Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/115

 

 

 

 

 

                   2024/ШЦТ/115    

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ц

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Б, В.У       

Шүүгдэгч: Ц.Аа, М.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Цгийн Аа, Б овогт Мгийн Г нарт холбогдох эрүүгийн 2112002020128 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1981 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн .......... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Мгийн Г/РД:ЙБ............./

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1975 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн менежер мэргэжилтэй, ........... ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жил тэнссэн, Д овогт Цгийн Аа/РД:АӨ............./

 

                             Холбогдсон хэргийн талаар:  

 

Шүүгдэгч Ц.Аа, М.Г нар бүлэглэж 2021 оны 11 дүгээр сарын 04-06-нд өдрийн хооронд Архангай аймгийн Цэнхэр сумын .............. гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2112002020128 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Иргэний нэхэмжлэгч Ж.Аын өгсөн:  

“...Миний зүгээс энэ асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан бол хуулийн дагуу шийдвэрлэж экологи эдийн засагт учирсан хохирлыг орон нутагт төлүүлж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 73-74 дүгээр тал/

 

          *Гэрч Б.Аийн өгсөн:

          “...Би 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Цэнхэр сумын....... гэх газар Б гэх хүн дээр ирээд ажилд оръё гэтэл дизель мотор хараад манаачаар ажил гэсэн. Би энэ газар дизель мотор хариуцдаг. Ямар нэртэй уурхай болохыг би мэдэхгүй. Энд байгаа техник хэрэгслүүдийг Б гэдэг хүн хариуцдаг. Алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй. Техникүүдийн засвар үйлчилгээг хийж байгаа. Миний ажиллаж байгаа газар 1 ховоо, 2 экскаватор байгаа. Ажилтан гээд байх хүн байхгүй одоогоор Б ахын эхнэр Туяа эгч бид 2 л байгаа өөр хүн байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 20 дугаар тал/

 

         *Гэрч Г.Лгийн өгсөн:

         “...Архангай аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Аа, дэслэгч Г.Д нарын хамт дээрх алба хаагч нар дээр шалгаж байгаа хэрэг дээр нь нөхөн үзлэг хийхээр Архангай аймгаас Цэнхэр сумын .... ортол лиценз нь цуцлагдсан хуучин Монгол газар ХХК-ий талбай буюу .......... гэх газар М.Г алт олборлох чиглэлээр усан буу зоож байрлуулсан ховоо 2, экскаватор 1 ширхэг техниктэй байсан. Яг очиход ажиллаагүй байсан бөгөөд хажуу талд нь байрлах Г ХХК Б энэ уурхай ажиллаж байсан. Миний гар утсанд ажиллаж байсан бичлэг нь байгаа гэж хэлж байсан. Усан бууг нь харахад ажилласан шинжтэй бууны ус нь урсаад хөлдсөн байдалтай байсан. Шалгахад алт олборлох үйл ажиллагаа явуулах ямар нэгэн бичиг баримт байхгүй байсан тул хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байна гэж үзсэн юм аа. Тэгээд ажлын хэсэгт цуг явсан мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Аа тухайн газарт үзлэг хийж шинжээч ахлах дэслэгч М гэрэл зургаар тухайн нөхцөл байдлыг бэхжүүлж авсан. Миний зүгээс холбогдох бичиг баримтыг нь шалгахад хүнд үзүүлэх бичиг баримт байхгүй байсан бөгөөд ямар зөвшөөрөлтэй ажиллаж байгаа талаар асуухад Архангай аймгийн Цэнхэр сумын ИТХ-ын төлөөлөгч Ц.Аа гэх хүн техник тоног төхөөрөмж оруулан ажиллах талаар зөвшөөрөл өгсөн гэж тухайн уурхай дээр байсан техникийн эзэн М.Г хэлж байсан. Техник, тоног төхөөрөмжийн эзэн гэх М.Г түүний эхнэр, ажилчид гэх 2 хүн байсан. Тухайн газар мөрдөгч А.Аа хоёр ажилчдаас нь мэдүүлэг авсан. Өөр хүмүүс байхгүй байсан. Шалгалтаар очиход Цэнхэр сумын Байгаль орчны улсын байцаагч Ж.Э М.Г гэх хүний уурхайн усан бууг лацадсан байсан. Бид хэдийг очиход лац хөндөөгүй байсан тул энэ асуудлыг Ж.Э байцаагч сайн мэдэж байгаа байх. М ХХК-ий эзэмшлийн 24-26 ашиглалтын лицензтэй талбай байж байгаад 2019 оны 08 дугаар сард цуцлагдсан юм аа одоогоор орон нутгийн мэдэлд шилжсэн байгаа. Нөхөн сэргээлтийн ажил хийгээд Цэнхэр сумын .... багт очсон байсан. Грийн пит ХХК-ий уурхай хариуцсан залуу Бтай уулзахад 2021 оны 11 дүгээр сарын 4, 5, 6-ны өдрүүдэд өдөр шөнөгүй М.Г гэх хүний уурхай ажиллаж байсан гэж мэдүүлж байсан тухай гэрчээс А.Аа мөрдөгч гэрчээр мэдүүлэг авсан байгаа...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 25-27 дугаар тал/

 

         *Гэрч Б.Эгийн өгсөн:

         “...Манай нөхөр М.Г 2021 оны намар Төв аймгийн Заамар суманд техник тоног төхөөрөмжөө бусдад түрээсэлж байсан. Манай хамаатан болох Ц.Аа манай нөхөр рүү 2021 оны 10 дугаар сарын сүүлээр байх залгаад Архангай аймгийн Цэнхэр сумын ... багт ганц нэг уурхайн бичиг баримт бүрдээд ажиллаж байна. Чи техник тоног төхөөрөмжөө аваад хүрээд ирээч гэж дуудсан, Ц.Аа ахын дуудсанаар манай нөхөр алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар техник тоног төхөөрөмжөө аваад 2021 оны 11 дүгээр сарын 02-ны үед байх Цэнхэр сумын ... багт ирээд Ц.Аа ахын зааж өгсөн газар байрлаж алт олборлох техник тоног төхөөрөмжөө байрлуулсан манай нөхөр техник тоног төхөөрөмжөөр туслан гүйцэтгэх чиглэлээр ирсэн алт олборлох үйл ажиллагаа явуулах газар болон холбогдох бичиг баримтыг Ц.А хариуцаж байсан манай нөхөр Ц.Аа ахын буу гэсэн газар буусан нь үнэн. Манай нөхөр М.Г Цэнхэр сумын .. багт техник тоног төхөөрөмжөө авч ирээд хэд хоногийн дараа Ц.А ах руу утсаар холбогдож шатахуун тос болон хоол хүнс байхгүй болж байна гэсэн чинь Ц.А ах усан буугаа зоогоод ойр орчмын газраас шороо угаагаад шатахуун болон хэрэгтэй зүйлээ авч бай гэж хэлсэн. Тэгээд манай уурхай ганц нэг удаа ажилласан нь үнэн хэдний өдөр ажилласан эсэх ээ сайн мэдэхгүй байна. Манай нөхөр сайн дураараа ажиллаагүй Ц.А ах ажил гэсний дагуу ажилласан. Манай уурхайг 2021 оны 11 дүгээр сарын хэдний үе гэдгээ сайн санахгүй байна Цэнхэр сумын байгаль орчны улсын байцаагч Ж.Э ирж лацадсан, тухайн үед манай уурхай усан буугаа зоосон байсан нь үнэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 35-36 дугаар тал/

 

         *Гэрч А.Аын өгсөн:

         “...Би 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын .... баг руу Цэнхэр сумын Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Д, Мэргэжлийн хяналтын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Г.Лгийн хамтаар хяналт шалгалт хийж явцад Цэнхэр сумын ........... гэх газар И 465635.8, Е1014227.0 гэсэн солбилцолын цэгтэй газарт усан буу 1 ширхгийг зоож үйл ажиллагаа явуулсан байдалтай тухайн буунаас ертөнцийн зүгт урд зүгт 3 гэр болон техник тоног төхөөрөмж, байрлуулсан байдалтай хэсэг бүлэг хүмүүс байсан ба тухайн хүмүүсийг хариуцаж байгаа хүнтэй уулзаж холбогдох бичиг баримтыг шалгахад үзүүлэх бичиг баримт байхгүй. Хууль бусаар алт олборлож байсан тул хэргийн газрын үзлэг хийж тухайн газраас ертөнцийн зүгээр баруун зүгт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байсан Грийн пийд нэртэй ХХК-ийг хариуцсан хүн болох М.Бтай уулзахад наад хүмүүс чинь 2-3 усан буугаар алт угааж байгаа, надад утсан дээр хийсэн бичлэг байгаа гэснийг гэрчээр мэдүүлэг авч баримтжуулж цагдаагийн газрын гомдол мэдээлэлд оруулсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 39-40 дүгээр тал/

 

         *Гэрч Ж.Эн өгсөн:

         “...Би Цэнхэр сумаас 60 км явж ........... багт шөнө дунд ороход М.Г гэх хүний уурхай техник тоног төхөөрөмж ажиллуулан ...... гэх газарт хөрс хуулалт хийж байсан. Миний зүгээс холбогдох бичиг баримтыг шалгахад хүний урдаас үзүүлэх бичиг баримт байхгүй байсан уурхай дээр нь М.Г эхнэртэйгээ ажилчид гээд хэдэн залуус байсан намайг очиход бол техник ашиглан хөрс хуулалт хийж алт угаах төхөөрөмж угсарсан байдалтай байсан. Миний зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 002061 гэсэн дугаартай лацаар лацдаж тэмдэглэл үйлдээд М.Г лацыг хүлээлгэн өгсөн юмаа. Монгол газар ХХК-ий газар байж байгаад лиценз нь цуцлагдсан 24-26 лицензтэй талбай байгаа юм. Орон нутгийн мэдлийн газар, энэ асуудал дээр сумын засаг дарга Д.Г, ИТХ-ын дарга У нарыг шалгах хэрэгтэй гэж бодож байна. Миний бодлоор бол Цэнхэр сумын Орхон багийн засаг даргаар ажиллаж байсан. Хэд хоногийн өмнө ажиллаа өөрчилсөн Ч.Б гэх залуу сайн мэдэж байгаа...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 42-43 дугаар тал/

 

         *Гэрч Ө.Мын өгсөн:

         “...2021 оны 11 дүгээр сард өдрөө сайн санахгүй байна. Цэнхэр сумын иргэн М.Г гэх залуу надад 6 грамм алт зарсан нь үнэн 648.000 төгрөг болж байсан. Би худалдан авсан алтаа Төв аймгийн Заамар сумаас алт авч байсан танихгүй хүнд зарсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 47-48 дугаар тал/

 

         *Гэрч Ч.Бын өгсөн:

         “...2021 оны 11 дүгээр сард байх М.Г гэх хүний уурхай техник тоног төхөөрөмж ашиглан Цэнхэр сумын ...... гэх газарт алт олборлох үйл ажиллагаа явуулж байна гэж нутгийн иргэд ,багийн засаг даргын хувьд надад мэдээлэл өгч байсан. Миний зүгээс ард иргэдийн саналаар итгэл хүлээж багийн засаг дарга болсон хүний хувьд дээд шатны дарга болох сумын засаг дарга Д.Гд албан өрөөнд нь би өөрөө орж Цэнхэр сумын иргэн М.Г техник тоног төхөөрөмж ашиглан ............. гэх газарт алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа талаар хэлэхэд өнгөц байдлаар шалгалт явж шалгуулах талаар хэлж байсан. М.Г гэх хүний уурхай хууль бусаар техник тоног төхөөрөмж ашиглан алт олборлох үйл ажиллагаанд манай сумын АН-ын хурлын төлөөлөгч нар бүгд холбоотой яагаад гэвэл 2021 оны 08 дугаар сард байх Цэнхэр сумын ИТХ-ын төлөөлөгч нар хуралдсан, тэр хурал дээр Цэнхэр сумын .......... алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа нөхөрлөлөөр явуулах талаар хуралд дээр яригдсан миний зүгээс Цэнхэр сумын ......... бичиг уул уурхай чиглэлээр нөхөрлөл болон гурвалсан гэрээгээр ажиллуулах талаар яригдсан. МАН-ын төлөөлөгч нар Уул уурхай ажиллуулах талаар эсэргүүцээд маргалдаж хурлын орхин гарсан. Архангай аймгийн Цэнхэр сумын ........багийн нутагт М.Г гэх хүнийг оруулж алт олборлох үйл ажиллагаа явуулсан хүмүүс бол сумын засаг дарга болон ИТХ-ын дарга, мөн төлөөлөгч Ц.Аа нар юм...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 51-52 дугаар тал/

 

         *Гэрч П.Нгийн өгсөн:

         “...Тухайн өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр санагдаж байна байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга над руу утсаар яриад Архангай аймгийн Цэнхэр сумын ......... нутаг дэвсгэр рүү цагдаагийн алба хаагчтай яваад ирэх талаар чиглэл өгсний дагуу Архангай аймгийн цагдаагийн газрын мөрдөгч А.Ааар ахлуулсан ажлын хэсгийн хамт аймгийн төвөөс Цэнхэр сумын ....... баг руу гарсан. Тухайн өдөр орой  гарч замаараа айлд хонож, өглөө нь хэргийн газрын нөхөн үзлэг хийхэд би оролцсон. Тухайн үед оролцогч М.Г усан буугаар буудсан гэх шороог заалгуулж, солбилцлын цэгийг авч, мөрдөгч үзлэг хийсэн. Нөхөн үзлэг хийсэн газар нь өмнө нь өнгөн хэсэг нь эвдэгдсэн газар байсан бөгөөд шинээр ямар нэгэн хөрс, шороог ухаж сэндийлсэн зүйлгүй байсан. Тэгээд нөхөн үзлэг хийгээд буцаад аймгийн төвд ирцгээсэн...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 244-245 дугаар тал/  

 

         *Яллагдагч М.Гын өгсөн:

         “...Прокурорын тогтоолтой танилцлаа. Би хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 3-4 дүгээр тал/

 

         *Яллагдагч Ц.Аын өгсөн:

         “...Хуульд заасан өөр, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 16 дугаар тал/

 

         *Иргэний нэхэмжлэгч Э.Дийн өгсөн:

         “...Би 2021 оны хавар санагдаж байна. М.Г ахаас 5 сая төгрөгөөр бэлэн мөнгөөр худалдаж авсан. Тэгээд намар нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан санагдаж байна. Тухайн үед гагнуур хийж байсан болохоор би машиныхаа ойр зуурын юмыг гагнуулах гэж очсон байсан. Тэрнээс хойш миний машин алт олборлох үйл ажиллагаанд огт оролцоогүй. Одоо ....... АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Баянхонгор аймагт хамаатныхаа хүнд өгөөд явуулсан чинь утас нь холбогдохгүй байна. Холбоо барьж чадахгүй байна. Миний машин тухайн үед алт олборлох үйл ажиллагаанд оролцоогүй байхад 17-35 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж алт олборлох үйл ажиллагаанд оролцсон гэж үзээд байгааг гайхаад байна. Би уг машинаас чөлөөлж аваар байна. Надад санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 48-49 дүгээр тал/

 

           *Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №1/11 дугаартай:

           “...Тогтоолоор өгөгдсөн солбилцол бүхий газар нь аль нэг тусгай зөвшөөрөлтэй талбайд давхцалгүй байна. Тус талбайд үйл ажиллагаа явуулснаар байгаль орчинд 648000 төгрөгийн хохирол учруулсан байна. Тухайн солбилцол бүхий газар нь одоогоор булж тэгшилсэн байдалтай байх учир нөхөн сэргээлт хийх зардал тооцох боломжгүй байна. Солбилцол бүхий газар нь урьд өмнө эвдэгдсэн газар байсан байна. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно...” гэх дүгнэлт /3-р хх-ийн 25-28 дугаар тал/

 

            *Хөрөнгийн үнэлгээчин А.Бын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай:

              *...Хюндей загварын 2900LC3 маркийн шар өнгийн экскаваторын үнэлгээг 2022 оны 04 дүгээр сарын зах зээлийн ханшаар 15.000.000/арван таван сая/ төгрөг, Улбар шар өнгийн ZX-210 маркийн бага хүчин чадалтай эсковарын үнэлгээг 2022 оны 04 сарын зах зээлийн ханшаар 13.000.000/арван гурван сая/ төгрөг, 2007 онд үйлдвэрлэгдэж 2012 онд МУ-д орж ирсэн 17-35 АРХ улсын дагаартай Вонго-3 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 2022 оны 04 сарын зах зээлийн ханшаар 4.500.000/дөрвөн сая таван зуу/ төгрөг, 49-78 УНО улсын дугаартай Норд венз маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 2022 оны 04 сарын зах зээлийн ханшаар 13.500.000/арван гурван сая таван зуун мянга/ төгрөг, Алт угаах төхөөрөмжийн үнэлгээг 2022 оны 04 сарын зах зээлийн ханшаар 3.000.000/гурван сая/ төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэсэн дизел генераторын үнэлгээг 2022 оны 04 сарын зах зээлийн ханшаар 1.500.000/нэг сая таван зуун мянга/ төгрөг, 21-61 АРХ улсын дугаартай Пронтер маркийн автомашин болон 03-82 УНН улсын дугаартай Хово маркийн автомашинуудын үйлдвэрлэсэн болон Монгол улсад орж ирсэн хугацаа нь тодорхойгүй тул дүгнэлт гаргах боломжгүй болно...” гэх дүгнэлт/3-р хх-ийн 33-35 дугаар тал/

 

            *Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/3-р хх-ийн 40-42 дугаар тал/

            *Гэрэл зургийн үзүүлэлтүүд/3-р хх-ийн 43-44 дүгээр тал/

            * Прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /1-р хх-ийн 188-189 дүгээр тал/

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 217-220 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гэм буруугийн талаар: 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар  Ц.Аа, М.Г нар нь бүлэглэн, тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 04-06-нд өдрийн хооронд Архангай аймгийн Цэнхэр сумын ........... гэх газарт, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ц.Аа, М.Г нар нь бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Ж.Аын”... Хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан бол хуулийн дагуу шийдвэрлэж экологи эдийн засагт учирсан хохирлыг орон нутагт төлүүлж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э.Дийн”...М.Г ахаас 5 сая төгрөгөөр бэлэн мөнгөөр худалдаж авсан. Тэгээд намар нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан санагдаж байна. Тухайн үед гагнуур хийж байсан болохоор би машиныхаа ойр зуурын юмыг гагнуулах гэж очсон байсан. Тэрнээс хойш миний машин алт олборлох үйл ажиллагаанд огт оролцоогүй. Одоо 17-35 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Баянхонгор аймагт хамаатныхаа хүнд өгөөд явуулсан чинь утас нь холбогдохгүй байна. Холбоо барьж чадахгүй байна. Миний машин тухайн үед алт олборлох үйл ажиллагаанд оролцоогүй байхад 17-35 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж алт олборлох үйл ажиллагаанд оролцсон гэж үзээд байгааг гайхаад байна. Би уг машинаас чөлөөлж аваар байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Аийн”...Би 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Цэнхэр сумын Орхон багт Өлийн гол гэх газар Б гэх хүн дээр ирээд ажилд оръё гэтэл дизель мотор хараад манаачаар ажил гэсэн. Би энэ газар дизель мотор хариуцдаг...” гэх мэдүүлэг, гэрч Г.Лгийн”...Архангай аймгаас Цэнхэр сумын Орхон баг ортол лиценз нь цуцлагдсан хуучин Монгол газар ХХК-ий талбай буюу Өлийн гол гэх газар М.Г алт олборлох чиглэлээр усан буу зоож байрлуулсан ховоо 2, экскаватор 1 ширхэг техниктэй байсан. Яг очиход ажиллаагүй байсан бөгөөд хажуу талд нь байрлах Грийн пит ХХК Б энэ уурхай ажиллаж байсан. Миний гар утсанд ажиллаж байсан бичлэг нь байгаа гэж хэлж байсан. Усан бууг нь харахад ажилласан шинжтэй бууны ус нь урсаад хөлдсөн байдалтай байсан. Шалгахад алт олборлох үйл ажиллагаа явуулах ямар нэгэн бичиг баримт байхгүй байсан тул хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байна гэж үзсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Эгийн”...Манай хамаатан болох Ц.Аа манай нөхөр рүү 2021 оны 10 дугаар сарын сүүлээр байх залгаад Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ганц нэг уурхайн бичиг баримт бүрдээд ажиллаж байна. Чи техник тоног төхөөрөмжөө аваад хүрээд ирээч гэж дуудсан, Ц.Аа ахын дуудсанаар манай нөхөр алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар техник тоног төхөөрөмжөө аваад 2021 оны 11 дүгээр сарын 02-ны үед байх Цэнхэр сумын Орхон багт ирээд Ц.Аа ахын зааж өгсөн газар байрлаж алт олборлох техник тоног төхөөрөмжөө байрлуулсан манай нөхөр техник тоног төхөөрөмжөөр туслан гүйцэтгэх чиглэлээр ирсэн алт олборлох үйл ажиллагаа явуулах газар болон холбогдох бичиг баримтыг Ц.А хариуцаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Аын”...шалгалт хийж явцад Цэнхэр сумын Орхон багийн Өлийн гол гэх газар И 465635.8, Е1014227.0 гэсэн солбилцолын цэгтэй газарт усан буу 1 ширхэгийг зоож үйл ажиллагаа явуулсан байдалтай тухайн буунаас ертөнцийн зүгт урд зүгт 3 гэр болон техник тоног төхөөрөмж, байрлуулсан байдалтай хэсэг бүлэг хүмүүс байсан ба тухайн хүмүүсийг хариуцаж байгаа хүнтэй уулзаж холбогдох бичиг баримтыг шалгахад үзүүлэх бичиг баримт байхгүй. Хууль бусаар алт олборлож байсан тул хэргийн газрын үзлэг хийж тухайн газраас ертөнцийн зүгээр баруун зүгт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байсан Грийн пийд нэртэй ХХК-ийг хариуцсан хүн болох М.Бтай уулзахад наад хүмүүс чинь 2-3 усан буугаар алт угааж байгаа, надад утсан дээр хийсэн бичлэг байгаа гэснийг гэрчээр мэдүүлэг авч баримтжуулж цагдаагийн газрын гомдол мэдээлэлд оруулсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Эн”... Би Цэнхэр сумаас 60 км явж Орхон багт шөнө дунд ороход М.Г гэх хүний уурхай техник тоног төхөөрөмж ажиллуулан Өлийн гол гэх газарт хөрс хуулалт хийж байсан. Миний зүгээс холбогдох бичиг баримтыг шалгахад хүний урдаас үзүүлэх бичиг баримт байхгүй байсан уурхай дээр нь М.Г эхнэртэйгээ ажилчид гээд хэдэн залуус байсан намайг очиход бол техник ашиглан хөрс хуулалт хийж алт угаах төхөөрөмж угсарсан байдалтай байсан. Миний зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 002061 гэсэн дугаартай лацаар лацдаж тэмдэглэл үйлдээд М.Г лацыг хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Ө.Мын”...2021 оны 11 дүгээр сард өдрөө сайн санахгүй байна. Цэнхэр сумын иргэн М.Г гэх залуу надад 6 грамм алт зарсан нь үнэн 648.000 төгрөг болж байсан. Би худалдан авсан алтаа Төв аймгийн Заамар сумаас алт авч байсан танихгүй хүнд зарсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Бын”...2021 оны 11 дүгээр сард байх М.Г гэх хүний уурхай техник тоног төхөөрөмж ашиглан Цэнхэр сумын Өлийн гол гэх газарт алт олборлох үйл ажиллагаа явуулж байна гэж нутгийн иргэд ,багийн засаг даргын хувьд надад мэдээлэл өгч байсан. Миний зүгээс ард иргэдийн саналаар итгэл хүлээж багийн засаг дарга болсон хүний хувьд дээд шатны дарга болох сумын засаг дарга Д.Гд албан өрөөнд нь би өөрөө орж Цэнхэр сумын иргэн М.Г техник тоног төхөөрөмж ашиглан Орхон багт ........... газарт алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа талаар хэлэхэд өнгөц байдлаар шалгалт явж шалгуулах талаар хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч П.Нгийн”...Тухайн өдөр орой  гарч замаараа айлд хонож, өглөө нь хэргийн газрын нөхөн үзлэг хийхэд би оролцсон. Тухайн үед оролцогч М.Г усан буугаар буудсан гэх шороог заалгуулж, солбилцлын цэгийг авч, мөрдөгч үзлэг хийсэн. Нөхөн үзлэг хийсэн газар нь өмнө нь өнгөн хэсэг нь эвдэгдсэн газар байсан бөгөөд шинээр ямар нэгэн хөрс, шороог ухаж сэндийлсэн зүйлгүй байсан...”гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 648.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №1/11 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ц.Аа, М.Г нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Аа, М.Г нарын бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Ц.Аа, М.Г нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 648.000 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5 дахь заалтад заасны дагуу хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /648.000 *3=1,944,000/нэг сая есөн зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан бөгөөд шүүгдэгч нар нь дээрх хохирлыг нөхөн төлсөн тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Ц.Аа, М.Г нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа дурдан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар,  шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Аа, М.Г нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан.

Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 17-35 АРХ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Э.Дд шилжүүлж, шүүгдэгч Ц.Аа, М.Г нараас хувь тэнцүүлэн уг тээврийн хэрэгслийн үнэ 4.500.000/дөрвөн сая таван зуун  мянга/ төгрөгийг гаргуулан мөн  15.000.000/арван таван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Хюндай загварын 2900ЛС3 маркийн шар өнгийн экскаватор, 13.000.000/арван гурван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Улбар шар өнгийн ZX-210 маркийн бага  хүчин чадалтай экскаватор, 13.500.000/арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 49-78 УНО улсын дугаартай Норд венз маркийн автомашин, 3.000.000/гурван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Алт угаах төхөөрөмж, 1.500.000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн дизель генератор зэргийг хураан тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг найман сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Аа, М.Г нарын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 10/арав/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгох ялаас хасаж, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгч Ц.Аа, М.Г нарын гэрчээр өгсөн мэдүүлэг болон Б.Эгийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах, шинжээчийн дүгнэлтэд заасан техник хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашиглаагүй тул улсын орлого болгохгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Шүүгдэгч Ц.Аа, М.Г нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй тул энэ талаар гаргасан өмгөөлөгч нарын хүсэлт үндэслэлтэй байна. Харин гэрч Б.Эгаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэг авахдаа гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулсан, мэдүүлэг өгөхийг өөрөө зөвшөөрсөн тул уг мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн гэрч Б.Эг хэргийн газрын үзлэг хийхдээ хөндлөн гэрчээр байлцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ. Шүүгдэгч Ц.Аа, М.Г нарыг шүүхээс бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, тэдний гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хураан улсын орлого болгох хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ нь шүүхэд үүрэг болгосон зохицуулалт бөгөөд тухайн техник хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашиглаагүй гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, харин хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг үйлдэхдээ дээрх техник хэрэгслийг угсарсан, ашигласан талаар гэрчүүд мэдүүлэг өгсөн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Д овогт Цгийн Аа, Б овогт Мгийн Г нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аа, М.Г нарыг 5.400/таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аа, М.Г нар нь шүүхээс оногдуулсан 5.400/таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8/найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аа, М.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аа, М.Г нарын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 10/арав/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /5.400.000-150.000=5.250.000/ тооцож торгох ялаас хассугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 47 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Аа, М.Г нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 17-35 АРХ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Э.Дд шилжүүлж, уг тээврийн хэрэгслийн үнэ 4.500.000/дөрвөн сая таван зуун  мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, 15.000.000/арван таван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Хюндай загварын 2900ЛС3 маркийн шар өнгийн экскаватор, 13.000.000/арван гурван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Улбар шар өнгийн ZX-210 маркийн бага  хүчин чадалтай экскаватор, 13.500.000/арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 49-78 УНО улсын дугаартай Норд венз маркийн автомашин, 3.000.000/гурван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Алт угаах төхөөрөмж, 1.500.000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн дизель генератор зэргийг хураан тус тус улсын орлого болгосугай.

 

7. Шүүгдэгч Ц.Аа, М.Г нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Аа, М.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР