хүзүүг чинь боогоод хэвтрийн дэглэмтэй бай” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[7],

          8. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г. 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Одоогоор өмгөөлөгч авахгүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлыг мэдүүлсэн. Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Осол болсны дараа би биедээ бариа хийлгэсэн. Мөн 100,000 төгрөгөөр эм авч уусан. Би 5 удаа бариа хийлгэсэн төлбөр 300,000 төгрөг болсон. Мөн толгойгоо имрайд Улаанбаатар хотод 70,000 төгрөгөөр харуулсан. Би өөрийн тээврийн хэрэгслийг 2023 онд 10,500,000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний бие одоо зүгээр болсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Ж.*******ээс хохирлын мөнгө гэж 9 сая төгрөгийг өөрийн “Хаан” банкны дугаарын дансаар 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр авсан. Надад одоогоор хавтаст хэрэгт тусгуулах баримт байхгүй” гэх мэдүүлэг[8],

          9. Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.ын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...өмнө нь гэрчээр мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Ослын дараа эмчид үзүүлэхэд тархи доргисон, судас дарагдсан, цээжинд зөөлөн эдийн гэмтэл учирсан байсан. Улмаар толгойгоо 3 хоног, бүтэн биеийн бариаг 5 хоног хийлгэсэн. Миний дал болон цээжээр одоогоор өвдөлттэй байгаа. Би Дархан-Уул аймагт толгойгоо 60,000 төгрөгөөр бариулсан. 5 хоногийн бүтэн бариаг нийтдээ 300,000 төгрөгөөр бариулсан мөн эм тарианд ойролцоогоор 30,000 төгрөгийг зарцуулсан. Тархины болон хэвлийн имрай зураг авахуулахад 178,000 төгрөгөөр зарцуулсан. Би эмчилгээгээ Дархан-Уул аймагт хийлгэж байгаа тул өөрийн зардлаар машиндаа бензин хийж явсан. Нийт 8 удаа явахад 160,000 төгрөгөөр бензин хийсэн. Тархины болон хэвлийн имрай зургийг Улаанбаатар хотод авахуулахад ирж очих бензины зардалд 220,000 төгрөгийг зарцуулсан. Эмчилгээний зардалд Ж.******* гэх хүнээс 1,000,000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны тоот дансаар энэ оны 2 дугаар сард авсан. Би Ж.*******т гомдолтой байна. Надад нийтдээ 1,300,000 төгрөгийн хохирол учирсан. Надад одоогоор 1,000,000 төгрөг өгсөн үлдсэн 300,000 төгрөгийг гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг[9],

          10. Иргэний нэхэмжлэгч Ц. 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. А.******* болон Ж.******* нарт эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон мөнгийг танай байгууллагад албан тоот өгсөн. Уг мөнгийг төлүүлмээр байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол барагдаагүй байх тул буруутай этгээдээс уг мөнгийг гаргуулмаар байна” гэх мэдүүлэг[10],

          11. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 765 дугаартай шинжээчийн: “Шинжилгээнд ирүүлсэн “*******” гэж хаягласан цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “*******” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй. /Жич: Шинжилгээний үр дүн нь дээж авсан тухайн цаг үеийн үр дүнг илэрхийлдэг болохыг анхаарна уу/” гэх дүгнэлт[11],

          12. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 764 дугаартай шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн “Г.” гэж хаягласан цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Г.” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй. жич: Шинжилгээний үр дүн нь дээж авсан тухайн цаг үеийн үр дүнг илэрхийлдэг болохыг анхаарна уу” гэх дүгнэлт[12],

          13. Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүхийн шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 133 дугаартай шинжээчийн: “...Г. биед зүүн сарвууны дунд хуруунд хууларсан ил шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт[13],

          14. Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 127 дугаартай шинжээчийн: “...Ж.*******гийн биед тархи доргилт, дух, зулайг хамарсан хуйхны хууларсан ил шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт[14],

          15. Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128 дугаартай шинжээчийн: “...А. биед баруун дунд чөмөгт ясны сэлтэрсэн зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх мэдүүлэг[15],

          16. “Алтанжолоо” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн: “Тормозны систем нь эд анги, механизмын багц бөгөөд дугуйны эргэлтийг хурдан удаашруулж зогсоох зорилготой юм. Ажлын тоормоз нь МNS-45985:2011 стандартын шаардлага үзүүлэлтийг хангаж ажиллаж байх ёстой. Тээврийн хэрэгслийн зогсолтын тоормоз нь тээврийн хэрэгслийн хурднаас шууд хамааралтай юм. “******” ********* маркийн, сувдан цагаан өнгийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормозны МNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна. Тээврийн         хэрэгслийн тоормозны эд ангиудын элэгдэл битүүмжлэл нь шингэн алдаагүй, эвдрэлгүй хэвийн байна.Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормозны системийн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Зөвхөн кабин дотроос камерын тусламжтайгаар болон жолооч өөрөө тодорхойлох боломжтой. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй. Уг материалд 34 ширхэг зураг хавсаргав” гэх дүгнэлт[16],

          17. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1476 дугаартай шинжээчийн: “...шууд зардлын дүн 5,654,000 төгрөг, шууд бус зардлын дүн 500,000 төгрөг, нийт 6,154,000 төгрөг” гэх дүгнэлт[17],

          18. Шинжээч Ч. 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 41 дугаартай шинжээчийн: “...Улаанбаатараас Алтанбулаг чиглэлийн олон улсын чанартай А0402 дугаартай авто замын 262/83 дахь км-н заалтын хооронд ******* улсын дугаартай, “*******” маркийн тээврийн хэрэгсэл ********* улсын дугаартай, ********* маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн нь зам тээврийн осол мөн. ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ж.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “...Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн. ***** улсын дугаартай, “*********” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэхгүй” гэх дүгнэлт[18],

          19. Шүүгдэгч Ж.*******ийн 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би өөрийн эхнэр ********** хамт Дархан-Уул Аймгаас Ерөө сум руу 17 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн ****** улсын дугаартай “**********” маркийн тээврийн хэрэгсэлтэй, би жолоо бариад гараад явж байсан. Замд явж байхад урд талд том тэрэг явж байсан ба хажууд сууж байсан эхнэрээсээ “урд талд машин байна уу?” гэж асуусан. Машин харагдахгүй байна гэхээр нь дахин өөрөө харахад урдаас машин харагдахгүй байсан. Тэгэхээр урд талд явж байсан том машины хажуугаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд яг хажуу талд нь зэрэгцээд явж байхад урд талаас саарал өнгийн жижиг тэрэг ирж яваа нь харагдсан. Би сандраад тоормоз гишгэхэд машины хойд хэсэг шарваад том машины наах гээд байхаар нь тоормозноосоо хөлөө аваад үрүүлээ баруун тал руу дарахад машин зам дээр хагас эргээд энэ үед эхнэр сандраад над руу нэг мэдэхэд мөргөлдсөн. Би хамгаалах бүсээ зүүсэн эхнэр Ж.******* хамгаалах бүс зүүгээгүй байсан юм. Би жолоо барихдаа 70-80 км цагийн хурдтай явдаг. Тухайн үед урдаа явж байсан том машиныг гүйцэж түрүүлэх үед 80 км цагийн хурдтай явж байсан байх. Миллний заалт руу хараагүй тул сайн мэдэхгүй байна. Тухайн үед гадаа нар дөнгөж жаргаад харанхуй болох гэж байсан. Замын гадаргуу бол зах хэсэг дээрээ цастай ерөнхийдөө гайгүй хар байсан. Би жолоо бариад 20 жил болж байна энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Г. гээд залууд машины хохиролд 9.150.000 төгрөг, мөн машинд сууж байсан гэдэг залууд хохиролд нийт 1.400.000 төгрөг, ******* гэдэг эмэгтэй нийтдээ 7.900.000 төгрөгийг дансаар нь шилжүүлсэн. Би хуулгаа гаргаж өгье. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна надад нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[19],

          20.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[20], 21.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[21], 22.Согтуурал шалгасан тухай тэмдэглэл[22], 23.Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл[23], 24.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт[24], 25.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[25], 26.Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[26], 27.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[27], 28.Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[28], 29.Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа[29], 30.Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[30], 31.Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа[31],32.Шүүгдэгчийн шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт[32], 33.Шүүгдэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа[33], 34.“T*******” маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа[34], 35.“T*****” маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа[35], 36.“******” маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь[36], 37.Хохирогч А. эзэмшлийн “Хаан банк” дахь 5045610043 дугаартай дансанд 3,000,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт[37], 38.Хохирогч Г. эзэмшлийн “Хаан Банк” дахь дугаарын дансанд 300,000 төгрөг, 150,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт[38], 39.Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас[39], 40.М.ын эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас[40], 41.М.ын дүрс оношилгооны хуудас[41], 42.Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн А. өвчний түүх[42], 43.Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн Ж.*******гийн өвчний түүх[43], 44.Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлбөрийн баримт[44], 45.Г. бичгээр гаргасан хүсэлт[45], 46.Ж.*******ээс гаргаж өгсөн баримт[46], 47.Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 22/28 дугаартай[47], 48.22/27 дугаартай[48] албан бичгүүд, 49.Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт[49], 50.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[50]зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.

Энэхүү гэмт хэргийн улмаас М., Г. нарт “хөнгөн” гэмтэл, Ж.*******, А.******* нарт “хүндэвтэр” гэмтэл тус тус учирчээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч А.*******д 8,800,000 төгрөгийг, хохирогч М. 1,400,000 төгрөг, хохирогч Г. 9,300,000 төгрөгийг тус тус шүүгдэгч нөхөн төлснийг дурьдаж, хохирогч А.******* энэ гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин сард 1,700,000х3 /сар/= 5,100,000 ойролцоогоор төгрөг болсон гэх боловч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүх гагцхүү хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгч, хавтаст хэрэгт шинжлэн судлуулсан нотлох баримтад тулгуурлан хохирлыг гаргаж шийдвэрлэдэг болно.

Иймд шүүхээс цаашид ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ж.*******ээс Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А268, А/275 хамтарсан тушаалын хавсралт, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” хүснэгтийн дагуу 3 дугаар зэрэглэлээр тогтоож ирүүлснийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэн буюу /660,000х13=8,530,000/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хохирогч А.******* нь шүүхэд 297,000+400,000+19,700+31,850+189,150=937,700 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн талаархи нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч Ж.******* нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг сайн дураараа төлж барагдуулах үүднээс 8,800,000 төгрөг нөхөн төлсөн байна. Шүүгдэгчээс хохирогчид эмчилгээний баримтгүйгээр 8,800,000 төгрөг төлснөөс баримтаар нэхэмжилсэн 937,700 төгрөгийг хасаж тооцохоор 7,862,300 төгрөгийг илүү төлжээ. Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын 8,530,000 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 7,862,300 хасаж тооцохоор 667,700 төгрөгийг үлдэгдэл үлдэж байгааг шүүгдэгчээс гаргуулан хохирогч А.*******д олгох нь зүйтэй гэж шүүх үзсэн.

Иргэний нэхэмжлэгч Ц. нэхэмжилсэн 7,317,550 /долоон сая гурван зуун арван долоон мянга таван зуун тавин мянга/-н төгрөгийг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дансанд шүүгдэгч Ж.*******ээс гаргуулан олгох нь хуульд нийцнэ.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Ж.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” болон түүний хувийн байдлыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Харин эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.

Хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг тусгай ангид заасан тохиолдолд заавал хэрэглэнэ гэсэн хуулийн зохицуулалтыг баримталсан болно.

Шүүгдэгч Ж.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон  хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.*******т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь хуульд нийцнэ.

Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан талаархи мэдээллийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан бүртгэл, мэдээллийн төвд хүргүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Ж.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдвал зохино.

Шүүгдэгч Ж.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ж.*******ийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Ж.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон  хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.*******т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан талаархи мэдээллийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан бүртгэл, мэдээллийн төвд хүргүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч А.*******д 8,800,000 төгрөгийг, хохирогч М. 1,400,000 төгрөг, хохирогч Г. 9,300,000 төгрөгийг тус тус шүүгдэгч нөхөн төлснийг дурьдаж, хохирогч А.******* нь цаашид ажилгүй байсан хугацааны цалин болон эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ж.*******ээс Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А268, А/275 хамтарсан тушаалын хавсралт, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” хүснэгтийн дагуу 3 дугаар зэрэглэлээр тогтоож ирүүлснийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэн буюу /660,000х13=8,530,000/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс хохирогч А.******* шүүхэд 297,000+400,000+19,700+31,850+189,150=937,700 төгрөгийн эмчилгээний баримт гаргаж өгсөн боловч шүүгдэгч Ж.*******ийн зүгээс 8,800,000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, 8,800,000-937,700=7,862,300 төгрөг, 8,530,000-7,862,300=667,700 /зургаан зуун жаран долоон мянга долоон зуун/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан А.*******д олгосугай.

9. Иргэний нэхэмжлэгч Ц. нэхэмжилсэн 7,317,550 /долоон сая гурван зуун арван долоон мянга таван зуун тавин мянга/-н төгрөгийг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дансанд шүүгдэгч Ж.*******ээс гаргуулан олгосугай.

10. Шүүгдэгч Ж.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

11. Шүүгдэгч Ж.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. 

                   

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[4] 1-р хавтаст хэргийн 40-42, 44 дугаар хуудас

[5] 1-р хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас

[6] 1-р хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас

[7] 1-р хавтаст хэргийн 57-60 дугаар хуудас

[8] 1-р хавтаст хэргийн 67 дугаар хуудас

[9] 1-р хавтаст хэргийн 71 дүгээр хуудас

[10] 1-р хавтаст хэргийн 74 дүгээр хуудас

[11] 1-р хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас

[12] 1-р хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас

[13] 1-р хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас

[14] 1-р хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас

[15] 1-р хавтаст хэргийн 149-150 дугаар хуудас

[16] 1-р хавтаст хэргийн 157-160 дугаар хуудас

[17] 1-р хавтаст хэргийн 170-173 дугаар хуудас

[18] 1-р хавтаст хэргийн 180-181 дүгээр хуудас

[19] 2-р хавтаст хэргийн 74-75, 78 дугаар хуудас

[20] 1-р хавтаст хэргийн 02 дугаар хуудас

[21] 1-р хавтаст хэргийн 04-18 дугаар хуудас

[22] 1-р хавтаст хэргийн 19 дүгээр хуудас

[23] 1-р хавтаст хэргийн 26-36 дугаар хуудас

[24] 1-р хавтаст хэргийн 79-83, 88-92, 123-124, 136-137, 151-152, 162-165, 176-177, 185-189 дугаар хуудас

[25] 1-р хавтаст хэргийн 190 дүгээр хуудас

[26] 1-р хавтаст хэргийн 191 дүгээр хуудас

[27] 1-р хавтаст хэргийн 193 дугаар хуудас

[28] 1-р хавтаст хэргийн 194 дүгээр хуудас

[29] 1-р хавтаст хэргийн 195 дугаар хуудас

[30] 1-р хавтаст хэргийн 196-198 дугаар хуудас

[31] 1-р хавтаст хэргийн 199 дүгээр хуудас

[32] 1-р хавтаст хэргийн 200 дугаар хуудас

[33] 1-р хавтаст хэргийн 201 дүгээр хуудас

[34] 1-р хавтаст хэргийн 203 дугаар хуудас

[35] 1-р хавтаст хэргийн 205 дугаар хуудас

[36] 1-р хавтаст хэргийн 206 дугаар хуудас

[37] 1-р хавтаст хэргийн 209 дүгээр хуудас

[38] 1-р хавтаст хэргийн 210-211 дүгээр хуудас

[39] 1-р хавтаст хэргийн 214-215,  дугаар хуудас

[40] 1-р хавтаст хэргийн 216-217 дугаар хуудас

[41] 1-р хавтаст хэргийн 218 дугаар хуудас

[42] 1-р хавтаст хэргийн 220-249, 2-р хавтаст хэргийн

[43] 1-р хавтаст хэргийн 02-34 дүгээр хуудас

[44] 2-р хавтаст хэргийн 35 дугаар хуудас

[45] 2-р хавтаст хэргийн 38 дугаар хуудас

[46] 2-р хавтаст хэргийн 40-51 дүгээр хуудас

[47] 2-р хавтаст хэргийн 54 дүгээр хуудас

[48] 2-р хавтаст хэргийн 56 дугаар хуудас

[49] 2-р хавтаст хэргийн 59 дүгээр хуудас

[50] 2-р хавтаст хэргийн 85-90 дүгээр хуудас