Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2021/01557

 

 

 

 

 

 

2021 05 24

101/ШШ2021/01557

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

           

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Н, хариуцагч Т.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Э.А, Э.Н, Э.Д нарыг төрсөн эх М.Н асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Э.А 18 нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэдээ тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Э.Н, Э.Д нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэдээ тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр төрсөн эцэг Т.Э хүүхэд тус бүрээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

            4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар орон сууцны өмчлөгчөөр Т.Э, М.Н нарыг бүртгэсэн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон автозогсоолын өмчлөгчөөр М.Н бүртгэсэн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, шинэ өмчлөгчөөр Т.Э бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, хариуцагч Т.Э нь цаашид охин Э.Н өмчлөлд уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохирсныг баталсугай.

 

            5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар орон сууцны өмчлөгчөөр М.Н бүртгэсэн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчөөр Т.Э бүртгэхийг Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

            6. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хүрэн өнгийн автомашин болон цагаан өнгийн автомашиныг тус тус хариуцагч Т.Э эзэмшилд үлдээсүгэй.

 

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Голомт банктай байгуулсан Орон сууцны зээлийн гэрээ, Орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ болон Хас банктай байгуулсан Зээлийн гэрээ-ний дагуу төлөх зээлийн эргэн төлөлтийн үүргийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш, мөн Хас лизинг ХХК-тай М.Н байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээ-ний дагуу төлөх зээлийн эргэн төлөлийн үүргийг 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс хойш гэрээний үүрэг дуусгавар болох хүртэл хугацааны төлбөрийг хариуцагч Т.Э нь хариуцан төлж барагдуулахаар зохигчид харилцан тохирсоныг баталсугай.

 

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Т.Э нь автомашины үнэлгээ болох 25,000,000 төгрөгөөс өөрт болон хүүхдүүдэд холбогдох хэсгийг гаргуулах сөрөг шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,361,320 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 661,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Э улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Н олгосугай.

 

            10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хариуцагч Т.Э сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Гэрэгэ системс ХХК-иар дамжуулан 100200300941 тоот дансанд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр илүү төлсөн 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Э олгосугай.

 

            11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан тус шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2020/14394 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтаар авсан урьдчилсан арга хэмжээ дуусгавар болсонд тооцсугай.

 

12. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг дурьдсугай.

 

13. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ