Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/114

 

                                                                         

 

 

 

 

                2024/ШЦТ/114  

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э  

Шүүгдэгч: Д.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сс овогт Дын д холбогдох эрүүгийн 2212000000364 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ............... гэх газар оршин суух хаягтай, урьд нь Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 хугацаагаар хорих ялаар,

Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 04 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 93 дугаар шүүгчийн захирамжаар 01 жил 01 сар 25 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, Сс овогт Дын /РД:АП............../

 

                           Холбогдсон хэргийн талаар:  

 

  Шүүгдэгч Д. нь хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, хяналтын хугацаанд буюу 2022 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Архангай аймгийн Чулуут сумын .............. гэх газраас хохирогч Э.Эын 2 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж, 2.400.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            * Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

            * Эрүүгийн 2212000000364 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогч Э.Эын өгсөн:

“...Би Архангай аймгийн Чулуут сумын .......... гэх газрын орчмоос 2022 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө өөрийн 2 тооны хонгор, хонгор халзан зүсмийн нас гүйцсэн морио бэлчээрээс алдсан. Намайг 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр малдаа явж байхад манай зуслан дээр алдсан гэх хоёр морины хонгор халзан морь нь нил хөлс болчихсон зогсож байсан, тэгээд би тухайн морио адуундаа нийлүүлээд адуугаа бүртгэхэд хонгор зүсмийн морь байхгүй байхаар нь уг хоёр морийг хүн тууж явсан байх гэж бодсон, түүнээс хойш 3 хоног хонгор морио хайсан боловч олдоогүй, тиймээс уг асуудлаа шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргасан. Миний алдсан гэх хонгор халзан морь нь зөв талын хойд хөлийн өсгий цагаан, хонгор морь өндөр, бүдүүн, цагаан хонгор морь байсан. Им, тамга байхгүй байсан. Би хонгор морио сураглаж ойр хавиараа 3 хоног яваад сургийг нь гаргаж чадаагүй. Би хонгор морио алдчихаад тухайн үедээ ирж хайж байхдаа өөрийн найз Г.Мын хамт явж байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй, нутгийн хүмүүсийн дам яриагаар тус сумын Хайрхан багт оршин суудаг Д гэх залуу тухайн үед явж байсан талаар сонссон. Би өөрийн нас бие гүйцсэн 2 тооны морио тус бүр 2.500.000 төгрөгөөр буюу нийт 5.000.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 7-9 дүгээр тал/

 

*Хохирогч Э.Эын дахин өгсөн:

“...Тухайн үед миний алдсан 2 тооны адуунаас хонгор халзан зүсмийн морь буцаж ирсэн. Үлдсэн 1 тооны хонгор зүсмийн нас бие гүйцсэн мориныхоо хохирлыг гаргуулж авмаар байна, уг хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 146 дугаар тал/

 

*Гэрч Б.Оюунцэцэгийн өгсөн:

“...Манайх 2022 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Архангай аймгийн Чулуут сумын .......... гэх газрын орчмоос нас бие гүйцсэн хонгор болон хонгор халзан зүсмийн 2 тооны адуугаа хулгайд алдсан. Тэгсэн маргааш нь хулгайд алдсан 2 тооны адууны цагаан хонгор зүсмийн морь адуундаа гүйгээд ирсэн. Харин өсгий цагаан хонгор халзан адуу бол ирээгүй огт сураг нь гараагүй байсан. Тухайн үед адуугаа эрэл сурал болж хайсан боловч олоогүй. Хулгайд алдсан гэх 2 тооны адуу манай өөрийн унаган адуу байгаа. Ер нь бол тухайн хэргийн талаар би сайн мэдэхгүй. Манай нөхөр л мэдэж байгаа. Манай хулгайд алдсан 2 тооны адуу тамгагүй ба нэг нь цагаан хонгор нөгөө адуу нь өсгий цагаан хонгор халзан нас нийлсэн адуунууд байсан. Нутгийн хүмүүсээс сонсоход хэрэг гарах тухайн үеэр манай нутгийн Д гэх хүн л явж байсан талаар сонссон. Тийм учраас тэр Д гэх хүнийг л сэжиглэж байна. Тухайн асуудлын талаар манай нөхөр Э.Э л сайн мэдэж байгаа байх би сайн мэдэхгүй юм...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 12-13 дугаар тал/

 

*Гэрч Г.Мын өгсөн:

“...Би Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн нутаг ............... гэх газрын орчмоос Э.Э 2022 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө өөрийн 2 тооны хонгор, хонгор халзан зүсмийн нас гүйцсэн морио бэлчээрээс алдсан талаар сонсож байсан. Намайг 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр малдаа явж байхад хонгор халзан зүсмийн морь ганцаараа явж байсан. Би тухайн үед хэнийх гэдгийг нь мэдээгүй. Сүүлд нь Э.Э 2022 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө өөрийн 2 тооны хонгор, хонгор халзан зүсмийн нас гүйцсэн морио бэлчээрээс алдсан байсны нэг нь байсан юм билээ. Тухайн үед намайг малд явж байх үед уг хонгор халзан морь ганцаараа явж байсан. Би тухайн үед тэр хавьд байдаг морь байна гэж бодоод им тамгыг нь нэг их сайн харж чадаагүй. Э.Эыг 2022 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө өөрийн 2 тооны хонгор, хонгор халзан зүсмийн нас гүйцсэн морио бэлчээрээс алдаад ойр хавийн газруудаар нэлээд хайсан. Намайг малд явж байх үед надтай таарсан хонгор халзан морь Э.Эын алдсан 2 морины нэг нь буцаж гүйж ирсэн нь юм билээ. Э.Эыг 2022 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө алдсан 2 мориныхоо нэгийг сүүлд нь ойр хавиараа хайж яваад сургийг нь гаргаж чадаагүй. Мөн тухайн морийг надтай хамт явж хайж байсан. Тухайн үед Э.Эад хоёр морио алдсан талаар сэжиглэж байгаа хүн байхгүй байсан юм, нутгийн хүмүүсийн дам яриагаар Хайрхан багт оршин суудаг Д гэх залууг тухайн үед тэр хавиар явж байсан талаар Э.Э надад ярьж байсан...гэх  мэдүүлэг /1-р хх-ийн 134-135 дугаар тал/

 

*Гэрч Э.Эын өгсөн:

“...Би Архангай аймгийн Чулуут сумын ..... багийн нутаг ........ гэх газрын орчмоос Э.Э ах 2022 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө өөрийн 2 тооны хонгор, хонгор халзан зүсмийн нас гүйцсэн морио бэлчээрээс алдсан талаар би мэдэж байсан. Э.Э ах бид нар айл байдаг юм. Э.Э ахын 2022 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө өөрийн 2 тооны хонгор, хонгор халзан зүсмийн нас гүйцсэн морио нь нэг нь хонгор халзан морь нь зөв талын хойд хөлийн өсгий цагаан, нөгөө хонгор морь өндөр, бүдүүн, цагаан хонгор морь байсан ба дээрх 2 тооны моринд им, тамга байхгүй байсан. Э.Э ах 2022 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө өөрийн 2 тооны хонгор, хонгор халзан зүсмийн нас гүйцсэн морио бэлчээрээс алдаад нэг нь буцаж гүйж ирсэн юм. Нөгөө морийг нь ойр хавийн газруудаар нэлээд хайж яваад сургийг нь гаргаж чадаагүй. Мөн тухайн морийг М гээд найзтайгаа ч мөн хамт явж хайж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 136-137 дугаар тал/

 

*Гэрч С.Шгийн өгсөн:

“...Д. гэх хүнтэй 2019 онд Архангай аймгийн цагдан хорих байранд хамт сууж байсан болохоор танина. Түүнээс Д.тэй хамт хулгай хийсэн асуудал байхгүй, мөн 2022 оны 01 дүгээр сарын 25, 26-нд Д.тэй огт уулзаагүй. Тийм болохоор Д. гэх залуу худлаа мэдүүлэг өгсөн байна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 9-11 дүгээр тал/

 

*Яллагдагч Д.гийн өгсөн:

“...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дээрх 2 тооны адууны 1 тооны адууг нь аймгийн төвд байдаг нутгийнхаа Тайрхай гэж дууддаг нэртэй залууд өгч байсан. Түүнээс одоог хүртэл мөнгө, төгрөг авч чадаагүй байгаа...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 37-38 дугаар тал/

 

*Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн АЦ22-114 дугаартай: “...Нас нийлсэн тарга тэвээрэг сайтай хонгор болон хонгор халзан зүсмийн морины үнэлгээг 2022 оны 02 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 2.400.000/хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 16-19 дүгээр тал/

 

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 51 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Д.д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

    Шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн тогтоогдсон үйл баримтын талаар:

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Архангай аймгийн Чулуут сумын ................. гэх газраас иргэн Э.Эын 2 тооны адуу хулгайд алдагдаж, түүнд 2.400.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д. үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Э.Эын“...Би Архангай аймгийн Чулуут сумын ................... гэх газрын орчмоос 2022 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө өөрийн 2 тооны хонгор, хонгор халзан зүсмийн нас гүйцсэн морио бэлчээрээс алдсан. Намайг 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр малдаа явж байхад манай зуслан дээр алдсан гэх хоёр морины хонгор халзан морь нь нил хөлс болчихсон зогсож байсан, тэгээд би тухайн морио адуундаа нийлүүлээд адуугаа бүртгэхэд хонгор зүсмийн морь байхгүй байхаар нь уг хоёр морийг хүн тууж явсан байх гэж бодсон, түүнээс хойш 3 хоног хонгор морио хайсан боловч олдоогүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.О.ийн“...Манайх 2022 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Архангай аймгийн Чулуут сумын ... багийн нутаг .......... гэх газрын орчмоос нас бие гүйцсэн хонгор болон хонгор халзан зүсмийн 2 тооны адуугаа хулгайд алдсан. Тэгсэн маргааш нь хулгайд алдсан 2 тооны адууны цагаан хонгор зүсмийн морь адуундаа гүйгээд ирсэн. Харин өсгий цагаан хонгор халзан адуу бол ирээгүй огт сураг нь гараагүй байсан. Нутгийн хүмүүсээс сонсоход хэрэг гарах тухайн үеэр манай нутгийн Д гэх хүн л явж байсан талаар сонссон...” гэх мэдүүлэг, гэрч Г.Мын”...Би Архангай аймгийн Чулуут сумын ......... гэх газрын орчмоос Э.Э 2022 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө өөрийн 2 тооны хонгор, хонгор халзан зүсмийн нас гүйцсэн морио бэлчээрээс алдсан талаар сонсож байсан. Намайг 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр малдаа явж байхад хонгор халзан зүсмийн морь ганцаараа явж байсан. Би тухайн үед хэнийх гэдгийг нь мэдээгүй. Тухайн үед Э.Эад хоёр морио алдсан талаар сэжиглэж байгаа хүн байхгүй байсан юм, нутгийн хүмүүсийн дам яриагаар Хайрхан багт оршин суудаг Д гэх залууг тухайн үед тэр хавиар явж байсан талаар Э.Э надад ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Эын”...Би Архангай аймгийн Чулуут сумын .............. гэх газрын орчмоос Э.Э ах 2022 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө өөрийн 2 тооны хонгор, хонгор халзан зүсмийн нас гүйцсэн морио бэлчээрээс алдсан талаар би мэдэж байсан. Э.Э ах бид нар айл байдаг юм. Э.Э ахын 2022 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө өөрийн 2 тооны хонгор, хонгор халзан зүсмийн нас гүйцсэн морио нь нэг нь хонгор халзан морь нь зөв талын хойд хөлийн өсгий цагаан, нөгөө хонгор морь өндөр, бүдүүн, цагаан хонгор морь байсан ба дээрх 2 тооны моринд им, тамга байхгүй байсан...” гэх мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн яллагдагч Д.гийн мэдүүлэг, хохирлын үнэлгээг гаргасан Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн АЦ22-114 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр дээр гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж заасан, шүүгдэгч Д.гийн хохирогч Э.Эын 2  тооны морийг хулгайлсан үйлдэл нь  бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг шинжийг хангаж байх ба Архангай аймгийн Прокурорын газраас түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.гийн бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Д. нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хэн нэгэнтэй бүлэглэсэн болон тээврийн хэрэгсэл уналга хэрэглэсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад  тогтоогоогүй бөгөөд дээрх үндэслэлээр хэргийг хоёр удаа мөрдөн байцаалтанд буцаасан боловч тогтоогдоогүй үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэв.

          

   Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан, энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Эад 2.400.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Э.Э нь уг хохирлыг авсан, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Э.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан 2 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.  

Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар уг ялыг багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзан үзэхээр заасан, шүүгдэгч Д. нь урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээс хорих ял шийтгүүлж, хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаанд дээрх гэмт хэргийг үйлдсэн, мөн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, хуульд зааснаас доогуур ял оногдуулах боломжгүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт”...хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ...” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д. нь Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 04 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 93 дугаар шүүгчийн захирамжаар 01 жил 01 сар 25 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон талаар хэрэгт нотлох баримт авагдсан.

Шүүгдэгч Д. нь хяналт тогтоосон хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн буюу 2022 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Архангай аймгийн Чулуут сумын ............ гэх газраас хохирогч Э.Эын 2 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, мөн Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасан тул шүүгдэгч Д.д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2/хоёр/ жил 4/дөрөв/ сар 21/хорин нэг/ хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1/нэг/ жил 1/нэг/ сар 25/хорин тав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3/гурав/ жил 1/нэг/ сар 25/хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож  шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.гийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 22/хорин хоёр/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгчийн эдлэх ялыг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Сс овогт Дын г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

              2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.г 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2/хоёр/ жил 4/дөрөв/ сар 21/хорин нэг/ хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1/нэг/ жил 1/нэг/ сар 25/хорин тав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3/гурав/ жил 1/нэг/ сар 25/хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.д оногдуулсан 3/гурав/ жил 1/нэг/ сар 25/хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.гийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 22/хорин хоёр/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгчийн эдлэх ялыг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

            6. Шүүгдэгч Д. энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           П.ГАНДОЛГОР