Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/94

 

 

2024 оны 06 сарын 17-ны өдөр                             Дугаар 2024/ШЦТ/94                                            сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

  Нарийн бичгийн дарга А.Золзаяа,

             Улсын яллагч Б.Мөнхдөл,

             Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******,

             Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2428000480116 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 4 дүгээр баг 2-1 тоотод оршин суух иргэн ******* "*******" ХХК-ний үндсэн ажилтнаар ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны ******* дугаартай дансаар 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн сумын 2 дугаар баг тоотод оршин суух *******т " сумын хорооллын 3 дугаар эгнээнд 2 айлын нойлыг нь ухчихсан, айл буухад бэлэн гэр бүлийн хэрэгцээний газар худалдана" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансаар 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 8.000.000 төгрөг эхнэрийнхээ дансаар авсан. Буцааж өгөхгүй явсаар байгаад ийм зүйл болсон гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч  ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: бид 2 арван жилийн танилууд, 2022 оны зун 07 дугаар сараас залуучуудын талбайн тохижилт хийж байсан. Тэгээд сааданд *******ай таарахад мөнгөний хэрэг байна, зээл хөөцөлдөөд өгчих гэж хэлсэн. Тухайн үедээ би өөрөө 2 зээлтэй байсан. Би газар авна гэсэн бодолтой байсан. Сугараад 2 айлын газар байгаа гэхээр нь авъя гэж бодоод өөрт нь хэлж байсан. Аплекейшнээр зээл авах гэсэн боловч болохгүй байсан. Сүүлд 12 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкны Дижитал зээл гарч байхаар нь 10.000.000 төгрөг аваад 2.000.000 төгрөгийг өөрөө аваад 8.000.000 төгрөгийг эхнэрийнх нь данс руу хийсэн. Тэгээд өгөөгүй өдийг хүрсэн. Хохирлоо одоо болтол аваагүй байгаа бид хоёр харилцан тохиролцоод  07 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулна гээд гэрээ хийсэн гэв.

Хохирогч *******ийн мэдүүлэгт: " дугаарын утсаар ******* ХХК-ний ажилтан гэдэг хүн над руу залгаад мөнгөө өгчих би зохицуулаад *******н үндсэн ажилтнаар оруулж өгнө гэж хэлсэн. Тэгээд би мөнгөө гэдэг залуугийн дансанд хийсэн юм. над руу 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр залгаад миний дансыг авч 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 1.000.000 төгрөгийг нь хүнээс мөнгө орж ирэхээр өгнө гэж хэлсэн. Өөрөөр холбогдсон зүйл байхгүй. 1.000.000 төгрөгөөр авчихвал нэхэмжлэх зүйлгүй гэжээ.  /хавтаст хэргийн 19-24 дэх тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ын мэдүүлэгт: Миний бие 2022 оны 07 дугаар сарын хавьцаа суманд газар авч гэр бүлийн хамт тохижих тухай ярьж байхад миний арван жилийн найз надад сумын хорооллын 3 дугаар эгнээнд хоёр айлын газар байдаг. 00-г ухчихсан, айл буухад бэлэн, би өөрөө байртай учраас газар надад хэрэггүй зарна" гэж ярьсан. Ингээд тухайн газрын нэгийг нь би аас худалдаж авахаар ярилцсан. Тухайн үед бичиг баримт нь өөр хүний нэр дээр байгаа талаар надад Хэлсэн. 2022 оны 07 дугаар сараас хойш хэд хэдэн удаа уулзахад найздаа зээл гаргаад өгөөч гээд гуйгаад байсан. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр д миний бие Хаан банкны онлайн зээлээс нийт 10.000.000 төгрөг аваад 2.000.000 төгрөгийг өөртөө авч үлдээд, 8.000.000 төгрөгийг Б.д газрын үнэндээ тооцож өгсөн. Уг 8.000.000 төгрөгийг ын эхнэр болох Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш надад өгнө гэсэн газраа өгөөгүй, мөнгөө буцааж авъя гэхээр мөнгө өгөх боломжгүй байна. Зээл бүтэхгүй байна гэсэн зүйлийг хэлж яриад байгаа тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргах болсон юм. нь Оюу Толгой ХХК-нд хамт ажиллаж байсан учраас итгэсэн. ... одоо Улаанбаатар хотод байдаг. Түүний эхнэр Байгальцэцэг нь сумын нэгдүгээр цэцэрлэгт туслах багшаар ажилладаг байсан. Иймд би итгэж мөнгө шилжүүлсэн гэжээ. /хавтаст хэргийн 114-119 дэх тал/

Гэрч *******ийн мэдүүлэгт: Би өөрөө ******* ХХК-нд туслан гүйцэтгэгч компаний гүний уурхайд уурхайчнаар ажилладаг. Миний 10 жилийн сургуулийн зүс таньдаг гэх эрэгтэй надтай 2022 онд ******* дээр явж байх үедээ тааралдаад ярилцсан. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр намайг гэртээ амарч байтал фейсбүүк чатаар холбогдоод "Би чамайг *******д уул уурхайн инженер /үндсэн ажилтнаар/ оруулаад өгье. Чи над руу 5.000.000 сая төгрөгийг өнөөдрийн дотор хийчих" гэж хэлсэн. Би хүн амьтнаас зээлээд 5.000.000 төгрөг бүрдүүлээд 2022 оны 09 сарын 06-ны өдрөө ******* гэх дугаарын данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш надад хэлэхдээ нөгөө ажил худлаа болчихлоо гэж хэлээд өөр өөр анкет бөглүүлээд өдийг хүрсэн. Одоо сүүлдээ холбоо ч барихаа байсан. Уг ******* дугаарын данс нь ын өөрийнх нь Хаан банкны данс байсан. Энэ хүнтэй нь би уулзъя гээд хэлэхээр ийш тийшээ явсан гээд уулзуулдаггүй байсан гэжээ. /хавтаст хэргийн 25-27 дахь тал/

Гэрч мэдүүлэгт: гэдэг нь миний найз залуу байгаа гэх мэдүүлэг, /хх-ийн 114-119-р хуудас/ юм. Бид хоёр 2021 оноос эхлэн үерхэж нөхөрлөж байгаа бөгөөд одоо цуг амьдарч байна. Би ыг бол танихгүй уулзаж байгаагүй. Харин түүний эхнэр Байгальцэцэгтэй цуг сумын нэгдүгээр цэцэрлэгт ажилладаг байсан. Миний найз залуу нь Байгальцэцэг рүү 8.000.000 төгрөг шилжүүлсэн байсныг мэдсэн гэжээ.  /хавтаст хэргийн 120-121 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дахь тал/

            Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/

            Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/

             Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/

            Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “******* би 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 8.000.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж байна. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлт /хавтаст хэргийн 184 дэх тал/

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 44 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 186 дахь тал/

            Прокурорын санал /хавтаст хэргийн 188-189 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

            Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 44 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 186 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.    

Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.   

Шүүгдэгч *******ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 4 дүгээр баг 2-1 тоотод оршин суух иргэн ******* "*******" ХХК-ийн үндсэн ажилтнаар ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны ******* дугаартай дансаар 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн сумын 2 дугаар баг тоотод оршин суух *******т " сумын хорооллын 3 дугаар эгнээнд 2 айлын нойлыг нь ухчихсан, айл буухад бэлэн гэр бүлийн хэрэгцээний газар худалдана" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансаар 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 08 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-24 дэх тал/, хохирогч *******ын мэдүүлэг хавтаст хэргийн 114-119 дэх тал/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 120-121 дэх тал/, Иргэн *******ын эзэмшлийн Хаан банкны 5603225196 тоот онлайн цалингийн зээлийн дансны хуулга, /хавтаст хэргийн 111 дэх тал/, Иргэн *******ын эзэмшлийн Хаан банкны 5585638428 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /хавтаст хэргийн 112-113 дахь тал/, Хаан банкны 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 5585/182 тоот албан бичиг, Иргэн Г. эзэмшлийн Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /хавтаст хэргийн 133-162 дахь тал/, Хаан банкны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 5585/106 дугаартай албан бичиг, /хавтаст хэргийн 58 дахь тал/, Иргэн *******ын эзэмшлийн Хаан банкны ******* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 58-92 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна. 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч  *******ээс 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Оюу толгой” ХХК”-нд үндсэн ажилтнаар ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 5.000.000 төгрөг авсан, хохирогч *******т " сумын хорооллын 3 дугаар эгнээнд 2 айлын нойлыг нь ухчихсан, айл буухад бэлэн гэр бүлийн хэрэгцээний газар худалдана" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансаар 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрүүдэд нийт 2 удаагийн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Н.Отгонсүрэн, ******* нараас мөнгө авсан байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Отгонсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Миний хохирлыг барагдуулсан. Одоо санал гомдол байхгүй  /хавтаст хэргийн 24 дэх тал/ гэснээр шүүгдэгч *******ыг хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Отгонсүрэнд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд “... Одоо гомдол саналгүй. Хохирлоо төлөх хугацааг хүлээж байна...” гэх тайлбар, мэдүүлэг гаргав.

Шүүгдэгч *******, хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* нар “8.000.000 төгрөгийн төлбөрийг 2024 оны 07 сарын 10-ны өдрийн дотор төлөхөө илэрхийлж, сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь хувийн байдлын хувьд 25 настай, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан Сүлд хотхоны 1000-ын 05 дугаар байр 94 тоотод оршин суух, урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан /хавтаст хэргийн 50 дахь тал/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/, Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/ зэргээр тодорхойлогдож байна. 

Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, прокурорын саналыг баталж, шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй  гэж үзэв.

Улсын яллагчийн зүгээс:  Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, 

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв.

Шүүх ялын санал, дүгнэлтийг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан байх тул шүүгдэгч *******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоног буюу 3 сарын дотор төлөхөөр  тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч  Н.Отгонсүрэнд 5.000.000 /таван сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч *******т 8.000.000 /найман сая/ төгрөгийн төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөө илэрхийлж сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулсан болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

                                                                   

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ