Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2021/02613

 

 

 

 

 

                        2021       0          06

     101/ШШ2021/02613

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.Н-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Ц” ХХК -д холбогдох,

 

16,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /Ү-2131/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч ******* /*******/, гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 

2020 оны 06 сарын 05-ны өдөр “Ц” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх №ГЗ-02/20 дугаартай гэрээ байгуулан Уурхайчин хотхоны давхар байрны гадна фасадны засварын ажлыг нийт 28,000,000 төгрөгөөр тохирч /урьдчилгаа 11,500,000 төгрөгийг төлсөн/ хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгсөн гэтэл захиалагч талаас үлдэгдэл 16,500,000 төгрөгийг одоог хүртэл өгөхгүй байх тул “Ц” ХХК-иас 16,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.”гэв.

 

Хариуцагч “Ц” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Иргэн Ч.Н /түүний 10 хүний бүрэлдэхүүнтэй бригад/ нь 2020 оны 06 сарын 05-ны өдөр тус компанитай №ГЗ-02/20 тоот дугаартай, ажил туслан гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд энэхүү гэрээний хамрах хугацаа нь гэрээ байгуулсан өдрөөс хойш хуанлийн /30/ болно. Харамсалтай нь тус ажлыг 2020 оны 08 сарын 25-ны өдөр бүрэн гүйцэтгэж дуусгасан /энэ нь тус гэрээний 2.2 тоот заалтыг зөрчсөн/ бөгөөд энэ хугацаанд ердөө 3-5 туслах ажилчид иргэн Ч.Нг төлөөлж ажилласан болно. /Бусад таван бригадаас хамгийн түрүүнд ажлаа эхлүүлээд хамгийн сүүлд ажлаа дуусгасан. /энэ нь тус гэрээний 6.1 тоот заалтын дагуу 50 хоног хэтэрсэн бөгөөд хоногийн 2%-ийн алданги тооцоход тус гэрээний үнийн дүнтэй дүйцэж буй тул бид одоогоор нэхэмжлээгүй байгаа болно./

Тус компанийн төслийн даамлын зөвшөөрөлгүйгээр 1 дүгээр бригадын дарга иргэн Ч.Н нь 2020 оны 07 дугаар сарын эхээр ажлын талбайг орхин Хөвсгөл явсан гэх /энэ нь тус гэрээний 4.4, 5.2 тоот заалтуудыг зөрчсөн/ бөгөөд энэ хугацаанд түүний бригад нь ямарваа удирдлагагүй, гүйцэтгэсэн ажил нь шаардлагад нийцэхгүй, бараа материалын хорогдол үүсгэн компанид тодорхой хэмжээний хохирол учруулсан /энэ нь тус гэрээнии 5.1 тоот заалтыг зөрчсөн/ болно. Бригадын дарга иргэн Ч.Н болон түүний гэр бүлийн хүн нь 2020 оны 07 сарын эхнээс ажлыг гүйцэтгэж дуусгасан 2020 оны 08 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд эхний үед ажлын талбайд алдаг оног ирж очин, элдэв шалтаг тоочин /Төслийн даамалтай маргалдан/ /энэ нь тус гэрээний 8.1 тоот заалтыг зөрчсөн/ хугацаа хожиж байсан болно. Мөн тэд дээрхи хугацааны дундаас төгсгөл хүртэлх хугацаанд үүрэгт ажлаа гүйцэтгэх ёстой талбайд огт үзэгдээгүй бөгөөд ажил дууссан өдөр ажлын талбайд морилон ирж үлдэгдэл төлбөрөө нэхэмжлэн хэрүүл үүсгэсэн болно. Дээрхи эзгүй байсан үед тус бригадын 0-5 хүртэлх ажилчид /7 хоногийн хугацаанд ямарваа ажилчин байгаагүй/ нь барилга заслын мэдлэггүйн улмаас ажлыг технологийн алдаатай гүйцэтгэн бараа материалын хорогдол үүсгэн компанид хохирол учруулсан тухай дээр дурдсан бөгөөд үлдсэн ажлыг гүйцэтгэж дуусах хугацаанд манай компаний Төслийн даамал нь өдөр тутмын хийгдэх ажлын зааварчилгааг өгөн /энэ нь тус гэрээний 4.4 тоот заалтыг зөрчсөн/ тус эзэнгүй бригадын ажилчдаар тус ажлыг гүйцэтгүүлж дуусгасан болно. Мөн эдгээр залуус энэхүү эзэнгүй хугацаанд хүнс болоод бусад хангамжгүй болон /энэ нь тус гэрээний 5.3 тоот заалтыг зөрчсөн/ Төслийн даамлаас тусламж гуйн тус компаниас тодорхой хэмжээний хүнс болоод бусад хэрэглээний зардлын санхүүжилтыг авч байсан болно.

Бригадын дарга иргэн Ч.Н болон түүний гэр бүлийн хүн нь тус ажлыг гүйцэтгэж дуусгасан 5 залуусын цалинг тохиролцсоны дагуу олгохгүй болох нь тодорхой болсон тухай залуус Төслийн даамалд уламжлан биднээс цалин олгохыг хүссэн. Харамсалтай нь дээрхи гэрээний дагуу бид тэдэнд цалин олгох үүрэг хүлээгээгүй болно. Энэхүү асуудлаас үүдэн талуудын маргаан даамжирсан болно. /Залуусын нэр, утасны дугаар, авах ёстой үлдэгдэл цалингийн хэмжээ: *******,*******,*******, *******,,,,,,,,*******,,, 700000 төгрөг, нийт: 5’250’000 төгрөг/

Бригадын дарга иргэн Ч.Н болон түүний гэр бүлийн хүн нь эдгээр асуудлуудыг үл зөвшөөрөн хэрүүл мандуулсан бөгөөд ажил олгогч Төслийн даамал болон тус компаний захирал миний биеийг үл ойшоон, элдвээр доромжилж, харааж зүхэн аливаа ойлголцолд хүрээгүй бөгөөд тус ажлын ерөнхий захиалагч компаний захирлыг сошиал сүлжээгээр элдвээр доромжлон бидний түншлэгч компаний өмнө бидний нэр хүндийг гутаасан. Энэхүү асуудлаас үүдэн ерөнхий захиалагч компани бидний санхүүжилтыг санаатайгаар удаашруулан энэхүү маргаан таригчдын асуудлыг шийдвэрлэ хэмээн шаардах болсон. /шаардлагын хуулбарыг хавсаргав/

Бидний зүгээс “уулзан ярилцаж асуудлаа шийдвэрлээд тохирох санхүүжилтээ ав” хэмээн удаа дараа санал тавьсан боловч бригадын дарга иргэн Ч.Н болон түүний гэр бүлийн хүн нь биднийг элдвээр харааж зүхэн доромжилж “та нартай харьцахгүй, уурхайгаас шууд мөнгөө авна” хэмээн элийрэн аль хэдийнээ 3 сарын хугацааг өнгөрүүлсэн болно /энэ нь тус гэрээний 8.1, .2 тоот заалтуудыг зөрчсөн/. Компанийн дотоод журмын дагуу ажлыг гардан хариуцан гүйцэтгүүлсэн төслийн даамал нь бригадуудтай эцсийн тооцоог нийлэн, санхүүжилт олгохыг зөвшөөрдөг бөгөөд энэхүү зөвшөөрлийн дагуу зохих санхүүжилт олгогддог болно. Гэвч бригадын дарга иргэн Ч.Н болон түүний гэр бүлийн хүн нь тус компанийн төслийн даамлыг, өөрсдийн гаргасан ажлын хариуцлагын алдааг ухамсарлахгүйгээр үл ойшоож доромжлон, элдэв ааш аяг гарган, ажил олгогч биднийг үл хүндэтгэсэн хандлага удаа дараа гарган нэгдмэл ойлголцолд хүрээгүй. /Төслийн даамалтай эцсийн тооцоогоо одоогийн байдлаар нийлээгүй болно./

Миний бие төслийн даамлаас 2020 оны 07 сард тус гэрээний .2 тоот заалтын дагуу Дугаар №ГЗ-02/20 тоот гэрээг цуцлах санал удаа дараа хүлээн авсан нь үнэн болно. Гэвч тус компанийн удирдлага миний бие Ковид-1 цар тахлын хүнд үед аливаа гэрээг цуцлах, ямарваа ажилтанг халах, солих бодлого баримтлалгүйгээр уг төслийг хэрэгжүүлж дуусгахыг удирдпага болгон хүлээн зөвшөөрөөгүй үйлдэл минь алдаа болжээ.

Бригадын дарга иргэн Ч.Н болон түүний гэр бүлийн хүний нэхэмжилсэн 16,500,000  өгрөгийг дээрхи шалтгаануудын улмаас бид үл зөвшөөрөх бөгөөд тус бригадад үзүүлсэн хүнс болоод бусад хангамж, компанид учруулсан материалын хохирлын зардлыг суутгах, мөн хугацаа хэтрүүлсэн шалтгааны улмаас учирсан өргөх төхөөрөмжүүдийн тооцооноос гадуур, илүүдэл түрээсийн зардлыг суутгах, дээр дурдсан залуусын цалинг суутгах, үлдэгдэл тооцоонд тус гэрээний 6.1 тоот заалтын дагуу алданги тооцож, үнэлгээ хийн, тохирох санхүүжилтыг олгоход татгалзах зүйлгүй болно. Тус бригадын нийт авсан санхүүжилт болоод хэрэглэсэн өргөх төхөөрөмжийн зардлын задаргааг хавсаргасан болно.” гэжээ.

 

Хариуцагч “Ц” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбарт өөрчлөлт оруулсан тайлбартаа:

 

“Ц” ХХК-ийн захирал миний бие 2021 оны 02 сарын 25-ны өдрийн БН-02/35 дугаартай албан бичгээр хариу тайлбар шүүхэд хүргүүлсэн билээ.

миний бие “Ц” ХХК-ийн өдөр тутмын захиргааны ажлыг удирдан чиглүүлдэг бөгөөд маргаан бүхий барилгын ажилтай холбоотой асуудлыг төслийн удирдагч, инженер бүхэлд нь удирдан зохион байгуулдаг. Шүүхээс яаралтай хугацаанд хариу тайлбар өгөх үүрэгтэй сануулсаны дагуу миний хариу тайлбар гаргахдаа буруу, зөрүү болоогүй асуудлыг бичсэн байсныг төслийн удирдагч хэллээ.

Анх хариу тайлбар гаргахад ар гэрийн шалтгаанаар байгаагүй болно.

Манай компанийн зүгээс анхнаасаа нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд харин агуулгын хувьд буруу алдаатай гаргасан тайлбараа миний бие гаргасныг залруулж байна.

Ч.Н нь гэрээ байгуулж барилгын ажил эхэлсэнээс хойш алдаг оног ирсэн бөгөөд барилгын ажилд огт оролцдоггүй, мэргэжил арга зүйн удирдлагаар хангадаггүй, манай компанийн төслийн инженерүүд ажилчдад нь зааварчилгаа өгч ажиллуулдаг байсан. Ч.Н нь барилгын ажилд ирэхгүй байсаар арга буюу 2020 оны 07 сарын 0-ний өдрөөс гэрээг цуцалсан.

Харин Ч.Насанбуяангийн бригадад ажиллаж байсан хүмүүс өөрсдөө төслийн удирдагчид хүсэлт гаргаж туслахаар ажиллан ын удирдлага дор ажил гүйцэтгэсэн. Эдгээр ажилчдад манай компани тохиролцсоны дагуу ажлын хөлс олгож ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 5,250,000 төгрөгийн ажлын хөлсийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд Багануур ХК-иас санхүүжилт олгосноор өгөхөөр тохиролцсон. Учир нь барилгын ажлын санхүүжилт өнөөдрийг хүртэл орж ирээгүй бөгөөд Ч.Нгийн цахим орчинд худал гүжирдэж, дарамталсан хууль бус үйлдлийн улмаас бидэнд санхүүжилт өнөөдрийг хүртэл олгогдохгүй байна. Ч.Н барилгын ажил гүйцэтгээгүй, ажил хүлээлгэж өгөөгүй. 2020 оны 07 сарын 0-ний өдрөөс хойшхи ажлыг удирдаж түүний удирдлагад ажиллаж байсан ажилчид 5,250,000 төгрөгийн ажлын хөлс авах эрхтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.”гэжээ.

             ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан 16,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн боловч үлдэх төлбөрийг хариуцагч төлөхгүй байгаа тул гэрээний үүргийн дагуу 16,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“Ц” ХХК болон Ч.Н нар 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр №ГЗ-02/20 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулжээ. /хх-ийн 3 тал/

 

Энэхүү ажил гүйцэтгэх гэрээгээр, Ч.Н нь Улаанбаатар хот, Багануур дүүрэг, Уурхайчин хотхоны давхар байрны 2184 м2 гадна фасадыг хөөсөнцөрөөр дулаалах, шавар болон эмульсдэх, хаяавч бетон цутгах ажлыг хуанлийн 30 хоногт гүйцэтгэх, барилгын заслын ажлын нийт өртөг 28,000,000 төгрөгийг “Ц” ХХК төлж барагдуулахаар тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ байна.

 

Талууд гэрээ байгуулсан эсэхд маргаангүй ба харин;

-нэхэмжлэгч тал ажлаа хийж гүйцэтгэсэн тул үлдэгдэл хөлсөө гаргуулахаар шаардаж,

-ажлын явцад нэхэмжлэгч тал ажлыг орхиж явсан тул хариуцагч тал гэрээг цуцалж, ажлыг өөрсдөө хариуцан хийж гүйцэтгэсэн гэсэн тул үлдэх мөнгийг төлөхгүй гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд 11,500,000 төгрөгийг авсан гэж, хариуцагч 13,323,680 төгрөгийг төлсөн, 12,16,320 төгрөгийг ажлын хөлсөнд төлбөл зохих гэж тодорхойлсон боловч энэ тайлбараа дэмжээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-д зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг.

 

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа зохих ёсоор гүйцэтгэсэн талаар тайлбар гаргаж, барилгын гадна фасадны ажил хийж байгаа фото зураг нэхэмжлэлд хавсаргасан боловч түүний тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ. Хэрэгт хавсаргагдсан фото зураг нь барилгын ажлын явцын тодорхой акт баримтаар баталгаажаагүй тул шүүх уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй юм.

 

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг ба гэрээний талууд барилгын ажлын явц, гүйцэтгэлийг тодорхойлсон баримтыг үйлдээгүй, талуудын тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч тал гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэсэн гэх боловч уг ажлыг гүйцэтгэхэд өөрөөс гарсан зардал, зарцуулсан бараа материалын тооцоо зэрэг ажлын явцын байдлыг нотлосон баримтыг гаргаагүй, тайлбараа нотлож чадахгүй байна гэж үзлээ.

 

Мөн Багануур ХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01/640 дугаартай албан бичгээс үзэхэд Ц.Насанбуянг Уурхайчин хотхоны орон сууцны барилгын гадна фасад шинэчлэх ажлыг хийсэн “Ц” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажилласныг тодорхойлсон агуулгатай ба зохигч талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үр дүн, хэмжээг тодорхойлоогүй байна. /хх-83 тал/

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ Ц.Ннь гэрээ байгуулж барилгын ажил эхэлсэнээс хойш алдаг оног ирсэн бөгөөд барилгын ажилд огт оролцдоггүй, мэргэжил арга зүйн удирдлагаар хангадаггүй, манай компанийн төслийн инженерүүд ажилчдад нь зааварчилгаа өгч ажиллуулдаг байсан. Ч.Н нь барилгын ажилд ирэхгүй байсаар арга буюу 2020 оны 07 сарын 0-ний өдрөөс гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байна.

 

Шүүх талуудын хүсэлтээр барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан гэх *******, *******, “Ц” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнаар ажиллаж байсан , хийж гүйцэтгэсэн ажлыг хариуцан хийлгэсэн, түүний нөхөр ******* нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу гэрчийн мэдүүлэг авсан.

 

Гэрч *******, ******* нар мэдүүлэгтээ; амаар тохирч Багануурт орон сууцны барилгын гадна фасадны ажлыг 2,000,000 төгрөгөөр хийхээр тохирч ажилласан боловч, ажлын явцад зааварчилга өгөөгүй, ажлын байрандаа ирээгүй тул “Ц” ХХК-ийн удирдлага дор ажиллаж ажлыг дуусгасан гэж мэдүүлсэн, гэрч мэдүүлэгтээ Ц.Нбарилгын талбай дээр 2020 оны 06 сарын 08-нд нөхрийн хамт, түүнээс гадна 5 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн, ХАБ-ын зааварчилгаа өгсөн дэвтэрт гарын үсэг зурах шаардлагагүй гээд зураагүй, 5 ажилтны 2 нь бидэнд мэдэгдээгүй явсан, 3 хүүхэд нь үлдээд ажилласан, Насанбуян 6 сарын сүүлээс ирэхгүй болсон, утсаар ярихаар энд, тэнд явж байна гээд ирээгүй, гадна фасад хийх мэдлэггүй хүүхдүүд Барилгын төслийн ажлыг хариуцаж байсан Доржбатын зааварчилга доор ажилласан гэж мэдүүлжээ.      

Дээрх гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд Ц.Ннь Багануур дүүрэг, Уурхайчин хотхоны давхар байрны гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр өөрийн нөхөр болон 5 хүний бүрэлдэхүүнтэй бригадын хамт ирж ажлыг гүйцэтгэж эхлэн ажлын хөлсөнд 11,500,000 төгрөгийг хүлээн авсан гэх боловч гэрээгээр тохирсон ажлаа бүрэн дуусган хүлээлгэж өгсөн байдал нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй, харин хариуцагч тал гэрээ цуцалж, ажиллаж байсан 3 ажилтныг өөрсдийн зааварчилга, удирдлагын дор авч ажиллуулан ажлыг дуусгасан гэж тайлбарлаж байгаа нь дээрх гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзлээ. /хх-0-7 тал/

 

Нэхэмжлэгч нь ажилтнуудтай авахуулсан фото зураг, Хаан банкин дахь 50500...дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж, ажилтнуудад ажлын хөлс шилжүүлсэн гэж байгаа боловч эдгээр баримтаар ажлын гүйцэтгэлийг тодорхойлох боломжгүй, түүнчлэн гэрч *******ы мэдүүлэгт -тай байгуулсан гэрээнд би хамтарч ажлыг хариуцаж байсан, бүх ажлын зааварчилгыг би хийж хариуцаж байсан, бид ажилчидтайгаа байнга холбоотой байсан, актыг эдний тал үйлдэж өгөөгүй, Багануур ХК ажлыг хүлээж аваад акт гарчихвал мөнгийг тун удахгүй өгнө гэж байсан гэж мэдүүлсэн боловч нэхэмжлэгч тал ажлын гүйцэтгэлтэй холбоотой шаардлагаа баримтаар нотлоогүй, гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх ажлын явцтай холбоотой баримтууд хэрэгт авагдаагүй байна. 

 

Барилгын ажлын явц бүр ил далд ажлын актаар баталгаажих журамтай боловч нэхэмжлэгч, хариуцагч талууд ажлын явцтай холбоотой ямар нэгэн акт баримт үйлдээгүй гэж тайлбарлаж байгаа тул уг барилгын гадны фасадны ажлын актыг үндсэн захиалагчаас гаргуулах нь маргаанд ач холбогдолгүй гэж үзсэн тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.-д зааснаар өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах шаардлагагүй гэж үзсэнийг дурдав. 

 

Иймд хариуцагч “Ц” ХХК-д холбогдох, 16,500,000 төгрөг гаргуулах тухай Ч.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч “Ц” ХХКхолбогдох, 16,500,000 /арван зургаан сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.4, 11.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.ЦЭРЭНДУЛАМ