Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 202/4ШЦТ/144

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч М.*******,П.*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ийн *******,*******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2436000000151 дугаартай, 178/2024/0135/Э индекстэй хэргийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 1.Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй,  ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын багт  оршин суух хаягтай,урьд ял шийтгэлгүй, ******* ургийн овогт *******ийн *******,

2.Монгол улсын иргэн, 1997 оны 09 дүгээр  сарын 09-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй,  ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын багт  оршин суух хаягтай,урьд ял шийтгэлгүй, ******* ургийн овогт *******ын *******,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.*******,П.******* нар нь бүлэглэн ******* аймгийн ******* сумын Булангийн үзүүр гэх газарт хохирогч Х.*******тэй “Хөөдөөн пизда чамайг ална” гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд хүчээр суулган авч явж ******* сумын нутагт байх Мөөнөгийн элс гэх газарт гараар ухсан нүхэнд хэвтүүлэх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

                                      Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.*******,П.******* нар нь бүлэглэн ******* аймгийн ******* сумын Булангийн үзүүр гэх газарт хохирогч Х.*******тэй “Хөөдөөн пизда чамайг ална” гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд хүчээр суулган авч явж ******* сумын нутагт байх Мөөнөгийн элс гэх газарт гараар ухсан нүхэнд хэвтүүлэх зэргээр биед нь халдаж биед нь зүүн нүдний дээд доод зовхи,зүүн шанаа хэсгийг хамарсан цус хуралт, зүүн шанаа хэсгийн зулгаралт, хамрын дунд 1/3 хэсэгт дээд уруулын зүүн хэсэгт, бүсэлхийн зүүн дунд хэсэгт, баруун чихний дэлбээний дунд хэсэгт, зулгаралтууд,цээжний баруун хэсэгт зүүн хөхний зүүн дээд хэсэгт, баруун бугалгын дээд дотор хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2-р хуудас),хохирогч Х.*******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас),хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт  (хавтаст хэргийн 9-21-р хуудас), гэрч Т.гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-р хуудас), ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 391 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 59-61-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэх шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч М.*******,П.******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Х.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь хохиролд 3,000,000 төгрөг төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 158-159 дүгээр хуудас), хохирогч Х.*******гийн “ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 160 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч  М.*******,П.******* нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******,П.******* нарыг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 1,500,000 төгрөгөөр торгох  ялаар тус тус шийтгэж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгохыг ялыг 05 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “ зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч М.*******,П.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******,П.******* нарыг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 1,500,000 төгрөгөөр торгох  ялаар тус тус шийтгэж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгохыг ялыг 05 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “ зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар тооцох, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5 дугаар зүйлд зааснаар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч М.*******,П.******* нарт тайлбарлах нь зүйтэй   гэж шүүх дүгнэв. 

Эрүүгийн 2436000000151 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь  зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *******  ургийн овогт *******ын *******,******* ургийн овогт *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч *******  ургийн овогт *******ын *******,******* ургийн овогт *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч М.*******,П.******* нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 05 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар тооцохыг шүүгдэгч М.*******,П.******* нарт тайлбарласугай.

5. Шүүгдэгч М.*******,П.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “ зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч М.*******,П.******* нарт тайлбарласугай

7.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.*******, П.******* нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 8.Эрүүгийн 2436000000151 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

 

 9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС