| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2024/0012/э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/89 |
| Огноо | 2024-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/89
2024 оны 06 сарын 07-ны өдөр Дугаар 2024/ШЦТ/89 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Э.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2428000000112 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Х. нь согтуугаар, Өмнөговь аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг, дэвсгэрт байрлах н хажууд байх өөрийн гэртээ 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ******* хардалтаас шалтгаалан маргаж, улмаар түүний баруун гар хэсэгт заазуураар зүсэж, баруун гарын шууны зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч *******ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр миний төрсөн өдөр болоод хүмүүстэй тэмдэглэж байгаад гийн гарыг зүссэн. тэй хардалтаас болж тийм зүйл болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэгт: ******* нь ******* сумын 8-р багт байх цэг дээр сахиул хийж байгаа бөгөөд би .......тоотод байх гэртээ амьдардаг юм. 2024 оны 04 дүгээр сарын 10-ны орой залгаад миний төрсөн өдөр болж байна хамт тэмдэглэе гэсэн. Тэгээд намайг гэрээс ирж авсан. Намайг ирж авахад ын машинд *******, , нар хамт явж байсан бөгөөд бид нар яваад хажууд байх ын гэрт очсон. Тэр үед хөдөөнөөс нүүж яваа гээд гэдэг хүн ирсэн. Бид нарыг очиход ын хүүхдүүд байж байсан бөгөөд бид нарыг очсон дараагаар ын хүүхдүүд хоол унд хийж идчихээд яваад өгсөн. Тэгээд 1 шил архи гаргаж ирээд , , нар уусан. Тэр хэд нийт 2-3 шил архи уусан. Тэгсэн согтоод агсан тавиад эхэлсэн. Тэнд байсан хүмүүс согтчихсон хорих хүн байгаагүй. Тэгээд хутга, шөвөг барих гээд байхаар нь би гэрээс нь гараад баруун тийшээ явсан. Тэгсэн араас машинтайгаа хүрээд ирсэн. Тэгээд намайг машиндаа суу гэхээр нь машинд нь суухад заазуур гаргаж ирээд миний баруун гарын бугуйны хэсгээс эрхий хураа хүртэл зүссэн. Тэр хамт гэдэг хүн явж байсан бөгөөд нь хорих гэхээр бас гар хөлийг нь зүсчих гээд байсан би ын гарнаас заазуурыг нь булааж авсан. Тэгж байхад намайг аваад гэр рүүгээ явсан. Гэртээ очоод түргэн дуудсан, түргэн дуудаад удаж байж ирэх байх гээд намайг машиндаа суулгаад аймаг руу явсан. Тэгээд явж байхад түргэний машин өмнөөс хүрээд ирсэн. Би эгчийн хамтаар түргэний машинд суугаад эмнэлэг дээр ирж 4 оёдол тавиулсан юм. Би эмчилгээний зардлуудаа төлүүлж авна гэжээ. /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
Гэрч мэдүүлэгт: Манай ээж гэдэг хүнтэй 10 гаруй жил ханилж байгаад салаад 2 жил болж байгаа юм. Салсан хугацаандаа намайг байхгүйд ирж агсан согтуу тавьж эд зүйлийг нь эвддэг байсан бөгөөд 2024 оны 04 сарын 09-ний өдөр төрсөн өдөр болсон гэж гэрт ирж ээжийг авч яваад гэртээ аваачиж архидан согтуурсан үедээ гарыг нь хутгаар юм уу иртэй зүйлээр зүсэж гэмтээсэн байсан. /хавтаст хэргийн 15 дахь тал/
Гэрч М.гийн мэдүүлэгт: 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би хөдөө мал дээр байж байхад залгаад миний төрсөн өдөр болж байна орой манайд хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би хүүхдээрээ хүргүүлээд хажууд байх ын гэрт ирэхэд ын хүүхдүүд байсан бөгөөд удалгүй , , нар танихгүй хоёр хүнтэй ирсэн. ыг ирсэн дараагаар хүүхдүүд нь бялуу үлээлгэчихээд яваад өгсөн. Тэгсэн түүний дараагаар 1 шил архи гаргаж ирсэн. Түүнийг нь , бид гурав хувааж уусан, хамт ирсэн 2 хүн нь архи уухгүй байсан. нэг дарс уусан байх. Бид нар архи уугаад юм яриад сууж байхад архи дууссан. Тэгсэн авдарнаасаа дахин нэг архи гаргаж ирсэн. Тэр архийг дахин , бид гурав хувааж уусан. Тэр архийг уугаад дуусч байх үед гэнэт тэй муудалцаад ширээн дээр байсан аягыг авч шидээд хагалсан. Тэгээд агсан тавиад г хардаад байгаа бололтой байсан. Тэгэхээр нь би хүүхэд рүүгээ залгаад ирээд авчих гэж хэлчихээд гэрээс гараад зам руу гараад алхаж байхад машинтайгаа миний хажууд ирээд зогссон хажууд нь суучихсан байсан. Тэгээд би машинд нь ороод суухад , хоёр маргалдаад, хэрэлдээд байсан. Би чимээгүй арын суудал дээр нь сууж байсан чинь хаанаас юм мэдэхгүй нэг заазуур гаргаад ирсэн. Тэгсэн нөгөө заазуурыг нь булааж авах гээд ноцолдох үед гийн гарнаас цус гараад эхэлсэн. Би аас заазуурыг нь авах гэсэн боловч намайг зүсчих гээд байхаар нь больсон. Тэгсэн заазуураа хаясан. Тэгчихээд гэр рүүгээ явсан, гэртээ очоод гийн гарыг марлаар боосон. Тэр үед нэг нь түргэн дуудсан. Түргэн удалгүй ирээд , нарыг аваад явсан ийм зүйл болсон юм. Хажууд нь сонсож байхад л г нэг хүнтэй хардаад уурлаад байсан. Түүнээс болоод л муудалцсан гэжээ. /хавтаст хэргийн 33-35 дахь тал/
Гэрч Х.ын мэдүүлэгт: Х. нэг шил архи гаргаж өгсөн. Тэр архийг , бид гурав уусан. Тэгээд архи ууж сууж байгаад , нар маргалдаад эхэлсэн. юм авч шидээд байсан. Тэр үед би гараад бие засаад ороод ирэхэд , , гурав гараад явчихсан байсан. Тэгээд бид нар унтах гээд хэвтэж байхад гараасаа цус гоожуулаад ороод ирсэн. Удалгүй түргэн ирж гийн хамтаар эмнэлгийн машинд суугаад явсан. /хавтаст хэргийн 46-48 дахь тал/
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 1965 оны 04 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд төрсөн. Бага насаа Гурвантэс суманд өнгөрөөгөөд мал маллаж байгаад 1985-1988 онд барилгын цэргийн ангид хугацаат цэргийн алба хаасан. Гурвантэс сумын нэгдэлд ажиллаж байгаад сүүлд 2000 онд ******* суманд шилжиж ирээд цэгт жил ажилласан. Ноён сумын иргэн *******тай гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж өсгөсөн юм. 2010 онд манай эхнэр ******* нас барж түүнээс хойш тэй хамтран амьдарч байсан юм. /хавтаст хэргийн 34 дэх тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 224 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "...******* биед баруун шууны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дахь тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хүсэлт, хохирол төлбөрийн баримтууд /хавтаст хэргийн 72-78 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 92 дахь тал/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 58 дахь тал/
Регистрийн дугаарын лавлагаа / хавтаст хэргийн 59 дэх тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 61-64 дэх тал/
Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 69-71 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ Өмнөговь аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах н хажууд байх өөрийн гэртээ 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ******* хардалтаас шалтгаалан маргаж улмаар түүний баруун гар хэсэгт заазуураар зүсэж, баруун гарын шууны зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/, гэрч М.гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/, гэрч Х.ын мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 сарын 24-ний өдрийн 224 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст 26-27 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* эрүүл мэндэд баруун шууны шарх гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 сарын 24-ний өдрийн 224 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст 26-27 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Шүүгдэгч ******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* бие эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С. нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээтэй холбоотой зардалд нийт 2.371.950 төгрөгийн нэхэмжлэл гаргасан.
Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд 1.500.000 төгрөг, шүүхийн шатанд 871.950 төгрөг нийт 2.371.950 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч С.д шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, тайлбаруудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******: “...миний бие 05 сарын 22-ны өдөр гарныхаа идээг угаалгаж, шөрмөс тасдуулах хагалгаанд орж одоогоор дахин арьс нөхүүлэх хагалгаа хийлгэхээр төлөвлөгдсөн. Цаашид хуруу, бугуйн үйл ажиллагаа сэргэх боломж муу байгаа тул сэргээн засах эмчилгээнд явах шаардлагатай байна. 2024 оны 06 сарын 01-ний өдрөө хойш эмчилгээнд зарцуулагдаж байгаа төлбөр, ажлын алданги төлбөр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авч, хохирогч, иргэний нэхэмжлэгч С. нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* хувийн байдлын тухайд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан /хавтаст хэргийн 35 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 92 дахь тал, иргэний үнэмлэхний лавлаа /хавтаст хэргийн 58 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа
/хавтаст хэргийн 61-64 дэх тал/ зэргээр тогтоогдож байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тус ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал, дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...Улсын яллагчийн 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэх санал, дүгнэлтүүдийг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг нь шударга ёсны зарчим байхаар хуульчилсан.
Шүүх шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 550.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* хохирогч, иргэний нэхэмжлэгч С.д эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрт 2.371.950 /хоёр сая гурван зуун далан нэгэн мянга есөн зуун тавь/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч С. нь эмчилгээтэй холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ