| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2024/0012/э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/85 |
| Огноо | 2024-06-06 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/85
2024 оны 06 сарын 06-ны өдөр Дугаар 2024/ШЦТ/85 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа,
Улсын яллагч Б.Мөнхдөл,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Бадам нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хөх морьт овогт******* ******* холбогдох 2428001160124 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Гранд говь" рестораны гадна талын зогсоол дээр ******* ӨМҮ улсын дугаартай Toyota Corolla Fielder маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д "Замын хөдөлгөөний оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 3.7-д "Жолоочид дараахь зүйлийг хориглоно" а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 10.14-д "Бусдад саад учруулахааргүй газар, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэснийг тус тус зөрчин ухрах үйлдэл хийхдээ иргэн ******* тээврийн хэрэгслээр мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Гранд говь" рестораны гадна талын зогсоол дээр ******* ӨМҮ улсын дугаартай Toyota Corolla Fielder маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7.2, 10.14 дэх заалтуудыг зөрчин ухрах үйлдэл хийхдээ иргэн ******* тээврийн хэрэгслээр мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч ******* мэдүүлэгт: Би 2024 оны 03 дугаар сарын 07-ны орой найз Баярмагнай түүний нөхөр Мөөгий нарын хамтаар Баярмагнайгийн дүүгийн машинаар "Гранд говь" ресторанд "Мотив" хамтлагийн тоглолт үзэхээр явж очиж тоглолт үзсэн юм. Би найзуудын хамт тоглолт үзчихээд "Гранд говь" ресторанаас гарч ирээд хашаанаас нь гарах үед хашааны өмнө нэг машин өндөр хааз өгөөд хаазлаад зогсож байсан. Би тэр машины араар нь гараад өөрийн сууж ирсэн машинд суух гэтэл нөгөө машин ухрах үйлдэл хийгээд надад тулаад ирсэн. Би бас зайлсхийх үйлдэл хийгээд гүйх гэж байхад машин дахин хүчтэй ухраад намайг мөргөж би нэлээн зайтай газар шидэгдсэн. Тэр үед хамт явж байсан найзууд ирээд намайг босгосон. Тэр үед намайг мөргөсөн машин над руу гэрлээ харуулаад зогсож байсан бөгөөд манай найзууд нөгөө машиныг зогсоох, жолоочийг нь буулгаж ирэх гээд очих үед нөгөө машин зугтаагаад яваад өгсөн. Миний хүзүүний сэртэн яс хугарсан. Гэмтлээс үүдэлтэй цус хуралт үүссэн. Цаг тухай бүрт нь гийн аав, ээж нь төлбөр мөнгийг төлөөд байгаа учраас нэхэмжлэх зүйл байхгүй байна. /хавтаст хэргийн 29-33 дахь тал/
Гэрч мэдүүлэгт: 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би гэртээ байж байхад над руу би ажил дээрээ байна аа, хүрээд ирээч миний бие өвдөөд байна гээд над руу бичээд байсан. ******* сумын 6 дугаар багт байх нэг хүнсний дэлгүүрт орж 1 шил вино хэсэг идэж уух зүйл авсан. би машин барина, би гайгүй байна гээд байсан. Тэгэхээр нь чи уучихсан дэмий гээд машинаа унтраагаад түлхүүрээ халаасандаа хийсэн. ******* машин барих хүн аймаг явчихсан байна явъя гэсэн чинь хүчтэй ухарсан. Тэр үед гадуур байсан хүмүүс ард чинь хүн явж байна шүү дээ гэж хэлэхээр нь би ******* ард чинь хүн байна гэж байна шүү дээ гэсэн чинь дуулаагүй юм шиг хүчтэй ухарсан. Тэгсэн ард байсан эмэгтэй газар унасан. Тэгэхээр нь ******* чи хүн мөргөчихлөө шүү дээ одоо зогс гэсэн чинь зогсож болохгүй зугтах хэрэгтэй гээд хүчтэй хөдлөөд явсан. Би зогс гэж олон удаа хэлсэн ч үгэнд орохгүй байсан. чигээрээ явж байгаад паркийн уулзвар дээр цагдаад баригдаж зогссон. нэлээн согтуу байсан байх гэж бодож байна. /хавтаст хэргийн 34-36 дахь тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн 164 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ******* биед хүзүүний арын сэртэнгийн хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хавтаст хэргийн 41-42 дахь тал/
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ******* ӨМҮ улсын дугаартай Toyota Corolla Fielder маркийн автомашиныг жолоодож явсан Ууган овогтой нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Хавтаст хэрэгт авагдсан жолоочийг согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, ослын газрын бүдүүвч зураг, оролцогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д "Замын хөдөлгөөний оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 3.7-д "Жолоочид дараахь зүйлийг хориглоно" а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 10.14-д "Бусдад саад учруулахааргүй газар, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна. /хавтаст хэргийн 45-46 дахь тал/
Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, 2. Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэл, /хх-ийн 15-р хуудас/
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэл, /хавтаст хэргийн 16-17 дахь тал/
Физик химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын 001005 дугаартай гэрчилгээний хуулбар, / хавтаст хэргийн 18 дахь тал / зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 41 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 82 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч *******гийн нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Гранд говь" рестораны гадна талын зогсоол дээр ******* ӨМҮ улсын дугаартай Toyota Corolla Fielder маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д "Замын хөдөлгөөний оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 3.7-д "Жолоочид дараахь зүйлийг хориглоно" а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 10.14-д "Бусдад саад учруулахааргүй газар, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэснийг тус тус зөрчин ухрах үйлдэл хийхдээ иргэн ******* тээврийн хэрэгслээр мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 29-33 дахь тал/, гэрч Ц.Ербишхэнмэдэхэвийн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-36 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн 164 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/, Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэл, /хавтаст хэргийн 15 дахь тал/ Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, Физик химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын 001005 дугаартай гэрчилгээний хуулбар, / хавтаст хэргийн 18 дахь тал / зэрэг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 164 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д "Замын хөдөлгөөний оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 3.7-д "Жолоочид дараахь зүйлийг хориглоно" а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 10.14-д "Бусдад саад учруулахааргүй газар, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэснийг тус тус зөрчсөн болох нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.
Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болох нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “Зөрчилд холбогдогч *******г драгерь багаж ашиглан согтуурлыг шалгахад 1.46 хувьтай байсан гэх тэмдэглэл, согтуурал шалгасан фото зураг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч ******* согтолт 1.46 хувьтай гарсан нь жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэснээр шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******г тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Болорчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Цаг тухай бүрт нь гийн аав, ээж нь төлбөр мөнгийг төлөөд байгаа учраас нэхэмжлэх зүйл байхгүй байна /хавтаст хэргийн 29-33 дахь тал/ гэжээ.
Хаан банкны депозит дансны хуулга “18.500.000 төгрөгийг шилжүүлсэн баримт” /хавтаст хэргийн 71-73 дахь тал/, хохирогч, шүүгдэгч нарын гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 80 дахь тал/, хохирогч, шүүгдэгч нарын тайлбар, мэдүүлэг зэргээр шүүгдэгч ******* нь хохирогч Э.Болорчимэгт 18.500.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул хохирол төлбөрийн тухайд маргаангүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Болорчимэгт учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* эмчилгээтэй холбоотой гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь хувийн байдлын хувьд ......оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 59 дэх тал/, гэснээр, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/ жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 66 дахь тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/ зэргээр тодорхойлогдож байна.
Шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, прокурорын саналыг баталж, шүүгдэгч *******г гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Улсын яллагчийн зүгээс: Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх, мөн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах санал, дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Миний үйлчлүүлэгчийн зүгээс Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хэрэг болсон газраас зугтаасан зэрэг үйлдлүүдийнхээ нийгмийн хор аюулын шинжийг ухамсарлаж, ойлгон гэм буруугаа хүлээж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан зардал болон сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан учраас улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын саналыг бүрэн дэмжиж оролцож байна. Хэргийн зүйлчлэлийн талаар тусгайлан гаргах саналгүй, хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардалд нийтдээ 8.500.000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол төлбөрт 10.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогчтой харилцан тохиролцож хийгдсэн ажиллагаа байгаа. Мөн цаашид гарч болох эмчилгээний зардлыг бүрэн хариуцна гэдгээ илэрхийлсэн гэдгийг албан ёсоор хэлмээр байна гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын санал, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв.
Шүүх ялын санал, дүгнэлтийг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан 500.000 торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хөх морьт овогт******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч *******д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Болорчимэг нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч ******* нь хохирогч Э.Болорчимэгт 18.500.000 /арван найман сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ