| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2024/0187/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/203 |
| Огноо | 2024-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга М.Гантуяа,
улсын яллагч Б.Мөнгөнцэцэг,
шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б Б.Бэрүүгийн 2334002270208 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1992 оны 04 дүгээр сарын 13-нд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдүүдийн, урьд ял шийтгэлгүй, Б Б.Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Б.Б:
...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2434000000209 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.Б2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ар-Урт” дэлгүүрт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Гмаргалдан, толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-2 дугаар хуудас/,
шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 201 дугаартай ...Д.Гийн биед тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн толгойн компьютерт томографийн шинжилгээгээр оношлогдсон байна. Дээрх гэмтэл мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. Д.Гийн биед учирсан тархины доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХӨНГӨН” зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
холбогдогч Б.Б...2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өглөө 07 цагийн үед манай эмээ надад Гончиг ээж Энхгэрэлийн хамт хэд хоногийн өмнө орж ирээд манай хүү Төрболд гэрт унтаж байхад татаж сэрээгээд чи энд юу хийж байгаа юм эхийнхээ толгойг залгичхаад энд юугаа хийгээд байгаа юм гэж манай гэр бүлийн хүмүүсийг элдвээр хэлээд манай эмээг салгах гээд очиход нь түлхсэн гэхээр нь би Гончигтой гэж гэрт нь очсон чинь байхгүй байхаар нь Ар-Урт хүнсний дэлгүүрт өглөөний 09 цагийн үед очсон дэлгүүрт ороод би Гончигоог гараад ир гэж хэлсэн чинь тэрүүгээр яваад байсан тэгээд над дээр ирэхээр нь би эгчийн дүү одоо больчих гэж хэлсэн чинь чи одоо юу хийж яваа юм янхан минь эхийнхээ толгойг залгичхаад гэхээр нь би уурлаад барьж явсан усаа Гончигийн бие рүү ус цацсан чинь намайг цохисон тэгэхээр нь зөрүүлээд цохисон тэгж байтал манай дүү ирээд намайг саогасан өөр зүйл болоогүй би дэлгүүрээс гарч явсан. Би Гончигтой хувийн өс хонзон байхгүй манай төрсөн дүү Төрболдыг эхнэр байгаа юм. Манай дүү болон эмээг доромжилсон гэхээр нь би өмөөрөөд маргалдсан тухайн үед ус цацаж ганц удаа цохисон өөр зүйл болоогүй. Тухайн үед Төв аймаг Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Ар-Урт супер маркет дотор болсон маргаан болох үед бага дүү Эгшиглэн болон дэлгүүрээр үйлчлүүлж байсан хүмүүс байсан бусад хүмүүсийг би танихгүй. Би гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй... /хх-ийн 5 дугаар хуудас/,
хохирогч Д.Гийн ...2023 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө 09 цагийн үед би Төв аймаг Зуунмод сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Ар-Урт супер маркетад ажлаа хийж байгаад гадаа гарч бие засаад гаднаас орж ирэхэд манай хадам эгч Баттүвшин намайг нааш ир гэж дуудахаар нь би яваад очсон чинь чи муу яахаараа хүүхэд дарамталдаг юм гээд барьж явсан ундааны савтай усаа миний урдаас цацсан тэгээд миний үснээс зулгааж толгой хэсэг рүү гараараа цохиод байсан тухайн үед дэлгүүрийн эзэн Нарханд эгч ирж салгаад цааш нь түлхээд гаргасан дэлгүүрийн лангуунаас 1 шил Эеликс гэх нэртэй 0.5 мл хэмжээтэй 1 шил архи газарт унаж хагарсан Бонжур гэх нэртэй набор 2 ширхэг газарт унаж савлагаа нь задарсан байсан. Би хувийн өс хонзон байхгүй манай хадам эгч байгаа юм ямар шалтгаанаар зодсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Тухайн үед Төв аймаг Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багт ажиллагаа явуулдаг Ар-Урт супер маркет дотор болсон маргаан болох үед манай дэлгүүрийн эзэн эгч Нарханд болон дэлгүүрээр үйлчлүүлж байсан хүмүүс Цэвэлмаа, Батбаяр, Батцэцэг нар байсан. Байгаа дэлгүүрийн лангуунаас 1 шил Эеликс гэх нэртэй 0.5 мл хэмжээтэй 1 шил архи газарт унаж хагарсан Бонжур гэх нэртэй набор 2 ширхэг газарт унаж задарсан байсан. Байгаа ямар нэг шалтгаангүйгээр миний үснээс зулгааж гараараа толгой руу 5-6 удаа цохисон. Тухайн дэлгүүр нь Нархандын эзэмшлийн дэлгүүр тус Нархандын эзэмшлийн эд зүйл. Надад гомдолтой байна. Намайг Нарханд эгч ирж салгаагүй бол намайг илүү их хохироох байсан энэ бэртэл нь одоо жаахан өвдөж байгаач цаашид ямар гэмтэл гарахыг би мэдэхгүй байна. Ямар шалтгаанаар миний биед халдсан талаар мэдмээр байна миний эхийн толгойг чи залгисан гэж хэлсэн эмээгийн толгойг чи одоо залгин миний дүүг чи шоронд явуулсан гэх зэргээр хэлээд байгаа намайг хүүхэд гаргах гэхээр миний хүүхдийг элдвээр хэлж дарамталж байгаад авхуулж байсан... /хх-ийн 6 дугаар хуудас/,
түүний дахин өгсөн ...Би Төв аймгийн Зуунмод сум Нацагдорж 5 дугаар багт байрлах Ар урт нэртэй супер маркетэд ажилладаг юм. 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө 09 цагийн ажил дээрээ байж байхад гаднаас Баттүвшин орж ирээд чи муу явах гээд байгаа юм бэ гээд надруу ус цацан үснээс зулгааж толгой руу цохиж зодсон. Тэгээд хамт ажилладаг эгч болох Нарханд Баттүвшинг надаас салгаж дэлгүүрээс гаргасан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Баттүвшин манай нөхөр болох Төрболдын төрсөн эгч нь байгаа юм манай хадам эгч гэсэн үг. Баттүвшин намайг ямар шалтгааны улмаас болж зодсон эсэхийг би мэдэхгүй байна бид хоёр хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй гэнэт орж ирээд л би чамаас дүүгээ салгаж авна чи миний эхийн толгойг залгисан гэх мэт үгээр доромжилж намайг зодсон. Бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон өр авлагын асуудал байхгүй. Баттүвшин эхлээд надруу ус цацаад үснээс зулгаасан. Мөн толгой хэсэгрүү гараараа 5-6 удаа цохисон. Хацар шанаа хэсгийг маажсан байсан. Би Баттүвшин гэх хүнийг огт зодож цохисон зүйл байхгүй. Би Баттүвшинд зодуулснаас хойш толгой өвддөг болсон. Байнга өвчин намдаах эм ууж байгаа. Би сэтгэл санаа болон бие махбодын хувьд гомдолтой байгаа. Би томографикт 36 мянган төгрөгөөр харуулсан. Түүний л баримт байгаа надад одоогоор өөр ямар нэгэн баримт байхгүй байна. Урьд өмнө нь Баттүвшин намайг удаа дараа дарамталж байсан дандаа дүүгээсээ салгана гээд дүүгээ аваад явдаг. Гэтэл Төрболд буцаад л хүрээд ирдэг. Төрболд бид хоёрын дундаас гарсан хүүхдийг манай дүүгийн хүүхэд биш гэж хэл амаар доромжлоод байдаг. Надад өөр нэмж ярих зүйл алга байна... /хх-ийн 15 дугаар хуудас/,
гэрч Ц.Н...Би бичиг үсэг мэднэ өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг 1-8 тоотод байрлах Ар урт нэртэй дэлгүүрийн эзэн нь байгаа юм. Гончиг гэх хүнийг цалинжуулж дэлгүүрт ажиллуулдаг. 2023 оны 04 сарын 21-ний өдөр би кассан дээр зогсож байтал гаднаас Гончигийн хадам эгч болох эмэгтэй гаднаас орж ирээд Гончигийг асуухаар нь хойд хаалгаар гараад явсан гэсэн. Тэр үед Гончиг дэлгүүрийн хойд хаалгаар хашааруу гарсан байсан. Төд удалгүй гончиг гаднаас дэлгүүрийн хойд талын хаалгаар орж ирээд лангууны хооронд алхаж явтал хадам эгч нь өөдөөс нь алхаж очоод үснээс нь зулгаагаад Гончигийг зодсон. Гэр үед лангуун дээр байсан 0,5 литрийн экс нэртэй архи хагарч газар унасан. Тэгээд 6м Гончиг болон түүний хадам эгч хоёрыг салгаж хадам эгчийг нь дэлгүүрээс гаргаад явуулсан. Гараад явсныхаа дараа Гончигийн хадам эгч болох эмэгтэй утсаар залгаж тухайн архины мөнгө 29.000 төгрөгийг миний дансруу шилжүүлэн өгч намайг хохиролгүй болгосон. Гончигийн хадам эгч болох эмэгтэй эхлээд Гончигруу ус цацаад дараа нь үснээс нь зулгаагаад толгой хэсэгрүү нь гараараа цохисон. Яг хэдэн удаа цохисон эсэхийг мэдэхгүй байна. Гончиг хадам эгч болох эмэгтэйг зодож цохисон зүйл байхгүй. Гаднаас орж ирэхдээ чи манай дүүг битгий дээрэлхээд байгаарай гэсэн зүйл сонсогдсон. Ямар шалтгааны улмаас зодсон эсэхийг мэдэхгүй байна. Гончиг манай дэлгүүрт ажиллаж эхлээд 2 сар болж байгаа. Гончиг хувийн байдлын хувьд даруухан, ажилдаа сайн хариуцлагатай хүүхэд санагдсан. Гончигийн хадам эгч болох эмэгтэй манай дэлгүүрийн лангуун дээр байсан нэг шил 0.5 литрийн экс нэртэй архийг хагалсан. 2-3 ширхэг бонжур нэртэй набор хагарсан архинд нь норсон байсан. Эдгээр зүйлсийн үнэ болох 29.000 төгрөгийг надруу шилжүүлэн өгч хохиролгүй болгосон. Өөр ямар нэгэн устгаж гэмтээсэн зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
яллагдагч Б.Б...Би бичиг үсэг мэднэ дээд боловсролтой, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би тогтоолыг унших танилцлаа. Би ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа ойлгож мэдсэн би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 04 сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод сум Нацагдорж 5 дугаар багт гэртээ байж бай эл манай эмээ Жавзансүрэн надад манай бэр Гончиг намайг хэл амаар доромжлоод байна гэхээр нь би бэо дүү болох Гончигийн ажил дээр буюу Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Ар-Урт нэртэй дэлгүүрт ороод Гончигтой уулзаад чи яагаад эмээг доромжлоод байгаа юм бэ гэхэд, ээж минь өнгөрөөд удаагүй байна чи 49 хоног дуустал хэл амгүй байж болдоггүй юм уу гэхэд Гончиг миний өөдөөс хараад хэлээд байхаар нь чи юу гэнээ гээд, барьж явсан хуванцар савтай усаа цацсан мөн толгой хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би дэлгүүрээс гараад явсан. Би Гончигийн толгой хэсэг рүү барьж явсан хуванцар савтай усаа шидээд, мөн толгой хэсэгрүү 2-3 удаа гараараа цохисон. Тухайн хэрэг болох үед Гончиг бид хоёр архи согтууруулах ундаа нь төрлийн зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Гончиг нь манай төрсөн дүү болох Төрболдын эхнэр манай бэр байгаа юм. Гончиг нь манай эмээг хэл амаар доромжилсон гэхээр нь миний уур хүрээд би Гончигтой очиж уулзсан. Гэтэл миний өөдөөс хэрүүл хийгээд байхаар нь би Гончигийн биед халдсан. Тэрнээс бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон өр авлагын асуудал байхгүй. Гончиг намайг цохиж зодсон зүйл байхгүй. Гончиг нь надаас хохирол мөнгө нэхэмжилсэн зүйл байхгүй. Гэхдээ би боломжоороо Төрболд, Гончиг хоёрт туслаад хүүхдэд нь хувцас болон ойр зуурын зүйлийг нь авч өгдөг. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хэргийг хурдан шийдүүлмээр байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна... /хх-ийн 106-107 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.Бнь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Бгэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч М.Хэрлэнчимэг:
...Шүүгдэгч Б.Бнь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ар-Урт” дэлгүүрт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Гмаргалдан, толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Б:
...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Б.Бмаргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Бнь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Бнь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч Б.Бхолбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Тухайлбал шүүгдэгч Б.Бнь хохирогч Д.Гийн биед тархины доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулж байгаа үйл баримт нь гэмт хэрэг юм.
Тэрээр шүүгдэгч Б.Бхүний биед хүч хэрэглэн халдаж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн зодож цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Бгэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Гийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдсон хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Д.Г нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 115 дугаар хуудаст авагдсан түүний хүсэлт, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Бэнэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч М.Хэрлэнчимэг:
...Шүүгдэгч Б.Бнь гэмт хэрэгт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн болно. Хохирогч Д.Г гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн талаар нэхэмжлэхгүй талаараа хүсэлтээ бичгээр ирүүлсэн. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. Эд мөрийн баримтаар Ар урт дэлгүүрийн нэг ширхэг хяналтын камерын бичлэгийг СД-нд буулгаж хавсаргасан. Үүнийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Б:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Гэхдээ шүүх шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзээд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Б.Бдөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Харин прокурор торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Б.Бд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,
шүүхээс тогтоосон хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2334002270208 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Бэнэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхэгийг эрүүгийн 2334002270208 дугаартай хэргийн хадгалах хугацаа дуусах хүртлэх хугацаанд хэрэгт хадгалахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б Б.Бшүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2334002270208 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Бэнэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхэгийг эрүүгийн 2334002270208 дугаартай хэргийн хадгалах хугацаа дуусах хүртлэх хугацаанд хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б Б.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Б.Бавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН