Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2021/01165

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ...байранд байрлах, МХ,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ...байранд байрлах, НШШГГ,  

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Д аймаг, ...тоотод оршин суух, П.Б ,

Тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0...3 дугаартай шийдвэр биелэгдсэнийг тогтоолгох, уг шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгон, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Б  /цахимаар/, түүний өмгөөлөгч С.Ч /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч МХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, өмгөөлөгч О.М нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иргэн П.Б , МХ болон НШШГГ-ын маргаан 5 дахь жилдээ үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд П.Б -ийн нэхэмжлэлтэй МХ-д холбогдох маргаан хоёр удаа шүүхээр хэлэлцэгдээд, хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэртэй.

МХ нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, НШШГГ хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаа дуусгах ёстой.

Иймд тус шүүхэд НШШГГ-т холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0...3 дугаартай шийдвэр биелэгдсэнийг тогтоолгох, уг шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Энэ маргаан эхлэх болсон үндэслэл нь НШШГГ-аас 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2-1...43 тоот “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл”-ийг ирүүлсэн.

Хариуцагч НШШГГ нь процессын хуулиа зөрчиж, нэхэмжлэгч компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна гэж үзээд, шүүхэд зөрчигдсөн эрхээ хамгуулахаар хандаж байна.

Шүүх нэхэмжлэлийг 2 удаа буцаасан ба гомдол гаргаж, гомдлыг хүлээн авснаар, шүүх одоо эцэслэн шийдвэрлэх гэж байна.

Өнгөрсөн хугацаанд МХ нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0...3 дугаартай шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т заасан үндэслэлээр биелүүлсэн, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа.

МХ-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/81 дугаартай тушаалаар П.Б -г Д аймгийн Холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоосон. Тушаал гарсны дараа П.Б нь “хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулмаар байна”, өмнө нь П.Б-ийн оронд ажиллаж байсан н.У гэх хүний хөдөлмөрийн гэрээ, менежментийн гэрээтэй адилхан байгуулмаар байна“ гэсэн.  

Энэ хүсэлтийг хүлээн авч, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын салбарт танилцуулахад хөдөлмөрийн гэрээг заавал хугацаатай байгуулах ёстой” гэсэн чиглэл өгсөн. 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр НШШГГ-ын байранд шийдвэр гүйцэтгэгч Ж.О-ын өрөөнд хөдөлмөрийн гэрээг байгуулж талууд гарын үсэг зурснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д заасны дагуу хүчин төгөлдөр болсон.

2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, шүүхийн шийдвэрт заасан 2.781.607 төгрөгийг НШШГГ-ын дансанд шилжүүлсэн.

Эдгээр процессын дараа, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5...1 дугаартай тогтоол гарч, уг тогтоолоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0...3 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан.

Гэтэл 3 сарын дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдөр, ЕШГ-ийн 1...8 дугаар тогтоолоор “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон“ 5...1 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн.

Өөрөөр хэлбэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Б нь Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн н.Батзандан, Шүүхийн ШШГЕГ гэх газруудад гомдол гаргасан байсан.

ЕШГ-ийн гаргасан 1...8 дугаар тогтоол бүхэлдээ хууль зөрчиж гарсан, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байгаа гэдгийг хэлмээр байна.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх 1...8 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар, хариуцагчийн оршин байгаа газрын хаягаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүхэд гомдол гаргасан. Энэ процесстой зэрэгцээд П.Б нь МХ-аас ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэг шүүхэд хянагдаж байхад П.Б-г 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ажилд нь эгүүлэн томилж, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ажил хүлээлцсэн акт үйлдсэн. Энэ үед П.Б нь хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсан гэх нөхцөл байдал эрх бүхий байгууллагаас нь ирүүлсэн баримтаар тогтоогдсон. Ажил хүлээлцэхдээ энэ тухай П.Б-д мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасан үүргийнхээ дагуу “та эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажил албан тушаалдаа тэнцэхгүй байна“ гээд мэдэгдэл өгсөн. П.Б нь мэдэгдлийг хүлээн авахаас татгалзаж, орхин явсан.

Үүний дараа МХ-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Х...56 дугаар тушаал гарч, П.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. МХ нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0...3 дугаар шийдвэрийг биелүүлсэн гэдгийг П.Б өөрөө хүлээн зөвшөөрдөг.

П.Б нь МХ-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Х...56 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Д аймгийн Холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 640 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. нийслэлийн давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн, П.Б өөрөө хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсанаар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 640 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж үзэж байгаа.  

Мөн П.Б нь МХ-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2362 дугаар шийдвэрээр шийдвэрлэж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны 185 дугаар магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулсан. Улсын дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 791 дүгээр тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн, энэ асуудлаар П.Б нь шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянуулах гомдол гаргасан боловч, уг гомдлыг Улсын дээд шүүх хүлээн аваагүй.

Өөрөөр хэлбэл П.Б-аас, МХ-д холбогдуулан гаргасан дээрх хоёр шаардлагыг буюу “ажилд эгүүлэн тогтоолгох”, “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай“ нэхэмжлэлийн шаардлагыг 3 шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн

МХ нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0...3 дугаар шийдвэрийг биелүүлсэн гэдгийг П.Б өөрөө хүлээн зөвшөөрдөг.

Нэхэмжлэгч МХ нь НШШГГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан НШШГГ-ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 08...5дугаар “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай”, ЕШГ-ийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1...8 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай“ тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4...9 дүгээр шийдвэрээр НШШГГ-ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 08...5дугаар “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай” тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5...1 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон” тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдсэн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т /Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно/ гэж заасан байх бөгөөд МХ-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төлбөр авагч П.Б -г Д аймгийн Холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоосон ажил олгогчийн Х/..1 тоот тушаал гарган НШШГГт хүргүүлсэн болон дээр дурдсан бусад үйл баримт нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно гэсэн хуулийн шаардлагыг хангасан буюу ажил олгогч нь шүүхийн шийдвэр биелүүлсэн бөгөөд НШШГГ-ын Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5...1 тоот тогтоол нь хуульд нийцсэн тогтоол юм.

НШШГГ-аас ирүүлсэн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2-1...43 тоот “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай“ мэдэгдлийг хүлээн авч танилцаад, 0...3 дугаартай шийдвэрийг биелүүлсэн талаарх тайлбарыг хүргүүлсэн боловч шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн гэж үзэн зөрчлийн хэрэг нээж хууль бус ажиллагаа явуулсаар байгаа энэ тухай дээд шатны албан тушаалтан болох Шийдвэр гүйцэтгэх албаны ЕШГ ид гаргасан гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн.

МХ нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0...3 дугаар шийдвэрийг биелүүлсэн байхад НШШГГ процессын хуулиа зөрчиж, явуулж байгаа шийдвэр гүйцэтгэл ажиллагаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа учраас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 94.1, 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-д зааснаар НШШГГ-ын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2-1...43 тоот “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай“ мэдэгдлийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0...3 дугаар шийдвэр биелэгдсэнийг тогтоож, уг шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг  хариуцагчид  даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0...3 дугаартай шийдвэрийг биелүүлэн, МХ-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Х/..1 дугаар тушаалаар П.Б -г Д аймгийн Холбооны газрын даргаар томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 2.946.231 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлсэн. МХ-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Х/..1 дүгээр тушаалаар П.Б -г Д аймгийн Холбооны газрын даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 2.946.231 төгрөгийг олгосон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг тушаалыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5...1 тоот тогтоолоор дуусгавар болгосон байсан.  

Төлбөр авагч П.Б нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ШШГЕГ-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай“ хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2 дахь заалтыг биелүүлэхгүй, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байна“ гэх гомдол гаргаж, ЕШГ-ийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1...8 дугаар тогтоолоор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгосон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, МХ-д шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлсэн. 

МХ нь ЕШГ-ийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1...8 дугаар тогтоолоор, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгосон тогтоолыг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4...9 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 7...6 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 4...0 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн.

Иймд 2018 оны 08 дугаар сарын21-ний өдрийн 1...8 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол хүчингүйд тооцох тухай” тогтоол хуулийн хүчин төгөлдөр бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх  тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Б хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд /онлайнаар оролцож/ түүний өмгөөлөгч С.Ч нар гаргасан тайлбартаа: ...МХ-ийн захирлаар ажиллаж байсан М.А өнөөдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0...3 дугаар шийдвэрийг биелүүлэхгүй, шийдвэр биелүүлэхээс зайлсхийж, шийдвэр гүйцэтгэх дүр үзүүлэн, миний хувийн нууцыг задруулсан эрүүгийн хэргээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байна.

МХ нь нь шүүхийн харьяалал зөрчиж, тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0...3 дугаар шийдвэр биелэгдээгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй нь гэдэг нь ЕШГ-ийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний 1...8 дугаар тогтоолоор тогтоогдож байгаа, уг тогтоол хүчинтэй.

МХ нь 1...8 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.  

МХ-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4...9 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 7...6 дугаар магадлал,Улсын дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 4...0 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн.

Мөн МХ-ийн “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн тогтоолыг хянуулах тухай хүсэлтийг, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 1...9 дүгээр тогтоолоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 4...9 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 7...6 дугаар магадлал,Улсын дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 4...0 дүгээр тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай нэхэмжлэгчийн  төлөөлөгч М.А-ын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Ингэж, шүүх шийдвэрлэснээр ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албаны ЕШГ-ийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1...8 дугаар тогтоол хүчинтэй хэвээр үлдсэн.

ЕШГ-ийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол хүчингүйд тооцох” тухай 1...8 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5...1 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон, 2 дахь заалтаар нэхэмжлэгч П.Б-ийн эрхийг хангаж, ажилд эгүүлэн томилох шүүхийн шийдвэр гүйцэтгэхийг НШШГГт даалгасныг гурван шатны шүүх зөв гэж үзсэн.

Нэгэнт ЕШГ , хурандаа Д.Д Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Өлзийсайханы 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5...1 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байхад маргааш нь буюу давхардуулж Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Ө нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 08...5 дугаар тогтоол гаргасныг л шүүх буруу гэж үзэж хүчингүй болгосон.

Ингэснээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0...3 дугаар шийдвэр бүрэн төгс биелэгдээгүй буюу нэхэмжлэгч П.Б-г МХ-ийн Д аймгийн Холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоогоогүй болохыг тогтоож, уг шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн гэсэн үг.

МХ нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дахин нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн хаягийг Сүхбаатар дүүргийн ....тоотод байрлах НШШГГ гэсэн байхад Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээж авахдаа дараах алдааг гаргасан гэж үзэж байгаа.

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасан шүүхийн харьяалал зөрчсөн,

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлд дурдсан уйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа,

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа,

Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4...9 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 7...6 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 4...0 дүгээр тогтоол, шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1...9 дугаартай тогтоол , Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай Н.М холбогдох эрүүгийн хэргийн тухай тогтоол, Д аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 20../ШЦТ/..8 шийтгэх тогтоол зэргийг нотлох баримтаар гаргаж өгснөөр нэхэмжлэгч МХ-ийн нэхэмжлэлд дурдсан үйл баримтууд нь шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн болохыг тогтоосон.

НШШГГ-ын гомдлоор МХ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.А нь шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн үйлдэлдээ 201101610 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа болно. /Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №27м-....81/

МХ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.А нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр П.Б -г ажлаас чөлөөлсөн гэх №Х...56 тоот тушаалдаа П.Б-ийн эрүүл мэндийн нууц задруулж энэ үйлдэлдээ Хэрэг бүртгэлтийн 201100378 дугаартай хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна. /Монгол улсын ерөнхий прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №1/553 тоот хариу мэдэгдэх хуудас, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс 2021 оны 04 дүгээр 02-ны өдрийн №27м-2б/....8/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасны дагуу “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” заасан байна.

Нэхэмжлэлд дурдсан үйл баримтууд нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болсон учир хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн маргааныг шийдвэрлэж байгаа явдал биш харин энэ маргааныг шүүх шийдвэрлэх үндэсгүй байгааг илэрхийлсэн ажиллагаа болно. Иймд хэргийг        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1...9 дүгээр “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч МХ, хариуцагч НШШГГ-т холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0...3 дугаартай шийдвэр биелэгдсэнийг тогтоолгох, 0...3 дугаартай шийдвэрийн дагуу явагдаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох, 0...3 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь шаардлагаа:

1. НШШГГ-ын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2-1...43 тоот “шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл/-ийг хүчингүй болгуулах ,

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0...3 дугаартай шийдвэр биелэгдсэнийг тогтоолгох,

3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0...3 дугаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах гэж тодруулсан болно.

Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “манай компани нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0...3 дугаар шийдвэрийг биелүүлсэн байхад НШШГГ-аас 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2-1...43 тоот “ Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай “ мэдэгдэл өгч, үүний дагуу явуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн  ажиллагаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчиж байна,

МХ-ийн гүйцэтгэх захирал 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Х/..1 тоот тушаал гарган, П.Б-г Д аймгийн Холбооны газрын даргын ажилд томилж, уг тушаалыг НШШГГ-т хүргүүлсэн, НШШГГ-ын Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5...1 тоот тогтоол нь хуульд нийцсэн тогтоол гэж үзэж байгаа,

Шүүх урьд өмнө нь П.Б-аас, МХ-д холбогдуулан гаргасан “ажилд эгүүлэн тогтоолгох”, “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай“ нэхэмжлэлийн шаардлагыг тус тус эцэслэн шийдвэрлэсэн, хуулийн хүчин төгөлдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2...2 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 7..1 дүгээр тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 6...0 дүгээр шийдвэр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1...2 дугаар магадлал байгаа...” гэж тайлбарлав.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байна. МХ-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Х/..1 дүгээр тушаалаар П.Б-г Д аймгийн Холбооны газрын даргын ажилд эгүүлэн томилсон, уг тушаалыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 5...1 тоот тогтоолоор “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байсан,

Төлбөр авагч П.Б гомдол гаргаснаар ЕШГ-ийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1...8 дугаар тогтоолоор, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5...1 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон,

МХ нь ШШГЕГын ЕШГ-ийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1...8 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4...9 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 7...6 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 4...0 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд ЕШГ-ийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1...8 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол хүчингүйд тооцох тухай” тогтоол хуулийн хүчин төгөлдөр бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа” гэж мэтгэлцсэн.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Б болон түүний өмгөөлөгч С.Ч нар нь “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0...3 дугаар шийдвэр биелэгдээгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй гэдэг нь ЕШГ-ийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний 1...8 дугаар тогтоолоор тогтоогдож байгаа МХ нь 1...8 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан,

МХ-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4...9 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 7...6 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 4...0 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн.

Улмаар МХ-ийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн тогтоолыг хянуулах тухай хүсэлтийг, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 001...9 дүгээр тогтоолоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4...9 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 7...6 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 4...0 дүгээр тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай нэхэмжлэгчийн төлөөлөгч М.А-ын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албаны ЕШГ-ийн 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 1...8 дугаар тогтоол  хүчинтэй хэвээр үлдсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас тус газрын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2-1...43 тоот “шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл”-ийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Харин Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0...3 дугаар шийдвэр биелэгдсэнийг тогтоолгох, 0...3 дугаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын өгсөн тайлбар, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу төлбөр авагч П.Б -г МХ-ийн Д аймгийн Холбооны газрын даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны олговорт 2.946.231 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0...3 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1...5 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1...7 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. /1 дүгээр х.х-ийн 154-172 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэдэг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр, уг шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх хуудас байна. 

Дээрх шийдвэрт бичигдсэн гүйцэтгэх хуудасны дагуу НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан байх ба МХ-ийн гүйцэтгэх захирал 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Х/..1 дүгээр тушаалаар П.Б -г ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2.946.231 төгрөг олгосныг үндэслэн, тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 5...1 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, энэ асуудлаар талуудын хооронд маргаан үүсэж, улмаар зохигчид шүүхэд мэдүүлэх эрхээ эдэлж, хэрэг маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байсан болох нь хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. НШШГГ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0...3 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад П.Б шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах шаардлагыг гаргасан байна.

Чингэлтэй дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11дүгээр сарын 27-ны өдрийн 2...2 дугаар шийдвэрээр МХ-аас 11.182.077 төгрөг гаргуулж, П.Б-д олгож, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хэргийг хянаж, 1..5 дугаар магадлалаар “нэхэмжлэгчийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу бодитоор ажлаар хангаагүй, шийдвэр биелэгдсэн гэж үзэх боломжгүй” гэсэн үндэслэлээр, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Харин Улсын дээд шүүх хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг 2019 оны 05дугаар сарын 28-ны өдөр хэлэлцэж, 7..1 дүгээр тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. /2 дугаар х.х-ийн 177-204 тал/

2. П.Б нь Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, МХ-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Х...56 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Д аймгийн Холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 6...0 дүгээр шийдвэрээр “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрт П.Б гомдол гаргаснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд, 1...2 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, П.Б нь хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан байна. /2 дугаар х.х-ийн 205-211 тал/

            3. П.Б нь НШШГГ-ын 2018 оны 05 дугаар сарын 21-ний 5...1 дугаар “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолд гомдолд гаргаснаар ШШГЕГ-ын ЕШГ-ийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1...8 дугаар тогтоолоор 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5...1 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байна.

4. МХ нь НШШГГ, ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, НШШГГ-ын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 08...5 дугаар тогтоол, Шүүхийн гүйцэтгэх ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1...8 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0...3 дугаар шийдвэрийн гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгохыг шаарджээ.

5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4...9 дүгээр шийдвэрээр НШШГГ-ын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 08...5 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

6. МХ нь дээрх шийдвэрт давж заалдах гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 7...6 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

7. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар МХ-ийн нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох дээрх иргэний хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянан хэлэлцэж, 4...0 дүгээр тогтоолоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4...9 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 7...6 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

8. МХ нь “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хянуулах тухай хүсэлт гаргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 1...9 дүгээр тогтоолоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4...9 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 7...6 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 4...0 дүгээр тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай нэхэмжлэгчийн төлөөлөгч М.А-ын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Дээрх үйл баримтууд нь зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2...2 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 7...1 дүгээр тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 6...0 дүгээр шийдвэр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1...2 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4...9 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 сарын 29-ний өдрийн 7...6 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 4...0 дүгээр тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 22- ны өдрийн 1...9 дугаар тогтоол зэрэг бусад баримтуудаар тогтоогдсон.

Дээрх тогтоогдсон үйл баримтуудаас дүгнэн үзвэл:

НШШГГ-ын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2-1...43 тоот “шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл/-ийг хүчингүй болгуулах тухай шаардлагын талаар:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0...3 дугаар шийдвэрийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч НШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2-1...43 тоот мэдэгдлийг хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, 103 дугаар зүйлийн 103.2, 103.3, Хөдөлмөрийн тухай хуулийг 36 дугаар зүйлийн 36.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь заалтуудтай нийцжээ. /1 дүгээр х.х-ийн 217 тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцдаг байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Есдүгээр бүлэг “Эд хөрөнгийн бус шаардлагыг хангах Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” буюу 103 дугаар зүйлээр “Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, өөр ажилд шилжүүлсэн ажилтныг эгүүлэн тогтоолгох тухай шийдвэрийг гүйцэтгэх“ ажиллагааг зохицуулсан байна.

Хариуцагч НШШГГ-аас 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2-1...43 тоот мэдэгдлийг МХ-д хүргүүлж, П.Б-г 0...3 тоот шүүхийн шийдвэрт заагдсан ажил албан тушаалд эгүүлэн авахыг мэдэгдсэн нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Хэрэгт баримтаар ШШГЕГ-ын ШГА-ны даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 04...14 тоот албан бичиг авагдсан байх бөгөөд уг албан бичгээр “...ЕШГ-ийн 2018 оны 1...8 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулах тухай“ нэхэмжлэлийн шаардлагыг Улсын дээд шүүхийн 2020 оны 4...0 дугаар тогтоолоор бүхэлд нь хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн байна...” гэх хариуг өгсөн байна. /1 дүгээр х.х-ийн 99 тал/

Өөрөөр хэлбэл, НШШГГ-ын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2-1...43 тоот “шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэл нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.5, 103 дугаар зүйлийн 103.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг хэсэг байна.

Иймд дээрх мэдэгдлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул НШШГГт холбогдох тус газрын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2-1...43 тоот “шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0...3 дугаар шийдвэр биелэгдсэнийг тогтоолгох, 0...3 дугаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай шаардлагын талаар:

Нэхэмжлэгч МХ нь НШШГГ-т холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0...3 дугаар шийдвэр биелэгдсэнийг тогтоолгох, 0...3 дугаар шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай агуулга бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

Харин дээрх нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын талаар урьд өмнө шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4...9 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 сарын 29-ний өдрийн 7...6 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 4...0 дүгээр тогтоол, мөн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1...9 дугаар МХ-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хэлэлцсэн тухай“ тогтоол зэрэг хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол гарсан талаар дээр нэгэнт дүгнэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй болно.

Иймд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нэхэмжлэлийн үндэслэл болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0...3 дугаар шийдвэр биелэгдсэнийг тогтоолгох, уг шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгахаар шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй  байна.

Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, энэ байдал шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол  хэргийг хэрэгсэхгүй  болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6, 117.1-д заасан үндэслэлд хамаарна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан “урьд өмнө нь П.Б-аас МХ-д холбогдуулсан “ажилд эгүүлэн тогтоолгох”, “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай“ нэхэмжлэлийн шаардлагыг тус тус эцэслэн шийдвэрлэсэн, хуулийн хүчин төгөлдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2...2 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 7...1 дүгээр тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 6...0 дүгээр шийдвэр Нийслэлийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1...2 дугаар магадлал байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-д “төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан тодорхой үйлдэл, үйл ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно“ гэх тайлбар нь үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл тогтоогдож байх тул МХ-ийн нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0...3 дугаар шийдвэр биелэгдсэнийг тогтоолгох, уг шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.   

2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэн батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж, мөрдөгдөж байгаа бөгөөд хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д “...Бие даасан шаардлага гаргах гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-т заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, энэ хуулийн 6.2.3, 6.2.4-т заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана...” гэж тус тус зааснаар тус шүүх хянан шийдвэрлэж байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 3.3-т “Монгол улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн , тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ“ гэж заасан.  

Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д “Эрхийг хүлээн зөвшөөрүүлэх”, 9.4.7-д “бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” гэж тодорхойлон, уг зохицуулалтыг зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зохицуулсан хэм хэмжээ гэж үзэж, шаардах эрхийг тодорхойлсон.

Дээрх хуулийн зүйл заалт нь Иргэний хуулийн эрх зүйн хамгаалалтын арга хэлбэрийг тодорхойлсон ерөнхий зохицуулалт бүхий зүйл заалт байх ба энэ хэргийн хувьд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа холбоотой маргаан байх тул нарийвчилсан зохицуулалт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29, 103 дугаар зүйлийн холбогдох заалтыг хэрэглэн маргааныг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 29 дүгээр зүйлийн 29.1.9, 103 дугаар зүйлийн 103.2, 103.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул НШШГГ-ын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2-1...43 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг хүчингүй  болгуулах тухай МХ-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар МХ-ийн нэхэмжлэлтэй, НШШГГт холбогдох Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0...3 дугаар шийдвэр биелэгдсэнийг тогтоолгох, 0...3 дугаар шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төвлөрсөн төсвийн данснаас 140.400 төгрөгийг, хариуцагчаас 70.200 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0...9 дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээ” нь давах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэвээр байхыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцогч талууд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                              Ж. ЦЭНГЭЛ