Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2021/01866

 

 

 

 

 

 

 

    2021          06           16

                          101/ШШ2021/01866

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

                                                                 

Нэхэмжлэгч: Л.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ холбогдох

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 24 дугаартай Л.Б өмчлөлийн авто засварыг, газрын хамт Хас банкинд санал болгосон ажиллагаа, түүний тэмдэглэлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын *******-ны өдрийн дугаартай шийдвэрээр Л.Бгаас 383,831,726 төгрөг гаргуулж, Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн болно. Уг шүүхийн шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 24 дугаар ажиллагаа, түүний тэмдэглэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул энэхүү нэхэмжлэл гаргаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлбөр төлөгч Л.Бгийн Баянзүрх дүүргийн 24 дүүрэг хороо, *******н 1-******* тоотод байрлах ажлын газраас нь утсыг нь хураан, баривчлан авч яван, мөн өдрөө НШШГГ хүргүүлэн, тухайн өдрөөс шууд санал болгох ажиллагаа хийж, тэмдэглэл үйлдэн, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, *******н 1-******* тоотод байрлах авто засварыг газрын хамт төлбөр авагч Хас банкинд санал болгосон нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна...” гэснийг, мөн хуулийн 14.2-т “...Энэ хуулийн 14.1-д зааснаас гадна төлбөр төлөхийг шаардах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдэд даалгах, цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө...” гэснийг зөрчиж, Л.Бг НШШГГт авч ирэн санал болгох ажиллагаа хийхээ мэдэгдэж, түүнд боломжит хугацаа олгосон мэдэгдэх хуудас өгч, санал болгох ажиллагаа хийх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдэгдэл өгөхгүйгээр шууд санал болгох ажиллагаа хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Л.Б нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ******* гүйцэтгэх баримт бичгийн төлбөртэй байсан уг асуудлаа шийдвэр гүйцэтгэгчтэй ярилцаж, тухай бүр нь багасган, автозасварын газар нь үйлчүүлэгч нар байхгүй, тоног төхөөрөмж муутай байсан учир 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэж, бусдаас зээлж засвар хийсэн бөгөөд засварын үр дүнд одоо л үйлчлүүлэгч нартай болж төлбөр барагдуулах ажиллагаа хийж, үлдсэн 2 төлбөрөө дуусгах, төлбөргүй болгох ажил хийж байхад шийдвэр гүйцэтгэгч өөрөө ирж, хүч хэрэглэн утас хураан авч явж, миний 1,000,000,000 гаруй төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгийг 343,043,000 төгрөгт санал болгосонд маш их гомдолтой байна. Мөн уг санал болгох хурлын тэмдэглэлд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 11 хүний бүрэлдэхүүнтэй оролцох байхад 6 хүн оролцож, мөн уг асуудлаар санал хураан хэдэн хүн нь зөвшөөрсөн нь тодорхойгүй тэмдэглэл гаргасан. Нэхэмжлэгч нь уг ажиллагааг хууль бус болохыг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, гомдлын хариуг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргасан бөгөөд уг гомдлын хариуг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04\348 дугаар албан бичгээр 2021 оны 02 дугаар сарын 18-ны авсан болно.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 24 дугаартай Л.Бгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, *******н 1-******* тоотод байрлах авто засварыг, газрын хамт Хас банкинд санал болгосон ажиллагаа, түүний тэмдэглэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч НШШГГ, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэнд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20******* оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 12987 дугаар захирамжаар Л.Бгаас 385,938,985 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгох, төлбөрийг төлөөгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол ******* байрны ******* тоотод байрлах 39 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн *******н 1 дүгээр гудамжны ******* тоотод байрлах 614 мкв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 700 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг 20******* оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн *******262119/03, *******262119/04 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн *******2621119/05, *******262119/06 дугаар тогтоолоор хурааж Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилоход Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ******* байрны ******* тоотод байрлах орон сууцыг 72,078,000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, *******н 1-******* тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газрыг 343,043,000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Төлбөрт хураагдсан эд хөрөнгүүдийг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Л.Б эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг шүүхэд гаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, тус шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн дүгээр захирамжаар “үнэлгээ хийсэн ажиллагаа, үнэлгээний тайланг хүчингүй болгох тухай” Л.Бгийн нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Л.Б 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд “эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох” нэхэмжлэл дахин гаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаар шийдвэрээр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 4 дүгээр магадлалаар, Улсын дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор тус тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Төлбөрт хураагдсан Л.Бгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол ******* байрны ******* тоотод байрлах 39 м.кв талбайтай орон сууц 52,000,000 төгрөгөөр худалдан борлогдож, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, *******н 1-*******4 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газар худалдан борлогдоогүй болно.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т зааснаар төлбөрт тооцон авахыг санал болгох ажиллагааг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж Л.Б 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлбөрийг төлөөгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо *******н 1-******* тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэ 343,043,000 төгрөгөөр тооцож төлбөр авагч Хас банкинд шилжүүлж, төлбөр авагч тал зөрүү 7,956,015 төгрөгийг төлбөр төлөгчид төлснөөр өмчлөх эрх үүсэхээр шийдэгдсэн нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч НШШГГт холбогдуулан “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 24 дугаартай Л.Бгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, ******* 1-******* тоотод байрлах, авто засварыг, газрын хамт Хас банкинд санал болгосон ажиллагаа, түүний тэмдэглэлийг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т зааснаар барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон авахыг санал болгох ажиллагааг зохион байгуулсан тул нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын *******ы өдрийн 101/ШШ2016/0 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар хариуцагч Л.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөр 383,861,726 төгрөгийг 12 сарын хугацаанд хувааж, нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д төлж барагдуулахаар, тохирсон хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ******* байр, ******* тоотод байрлах, Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай, 39 мкв талбайтай, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, *******н 1 дүгээр гудамж, ******* тоотод байрлах, Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай, 614 мкв талбайтай хувийн сууц болон Г- тоот улсын бүртгэлийн дугаартай 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Энэхүү шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж 20******* оны 8 дугаар сарын 01-ний өдөр гарч, мөн өдөр дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 20******* оны 10 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.  

 

НШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагаануудыг хийж, 20******* оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг үйлдэж, Л.Бгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, *******н 1 дүгээр гудамжны ******* тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн, 700 мкв талбайтай, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 614 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай сууцыг битүүмжлэн, төлбөр төлөх мэдэгдлүүдийг удаа дараа өгч, улмаар 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор хураан авах ажиллагааг явуулжээ.

 

            Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байх ба нэхэмжлэгч Л.Б нь ажиллагааны явцад гарсан хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/0 дугаартай шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2019/00 дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад албадан дуудлага худалдаа явагдаж, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ******* байр, ******* тоотод байрлах, Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай, 39 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг дуудлага худалдааны ялагч С.Мөнхдалайгийн өмчлөлд шилжүүлж, гэрчилгээ олгох тухай дугаартай албан бичгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, 52,000,000 төгрөгийг төлбөр авагч “Хас банк” ХХК-д шилжүүлсэн байна. 

 

Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, *******н 1 дүгээр гудамж, ******* тоотод байрлах, 614 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилж, хураан 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хурал 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт хийх тухай 9 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай мэдэгдэх хуудсыг шийдвэр гүйцэтгэгч нь Л.Бд баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч энэ өдрөө санал болгох хурал хийгдээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Л.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандаж “хөрөнгөнд дахин үнэлгээ тогтоож өгөх”-ийг хүссэн өргөдөл гаргасан ба 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 04а/2977 дугаартай “Хүсэлтэнд хариу өгөх тухай” албан бичгээр “Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, *******н 1 дүгээр гудамж, ******* тоотод байрлах хувийн орон сууц болон гэр бүлийн хэрэгцээний газар нь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй, уг хөрөнгийг төлбөр авагчийн төлбөрт санал болгох ажиллагаа явуулж байгаа тул хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгох хүсэлтийг шийдвэрлэх үндэслэлгүй байна” гэжээ. 

 

Дээрх албан бичгийн доод хэсэгт “Шуудангаас буцсан тул ШШГАлбанаас өөрийн биеэр 2020.10.19-ний өдөр хүлээн авав” гэсэн тэмдэглэл үйлдэгдсэн ба Л.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дарааллын дагуу түүний барьцаа хөрөнгийг төлбөр авагчийн төлбөрт санал болгох ажиллагаа явагдаж буйг мэдэж байсан, шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэж байсан болох нь тогтоогдож байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас санал болгох ажиллагааг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хийж, 24 дугаартай тэмдэглэл үйлдэгдсэн ба уг ажиллагаанд төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., төлбөр төлөгч Л.Б нарыг оролцуулжээ.

 

Уг тэмдэглэлд ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т зааснаар “төлбөр төлөгч Л.Бгийн төлбөрт хураагдсан Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, *******н 1 дүгээр гудамж, ******* тоотод байрлах, 614 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын төлбөр төлөгчид 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулах хугацааг өгч, энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд дээрх хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 343,043,000 төгрөгөөр тооцон төлбөр авагч Хас банкинд шилжүүлж, төлбөр авагч тал зөрүү 7,956,015 төгрөгийг тус газрын дансанд байршуулснаар өмчлөх эрх үүснэ. Төлбөр авагч Хас банкинд шилжүүлэхээр шийдвэрлэсүгэй” гэжээ.

 

Энэхүү ажиллагаа хийгдсэнтэй холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4-159/*******979 дугаартай мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Л.Бд гардуулж, тэмдэглэл үйлдсэн байна.

 

Улмаар төлбөр төлөгч Л.Б нь “Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, *******н 1 дүгээр гудамж, ******* тоотод байрлах, 614 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах тухай” гомдлын шаардлагыг шүүхэд гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШЗ2021/00 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэж, мөн хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний талаар буюу шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хийх ажиллагааг заасан бөгөөд мөн хулийн 44.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно”, 44.4-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж зааснаар Л.Б нь гомдол гаргасан байх ба ахлах шийдвэр гүйцэтгэгч В. 2020 оны 12 дугаар сарын *******-ны өдөр, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А. 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тус тус хариу өгсөн байна.

 

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн 101/ШЗ2021/0 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэл буюу дээрх хуульд заасан зохицуулалтын дагуу эрх бүхий албан тушаалтанд гомдлоо гаргаагүй үндэслэлээр нэхэмжлэгч Л.Бгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, улмаар 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан буюу хуулийн хугацаандаа гомдлын шаардлагаа гаргасан гэж үзэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйл “Худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох”-ыг зохицуулсан ба 73.3-т “Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ”, 73.5-д “Төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож, үнийн дүнгийн зөрүүг төлснөөр төлбөр авагчид шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Энэхүү хуулийн зохицуулалтын дагуу шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй төлбөр төлөгч Л.Бгийн үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагч Хас банкинд санал болгох ажиллагааг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудыг оролцуулан хийсэн, хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасныг шийдвэр гүйцэтгэгч зөрчиж ажиллагааг явуулсан гэх боловч дээр дурдсанчилан хуульд заасан дарааллын дагуу худалдан борлогдоогүй эд хөрөнгийн санал болгох ажиллагаа хийгдэх талаар Л.Б мэдэж байсан болох нь тогтоогдсон ба шийдвэр гүйцэтгэгч энэхүү хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

            Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Л.Бгийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох боломжтой гэх тайлбар, хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан болохыг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.

 

           Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

    

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 73 дугаар зүйлийн 73.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 24 дугаартай Л.Бгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, ******* 1-******* тоотод байрлах, авто засварыг, газрын хамт Хас банкинд санал болгосон ажиллагаа, түүний тэмдэглэлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч Л.Бгийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Л.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

          

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ