Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржбалын Янжиндулам |
Хэргийн индекс | 101/2021/01541/И |
Дугаар | 101/ШШ2021/02206 |
Огноо | 2021-07-26 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2021/02206
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Б овогт Б-н Э, Б овогт Д-ийн Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан Д.Б, Б.Э нарын гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Э нь 233.584.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаарлагаас татгалзсан болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголон 18130 сонсголонгийн зам гудамж, 40/1 тоот хаягт байршилтай 200 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, нийслэлийн өргөн чөлөө гудамж, 320/3 дугаар байр, 320/4 байрнуудын дунд байрлалтай, зоорийн давхарын 132 тоот авто зогсоол зэргийг хариуцагч Д.Б ийн өмчлөлд үлдээж,
хариуцагч Д.Б- ээс 126.415.500 /нэг зуун хорин зургаан сая дөрвөн зуун арван таван мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 140.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 2.728.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 1.325.872 төгрөгийг, хариуцагч Д.Б-ээс 860.227 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Э-т олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
8. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2021/08015 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ