Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/95

 

 

2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр                   Дугаар 2024/ШЦТ/95                                          сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч Б.Мөнхдөл,

            Шүүгдэгч Х.Энхтулга,

            Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овгийн ******* ******* холбогдох 2428000270129 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч Х.Энхтулга нь 2023 оны 12 дугаар сарын 12-ний өдөр Өмнөговь аймгийн сумын 1 дүгээр баг, ******* ******* тоотод байхдаа иргэн ******* эзэмшлийн Samsung A-52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч ******* яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Энхтулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: , ******* нартай архи уугаад ыг унтаж байхад нь гар утсыг нь аваад ломбардад 180.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд д 10 хоногийн дараа ломбардынх нь бичгийг өгсөн. Гар утас тавьсан мөнгөөр нь архи уусан гэв. 

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэгт: Би 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр найз хамт гэх хороолол тоотод байх айлд очсон тухайн үед Энхтулга байж байсан тэгээд бид 3 архи ууж байгаад хамтдаа хоносон тэгээд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өглөө дахиад архи хувааж уусан тэгээд байж байгаад утсаа цэнэглээд унтаад өгсөн намайг сэрэхэд миний гар утас байхгүй болчихсон байсан тэгээд , Энхтулга хоёроос асуухад цэнэглээтэй байсан шүү дээ унтаж байхад чинь өөр ямар нэгэн хүн орж ирсэн юм биш үү гэсэн өөр зүйл болоогүй. Намайг унтаж байхад , Энхтулга хоёр гарч явчихаад буцаж орж ирсэн гэсэн тухайн үед өөр хүн орж ирж авсан байх гэж бодож байна. /хавтаст хэргийн 11-13 дахь тал/

 

Гэрч Б.*******н мэдүүлэгт:Би 2023 оны 11 сарын дундуур байх яг хэдний өдөр байсан талаар сайн санахгүй байна. Би өөрийн гэр Өмнөговь аймаг сум 8-р баг хороолол тоотод байхад таньдаг дүү орой залгаад ахаа нэг гар утас байна 300.000 мянган төгрөгөөр авчихаач зээл төлөх гээд мөнгө байдаггүй гэсэн тухайн үед би гар утасгүй байсан тэгээд би г хороололд байрлах "Sunrise" дэлгүүрийн урд талын гудамд байх гэрээс нь машинтай очиж авсан тухайн хаягийг сайн мэдэхгүй байна. Баруунсайхан хороололд байх хүнсний дэлгүүрийн Хаанбанкны АТМ ороод байсан 270.000 мянган төгрөгийг аваад д бэлнээр өгөөд Samsung A-52 маркийн цайвар цэнхэр өнгийн гар утсыг авсан тэгээд г Өнөрбүл дэлгүүр дээр буулгаад гэртээ ирсэн тухайн үед миний гар утас байгаа юм авчихаа мөнгө хэрэгтэй байна гээд гуйгаад байсан юм./хавтаст хэргийн 18-20 дахь тал/

 

Гэрч С.гийн мэдүүлэгт: 2023 оны 12 дугаар сарын 12-ний өдөр 4-47 тоотод байх найз ын гэрт очсон /хэдэн цагийн үед очсон талаараа мэдэхгүй байна/ тухайн үед , Энхтулга, байсан тэгээд бид нар бөөндөө архи /Агар, *******аа/ хувааж ууж сууж байгаад орой нь манай гэр ойрхон байдаг болохоор гэртээ орж хоносон. Өглөө нь /2024.12.13/ ын гэрт очиход , Энхтулга, нар шар аа тайлаад сууж байсан гар утсаа алдсан гээд тэнд хэрүүл маргаантай байсан.

 

Шүүгдэгч Х.Энхтулга мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр , бид 3 архи ууцгаасан. Нэлээн согтоцгоогоод гэр рүүгээ орсон. *******ин тасраад унтаад өгсөн. унтахаасаа өмнө намайг машинаас утас аваад өг гэхээр нь би машинаас нь утсыг нь оруулж өгсөн. утсаа оролдож байгаад унтчихсан. Тухайн үед нэмж архи уумаар санагдаад мөнгөгүй байсан болохоор ын утсыг аваад төвд байх гар утасны Дээж гэх ломбарданд 180.000 төгрөгөөр тавьсан. Тухайн үед ын гар утас ямар нэгэн түгжээ байгаагүй. Тэгээд дэлгүүр ороод архи, ундаа зэрэг зүйлсийг аваад буцаад очсон. Тэгээд дахиад бид 2 архи ууцгаасан. ыг дуудсан боловч сэрээгүй. Тухайн архиа ууж дуусгаад амарцгаасан. Тэгээд маргааш өглөө нь сэрцгээгээд утсаа эрээд байсан. Тухайн үед би ломбарданд тавьсан гэж хэлэх гэсэн боловч хүний юм дураараа авсан болохоор зориг хүрээгүй. Тэгээд утсаа хулгайд алдсан гэж өргөдөл гарсан. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна гэм буруугaa хүлээн зөвшөөрч байна. хавтаст хэргийн 30-31 дэх тал/

 

Damno хөрөнгө үнэлгээний газрын шинжээчийн 2023 оны 12 сарын 20-ны өдрийн 141 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Samsung A52 гар утас 360.000 төгрөг /хавтаст хэргийн 44 дэх тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16 дахь тал/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 57 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 85 дахь тал/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 82 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, өсвөр насны шүүгдэгч О.Бат-Аюушид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно,

мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.Энхтулгын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.******* холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Х.Энхтулга нь 2023 оны 12 дугаар сарын 12-ний өдөр Өмнөговь аймгийн сумын 1 дүгээр баг, ******* ******* тоотод байхдаа иргэн ******* эзэмшлийн Samsung A-52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13 дахь тал/, Damno хөрөнгө үнэлгээний газрын шинжээчийн 2023 оны 12 сарын 20-ны өдрийн 141 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44 дэх тал/, Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16 дахь тал/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.Энхтулгын гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.

 

Шүүгдэгч Х.Энхтулга нь хохирогч ******* эзэмшлийн Samsung galaxy A-52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Х.Энхтулга нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х.Энхтулгын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.т 360.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Damno хөрөнгө үнэлгээний газрын шинжээчийн 2023 оны 12 сарын 20-ны өдрийн 141 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44 дэх тал/-ээр тогтоогдсон.  

Шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.Энхтулга, хохирогч ******* А-52 маркийн гар утсыг хохирогч Э.т хүлээлгэсэн өгсөн болох нь Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч ******* бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Энхтулгын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Х.Энхтулга хувийн байдлын тухайд урьд Сонгинохайрхан дүүргийн 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хорих ялаар, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 01 хоногийн баривчлах ялаар, мөн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 06 сарын хорих ялаар, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Өмнөговь аймгийн сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох" 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан /хавтаст хэргийн 58-80 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 82 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 85 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Улсын яллагчийн зүгээс ... Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар Өмнөговь аймаг сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчих эрхийг хориглох 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас үлдсэн 5 сар 8 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 5 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийг нийт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сар 8 хоногийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт,

Шүүгдэгч Х.Энхтулгын зүгээс ...хэлэх зүйлгүй гэх тайлбар тус тус гаргав.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

 

Шүүх шүүгдэгч Х.Энхтулгын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.Энхтулга нь урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж уг ялыг эдэлж байгаа болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ялын тооцооллын хүснэгт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан тул шүүгдэгч Х.******* Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 5 /тав/ сар 8 /найм/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 5 /тав/ сар 8 /найм/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилин хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Х.Энхтулгын нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 /нэг/ жил 5 /тав/ сар 8 /найм/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.Энхтулга цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч Х.******* хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* ******* овгийн ******* Энхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 5 /тав/ сар 8 /найм/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 5 /тав/ сар 8 /найм/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилин хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Х.Энхтулгын нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 /нэг/ жил 5 /тав/ сар 8 /найм/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сар 8 /найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсугай.

 

5. Шүүгдэгч Х.Энхтулга хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Х.Энхтулга цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Х.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ