| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0115/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/112 |
| Огноо | 2024-05-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.Цээрүүгүндүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.Ц
Хохирогчийн өмгөөлөгч: Э.М
Хохирогч: Д.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А
Шүүгдэгч: М.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Мгийн Под холбогдох эрүүгийн 2312001170068 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хөдөлмөр аюулгүй байдлын инженер мэргэжилтэй, Улаанбаатар хот ............... ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн ............ гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Мгийн П/РД:АР................./
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогч Д.Аын шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Миний мэдүүлгийг бүгдийг нь үнэн зөвөөр уншиж танилцуулсан, миний дансаар өгсөн мөнгө 43,020,000 төгрөгийг өгсөн. 3 жилийн хугацаа өнгөрч байна, энэ хугацаанд мөнгөний үнэ унасан. Бид хоёр харилцан тохиролцож 63,770,000 төгрөгийн нөхөн төлбөр олгогдоно гэж нотариатаар гэрээ байгуулсан. Миний санал 50,270,000 төгрөгийг авах саналтай байна, М.П 13,500,000 төгрөгийг цувуулж данс руу хийсэн...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2312001170068 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Аын өгсөн:
“...Би 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод гэртээ байж байгаад утсаар зар хараад сууж байсан чинь 22 тооны шүдлэн насны хонь зарна гээд утасны дугаар байрлуулсан байсан одоо дугаарыг нь санахгүй байна. Тухайн үед байсан дугаар руу нь залгаад үзсэн чинь Мгийн П гэх хүн байна. Манайх Архангай аймгийн Эрдэнэмандал суманд байдаг юм. Манай аавынх мал идээ сайн, хурдан морь уядаг хүн байдаг юм. Би өөрөө суманд цаг уурын газар ажилладаг хүн байгаа юм банкны зээл төлөх болчхоод яаралтай мөнгөний хэрэг гараад хонь зарах гээд зар тавьсан юм гэж надтай ярьсан. Тэгээд би тухайн авах гэж байгаа хонио онд оруулаад 2022 оны хавар авах талаар хэлсэн чинь болно гээд зөвшөөрсөн. Би 1 тооны шүдлэн хонийг 110 мянган төгрөгөөр бодож 2 сая 200 мянган төгрөгийн өөрийнхөө ...................... дугаарын данснаас Пын ...................... дугаар данс руу шилжүүлсэн. Үүний дараа дахиад 2 тооны хонь авах уу? гээд ярихаар нь дээрх данс руу 220 мянган төгрөг шилжүүлсэн. Тэгээд би Птой утсаар ярилцаж байхад өөрийгөө хонь төлөг цуглуулдаг юм. Би өөрт чинь төлөг 70 мянган цуглуулаад хавар авч болно гэж хэлсэн. Би тухайн саналыг нь хүлээж аваад авахаар болсон. Үүнээс хойш 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3 сая төгрөг, 12 дугаар сарын 31-ны өдөр 1 сая 650 мянган төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 21 сая төгрөг, 01 дүгээр сарын 04-ны өдөр 4 сая, 01 дүгээр сарын 06-ны өдөр 2 сая, 01 дүгээр сарын 13-ны өдөр 1 сая, 01 дүгээр сарын 17-ны өдөр 650 мянга, 1 сая 650 мянга, 2 сая 700 мянга, 3 сая 100 мянга, 01 дүгээр сарын 23-ны өдөр 500 мянган төгрөгийг би өөрийнхөө хаан банкны ......................, 5019991878 дугаарын данснаас М.Пын ...................... дугаарын данс руу хийсэн юм. Нийт 43 сая 20 мянган төгрөг шилжүүлсэн. 2022 оны 07 дугаар сард очоод малаа авах гэсэн чинь мал таргалаагүй байна. 08 дугаар сарын 10-ны үеэр бүгдийг нь бөөгнүүлээд өгнө хүмүүст мөнгийг нь тараачихсан байгаа гэж хэлсэн. Үүний дараа 08 дугаар сарын 10-ны үед Эрдэнэмандал суманд ирсэн чинь П надад хандаж ахаа 1 ч мал аваагүй уучлаарай анхнаасаа худлаа ярьсан. Мөнгийг чинь хурдан барагдуулж өгөх болно гэж хэлсэн тэгээд бид хоёр тухайн үед хэл амаа ололцохоо болиод Архангай аймгийн төвд ирээд Нотариат дээр ирээд гэрээ хийгээд 43 сая 20 мянган төгрөгийн 63 сая 370 мянган төгрөг болгож өгөхөөр болоод тухайн мөнгийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 30 сая, 10 дугаар сарын 20-ны өдөр үлдсэн 33 сая 370 мянган төгрөгийг төлж барагдуулна хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 4 хувийн алданги тооцохоор гэрээ хийсэн. Миний өгсөн мөнгө яагаад 43 сая 20 төгрөг 63 сая 370 төгрөг болсон юм бэ гэхээр тухайн үед малын малын зах зээлийн ханшаар нь бодож өгнө гэж хэлсэн юм. Тухайн гэрээг хийхэд надад ямар нэгэн дарамт шахалт хийсэн зүйл байхгүй. Тухайн гэрээнд хийсэн цаг хугацаанд ямар ч мөнгө өгөөгүй байгаа. Мөнгөө өгөх төлөөр асуухаар одоо өгнө, маргааш өгнө, 7 хоногийн дараа гэх зэргээр хэлсээр байгаад одоог хүрч байна. 2022 оны 11 дүгээр сарын эхэн үеэр өөрийн хаан банкны ...................... дугаарын дансаар М.П өөрийнхөө дансаар 5 сая төгрөг үүний дараа удаагүй 4 сая төгрөг шилжүүлснээс хойш огт мөнгө өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-18 дугаар тал/
*Гэрч Ц.Бын өгсөн:
“...Би 2023 оны 06 дугаар сарын 30-ны үед Д.Аын хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэн М.П гэх хүнээс мөнгө авах авцаа байна хамт яваад өгөөч гээд хамт явсан. Тэгээд явах замдаа М.П гэх залууд 43,000,000 төгрөгийн мал авч өгнө гэж хэлээд мөнгө авсан талаар мэдсэн. Тэгээд Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн нутагт оршин суух М.Пын аав болох М гэх хүнтэй замаараа дайраад уулзсан надад өгөх юм байхгүй М.Пын мал надад байхгүй өөрөөс нь ав гэж хэлсэн. Цаашаа Эрдэнэмандал сумын төв ороод М.Пын гэрт очтол эхнэр нь байсан бөгөөд болсон асуудлын талаар тайлбарлахад надад та хэдийн ярьж байгаа асуудлын чинь талаар мэдэж байгаа зүйл байхгүй. Тэгээд төрсөн эгчийг нь дуудаж болсон асуудлын талаар хэлэхэд өгдөг газраа өг гээд халгаахгүй дүүгээ өмөөрөөд байсан. М.Пын эхнэр нь манай найз Д.Атай утсаар холбогдуулахад би захиргааны машин барьж байгаа Улаанбаатар хотод машинаа янзлуулаад явж байна гээд ярьж байсныг сонссон, тэгээд цагдаагаар явахаар болсон. М.П гэх хүнийг урьд өмнө нь харж байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22 дугаар тал/
*Гэрч С.Дгийн өгсөн:
“...2021 оны 12 дугаар сарын сүүлээр манай хүү Д.А нь Эрдэнэмандал сумын иргэн М.П гэх залууд 43.000.000 төгрөгөө мал буюу хонь авахаар ярьж тохироод мөнгө өгсөн байсан. Энэ үеэс хойш олон удаа очсон боловч М.П гэх залуу тоосон шинжгүй өгнө гэж хэлээд худлаа ярьдаг. 2023 оны 04 сарын дундуур Д.А, аав болох Б.Даа хоёр Улаанбаатар хотоос буцахдаа Эрдэнэмандал сум орж М.Пыг дагуулаад хөдөө Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багт оршин суудаг аав, ээж хоёртой нь уулзсан, тэгэхэд ноолуур дээрээс өгье гэж хэлсэн байсан. Сая 7 сарын эхээр манай хүү Д.А нь дахин очоод уулзах гэтэл М.П гэх залуу гэртээ байхгүй түүний эхнэр нь хот явсан гэж хэлсэн байсан тэгээд уулзаж чадаагүй ирсэн байсан. Би М.П гэх хүнийг танихгүй урьд өмнө харж байгаагүй. Миний зүгээс хохирол барагдуулах талаар анхаарч өгөөч гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 дугаар тал/
*Гэрч Б.Дын өгсөн:
“...2021 оны 12 дугаар сарын сүүлээр манай хүү Д.А нь Эрдэнэмандал сумын иргэн М.П гэх залууд 43.000.000 төгрөгөө мал буюу хонь авахаар ярьж тохироод мөнгөө өгсөн байсан. Энэ үеэс хойш олон удаа очсон боловч М.П гэх залуу тоосон шинжгүй өгнө гэж хэлээд худлаа ярьдаг. 2023 оны 04 дүгээр сарын дундуур өөрийн төрсөн хүү Д.Аын хамт Улаанбаатар хотоос буцахдаа Эрдэнэмандал сум орж М.Пыг дагуулаад хөдөө Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багт оршин суудаг аав, ээж хоёртой нь уулзсан тэгэхэд ноолуур дээрээс өгий гэж хэлж байсан. Цаад хугацаа 11 сар гэхэд хохирлоо бүрэн барагдуулж дуусгана гэж байсан. 7 сарын эхээр манай хүү хохирлоо бүрэн барагдуулж дуусгана гэж байсан. 7 сарын эхээр манай хүү Д.А нь дахин очоод уулзах гэтэл М.П гэх залуу гэртээ байхгүй түүний эхнэр нь хот явсан гэж хэлсэн байсан тэгээд уулзаж чадаагүй ирсэн байсан. Би М.П гэх хүнийг танихгүй урьд өмнө харж байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар тал/
*Гэрч Д.Оын өгсөн:
“...2022 оны 01 сарын эхээр Д.А утсаар яриад би хүнд төлөгний мөнгө өгөөд намар авахаар ярьж тохиролцсон та надтай хамт төлөг авах уу гэж асуусан. Хаана байдаг хэн гэдэг хүнд төлөгний мөнгө өгөх гэж байгаа юм бэ гэж асуухад Архангай аймгийн Эрдэнэмандал суманд байдаг М.П гэх хүнд өгч төлөг авахуулах гэж байгаа, тэгээд би цалингийн зээл аваад дүү рүүгээ 2022 оны 01 сарын 10-д 6.100.000 төгрөг шилжүүлсэн. Харин манай дүү нийтдээ 43.000.000 төгрөг шилжүүлсэн байсныг дараа нь мэдсэн. Намар төлөг юу болсон бэ гэж дүүгээсээ асуухад М.П мал таргалаагүй байна 08 сарын 10-ны үеэр ирээд малаа аваарай гэж ярьж байна гэж хэлсэн. 2022 оны 08 сарын 10 үеэр нөгөө төлөг юу болж байна цалингийн зээл авсан хүү нь яваад байна мөнгөө гаргаж авъя гэж хэлэхэд Д.А нөгөө М.П анхнаасаа худлаа ярьж мөнгө авсан байна нэг ч мал аваагүй байна. Би тэгээд аймгийн төвд орж ирээд нотариат дээр гэрээ хийгээд 43.020.000 төгрөг өгсөн алданги хүү тооцож 63.370.000 төгрөг болгож өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгууллаа гэсэн. Чи М.Птой анхнаасаа ярьж тохирсон тул өөрөө учраа олоорой миний мөнгийг алданги хүүгийн хамт гаргаж өгөөрэй гэж хэлсэн. Сүүлдээ мөнгө өгөхгүй болохоор нь гэрт нь явж очсон М.Птой уулзаад чи ямар учраас хүнээс төлөг өгнө гэж мөнгө авчхаад одоог хүртэл өгөхгүй байгаа юм бэ гэж хэлэхэд ахаа намайг уучлаарай би та нарын өгсөн мөнгөөр анхнаасаа төлөг аваагүй худлаа хэлж мөнгө авсан би одоо хашаа байшингаа зарах гэж байгаа зараад мөнгийг нь өгнө. Д.А бид 2 нотариат хийлгэж харилцан тохиролцсон зүйл байгаа. 2022 оны 10 сарын 20 гэхэд бүх мөнгийг төлж барагдуулна гэсэн боловч одоог хүртэл төлж барагдуулсан зүйл алга. Энэ хүн анхнаасаа төлөг авч өгнө гэж хуурч залилан мэхэлж хүнээс мөнгө авсан байна. Хохирлыг барагдуулж өгнө үү, гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-35 дугаар тал/
*Яллагдагч М.Пын өгсөн:
“...Би хүн залилах гэж мөнгө аваагүй хонины наймаа хийх гэж Д.А гэх хүнээс нийт 43.020.000 төгрөгийг аваад онлайнаар мөрийтэй тоглоом тоглож алдсан тэгээд цагдаагийн байгууллагад мөрийтэй тоглоомын талаар гомдол гарган шалгуулсан. Би бусад зүйлийг өмнөх мэдүүлэгтээ үнэн зөв бүрэн гүйцэт ярьсан болохоор дахин ярих шаардлагагүй гэж бодож байна. Би А гэх хүнд 13.500.000 төгрөг өгсөн байгаа үлдэгдэл 29.520.000 төгрөгийг өөрийнхөө боломжоор удахгүй барагдуулж дуусгана. Миний нэр дээр дансаар бүртгэгдсэн мал байхгүй. Гэхдээ ямаа, адуу нийт 100 орчим толгой мал байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 133-134 дүгээр тал/
*Хаан банкны 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 5135/121 дугаартай албан бичиг хавсралтын хамт /хх-ийн 69-124 дүгээр тал тал/
*2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн засаг даргын тодорхойлолт/хх-ийн 66-67 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 145 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч М.Под холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.П нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд байгаа өөрийн эзэмшлийн малыг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн хохирогч Д.Ааас 11 удаагийн гүйлгээгээр 43,020,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ...................... тоот данс руу шилжүүлэн авч залилсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч М.П үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Аын”...Би 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод гэртээ байж байгаад утсаар зар хараад сууж байсан чинь 22 тооны шүдлэн насны хонь зарна гээд утасны дугаар байрлуулсан байсан одоо дугаарыг нь санахгүй байна. Тухайн үед байсан дугаар руу нь залгаад үзсэн чинь Мгийн П гэх хүн байна. Манайх Архангай аймгийн Эрдэнэмандал суманд байдаг юм. Манай аавынх мал идээ сайн, хурдан морь уядаг хүн байдаг юм. Би өөрөө суманд цаг уурын газар ажилладаг хүн байгаа юм банкны зээл төлөх болчихоод яаралтай мөнгөний хэрэг гараад хонь зарах гээд зар тавьсан юм гэж надтай ярьсан. Тэгээд 2022 оны хавар авах талаар хэлсэн чинь болно гээд зөвшөөрсөн. Би 1 тооны шүдлэн хонийг 110 мянган төгрөгөөр бодож 2 сая 200 мянган төгрөгийн өөрийнхөө ...................... дугаарын данснаас Пын ...................... дугаар данс руу шилжүүлсэн. Үүний дараа дахиад 2 тооны хонь авах уу? гээд ярихаар нь дээрх данс руу 220 мянган төгрөг шилжүүлсэн. Тэгээд би Птой утсаар ярилцаж байхад өөрийгөө хонь төлөг цуглуулдаг юм. Би өөрт чинь төлөг 70 мянган цуглуулаад хавар авч болно гэж хэлсэн. Би тухайн саналыг нь хүлээж аваад авахаар болсон. Үүнээс хойш 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3 сая төгрөг, 12 дугаар сарын 31-ны өдөр 1 сая 650 мянган төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 21 сая төгрөг, 01 дүгээр сарын 04-ны өдөр 4 сая, 01 дүгээр сарын 06-ны өдөр 2 сая, 01 дүгээр сарын 13-ны өдөр 1 сая, 01 дүгээр сарын 17-ны өдөр 650 мянга, 1 сая 650 мянга, 2 сая 700 мянга, 3 сая 100 мянга, 01 дүгээр сарын 23-ны өдөр 500 мянган төгрөгийг би өөрийнхөө хаан банкны ......................,5019991878 дугаарын данснаас М.Пын ...................... дугаарын данс руу хийсэн юм. Нийт 43 сая 20 мянган төгрөг шилжүүлсэн. 2022 оны 07 дугаар сард очоод малаа авах гэсэн чинь мал таргалаагүй байна. 08 дугаар сарын 10-ны үеэр бүгдийг нь бөөгнүүлээд өгнө хүмүүст мөнгийг нь тараачихсан байгаа гэж хэлсэн. Үүний дараа 08 дугаар сарын 10-ны үед Эрдэнэмандал суманд ирсэн чинь П надад хандаж ахаа 1 ч мал аваагүй уучлаарай анхнаасаа худлаа ярьсан. Мөнгийг чинь хурдан барагдуулж өгөх болно гэж хэлсэн тэгээд бид хоёр тухайн үед хэл амаа ололцохоо болиод Архангай аймгийн төвд ирээд Нотариат дээр ирээд гэрээ хийгээд 43 сая 20 мянган төгрөгийн 63 сая 370 мянган төгрөг болгож өгөхөөр болоод тухайн мөнгийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 30 сая, 10 дугаар сарын 20-ны өдөр үлдсэн 33 сая 370 мянган төгрөгийг төлж барагдуулна хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 4 хувийн алданги тооцохоор гэрээ хийсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Бын”...Би 2023 оны 06 дугаар сарын 30-ны үед Д.Аын хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэн М.П гэх хүнээс мөнгө авах авцаа байна хамт яваад өгөөч гээд хамт явсан. Тэгээд явах замдаа М.П гэх залууд 43,000,000 төгрөгийн мал авч өгнө гэж хэлээд мөнгө авсан талаар мэдсэн. Тэгээд Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн нутагт оршин суух М.Пын аав болох М гэх хүнтэй замаараа дайраад уулзсан надад өгөх юм байхгүй М.Пын мал надад байхгүй өөрөөс нь ав гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч С.Дгийн”...2021 оны 12 дугаар сарын сүүлээр манай хүү Д.А нь Эрдэнэмандал сумын иргэн М.П гэх залууд 43.000.000 төгрөгөө мал буюу хонь авахаар ярьж тохироод мөнгө өгсөн байсан. Энэ үеэс хойш олон удаа очсон боловч М.П гэх залуу тоосон шинжгүй өгнө гэж хэлээд худлаа ярьдаг...” гэх мэдүүлэг, гэрч Б.Дын”...2021 оны 12 дугаар сарын сүүлээр манай хүү Д.А нь Эрдэнэмандал сумын иргэн М.П гэх залууд 43.000.000 төгрөгөө мал буюу хонь авахаар ярьж тохироод мөнгөө өгсөн байсан. Энэ үеэс хойш олон удаа очсон боловч М.П гэх залуу тоосон шинжгүй өгнө гэж хэлээд худлаа ярьдаг. 2023 оны 04 дүгээр сарын дундуур өөрийн төрсөн хүү Д.Аын хамт Улаанбаатар хотоос буцахдаа Эрдэнэмандал сум орж М.Пыг дагуулаад хөдөө Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багт оршин суудаг аав, ээж хоёртой нь уулзсан тэгэхэд ноолуур дээрээс өгий гэж хэлж байсан. Цаад хугацаа 11 сар гэхэд хохирлоо бүрэн барагдуулж дуусгана гэж байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч М.Пын мэдүүлэг, Хаан банкны албан бичиг, түүний хавсралт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч М.Пын өөрийн малыг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хохирогчийг төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, прокуророос шилжүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна шүүх дүгнэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн нэг шинж нь бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа гэрээний харилцаанаас ялгагдах бөгөөд хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож төөрөгдөлд оруулсаны үндсэн дээр түүний зөвшөөрлөөр эд хөрөнгийг өөрийн эзэмшилд авч байгаа шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдлээр илэрч, бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байхын тулд эзэмшигч өмчлөгчийг хуурч мэхлэх, итгэл эвдэх тодорхой үйлдэл хийснээр энэ гэмт хэргийн шинжийг хангаж байгаа болно.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно. Иймд шүүхээс шүүгдэгч М.Пыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ат 43.020.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогч Д.А нь хохирол төлбөрөөс 13,120,000 төгрөгийг авсан болох нь шүүх хуралдаанд өгсөн хохирогч шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.Поос 29,520,000 төгрөгийг гаргуулан гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирогч Д.А нь гэмт хэргийн улмаас 20.750.000 төгрөгийн хор уршиг учирсан талаар мэдүүлж, нэхэмжилж байх боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй, шүүгдэгчид шилжүүлсэн мөнгөөр хонь авах байсан гэж хонины мөнгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч М.Под Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж түүнд хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч М.П нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр хорих ял оногдуулахыг тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах санал гаргасан. Шүүх шүүгдэгч М.Поос гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 29,520,000 төгрөгийг хохирогч Д.Ат гаргуулахаар шийдвэрлэсэн, шүүх хуралдаанд шүүгдэгч нь уг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн, одоогоор эрхэлсэн ажилгүй, хувьд ногдох хөрөнгөтэй эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй, ямар эх үүсвэрээр уг хохирлыг нөхөн төлөхөө нотолж чадаагүй байх тул дээрх үндэслэлээр түүнд хорих ял оногдуулахыг тэнсэх боломжгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Мгийн Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Под оногдуулсан 8/найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Под авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч М.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Под авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР