Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2021/01992

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан М овогт Г-ийн С , О овогт А-ын О нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, хүү О-ийн Г-г эх Г.С-ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2заасныг баримтлан 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, хүү О-ийн Г-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг А.О-р тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Г.С-т даалгасугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Г.С, хариуцагч А.О нарт үүрэг болгосугай.

 

7. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.3, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан тоотод байрлах, 52,63 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууц, арлын дугаартай, Тоёота приус маркийн, 2010 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалтай, цагаан өнгийн УБР улсын дугаартай автомашин зэргийг хариуцагч А.О-ийн өмчлөлд үлдээж,

хариуцагч А.О-аас гэр бүлийн хоёр гишүүнд оногдох хувь буюу 68.407.665 /жаран найман сая дөрвөн зуун долоон мянга зургаан зуун жаран таван/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.С-т олгож, сөрөг нэхэмжлэлийн 25.000.000 төгрөгийг хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан А.О, Г.С нарын гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 881.795 төгрөг, хариуцагчаас урьдчилан төлсөн 835.565 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.О-с 607.218 /зургаан зуун долоон мянга хоёр зуун арван найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.С-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан сөрөг шаардлагад ногдох хураамжид дутуу төлөгдсөн 111.385 /нэг зуун арван нэгэн мянга гурван зуун наян таван/ төгрөгийг хариуцагч А.О-аас гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.ЯНЖИНДУЛАМ