| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0110/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/117 |
| Огноо | 2024-05-28 |
| Зүйл хэсэг | 22.4.4., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/117
2024/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч П.Дониддолгор, шүүгч Э.Дулмаа нарын бүрэлдэхүүнтэй
Улсын яллагч: А.А
Иргэдийн төлөөлөгч: Г.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.М, Г.Н/цахимаар/
Шүүгдэгч: Н.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Нийн Цид холбогдох эрүүгийн 2102004500342 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт Нийн Ц/РД:АЮ............/
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Цийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...А компанийн захирал Мийг танина. Би Улаанбаатарт техникийн зах дээр, аймгийн төвд Цэнхэрийн гүүрний цаана таарч байсан. Мтой ажил төрлийн уялдаа холбоо байхгүй. Энэ асуудал 2021 онд шалгагдсан асуудал байгаа. 2018 оноос аймгийн Цагдаагийн газрын В гэдэг байцаагч асууж тодруулж шалгаж байсан. М тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, М өргөдөл гаргаж шалгуулж байсан. Тагнуулын байгууллагад шалгуулсан, авлигатай тэмцэх гт шалгуулж байсан аймгийн Засаг даргад шалгуулж байсан санхүүгийн г гээд шалгах ёстой бүх байгууллагуудад шалгуулсан. Вийн авсан мэдүүлэг эд нар дээр мэдүүлэг өгөөд В хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тагнуулын ерөнхий гт шалгуулж байсан. Би мөнгө аваагүй, Мтой уулзаж учраагүй. Өмгөөлөгчөөрөө дамжуулж тухайн үед тагнуулын г, улсын тагнуулын ерөнхий газраас энэ хэргийг хааж байсан. Энэ өргөдлийг авлигатай тэмцэх гт өгсөн. Мэдүүлгийг гаргаж өгөхдөө мөн адил бүх шатын хяналтын байгууллагуудад гаргуулж шалгуулсан. Ямар учраас бэ гэхээр 2020 оны 8 сарын 1-нд Мгын ажлыг өгч аймгийн орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр ажлаа өгсөн. Тэрнээс хойш 2021 онд нэр дэвших боломж олдоогүй учраас нэр дэвшиж чадаагүй. 2021 онд тусгай шалгалт өгч байж Мэргэжлийн хяналтын ерөнхий гт төрийн албаны шалгалт өгч мэргэжлийн хяналтын ерөнхий г дээр өгөөд, дараа нь Авлигатай тэмцэх гт ашиг сонирхлын мэдүүлгээ хянуулаад яг томилогдох гээд мэдүүлэг хянагдаад мэргэжлийн хяналтын г дээр ирчихсэн байхад Монгол Улсын Ерөнхий сайд, шадар сайдад гомдол очоод ажилд томилох боломжийг хаасан. Хувийн ашиг сонирхлын хувьд намайг томилуулахгүй байна гэж бодож байна. Энэ асуудлыг авлигатай тэмцэх гт өргөдлөөр, тайлбар мэдээллүүдийг өгч байсан хавтаст хэрэгт хадгалагдаж байгаа. Байцаагч надад таны хэрэг тогтоогдчихсон, хэргээ хүлээн зөвшөөрөөд ял шийтгэлээ аваад яв, таны хэрэг тогтоогдчихлоо гэдэг байдлаар удаа дараа шахалт үзүүлсэн. Би 2017 оны 5 сарын 15-нд Архангай аймагт байгаагүй. Архангайд байгаагүй болохыг тогтоох 2, 3 нотлох баримтууд байна. Миний төрсөн дүү Нийн Б тухайн үед жирэмсэн төрөх эмнэлэг дээр ирж эмнэлэгт хэвтээд хийсвэрээр хүндрэлтэй төрсөн, тухайн үед би эзгүй байсан учраас Балжир овогтой Бгийн дансанд 500,000 төгрөг хийсэн. Мөн ээж Б гэдэг хүний дансанд 200,000 төгрөг хийсэн. Дүү эмнэлэгт хэвтсэн учраас очиж чадахгүй болохоор ингэж шийдэж байсан. Бтай манай дүү гэрлэлтээ батлуулаагүй байсан. Энэ хүнээс намайг хаана байсан талаар асууж өгнө үү гэж прокурорт хандсан. Прокурор энэ асуудлыг авч хэлэлцээгүй. Прокурорт өмгөөлөгчөөрөө дамжуулж 3, 4 удаа хандсан. Нийслэлийн прокурортой уулзахыг оролдоод амжилтад хүрч чадаагүй. 2015 оны 5 сарын 15-нд би Архангай аймагт байгаагүй. Миний хөрөнгө орлогын мэдүүлэг дээр миний хувийн данс, эхнэрийн данс авсан ч манай компанийн дансны мэдээллийг аваагүй. Би хөрөнгө орлогоо нотлоод баримт бичиг авч ирж өгөхөд мөрдөгч авахгүй, манайд хамаарахгүй прокурорт гээд прокурор өгөхөөр энэ асуудлыг шүүх рүү шилжүүлээд 7 сард Аймгийн захиргааны хэргийн анхан шатын шүүхээр орсон. Нийслэлийн прокуророос эхлээд Л.Б хяналт тавьж байгаад хамгийн сүүлд С прокурор дээр явж байгаа. Авлигатай тэмцэх газраас прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай байна гээд шилжүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл фейсбүүк сошиалд миний талаарх мэдээллийг тавьсан. Архангай аймгийн Мга Ц 200,000,000 төгрөгийн хахууль авсан гэж нотлогдоогүй зүйлийг олон нийтийн сүлжээнд тараасан. Үүнээс болж миний гэр бүл, найз нөхдөд хүнд дарамт болж байсан. Мэргэжлийн хяналтын газрын гэдэг төрийн захиргааны байгууллага, Мгыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас томилдог. Мэргэжлийн хяналтын г аймгийн төсөвт ямар нэгэн хөрөнгө мөнгө, торгууль, шийдвэрийн хөрөнгө мөнгө төвлөрүүлэх үүрэг хүлээхгүй. Мга хяналт шалгалтын ажил хийдэг албан тушаалтан биш. Чиг үүргийн хувьд 27 чиг үүргээс Архангай аймагт 23 чиг үүргийн хүрээнд явагддаг. Улсын байцаагч нар өөрсдөө хяналт шалгалтын ажил эхэлсэн бол түүнийгээ дуусах хүртэл улсын байцаагч ажлыг өөрөө хариуцаж ажилладаг. Хяналт шалгалтын чиг үүрэгтэй хүн биш. Мэргэжлийн хяналтын байгууллагын төсвөөс баталж өгсөн мөнгийг зөв зохистой зарцуулах, мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч нарын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, байгууллагын дотоод уялдаа холбоог хангах Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирж байгаа чиг үүрэгтэй холбоотой удирдамжийг чиглүүлж хоорондын уялдаа холбоог хангадаг. Аймгийн засаг даргын өмнө үүрэг хүлээгээгүй, ямар нэгэн гэрээ байгуулах чиг үүрэг байгаагүй. Нийгмийн хариуцлагын гэрээг мэргэжлийн хяналтын байгууллага хүлээдэггүй. Нийгмийн хариуцлагын гэрээг аймгийн Засаг дарга өөрөө хийдэг. Өөрөө хийсэн гэрээнийхээ үнэлгээг дүгнэдэг байгууллагууд нь үнэлээд өгдөг. Мийн 4 удаагийн мэдүүлэг дөрвүүлээ өөр утга санаатай. Мэргэжлийн хяналтын байгууллагын газрын даргын өрөөнд мөнгө оруулж өгсөн, мэргэжлийн хяналтын байгууллагын гадаа өгсөн, Улаанбаатарт өгсөн, Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газрын ард өгсөн гэж ярьдаг. Би энэ хүнээс ажлын чиг үүргийн хувьд ч энэ хүнээс мөнгө авах эрх зүйн орчин байхгүй. Дээрээс нь энэ хүнээс мөнгө авах шаардлага байхгүй. Ашигт малтмалын тухай хуульд мэргэжлийн хяналтын байгууллага баримт бичгийн бүрдлийг л хангаж ирсэн тохиолдолд ажиллуулдаг, тухайн байгууллагыг хаах эрх зүйн үндэс байхгүй. Мийн шүүхэд ч гэсэн хандаж хэлж байгаа мэдүүлгүүд нь хоорондын уялдаа холбоо авцалдаагүй. Мийн яриад байгаа 4 боодол мөнгийг энгийнээр бодоход 30 мянган доллар 4 тал боодол мөнгийг хаанаас зохиож гаргаж ирээд байгааг мэдэхгүй байна. Миний хувьд өнөөдөр зохион байгуулалттайгаар төлөвлөж намайг хэлмэгдүүлж байна гэж үзэж байна. Яагаад гэхээр Мийг анхлан шалгахдаа Эрүүгийн тухай хуульд авлигыг өгсөн, авсан гэдэг хүмүүс нь адилхан ял шийтгэлтэй гэж заасан. М гэдэг хүний өргөдлөөр шалгаж байгаа. М М хоёрыг хоорондоо холбогдож үгээ нийлүүлж намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж байна гэж үзэж байна...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2102004500342 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Гэрч Ц.Мийн өгсөн: “...Би ашигт малтмалын талаар 2007 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд өмнө нь хувиараа нарны цахилгаан станцууд ажлыг 10 гаруй жил хийж байсан. Би Өвөрхангай аймгийн Уянга суманд “АУМ алт” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайд алт олборлох чиглэлээр 2012 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг ..... “А” ХХК-ийн нэр дээр тусгай зөвшөөрөлтэй талбай дээр 2016-2018 онуудад ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд манай тухайн тусгай зөвшөөрөлтэй газрын лиценз нь цуцлагдаад 2 жил гаруй шүүхээр яваад дахин сэргээлгэсэн гэхдээ одоо ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Мөн ашиглалтын чиглэлээр лицензтэй “Агит хангай” ХХК байдаг бөгөөд одоогоор үйл ажиллагаа явуулаагүй, мөн Баянхонгор аймгийн Г суманд хайгуулын лицензтэй “Баяраам” ХХК байдаг бөгөөд нөөц нь батлагдаагүй, үйл ажиллагаа явуулаагүй байгаа. Мөн “А” ХХК-ийн нэр дээр Говь-Алтай аймгийн Алтай суманд хайгуулын лиценз байдаг бөгөөд нөөц нь батлагдаагүй, үйл ажиллагаа явуулаагүй байна. “Алтай констракшн” ХХК-ийн захирал Бэ гэдэг хүнээс “А” ХХК-ийг 2013 билүү 2014 онд худалдан авсан. Тэгээд тэр Архангай аймгийн 12470 дугаартай хайгуулын лицензийн хамт авсан. Тэгээд манай компани 2015 оноос эхлэн Техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ зэрэг бүх баримт бичгүүдийг 2015-2016 оны хороонд бүрдүүлж, уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулаад 2016 оны 09 дүгээр сард Орхонд нүүж очсон. Тэгээд ажилчдын ажлын байраа бариад тэр жилээ дуусгасан юм. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын сүүлээр манай харуулуудаас нэг нь над руу яриад манай талбай дээр нэг компани ирээд буучихлаа гэж хэлсэн. Тэгээд би тэрийг нь ямар компани юм бол хэн юм бол гээд өөрөө яваад очоод харуул хамгаалалтын ажилтантай нь уулзсан чинь манай манай захирал М энд буу гэж хэлсэн гэж надад хэлсэн. Тэгээд би тэнд явж байгаад Монгол г уурхайн дарга Ц гэж хүнтэй очиж уулзсан чинь өө наадах чинь манай талбай гэсэн ш дээ чи эрхтэн хэлж байхгүй яасан юм захирал үүнийг чинь шийдчихсэн ш дээ” гэж хэлэхээр нь үгүй наад талбай чинь манай талбай ш дээ манай дээр бичиг баримт нь гарсан ш дээ гэж хэлсэн чинь намайг та тэгвэл М захиралтай уулз гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотод ирж 2017 оны 05-06 дугаар сарын үеэр М дээр ирж уулзсан. Тэгсэн чинь М наад талбай дээр чинь буусан уурхайн хүн манай эгчийн хүүхэд байгаа юм аа би тэрэнд гэрээ хийж өгөөд явуулсан юм гэсэн. Үүнээс болж маргаан үүссэн ба наад 4 блок чинь манай талбай дээр байгаа гэж М хэлсэн. Тэгээд тухайн үед Мтай тохиролцоогүй, мөн өмнө нь А ХХК болон Монгол г ХХК-иудын хооронд байгуулсан ашиглалтад шилжүүлэх тухай гэрээ байсан тэр гэрээг бариад манай талаас Монгол г ХХК-ийг шүүхэд өгсөн юм. Тэгсэн чинь Монгол г ХХК-ийн хуулийн зөвлөх гээд нэг эмэгтэй надтай уулзаад танайх шүүхэд өгсөн байна. Манай захирал танайхтай эвлэрлийн гэрээ хийе гэж талбайгаа хувааж ашиглая гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь би тийм зүйл байхгүй ээ гэж хэлсэн чинь шүүхийн шийдвэр гарах юм бол та ч ажиллахгүй, манайх ч ажиллахгүй 3 жил болно шүү гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө хуульчтай уулзаад энэ талаар хэлсэн чинь тийм юм байж магадгүй шүү гэж хэлэхээр нь хаширлаад М руу яриад хоёулаа уулзъя гэж хэлсэн ба Мтай 2017 онд уулзаж эвлэрлийн гэрээ байгуулж талбайгаа хувааж ашиглахаар болж шүүхээс манай компани өргөдлөө буцааж авсан юм. Ингээд тэр Мын эгчийнх нь хүүхэд гэх П.О гэдэг хүн манай талбайн хуваасан ажиллахаар болсон юм. Би тэр үеэс П.Оыг таньж, танилцаж эхэлсэн. Тэгээд би тухайн үед П.От чи манай бичиг баримтыг ашиглаж ажиллана гэж хэлсэн. Би ер нь бол Архангай аймагт төрийн байгууллагаас нэг ч хүн таньдаггүй байсан. Гэтэл манай талбайг ашиглаж байсан Мын дүү П.О Н.Ц гээд Архангай аймгийн Мгыг манай найз байгаа юм аа тантай танилцуулна гэж хэлээд тэр жилдээ буюу 2017 онд танилцуулсан. Тэгээд түүнээс хойш би нэг Архангай аймаг дээр ажилтай явж байсан чинь П.О над руу яриад нөгөө манай найз Н.Ц дээр очоод уулзаадхаарай гэж хэлэхээр нь ажил дээр очиж өрөөнд орж уулзсан ба хүмүүс орж гараад байхаар нь тухтай уулзаж чадаагүй гараад явсан. Тэгээд би Өвөрхангай аймгийн Уянгад явж байсан чинь П.О над руу яриад Архангай аймгийн удирдлагууд бүх уурхайг удирдлагуудыг дуудсан байна хэдэнд ир гэлээ байз санахгүй байна. Тэгээд би тэр үед нь би завгүй байна очиж амжихгүй ээ гэж хэлсэн чинь П.О би өөрөө очоод уулзаадахъя гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш надтай П.О надтай ярихдаа Архангай аймгийн удирдлагууд нь уурхай бүрээс нийгмийн хариуцлагын хүрээнд 200 сая төгрөг авна гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өө “чи тэгвэл манай талбайг ашиглаж байгаа юм чинь 100 сая төгрөгийг нь өгөөрэй гэж хэлсэн чинь П.О өө тэгье тэгье” гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш Архангай аймгийн Мга Н.Ц над руу яриад нийгмийн хариуцлагын хүрээнд авч байгаа мөнгөө өгөхгүй бол ажиллуулахгүй гэж байна шүү мөн аймгаас тийм шийдвэр гарч байна шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай компани бүх баримт бичгээ шинээр хийлгэсэн учраас манайхаас хамаарах зүйл байхгүй ш дээ гэж хэлсэн чинь Н.Ц аймаг орон нутагтай нийгмийн хариуцлагын гэрээ хийж л үйл ажиллагаа явуулна ш дээ тэр мөнгийг компаниудаас цуглуул гээд байгаа ш дээ гээд байсан юм. Тэгээд би тэр үед нь Н.Цид П.От наад мөнгийг чинь өгөөрэй гэж хэлсэн ш дээ бас манай компанид өгөлтэй гэж хэлсэн чинь хэд юм гэж хэлэхээр нь би 100 сая төгрөг өгнө ш дээ гэж хэлсэн чинь надаас 200 сая ш дээ гэж хэлсэн ба тэгээд хэсэг хугацаа өнгөрсөн ба Архангай аймаг руу ус ашиглалтын гэрээ хийх гээд явах гэж байна гэж Н.Цтой ярьсан чинь “Та нөгөө мөнгөө авч ирээрэй гэж хэлсэн” тэгэхээр нь П.О наагуур чинь 100 саяыг өгсөн ш дээ манайх ингээд болдоггүй юм уу гэж хэлсэн чинь П.О чинь мөнгө өгөөгүй та өөрөө авч ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би П.О тэгж байгаад өгөх юм байлгүй дээ гээд нэг их хайхраагүй. Би тэгээд энэ үед за за би мөнгө аваад очъё гэж Н.Цид хэлсэн чинь “ та наад мөнгөө ногоон болгоод ирээрэй” гээд байсан. Тэгээд би 2017 оны 06 дугаар сарын өдрийг нь санахгүй байна Архангай аймгийн төв орж усны гэрээг байгуулахаар Усны г дээр очсон /тэр өдөр очсон өдөр нь тодорхой болно/ өдөр Н.Ц руу яриад би Архангай аймагт ирчихсэн байна нөгөө мөнгийг нь аваад ирсэн байгаа гэж хэлсэн чинь манай ажлын гадаа хүрээд ирээ гэж хэлсэн ба би ажлынх нь гадаа яваад очтол “та ирчихсэн үү нөгөөдхөө аваад ирсэн үү” гээд ажлаасаа гарч ирээд ажлынхаа гадаа гарч ирээд надаас бэлнээр 37,000 ам.доллар аваад буцаад ажил руугаа орсон. Би тэр үед бичиг баримт бүрэн гарсан байсан учраас Мэргэжлийн хяналтын газраас ямар нэгэн баримт авахгүй юм чинь Н.Цид наад мөнгөө нөгөө нийгмийн хариуцлагын гэрээний дагуу өгөх г нь өгчих юм байгаа биз дээ гэж хэлсэн чинь “ өө би өгчихнө өгчихнө аймаг орон нутагт мөнгө их хэрэгтэй байгаа гэж” хэлээд ажил руугаа буцаад орсон. Тэгээд би шууд Уурхай руугаа ирээд тэндээсээ Уянгад ирчихсэн байсан чинь Архангай аймгийн Усны газраас над руу яриад усны дүгнэлт чинь гарчихсан шүү гэж хэлээд ирж гэрээгээ хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд би Архангай аймаг руу буцаж очиж гэрээ хийсэн чинь манайхыг Байгаль орчны яамнаас гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна гэж хэлэхээр нь 26 сая төгрөгөөр усныхаа гэрээ байгуулаад за усныхаа гэрээг байгуулсан юм чинь нийгмийн хариуцлагын хүрээнд хийх гэрээгээ мөнгөө өгчихсөн юм чинь хийе гээд аймгийн Захиргаан дээр очоод Ц.М гээд засаг даргын утсыг нь аваад яриад тантай уулзах гэсэн юм аа гэж хэлсэн чинь өө тэг тэг та хүрээд тэгээд би 20 гаруй минут хүлээж байгаад Ц.М даргатай анх удаа уулзсан. Тэр үед Ц.М даргад манай уурхайн баримт бичиг бүгд бүрэн гээд бүх баримт бичгээ үзүүлсэн чинь өөрөө ер нь бол бүх юм аа хариуцлагатай хуулийн хүрээнд явуулах юм бол би бүгдийг нь дэмжиж ажиллана шүү гэж хэлсэн. Тэгээд тамгын газрын даргаа дуудаад энэ хүнтэй нийгмийн хариуцлагын гэрээ хийгээрэй хаана ямар ажил хийх юм гэдгийг нь тодорхой тусгаарай гээд хэлээд байхаар нь би Тамгын даргыг нь гараад явахаар нь би мөнгөө өгчихсөн ш дээ гэж хэлсэн чинь “та 100 сая төгрөгийн гэрээ байгуулах ёстой ш дээ гэж хэлээд хашаа, саравч энэ тэр барих ажил яриад байсан” юм. Тэгэхээр нь би нийгмийн хариуцлагын хүрээнд өгөх мөнгөө өгчихсөн ш дээ Мга Н.Цид 200 сая төгрөг өгсөн ш дээ гээд П.Оын өгөх ёстой байсан 100 сая төгрөгтэй нийлүүлээд хэлсэн чинь Ц.М дарга над руу уурлаад “юу яриад байгаа юм бэ тэр мөнгөө олж ир би мэдэхгүй юм байна эсвэл цагдаад өгч шалгуул” гээд байсан. Тэгээд би ч яах вэ тэндээс гарч ирээд П.О руу залгасан чинь утас нь болохгүй байсан ба дараа нь нэг утсаар яриад би аймгийн Засаг дарга Ц.М гэж хүнтэй уулзлаа бөөн юм боллоо нөгөө мөнгийг чинь мэдэхгүй байна чи өгөөгүй юм байна нөгөө Н.Ц чинь бас өгөөгүй юм байна гэж хэлсэн чинь П.О өө за за та тэгвэл нөгөө байрныхаа үнэнээс хасчихгүй юу даа гэж хэлсэн. Тэгээд би бас энэ үед Н.Ц руу яриад Ц.М даргатай уулзлаа энд бөөн юм боллоо нөгөө мөнгөө өгөөгүй юм уу чи гэж хэлсэн чинь Н.Ц та эхлээд орохоосоо өмнө надтай уулзахгүй яасан юм гэж хэлсний дараа нь “хэзээ би таниас мөнгө авсан юм” гэж хэлээд байхаар нь утсаар энэ тухай ярихгүй гээд байгаа юм байлгүй дээ гэж бодоод уулзъя гэсэн чинь гэнэтхэн би энд аймагт байхгүй байна гээд алга болсон тэрнээс хойш миний утсыг авахаа больсон хааяа утсаа аваад хэлэхээр би танаас хэзээ мөнгө авсан юм гээд л утсаа салгачихдаг болсон. Тэгээд би энэ талаар цагдаагийн байгууллагад өгч шалгуулахаар цагдаа дээр очсон чинь Эдийн засгийн цагдаа нь В гэдэг хүн байдаг гэхээр нь тэр залуутай уулзаж болсон асуудлын талаар хэлсэн чинь өөрөө бүгдийг нь бичиж аваад би таны мөнгийг олоод өгнө өө гэж хэлээд тэрнээс хойш таг чимээгүй болсон. Тэгээд тэрний дараа бас надаас Архангай аймгийн Тагнуулын газраас нэг ажилтан бас яриад асуугаад байсан бас л сураггүй
Болсон. Ер нь бол Н.Ц утсаар яриад мөнгө асуухаар нь би чамаас хэзээ мөнгө авсан юм худлаа яриад бай гээд гүрийгээд байдаг болохоор нь уур хүрээд байдаг. Би одоо санаж байхад Н.Цид мөнгө өгөхөөр очихдоо Улаанбаатар хотын 11 дүгээр хороололд байдаг гэрээсээ валют авч очиж өгсөн санагдаад байгаа юм. Ер нь бол би гэртээ ханшийн зөрүү гарч магадгүй гээд ам.доллар их байлгадаг мөн дээрээс нь би гадаад руу их явдаг байсан учир ам.доллар гэртээ байлгадаг байсан. Тэгээд ч Н.Цид би 37,000 ам.доллар шүү гэж хэлж өгсөн. Миний санаж байгаагаар 2017 оны 06 дугаар сарын сүлээр л санагдаад байгаа. Энэ талаар он сарыг тодорхой болгох юм бол усны гэрээ хийхээр Архангай аймагт ирсэн өдөр байгаа. Тэр өдөр надтай хамт хүн яваагүй би ганцаараа явсан, би энэ талаар хэн нэгэн хүнд хэлээгүй. Би Н.Цид чамайг надаас мөнгө авсан талаар цагдаад өгчихсөн шүү гэж хэлсэн чинь Ц.М чамайг өг гэж хэлсэн үү гэж хэлснээ би чамаас хэзээ мөнгө авсан юм гээд байсан. Би Н.Цид мөнгө өгснийхөө дараа дахин 100 сая төгрөг орон нутгийн хөгжилд нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээ байгуулан ажил хийсэн. Тэр ажлаа дүгнээд Архангай аймгийн Засаг даргын тамгын гт гэрээ дүгнэн акт үйлдсэн энэ талаарх баримтууд манай компани дээр бүгд байдаг. Би Архангай аймгийн засаг дарга Ц.М дээр очиж уулзсаны дараа аймгийн цагдаагийн гт очиж тэр эдийн засгийн цагдаа гээд В гэдэг залуутай уулзаж болсон асуудлынхаа хүрээнд мэдүүлэг өгсөн. Би цагдаагийн г дээр хэзээ очсон талаараа он сарыг нь мэдэхгүй ямар ч Н.Цтой мөнгөний асуудал шийдэгдэхгүй удаад байхаар нь очиж уулзаж мэдүүлэг өгч байсан бараг 2018 он гараад санаж байна. Би анх П.Оыг манай талбай дээр үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь орон нутагт нийгмийн хариуцлагын хүрээнд манай компаниас өгөх 200 сая төгрөгийн талыг нь буюу 100 сая төгрөгийг өгнө гэж хэлсэн болохоор нь би П.Оыг шалгуулъя гэж бодоод би цагдаад би өөрөөсөө өгсөн гэж хэлсэн. Хамгийн гол нь Н.Ц П.О намайг нийлж залилсан болохоор нь би хамтад шалгуулъя гэж бодож П.Оыг надаас 100 сая төгрөг авсан гэж хэлсэн. Би сүүлд энэ талаар өөрөө нэлээн нарийн сайн бодсон чинь Архангай аймагт Мэргэжлийн хяналтын г дээр очиж Н.Цид өөрт нь бэлэн 37.000 ам.доллар өгсөн байна лээ тэрийг сайн мэдэж байна. Би цагдаа дээр Втой ярилцаж байхдаа тодорхой сайн яриагүй баримжаагаар л ярьсан. Тэгэхээр бол 2017 оны 06 дугаар сарын үеэр Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын г дээр бэлэн 37,000 ам.доллар авч очиж өгсөн нь ёстой үнэн. Би цагдаад өгснийхөө дараа Н.Цтой яриад асуусан чинь “та тийм их хэмжээний мөнгө хаана яаж өгөх юм бэ” гээд мэлзээд байхаар нь тооцож үзсэн чинь 37,000 ам.доллар өгсөн байсан. Би П.Отой талбайн ашигласны төлбөрт нийгмийн хариуцлагын хүрээнд өгөх 100 сая төгрөгийн авлагын асуудал байсан. Гэхдээ асуудал нь П.О Архангай аймгийн орон нутагт төлөөгүй залилсан байсан. Тэгтэл П.О 2016 онд дөнгөж танилцсаны дараа надтай уулзаад би найзуудтайгаа хамтарч байр барьж байгаа юм аа аягүй гоё байр ш дээ нэг давхартаа хоёрхон айлтай, 10 давхрын байр нь миний байр байгаа юм аа би танд хямдхан өгчихнө ш дээ гэж хэлэхээр нь очиж нөгөө байрыг үзээд авахаар тохирч төлбөр тооцоог увуу цувуугаар шилжүүлж байсан чинь анх ярьсан нөгөө 1,5-д ав гэж байсан байр нь 2,2 сая болсон тэгээд би нөгөө 100 сая төгрөгөө суутгах гэсэн чинь нөгөө байр нь П.Оын байр биш хүний байр болоод явчихсан. Тэгээд би тэр байрны мөнгийг компанийн дансаар бүрэн төлж барагдуулсан байх энэ талаар манай нягтлан бодогч Д мэднэ. Энэ байрны төлбөрийг төлж дуусгах гэж нэлээн юм болсон би санаж байгаар түлш өгсөн, хайрга өгсөн юм юм л өгсөн. Сүүлд нь манай нягтлан надад хэлж байгаагаар П.Ооос 60 гаруй сая төгрөг авсан гэсэн энэ талаар баримт нь байгаа гэсэн. Ер нь бол анх П.О манай талбай дээр 3 жил ажиллах ёстой байсан ба 2 жил ажиллаад нүүгээд явсан ба манай компанид ашиглалтын төлбөр төлөөгүй нөгөө орон нутгийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийх ажлын 100 сая төгрөгөөс л 60 сая төгрөгийг нь энэ байрны төлбөрт хагас дутуу өгөөд алга болсон. Манайд бичиг хэргийн ажилтан Нарантуяа гэж хүнд гэрээ хийгээрэй гэж хэлсэн чинь гэрээ хийгээгүй за за тэгж байгаад хийчихнэ гээд хийгээгүй юм байна лээ. П.О намайг залилаад алга болсон нөхөр ер нь бол Мтай байгуулсан эвлэрлийн гэрээний хүрээнд алт олборлочхоод алга болсон “А” ХХК-ийг намайг авах үед өмнө нь байсан захирал Бэ “Монгол г” ХХК-ний захирал Мтай ашиглалтын талбайг шилжүүлэх тухай гэрээ байгуулсан байсан юм байна лээ. Тэгтэл М нь нөгөө талбайгаа банкны барьцаанд тавьсан байсан ба сүүлд шүүхээр явах үед М нь өмнөх гэрээ байгуулаад 3 жил болсон байна танайх талбайд үйл ажиллагаа явуулаагүй учир хүчингүй болсон гээд байсан учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэгээд шүүхээр явбал 3 жил дахин сул зогсож үйл ажиллагаа явуулахгүй юм байна гээд тэр дүү гээд байгаа П.Оыг ашиглалтын талбайд олборлолт хийлгэхээр зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 10-13 дугаар тал/
*Гэрч Ц.Мийн дахин өгсөн:
“...Миний өмнө мэдүүлсэн зүйлүүд үнэн гэхдээ би баримт бичгүүдээ харсан чинь өмнөх мэдүүлэгтээ болсон хэргийн талаар он, сар өдрийг зөрүүлсэн асуудал байна тийм учраас би баримтуудыг харж байгаад болсон хэргийн талаар товчхон баримтуудаа харж байгаад ярих хүсэлтэй байна. Тэгэхээр 2014 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр А ХХК-ийн хувьцааг худалдаж, худалдах авах тухай гэрээг байгуулан нийт 140 ширхэг нэг бүр нь 100 төгрөгийн үнэ бүхий нийт 1,400,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг нийт миний өөрийн авсан болохоор 140,000 ам.доллар бэлэн төлсөн байна. Энэ нийт компанийн хувьцааны 70 хувь байна. Харин компанийн үлдэгдэл 30 хувийг С.Д хүн мөн гэрээ байгуулан 60,000 ам.доллароор худалдан авсан байна. Худалдааны орлогын албан татварын нийт төлөх ёстой мөнгөнөөс суутган тооцоод татварт тайлагнан төлсөн байгаа. Тэгээд энэ гэрээг байгуулан компанийг худалдан авснаас хойш буюу 2015 оноос эхлэн бүх бичиг баримтуудыг шинээр мэргэжлийн байгууллагуудаар хийлгэсэн ба ямар ч бичиг баримт дутуу байгаагүй нийт 19 бичиг баримтуудыг холбогдох газруудад гаргаж, өгч зөвшөөрөл баримт бичгүүдийг гаргуулан авсан. Тэгээд уурхайн Техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны үнэлгээ зэрэг бүхий л баримт бичгүүдийг хийлгэж, бүгдийг нь батлуулан авсан. Тэгээд 2016 онд манайх тусгай зөвшөөрөлтэй талбай дээрээ буух гээд очсон чинь манай талбай дээр нэг компани буучихсан байсан. Би энэ талаар өмнө мэдүүлэгтээ 2017 он гэж зөрүүтэй мэдүүлсэн байна лээ. Тэгээд энэ ямар учиртай компани юм бэ гээд очсон чинь нөгөөдөх хүмүүс нь бид нар мэдэхгүй ээ М захиралтай гэрээтэй тэр хүн энэ талаар мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгээд би Ц даргатай тэнд уулзсан чинь мэдэхгүй ээ чи өмнө нь хэлэхгүй яасан юм одоо нэгэнт энэ асуудал шийдэгдсэн ш дээ гээд байсан. Тэгээд тэрнээс хойш бөөн маргаан боллоо гээд Х.Бэтэй уулзаж танаас авсан тусгай зөвшөөрөлтэй компани чинь ингээд маргаантай боллоо ш дээ гээд уулзсан чинь Х.Бэ надад нээрэн нэг гэрээ байгаа ш дээ гээд 2006 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг “Ашиглалтын лиценз бүхий талбайг эзэмшил, ашиглалтад шилжүүлэх тухай” гэрээг надад өгсөн юм. Тэгээд энэ нь бол барьцаанд байгаа учраас дараа нь банкны барьцаанаас гарахаар нь шилжүүлж өгөх ёстой талбай байсан юм аа гэж хэлсэн. Тэгээд Х.Бэ надад та ерөөсөө шүүхэд өгөхгүй юу наад гэрээ чинь байсаар байтал гэж хэлсэн юм. Тэгээд би энэ маргааны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэгтэл Монгол г ХХК-ийн хуульч гээд нэг эмэгтэй над руу яриад танайх шүүхэд өгсөн юм байна тэгээ тэг шүүхээр явсаар байгаад танайд ч хохиролтой манайд ч хохиролтой битүүмжилчихнэ шүү дээ гэж яриад байсан. Тэгээд тэр эмэгтэй мөн наад баримт дээр чинь М захирал гарын үсэг зураагүй дүү Сүхээ гэдэг хүн гарын үсэг зурсан байна тэгэхээр наад асуудал дээрээ эвлэр эсхүл шүүхээрээ явъя гэж хэлсэн. Тэгээд эвлэрвэл танайх өргөдлөө тат гээд ярьсан. Тэгээд үүний дагуу 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Монгол г” ХХК-ийн захирал Мтай “хамтран ажиллах” эвлэрлийн гэрээг байгуулсан юм. Тэгээд талбайгаа хувааж ашиглахаар тохирсон. Тэгээд Монгол г” ХХК-ийн талбай дээр Отгонбулаг ХХК-ийн нэрээр П.О гэдэг залуу 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Хамтран ажиллах тухай" гэрээний дагуу ашигт малтмал олборлохоор манай компанитай гэрээ байгуулсан байна. Мөн энэ гэрээг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 2018 оны дугаар сарын 14-ний өдөр тус тус байгуулсан байна. Тухайн гэрээнд ямар нэгэн төлбөр тооцооны талаар тусгаагүй бөгөөд А тал нь Б талаас ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу байгаль орчныг хамгаалах, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг “А ХХК-ийн 5504209766 тоот дансанд байршуулахыг шаардана гэж заасан байна. Энэ нь орон нутгийн нийгмийн хариуцлагын хүрээнд өгөх мөнгийг ингэж тусгасан юм байна. Үүний дагуу гэрээнд заасан үүргээ биелүүлж, манай компанийн дансанд ямар ч мөнгө төлөөгүй. Би өмнө мэдүүлэхдээ П.Отой гэрээ байгуулсан билүү яасан билээ бичиг баримтаа үзэж байгаад хариу хэлсэн чинь гэрээ байгуулсан байдаг юм байна. Би баримт бичгүүдээ хараад энэ асуудалд дүгнэлт хийхээр Архангай аймгийн Мга Н.Цид 2018 онд 100 сая төгрөгийг өгсөн болж тараад байна л даа. Энэ нь ямар учиртай юм бэ гэхлээр 2017 онь 10 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Засаг дарга Ц.Мтай нийгмийн хариуцлагын хүрээнд “хамтран ажиллах тухай” гэрээг байгуулсан баримт бичиг байх ба энэ гэрээн дээр би өөрөө гарын үсэг зураагүй манай байгууллагын ажилтан миний гарын үсгийн дардас, тамгыг дараад буцаагаад явуулсан юм байна. Тэгээд тэр 2017 ондоо манайхаас 100 сая төгрөг нэхээдхээд нэхэмжлэл явуулсан байдаг. Тэгээд энэ асуудал эхэлж байгаа юм үүний дагуу П.О танайхыг нийгмийн хариуцлагын хүрээнд төлөх ёстой мөнгөө төлөхгүй бол ажиллуулахгүй гээд байгаа юм аа гэж над руу яриад байсан юм. Тэгээд манайх бол 2017 ондоо нийгмийн хариуцлагын мөнгийг өгөөгүй, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн засаг дарга Ц.Мгаас дахин хамтран ажиллах тухай төсөл нь ирэхээр нь манай ажилтан хүлээж аваад миний дардсыг дараад явуулсан байсан. Энэ хооронд П.О болон Н.Ц нар нөгөө нийгмийн хариуцлагын гэрээний мөнгийг нэхээд байна бэлнээр авна шүү гээд дахин дахин яриад байсан юм. Тэгээд би усны гэрээ байгуулахаар 2018 оны хавар 04-р сарын үеэр Архангай аймаг очсон ба тэр үед Н.Цид бэлэн 37,000 ам.долларыг бэлэн өгсөн юм. Тэгээд гэрээ байгуулахаар хүсэлт өгснөөс хойш 10 орчим хоногийн дараа дүгнэлт чинь гарсан шүү ирж гэрээгээ аваарай гэж хэлсэн ба үүний дагуу Архангай аймаг дээр очиж усныхаа гэрээг аваад тэр өдөртөө Архангай аймгийн Засаг дарга Ц.Мтай уулзсан чинь “танайх мөнгө төгрөгөө төлөөгүй юм байна ш дээ гэж” хэлэхээр нь “манайх мөнгөө төлчихсөн ш дээ” гэж хэлсэн чинь юу хаана, хэзээ, хэнд төлсөн юм гэж асуухаар нь би Н6Цид бэлэн өгсөн ш дээ гэж хэлсэн чинь юу яриад байгаа юм наад мөнгөө олж ир, эсвэл цанлаа хуулийн байгууллагад өгч шалгуулна гээд над руу уурлаад байсан. Тэгээд Засаг дарга Ц.М чи тэр мөнгөө олж ир тэрийгээ шалгуул нээл чи наад асуудлаа өөрөө хариуцна шүү дахиад төл гэсэн утга бүхий юм яриад байсан болохоор Архангай аймгийн цагдаагийн гт очиж эдийн засгийн төлөөлөгч В гэдэг залуутай уулзаж ийм, ийм зүйл болсон гэж хэлсэн юм. Би 2018 оны 04 дүгээр сарын эхэн үеэр очиж ажил дээр нь бэлэн 37,000 ам.долларыг өгсөн байна. Ер нь бол аймгаас ашигт малтмал олборлохтой холбоотой ганцхан “Ус ашиглах гэрээ” г л байгуулдаг юм. Мөн манайх шиг бүх баримт бичиг нь бүрэн г мэргэжлийн хяналттай ямар ч холбогдох асуудал байхгүй тийм ч учраас нийгмийн хариуцлагын дагуу мөнгийг Н.Цид өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-16 дугаар тал/
*Гэрч Ц.Мийн дахин өгсөн:
“...2014 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр А ХХК-ийн хувьцааг худалдаж, худалдах авах тухай гэрээг байгуулан нийт 140 ширхэг нэг бүр нь 100 төгрөгийн үнэ бүхий нийт 1,400,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг нийт миний өөрийн авсан болохоор 140,000 ам.доллар бэлэн төлсөн байна. Энэ нийт компанийн хувьцааны 70 хувь байна. Харин компанийн үлдэгдэл 30 хувийг С.Д хүн мөн гэрээ байгуулан 60,000 ам.доллароор худалдан авсан байна. Худалдааны орлогын албан татварын нийт төлөх ёстой мөнгөнөөс суутган тооцоод татварт тайлагнан төлсөн байгаа. Тэгээд энэ гэрээг байгуулан компанийг худалдан авснаас хойш буюу 2015 оноос эхлэн бүх бичиг баримтуудыг шинээр мэргэжлийн байгууллагуудаар хийлгэсэн ба ямар ч бичиг баримт дутуу байгаагүй нийт 19 бичиг баримтуудыг холбогдох газруудад гаргаж, өгч зөвшөөрөл баримт бичгүүдийг гаргуулан авсан юм. Тэгээд уурхайн Техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны үнэлгээ зэрэг бүхий л баримт бичгүүдийг хийлгэж, бүгдийг нь батлуулан авсан юм. Тэгээд 2016 онд манайх тусгай зөвшөөрөлтэй талбай дээрээ буух гээд очсон чинь манай талбай дээр нэг компани буучихсан байсан. Би энэ талаар өмнө мэдүүлэгтээ 2017 он гэж зөрүүтэй мэдүүлсэн байна лээ. Тэгээд энэ ямар учиртай компани юм бэ гээд очсон чинь нөгөөдөх хүмүүс нь бид нар мэдэхгүй ээ М захиралтай гэрээ хийж байгаа гэж хэлсэн. Тэгээд би Ц даргатай тэнд уулзсан чинь мэдэхгүй ээ чи өмнө нь хэлэхгүй яасан юм одоо нэгэнт энэ асуудал шийдэгдсэн ш дээ гээд байсан. Тэгээд тэрнээс хойш бөөн маргаан боллоо гээд Х.Бэтэй уулзаж танаас авсан тусгай зөвшөөрөлтэй компани чинь ингээд маргаантай боллоо ш дээ гээд уулзсан чинь Х.Бэ надад нээрэн нэг гэрээ байгаа ш дээ гээд 2006 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг “Ашиглалтын лиценз бүхий талбайг эзэмшил, ашиглалтад шилжүүлэх тухай” гэрээг надад өгсөн юм. Тэгээд энэ нь бол барьцаанд байгаа учраас дараа нь банкны барьцаанаас гарахаар нь шилжүүлж өгөх ёстой талбай байсан юм аа гэж хэлсэн юм. Тэгээд Х.Бэ надад та ерөөсөө шүүхэд өгөхгүй юу наад гэрээ чинь байсаар байтал гэж хэлсэн юм. Тэгээд би энэ маргааны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Тэгтэл “Монгол г” ХХК-ийн хуульч гээд нэг эмэгтэй над руу яриад танайх шүүхэд өгсөн юм байна тэгээ тэг шүүхээр явсаар байгаад танайд ч хохиролтой манайд ч хохиролтой битүүмжилчихнэ шүү дээ гэж яриад байсан. Тэгээд тэр эмэгтэй мөн наад баримт дээр чинь М захирал гарын үсэг зураагүй дүү Сүхээ гэдэг хүн гарын үсэг зурсан байна тэгэхээр наад асуудал дээрээ эвлэр, эсхүл шүүхээрээ явъя гэж хэлсэн. Тэгээд эвлэрвэл танайх өргөдлөө тат гээд ярьсан юм. Тэгээд үүний дагуу 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Монгол г” ХХК-ийн захирал Мтай “хамтран ажиллах” эвлэрлийн гэрээг байгуулсан юм. Тэгээд талбайгаа хувааж ашиглахаар тохирсон. Тэгээд “Монгол г” ХХК-ийн талбай дээр Отгонбулаг ХХК-ийн нэрээр П.О гэдэг залуу 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Хамтран ажиллах тухай” гэрээний дагуу ашигт малтмал олборлохоор манай компанитай гэрээ байгуулсан байна. Мөн энэ гэрээг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тус тус байгуулсан байна. Тухайн гэрээнд ямар нэгэн төлбөр тооцооны талаар тусгаагүй бөгөөд А тал нь Б талаас ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу байгаль орчныг хамгаалах, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг “А” ХХК-ийн 5504209766 тоот дансанд байршуулахыг шаардана гэж заасан байна. Энэ нь орон нутгийн нийгмийн хариуцлагын хүрээнд өгөх мөнгийг ингэж тусгасан юм байна. Үүний дагуу гэрээнд заасан үүргээ биелүүлж, манай компанийн дансанд ямар ч мөнгө төлөөгүй. Би өмнө мэдүүлэхдээ П.Отой гэрээ байгуулсан билүү яасан билээ бичиг баримтаа үзэж байгаад хариу хэлье гэсэн чинь гэрээ байгуулсан байдаг юм байна. Би өмнө мэдүүлэхдээ баримт бичгээ хараагүй байсан учраас Н.Цид өгсөн мөнгөний цаг хугацааг зөрүүтэй мэдүүлсэн байна. Энэ удаа харин баримтаа шалгаж үзээд дахин сайн бодсон чинь манай компани 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Хөтөл Номгон” ББСБ-иас нийт 328,000,000 төгрөгийн зээлийг бэлнээр авсан ба энэ мөнгийг манай эхнэр Ж.Ж өвчтэй байсан, тархины харвалт өгсөн байсан учраас гадаадад эмчилгээ хийх шаардлагатай болж зээлж авсан. Тэгээд энэ үед зээлсэн мөнгөө Найман шарга төвийн валютын зах дээр очиж одоо сайн санахгүй байна нэг г нь орж ам.доллар болгож байсан. Тэгээд бид нар өвөл эхнэр Ж.Жыг эмчилгээнд авч Герман улс руу гэр бүлээрээ явж, 2017 оны 04 дүгээр сард ирсэн ба эмчилгээнд зориулж зээлсэн мөнгөний үлдэгдэл нь гэрт ам.доллароор хадгалж байсан. Тэгээд намайг Монголд ирснээс хойш Архангай аймгийн Мга Н.Ц нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн гэрээний төлбөрөө төл гээд дахин дахин нэхээд байсан. Ер нь бол хуучин буюу 2015-2016 онуудад Архангай аймгийн Цэнхэр сумын засаг даргатай нийгмийн хариуцлагын гэрээ хийдэг байсан бөгөөд ойролцоогоор 40-50 сая төгрөгийн жилд авдаг байсан юм. Тэгсэн чинь 2017 оноос эхлэн зөвхөн аймагтаа гэрээ хийнэ, сумын засаг даргатай гэрээ хийхгүй шүү гээд байсан. Тийм учраас аймгаас мөнгөө авч ирж өг гээд байсан. Тэгээд би 2017 оны 05 дугаар сарын 15-ны орчим гэрт хадгалж байсан ам.доллароос 37,000 ам.доллар ерөөсөө 4 боодол байсан ба 3 бүтэн 100 ширхгээр нэг боодол хагас байсан би тэрийг сайн мэдэж байгаа юм. Энэ мөнгийг Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хашааны хажууд машинаа тавиад Н.Цийн ажлынх нь өрөөд оруулж өгсөн ба тэр үед гаднаас нэг эмэгтэй орж ирсэн чинь “өө цаашаа байж бай би хүнтэй уулзаадах ий гэж” хэлээд гаргасан тэгтэл Н.Ц өө ашгүй та нөгөө мөнгөө аваад ирсэн үү гээд бэлнээр надаас авсан. Тэр үед Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байсан ба Н.Ц надтай утсаар яриад сонгуулиас өмнө аваад ир гээд байсан. Тэгсэн чинь гэнэт 2017 оны 11 дүгээр сард танайх нийгмийн хариуцлагын гэрээний дагуу Мал хамгаалах санд 100,000,000 төгрөг төл гэсэн нэхэмжлэл хүрээд ирэхээр нь манай өгчихсөн ш дээ гээд хэлсэн ба энэ асуудлыг манай нягтлан Л.Д бас мэдэж байсан ба нягтлан маань өгчихсөн ш дээ гээд хэлсэн байсан. Тэгээд манай нягтлан Л.Д та өгөөгүй юм уу гээд надаас асуухаар нь би өгчихсөн ш дээ гэж хэлсэн чинь энэ нэхэмжлэл ирчихсэн байна ш дээ гэж хэлсэн юм. Тэгээд би энэ асуудлаар 2018 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Засаг дарга Ц.Мтай уулзаад манайх нийгмийн хариуцлагын гэрээнийхээ мөнгийг Н.Цид өгсөн гэж хэлсэн ба гэхдээ би энэ үед ам.доллар өгсөн гэж хэлээгүй 100 сая төгрөг өгсөн гэж л хэлсэн юм. Тэгсэн чинь тийм юм байхгүй, юу яриад байгаа юм наад асуудлаа цагдаад өгч шалгуул тэр мөнгөө олж ир гээд уурлаад байсан юм. Тэгээд яах ч аргагүй наад гэрээгээ дахин хийгээд наад мөнгөө төл гээд шахаад байхаар нь манайх дахин 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байсан байхаа дахин хамтран ажиллах нийгмийн хариуцлагын гэрээг Засаг дарга Ц.Мтай байгуулан уг гэрээний дагуу дахин 90,000,000 төгрөгийг төлж гэрээг дүгнэсэн. Манай компани сүүлийн гэрээний дагуу 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн дагуу, 5135647618 тоот данс руу, мөн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөгийг 5135647618 тоот данс руу, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөгийг А гэж хүний Хаан банкны 5009902844 тоот данс руу нэхэмжлэлийн дагуу шилжүүлсэн. Тэгээд дараа нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Чулуунбат гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй 5135460505 гэсэн данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Солонго гэж хүний 5019044044 гэсэн данс руу 10,000,000 төгрөг тус тус шилжүүлж хамтран ажиллах гэрээг 2018 оны 11-р сарын 12-ны өдөр дүгнэхэд 90 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжсэн байсан. Тэгээд би Ц.М даргатай уулзсан өдөр Н.Цийн 9908 тай дугаар луу залгаад “Ц.М даргатай уулзлаа чи нөгөө мөнгөө өгөөгүй юм байна ш дээ гэж хэлсэн чинь” та эхлээд надтай уулзахгүй яасан юм гэж эхэлж хэлснээ дараа нь болохоор би танаас хэзээ тийм мөнгө авсан юм гэж хэлээд надтай уулзаагүй юм. Тэгтэл энэ асуудлыг шалгуулахаар Засаг дарга Ц.М аймгийн Цагдаагийн г өргөдөл гаргасан юм уу яасан юм В гэж цагдаа яриад ийм гомдол ирлээ та хүрч ирээд уулз гэж намайг дуудсан ба би тэнд очиж мэдүүлэг өгөхдөө П.Оыг надад өгөх мөнгөө өгсөн юм болов уу гэж бодоод би өгсөн гээд хэлчихсэн юм. Тэгсэн чинь П.О 100 сая төгрөг өгөөгүй байсан. Ер нь бол 200 сая төгрөг нэхээд байна гэдэг бол П.Оын яриа байсан юм байна лээ тэгээд мань нөхөр өөрөө өгөөгүй надаар дамжуулан авах гээд надад худлаа ярьж байсан юм байна лээ. Н.Цийн өрөө нь Мэргэжлийн хяналтын газрын төв хаалгаар орж шатаар дээшээ 2 давхар руу гараад баруун гар гал руугаа эргэж яваад дахин баруун эргээд нэг өрөө байсан өрөөний зохион байгуулалт нь өөрийнх нь ширээ наана нь тусдаа уулзалтын ширээ, сандалтай байсан. Н.Ц костюмтай байсан, би өрөөнд гаднаас орж ирсэн хүний зүсийг нь сайн харж амжаагүй нэлээн өндөр биетэй л эмэгтэй байсан. П.О миний санаж байгаагаар номерыг нь мэдэхгүй байна ямар ч л байсан хуучин оны хар 200 унадаг байсан. Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас 2 удаа гэрээ хийсэн байдаг энэ нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 2018 оны 04-р сарын 12-ны өдөр тус тус байгуулсан байсан. Гэхдээ би энэ гэрээнд өөрөө гарын үсэг зурж тамга дараагүй тэр үед манай компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Н гэж эмэгтэй миний гарын үсгийн дардсыг дарж. тамга дарж баталгаажуулсан байсан. Манай компанийн нягтлан бодогч Л.Д энэ талаар мэдэж байгаа учир нь Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжлэл ирээд мөнгөө төл гээд байсан болохоор намайг өгсөн, өгөөгүй асууж байсан мөн би өгсөн ш дээ гэсэн чинь өгөөгүй гээд нэхэмжлэл ирээд байна гэж бид хоёр ярьж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 18-19 дүгээр тал/
*Гэрч Ц.Мийн дахин өгсөн:
“...Уул уурхай бол цаг хугацаатай уралдаж ажилладаг салбар тухайн үед Нийгмийн хариуцлагын гэрээний мөнгийг төлөхгүй бол ажиллуулахгүй гээд дахин дахин яриад байнга дарамт шахалт нь мэргэжлийн хяналтын шалгалтаар дамжиж орж ирээд байдаг байсан юм. Ийм учраас би уурхайнхаа үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс Мга Н.Цид мөнгө аваачиж өгсөн. Ер нь бол сумаас ч гэсэн нийгмийн хариуцлагын мөнгийг төрийн сангийн холбогдох дансаар авдаггүй байсан. Ер нь бол мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар халхавчилж мөнгө нэхдэг түүнийг нь өгчих юм бол үйл ажиллагаа хэвийн явах юм байна гэж бодоод л өгсөн юм. Мөн 2016 оноос эхлэн сумын тамгын гт нийгмийн хариуцлагын гэрээний мөнгийг өгөхгүй шүү өгөх юм бол тооцохгүй заавал аймагт өгнө шүү гээд л дарамтлаад байсан. Мга нийгмийн хариуцлагын гэрээг байгуулах эрх бүхий албан тушаалтан бол биш гэрээг Засаг даргатай л байгуулдаг. Тухайн үед Н.Ц сонгуулийн өмнө хэрэгтэй байгаа юм аа хурдан авч ирж өг гээд салахгүй байсан мөн өгөхгүй бол манай уурхайн үйл ажиллагааг чинь зогсооно гээд байсан. Тэгээд л энэ мөнгийг Мга Н.Цид өгсөн юм. Ер нь бол би хувь хүн талаасаа энэ мөнгийг Н.Цид бэлнээр нь өгч болохгүй гэдгийг мэдэж байсан гэхдээ аймаг орон нутгаас нэхээд байна гээд байсан болохоор л Н.Цид өгсөн. Манай компани “Хөтөл Номгон” ББСБ-аас 2016 оны 02 дугаар сарын үеэр нийт 600,000,000 төгрөгийн зээлийг авсан ба би өмнө мэдүүлэхдээ 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 328,000,000 төгрөгийн зээл авсан гэж мэдүүлсэн нь гэрээ сунгаж, нэмэлт гэрээ байгуулсан өдрийг андуурч хэлсэн байна лээ...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21 дүгээр тал/
*Гэрч Ц.Мгийн өгсөн:
“...Би Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн сургуулийг 1992 онд төгссөн, 1992-1996 оны хооронд Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийг мал зүйч мэргэжлээр төгссөн, 1996-2001 оны хооронд Архангай аймагт хувийн байгууллагад ажиллаж байсан, 2001-2010 оны хооронд Архангай аймгийн Хөдөө аж ахуйн гт мэргэжилтэн, албаны дарга, газрын дарга албан тушаалуудад ажиллаж байсан. 2010-2012 оны хооронд Хөдөө аж ахуйн яаманд ахлах мэргэжилтэн, 2012-2013 онд Архангай аймагт төслийн зохицуулагч, 2013-2016 оны хооронд хувиараа бөгөөд Монгол Ардын намын даргаар ажиллаж байсан. 2016- 2020 оны 11 сар хүртэл Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Үүнээс хойш тус аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байна. Би Архангай аймгийн Мга Н.Цтой хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй, тухайн хүнтэй хамт нэг аймагт ажиллаж байсан, нэг намын холбоотой учраас танина. Харин “А” компанийн захирал Ц.М гэх хүнийг танихгүй бөгөөд 2 удаа уулзаж байсан. Тухайн хүн намайг Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхад миний өрөөнд өөрийнхөө компанийн ажлын шугамаар ирж уулзаж байсан юм. Би Ц.М гэх хүнтэй хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй. Одоо бол зүс мэднэ. 2018 оны хавар санагдаж байна би сар өдрийг нь тодорхой санахгүй байна би ажил дээрээ байж байтал “А” компанийн захирал Ц.М гэгч нь Архангай аймгийн Цэнхэр суманд Орхон багт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа холбогдох материал баримтуудаа авч ирж байсан санагдаад байна. Тэгээд би холбогдох материал баримтуудыг нь албаны чиглэлийн хүмүүс нь шалгана гэж хэлээд явуулсан. Ингээд удалгүй ойролцоогоор 1 сар орчмын дараа байх Ц.М дахин миний өрөөнд ирээд бичиг баримтынхаа асуудлаар ирсэн байх надтай 2 дахь удаагаа уулзсан. Надтай уулзаад өрөөнд сууж байхдаа Ц.М надад хандан “та нэг л мэдэхгүй байх шиг байна, өмнө уулзахад бас мэдэхгүй янзтай байсан би танд нэг юм хэлье гэсэн. Тэгээд хэлэх үгийг нь сонстол 2017 оны сонгуулийн үеэр Архангай аймгийн Мга Н.Ц нь аймгийн Засаг дарга, хурлын дарга бүх асуудлыг би зохицуулна гэж хэлээд надаас 200 сая төгрөг авсан. Гэхдээ эхлээд 100 сая төгрөгийг Цид өгсөн, харин дараагийн 100 сая төгрөгийг доллароор өгсөн гэж хэлсэн” би ойлгохдоо Н.Ц нь сонгуулийн нэр бариад “А" компанийн захирал Ц.Моос 200 сая төгрөгийг алтны үйл ажиллагааг нь саадгүй явуулахаар авсан юм байна гэж ойлгосон. Харин Ц.М нь намайг авсан мэтээр ойлгосон байсан. Тэгээд би энэ мэдээллийг аваад ийм асуудал байж болохгүй гээд өргөдөл бичээд Архангай аймгийн цагдаагийн гт өгсөн. Миний өргөдлийг шалгаж шийдсэн талаар надад ямар нэг хариуг одоог хүртэл өгөөгүй байна. Миний хувьд 2017 онд сонгууль болсон үүний дараа жил энэ уулзалт болсон санагдаж байна. Тухайн үед дээрх асуудлын талаар Ц.М нь надад өөрөө хэлсэн бөгөөд манай өрөөнд бид хоёроос өөр хүн байгаагүй. Би бол бэлнээр эсхүл дансаар өгсөн эсэхийг нь мэдэхгүй байна ямар ч байсан дараагийн мөнгийг нь доллароор өгч байсан гэж ярьж байсан. Ц.М нь дээрх 200 сая төгрөгийг хаана Н.Цид өгсөн эсэхийг нь би мэдэхгүй байна. Миний хувьд дээрх мэдээллийг Ц.Моос мэдээд удаагүй цагдаад өргөдөл бичиж өгсөн. Өргөдлийг гараар бичсэн бөгөөд би өөрөө яг яаж цагдаад егснөө одоо санахгүй байна туслахаараа өгөөд явуулсан ч байж магадгүй. Энэ асуудал нь ноцтой асуудал байсан учраас олон хүнд хэлж мэдэгдээгүй шууд өргөдлөө өгсөн санагдаж байна. Би энэ асуудлынхаа талаар мэдүүлэг өгсөн эсэхээ сайн санахгүй байна мэдүүлэг өгсөн ч юм шиг эсхүл өргөдлөө өгөөд орхисон санагдаад байна. Миний хувьд П.О гэх хүнийг мэдэхгүй...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24 дүгээр тал/
*Гэрч Л.Дийн өгсөн:
“...А” ХХК нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Харгуйтын баруун салаа гэх гт 2016-2019 онуудад алтны шороон ордны олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Харин 2019 оноос хойш үйл ажиллагаа явуулахгүй байгаа бөгөөд Засгийн газраас Архангай аймгийн бүх лицензүүдийг цуцлах үед тусгай зөвшөөрөл, лиценз нь цуцлагдсан. Одоогоор шүүхийн шийдвэрээр 2021 онд лиценз нь сэргэсэн байгаа гэхдээ үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Анх 2016 онд Цэнхэр сумын Засаг даргатай нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээ байгуулж байгаагүй гэхдээ нийгмийн хариуцлагын хүрээнд захирал Ц.М малчдад өвс, тэжээл авч өгсөн гэж өөрөө ярьж байсан. Харин 2017-2018 онуудад Архангай аймгийн Засаг даргатай нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээ байгуулж байсан. Миний санаж байгаагаар 2017 оны 10 дугаар сард гэрээ байгуулан Мал хамгаалах сан гэсэн төрийн сангийн данстай нэхэмжлэл ирж байсан ба дараа жил ажлаа эхлэхээр энэ гэрээний төлбөрийг төлж барагдуулна шүү гэж байсан юм. Би 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээг Архангай аймагт очиж байгуулж байсан ба тухайн үед захирал надад итгэмжлэл хийж өгсөн байсан. Тэр үед уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх компаниуд 10 сардаа багтааж гэрээ хийнэ гэсэн мэдээлэл явж байсан ба хэрэв гэрээ хийхгүй бол дараа жил ажиллуулахгүй ээ гэж яриа байсан юм. Тэгээд би аймаг орж гэрээ хийж байсан ба тэр үед нэг жилийн хугацаатай дараа оныхоо нийгмийн хариуцлагын гэрээг энэ ондоо багтааж хий гэж байна гээд очиж хийсэн юм. Гэтэл 2018 оны 04 дүгээр сард яг үйл ажиллагаа явуулах гээд бүх бичиг баримт бүрдээд хамгийн сүүлд усны гэрээгээ хийгээд ажиллах гэсэн чинь танайх нийгмийн хариуцлагын гэрээ хийгээгүй ээ тийм учраас ажиллуулахгүй өмнөх оны 10 дугаар сард байгуулсан гэрээ чинь хүчингүй гэж хэлсэн ба тэгээд бид нар очоод дахин гэрээ хийсэн ба энэ гэрээний дагуу төлбөрөө энэ ондоо батгааж хийнэ шүү гэж хэлсэн ба танай компаниас орсон 100 сая төгрөгөөр айл өрхийн хашаа, хороог янзалж хот тохижилтын ажил хийнэ гэж хэлж байсан. Тэгээд манай компаниас 2018 оны 04-р сарын 07 дугаар сарын хооронд байхаа нийт 100 сая төгрөг шилжүүлсэн. Ц.М захирал 2017 оны хавар нийгмийн хариуцлагын хүрээнд мөнгө өг өө 100 сая төгрөг өг гээд байна гэж ярьж байсан. Тэгсэн дараа нь зун нь 07-08 дугаар сарын үеэр нийгмийн хариуцлагын 100,000,000 төгрөгийг өгчихсөн доллар болгоод өгчихлөө гэж ярьж байсан. Ер нь бол манай компани Хөтөл Номгон ХХК-иас 2016 оны 02 дугаар сард 600 орчим сая төгрөгийн зээл авсан байсан ба энэ мөнгөөр эхнэр нь өвчтэй байсан учир гадаад явах гээд доллар болгож байсан. Мөн эхнэр нь бие нь өвдөөд 2 жил гаруй хугацаанд өвчтэй байсан. Тэгэхээр э:-.э мөнгөний эх үүсвэрээс нийгмийн хариуцлагын хүрээнд өгөх 37,000 ам.долларыг өгсөн гэж надад хэлж байсан. Би 2017 оны 10 дугаар сард нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээ хийсний дараа Мал хамгаалах сангийн нэрээр төрийн данстай нэхэмжлэлийн баримт ирэхээр нь захирал 100 сая төгрөг төлөх юм байна энэ нэхэмжлэл ирж байна гэж хэлсэн чинь захирал би наадах чинь 100,000,000 төгрөгийн оронд 37,000 ам.доллар өгсөн ш дээ гэж хэлсэн юм. Тэгээд би 2017 оны 10 дугаар сард байгуулсан гэрээг 1 жилийн хугацаатай гэрээ тул дараа он хүртэл мөнгө төлөхгүй байж болох юм байна гэж ойлгосон ба энэ хугацаанд Архангай аймгаас дараа он буюу 2018 оны 04-р сар хүртэл мөнгө нэхээгүй тэгээд 04-р сард яг ажил эхлэх гэж байтал мэргэжлийн хяналт ирээд ажиллуулахгүй байна бичиг баримт дутуу гээд байсан ба ямар бичиг баримт дутуу юм бэ гэсэн чинь нийгмийн хариуцлагын гэрээ хийгээгүй ээ гээд байсан. Гэтэл тэр гэрээг өмнөх онд хийсэн гэрээ чинь хамаагүй ээ гэж манай хүмүүст хэлсэн байсан. Тэгээд манай компанийн хүмүүсээс аймаг дээр очиж дахин гэрээ байгуулсан байсан. Би яг хэн нь очиж гэрээ байгуулсныг мэдэхгүй байна тэр үед би Улаанбаатар хотод байсан. Манай компани “Хөтөл Номгон” ББСБ-аас 2016 оны 02 дугаар сард нийт 600 орчим сая төгрөгийн зээл авсан захирал нэмэлт гэрээний огноог буруу хэлсэн байхаа 12 дугаар сарын 23-ны өдөр зээлийн үлдэгдлийн гэрээний бүтцэд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ер нь бол захирал зээл авах үйл ажиллагаанд оролцдоггүй нэг ч материал бүрдүүлдэггүй би бүх баримтыг нь бүрдүүлсэн тэгээд мөнгө нь компанийн данс руу шилжүүлсэн байгаа. Би захиралд мөнгө зээлсэн талаар мэдээлэл өгсөн. Миний мэдэж байгаагаар 10,000,000 төгрөгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүтээн байгуулалтын ард иргэдэд хүргэх зорилгоор кассынхаа мөнгөнөөс бэлнээр тушаасан энэ талаар баримт дутуу өгсөн байхаа. Ер нь бол 100 сая төгрөг төлсөн...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44 дүгээр тал/
*Гэрч П.Оын өгсөн:
“...Би 10 жилийн сургуулиа Улаанбаатар хотын 22 дугаар сургуулийг 2000 онд төгсөөд 2001-2005 онд ШУТУС-ийн механик инженерийг сургуулийг төгсөөд “Монгол г” ХХК-нд 2005-2014 онуудад техникийн албаны даргаар ажиллаж байсан ба түүнээс хойш хувиараа л юм хийж байна даа. Одоогоор “Ийст коал майнинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Сүхбаатар аймгийн ЭрдэнэЦ суманд нүүрс олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компани юм. “Даяар Монгол констракшн” ХХК-иар “А” ХХК-тай 2016-2017 онд г ашиглах гэрээ байгуулан алт олборлох, нөхөн сэргээлт хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Манай компани 2018 онд үйл ажиллагаа явуулаагүй. “Отгонбулаг” ХХК нь 2008 онд тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулсан миний өөрийн компани байгаа юм аа тухайн компани нь 2017 оны үеэр Архангай Цэнхэрт нөхөн сэргээлт хийх, эпель угаах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Тусгай зөвшөөрөл бол байхгүй харин тусгай зөвшөөрөлтэй А ХХК-тай хамтран ажиллах гэрээгээр ажиллаж байсан. Ер нь бол Монгол г ХХК болон А ХХК-ийн хооронд манай г гээд маргаантай байсан ба сүүлд нь тохиролцоонд хүрээнд намайг ажиллуулахаар болсон юм. Тухайн үед газрыг нь нөхөн сэргээлт хийх, олборлоод дууссан талбайд эпель угаах зэрэг л үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн үед Монгол банканд алтаа тушаагаад тайлан энэ тэрээ гаргаж л байсан тэр талаарх баримт байгаа байхаа тухайн үед нягтлан бодогчоор тайлангаа гаргуулж байсан архивласан байгаа байх. Гэхдээ манай компанийн нэрээ биш “А” ХХК-ийн нэрээр л тушааж байсан манай компани чинь тусгай зөвшөөрөлгүй учир тушаах боломжгүй байсан. Манай нэг Даваадорж гэдэг найз маань байдаг тэр хүнээр тайлан тооцоогоо гаргуулж байсан энэ хүн мэдэж байгаа. Би энэ хүнийг танина 2016 оноос эхлэн ажил хэргийн шугамаар танилцсан өөрөөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Архангай аймгийн Цэнхэрт үйл ажиллагаа явуулж байхад байгаль орчны хяналтын чиглэлээр ирдэг байсан ба шар ус урсгасан, гол ус бохирдуулж байна гээд аймаг орон нутгийн захиргаа, цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагаас ирж шалгаж, хяналт хийдэг байсан тэр цагаас эхлэн мэднэ. Бид хоёрын хооронд ямар нэгэн өр, авлагын асуудал байхгүй. Би М гэж хүнийг 2014-2015 оноос эхлэн танина уул уурхайн салбарт ажиллаж байсан учраас тийм байдлаар танина Мөн 2016-2017 онд Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Орхон багийн нутагт А ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй г дээр нөхөн сэргээлт хийх, олборлолт явуулах чиглэлээр гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан. Ер нь бол гэрээний дагуу урьдчилгаа төлбөр төлөх, гарсан г дээр тодорхой хувийг төлөх, усны мөнгийг төлөх, лицензтэй холбоотой бичиг баримтын зардлыг төлөх зэрэг өр төлбөрийн асуудал байсан. Тэгээд манай ашиглаж байсан талбай дээр гарсан зүйл байхгүй алт олигтой гараагүй учраас төлбөр мөнгө тухайн үед төлж чадаагүй тэр үед хоорондын тооцоо нэлээн нэхдэг байсан одоо ч тэгээд нэхэж барьж байгаа зүйл байхгүй. Бид нараас тайлбарлахдаа ашиг орлого олоогүй алдагдалтай гарсан учир төлбөр мөнгө төлөх боломжгүй байна гэдгээ хэлсэн юм. Тухайн үед ганц нэг шалгалт шүүлгээр явж байсан, сүүлд засаг дарга нь гомдол өгсөн гээд дуудаж нэг байцаалт авч байсан өөрөөр тэр залуутай уулзаж байгаагүй. Миний санаж байгаагаар Архангай аймгийн төв дээр цагдаагийн г дээр очиж мэдүүлэг өгч байсан Архангай аймгийн Засаг дарга Ц.М гэж хүний гаргасан гомдлын дагуу гээд мэдүүлэг авч байсан. Тухайн үед аймгийн засаг дарга Ц.М нийгмийн хариуцлагын хүрээнд мөнгө нэхэж дарамталсан юм шиг байна лээ. Ц.М захирал л мэдэж байгаа байх надад энэ талаар мэдэж байгаа зүйл байхгүй. 2016-2017 оны үеэр байх Ц.Мтой хамт яваад Мга, усны сав газрын дарга, засаг дарга гэх мэтчилэн албан тушаалтнуудтай хамт уулзаж байсан зүйл бол байдаг. Манай Д гэдэг найз маань Зайсанд орон сууц хамтран барьж байсан юм. Тэгээд тэр байрнаасаа Ц.Мид байр зарсан юм байна лээ. Би тэр байрыг авахад нь Ц.Мид зуучилж өгсөн тиймэрхүү л юм байгаа байх. Би тухайн үед зуучилсан болохоор л тэгээд надаас авсан гэж мэдүүлсэн юм байлгүй дээ. Тэрнээс бол яг бодит нөхцөл байдал бол Даваадоржоос Ц.М тэр байрыг худалдсан авсан энэ талаар баримт нь байдаг байхаа. Би Хаан банканд төгрөгийн 2 данс эзэмшдэг бөгөөд нэг нь 5070069817 гэсэн данс байгаа мөн 5125056547 гэсэн данснуудыг нэлээн олон жилийн өмнөөс эзэмшиж байгаа. Би 2017 оны хавар Архангай аймгийн Мгаар ажиллаж байсан Н.Цид хар өнгийн Тоёота Ланд-200 маркийн 2010 онд үйлдвэрлэсэн 2011 онд орж ирсэн 06-66 УНТ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн 49 билүү 50 сая төгрөгөөр тооцож зарсан юм. Тэгээд тэрний мөнгөний урьдчилгаа гэж над руу хийсэн. Мөн Н.Цийн эхнэр нь сэлбэгийн дэлгүүр ажиллуулдаг учир тэндээс нь сэлбэг хэрэгсэл авч байсан тооцоо байсан байх тэрийг хийсэн байх. Тэрийг тэр хүнээс л асуусан дээр байлгүй дээ. Би тэр хүнийг ямар утгатайгаар хийснийг мэдэхгүй ш дээ. Тухайн үед гэрээ энэ тэр хийж нотариатаар орсон эсэхээ санахгүй байна бичиг баримтыг нь яг хэний нэр дээр шилжүүлж өгч байснаа ч санахгүй байна. Би 2015 онд “Рояал констракшн” ХХК-ийн захирал Чинбат гэдэг байхаа нэртэй залуугаас барилгын гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар 55 сая төгрөгийн авлагад бодож авч байсан. Тодорхой хэмжээний ус ашигласны төлбөрийг төлөх ёстой шүү чи ашиглаж байгаа шүү гэж л яригдаж байсан тэрнээс нийгмийн хариуцлагын хүрээнд мөнгө төгрөг төлөхөөр ярьж байсныг санахгүй байна...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-48 дугаар тал/
*Гэрч М.Вийн өгсөн:
“...Би үндсэн захиргаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумын гаралтай 2005 онд Орхон аймагт 10 жилийн сургуулийг төгсөөд 2006 онд Цагдаагийн Академийн цагдаагийн дамжааг төгсөж, Орхон аймгийн цагдаагийн гт хэв журмын цагдаагаар ажиллаж байгаад 2010-2014 онд Хууль сахиулах их сургуульд сонсогч, 2014 оноос 2017 онд Хэнтий аймаг дахь Цагдаагийн гт эдийн засгийн төлөөлөгч, 2017 оноос 2020 оны 01 дүгээр сар хүртэл Архангай аймаг дахь цагдаагийн гт эдийн засгийн ахлах мөрдөгч, 2020 оны 01 дүгээр сараас одоог хүртэл тус аймаг дахь цагдаагийн гт экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч гэсэн алба хашиж байна. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилсан сэргийлэх, нууц далд аргаар үйлдэгдсэн гэмт хэргийг гүйцэтгэх ажлын шугамаар илрүүлэх чиг үүргийн дагуу ажилладаг. Таны мэдүүлэг авах гээд байгаа асуудал нь намайг эдийн засгийн ахлах төлөөлөгч байх үед болсон асуудал. Миний зүгээс гүйцэтгэх ажлын шугамаар тогтоогдсон зүйлүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны хариуцсан дарга нараас зөвшөөрөл авч байж шалгадаг ба мөн Нийн Ц нь Ц.Моос албан тушаалын байдлаа ашиглан 200 сая төгрөгийн хахууль авсан гэх мэдээлэл нь гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан. Уг асуудлын талаар холбогдох улсуудыг дуудан уулзаж, гүйцэтгэх ажлын шугамаар тогтоогдсон нөхцөл байдлыг танилцуулга болгон бичиж, маш нууцтай 2 хуудас танилцуулгыг Авлигатай тэмцэх гт шалгуулахаар шилжүүлсэн. Уг асуудлын талаар Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсээс албаны дугаараас нэрийг нь тодорхой санахгүй байна өөрийгөө комиссар гэж танилцуулан чиний явуулсан танилцуулгыг авсан, манайх шалгаж байгаа гэдэг байдлаар танилцуулж байсан. Мөн гүйцэтгэх ажлын шугамаар өөр ямар нэгэн мэдээлэл авагдах юм бол мөн маш нууцтай танилцуулга явуулаарай гэж утсаар яриад тэрнээс хойш надтай ямар нэгэн хүн холбогдоогүй. Миний зүгээс Авлигатай тэмцэх газрын шалгах харьяаллын мэдээллийг тодруулан Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтэст шилжүүлж байсан нь үнэн тэр үед АзЖ гэж даргын нэр дээр хаяглан явуулж байсан. Мөн дээрх асуудал дээр ямар нэгэн хувийн ашиг сонирхол байхгүй, мэдээллийг маш нууцтай шилжүүлсэн нь үнэн энэ талаар холбогдох албан тушаалтнаас тодруулбал гараад ирэх байхаа гэдгийг хэлмээр байна. Авлигатай тэмцэх гт холбогдох маш нууцтай танилцуулгыг гэрчлэх хүмүүс бол байгаа. Тухайн үед Архангай аймаг дахь цагдаагийн газрын дэд даргаар ажиллаж байсан цагдаагийн дэд хурандаа Б, эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Э.А энэ талаар мэдэж байгаа. Архангай аймгийн Засаг дарга Б.М гэж хүнээс цагдаагийн байгууллагад энэ талаар албан ёсоор өргөдөл, гомдол гаргасан юм бол байхгүй энэ мэдээлэл нь гүйцэтгэх ажлын туслах хүнээс авсан мэдээ байсан. Миний энэ асуудлаар маш нууцтай явуулсан танилцуулгын үлдэх хувь нь Архангай аймгийн цагдаагийн газрын маш нууц албан бичгийн архивд хадгалагдаж байгаа байх. Би Эрүүгийн цагдаагийн албаны даргатай уулзаж, энэ байдлыг танилцуулаад эргээд энэ талаар мэдүүлэг өгөх хүсэлтэй байна. Миний хэлсэн ярьсан бүхэн үнэн миний зүгээс гүйцэтгэх ажил явуулдаг эрх бүхий албан тушаалтны хувьд, гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан мэдээ, мэдээллийг АТГ-т шилжүүлсэн гэж бодож байгаа, авагдсан мэдээллийг нуун далдалсан зүйл байхгүй АТГ-т танилцуулгыг нэг бүрчлэн дэлгэрэнгүй бичиж явуулж байсан байгаа, миний явуулсан маш нууцтай танилцуулгыг АТГ-ын бүртгэлээс шүүж, шалгаж байгаа мөрдөгч болон прокурорт танилцуулж өгнө үү гэж хэлмээр байна...”гэх мэдүүлэг /9-р хх-ийн 98-99 дүгээр тал/
*Гэрч Ч.Оы өгсөн:
“...Би Архангай аймгийн Цэцэрлэг хотод 10 жилийн сургуулиа 1983 онд төгссөн, 1983-1984 оны хооронд Улаанбаатар хотод 1 жилийн хэлний бэлтгэлд суралцаад 1985-1990 оны хооронд ОХУ-ын Эрхүү хотод политехникийн дээд сургуулийг геологийн инженер мэргэжлээр төгссөн 1990-1995 оны хооронд Архангай аймагт хувиараа ажиллаж байсан, 1995-2000 оны хооронд Архангай аймгийн Засаг даргын тамгын гт уурхайн захиалагч, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан 2000-2001 оны хооронд тус аймгийн Байгаль орчны гт мэргэжилтэн, 2001 оноос хойш одоог хүртэл Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын гт ажиллаж байна анх ажилд орохдоо 1 сар бичиг хэргийн ажилтан хийж байгаад үүнээс хойш геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчаар тус гт одоог хүртэл 20 жил ажиллаж байна. Би Архангай аймгийн Мгаар ажиллаж байсан Н Цийг манай дарга байсан гэдгээр нь танина энэ хүнтэй хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй. Би 2016 оны 8 сард тухайн үед төлөвлөгөөт шалгалтаар буюу Архангай аймгийн Мэргэжлийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Цэнхэр сумын ........ багт очиж ажилласан Төлөвлөгөөт шалгалт нь шалгаж байгаа гтаа 5 хоногийн өмнө урьдчилж мэдэгдээд тэгээд очиж шалгадаг Ингээд тус шалгалтаар дээрх зөрчлүүд илэрсэн бөгөөд ямар ч байсан улсын байцаагчийн албан шаардлагаа өгсөн Тухайн үед эфель угааж байсныг нь г дээр нь зогсоосон. Албан шаардлага тодорхой хугацаатай бөгөөд энэ хугацаанд дээрх зөрчлийг арилгаагүй бол дараагийн шатны арга хэмжээ буюу үйл ажиллагааг зогсоох, торгууль ногдуулах зэрэг арга хэмжээг авдаг Албан шаардлага хүргүүлээд зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан. Тухай тухайн үед нь шалгалтаар очиж ажиллахдаа хууль зөрчсөн үйл ажиллагааг нь таслан зогсоож, улсын байцаагчийн албан шаардлага өгч, г дээр нь харж зогсож байгаад хаягдал ус хадгалах далан хаалтыг бэхжүүлэх ажлыг хийлгэж байсан А компанийн менежментийн төлөвлөгөө батлагдаагүй буюу очиж шалгахад уурхай дээрээ байхгүй байсан, өөрсдөө хэлэхдээ манайх батлагдчихсан байгаа удахгүй ирнэ гэж тайлбарладаг байсан. энэ төлөвлөгөө байхгүй учраас ус ашиглах дүгнэлт байхгүй гараагүй. олборлолт явуулсан шороог ус ашиглах гэрээ байгуулалгүйгээр угаалгасан тэмдэгжүүлэлт хийгдээгүй, нөхөн сэргээлтийн график төлөвлөгөө гаргаагүй зэрэг зөрчлүүдийг 2015. 2016 онуудад гаргаж байсан учраас 2017 оны хавар үйл ажиллагаа нь эхлэхээс өмнө хууль бус олборлолтыг гаргуулахгүй байх цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмжийг би өөрөө боловсруулж газрын дарга буюу улсын ахлах байцаагч Н.Ц гарын үсэг зурж зөвлөмжийг А' компанид хүргүүлсэн 2015 2016 онуудад А компанийн гаргасан зөрчлүүдэд албан шаардлага хүргүүлэн тухай бүрт нь тус компани зөрчлөө арилгаж хариуг ирүүлдэг байсан. Би 2017 оны хавар очиж шалгалт хийсэн яг хэн хэнтэй явснаа тодорхой санахгүй байна Энэ шалгалтаар А компани нь дээрх зөрчлүүдийг гаргасан. уулын ажлын төлөвлөгөө байхгүй байсан учраас үйл ажиллагааг нь улсын байцаагчийн акт гаргаж буюу би өөрөө зогсоож байсан. Улмаар 2017 оны 7 сард би өөрөө үйл ажиллагааг нь сэргээсэн А“ компани нь актад дурьдагдсан зөрчлүүдээ бүрэн арилгасан бөгөөд тухайн үедээ бичиг баримтуудаа бүрдүүлээд авчирч өгсөн учраас үйл ажиллагааг нь сэргээсэн. Тухайн үед ирүүлж байсан баримтууд нь байгаа байх тус компанийн баримтууд бүрэн ирсэн Тус компанийг 2017 оны 5 сард шалгахад дээрх бичиг баримтууд байхгүй байсан бөгөөд 7 сард бүрэн болгоод өгч байсан учраас сэргээсэн Дээрх шалгалт нь хавар хийгдсэн учраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу хийгдсэн. Тухайн үед А компани олборлолт явуулсан талбайд бага гт нөхөн сэргээлт хийсэн байсан, нэмж нөхөн сэргээлт хийх боломж байсан учраас нөхөн сэргээлтийг хангалтгүй хийсэн гэж дүгнэсэн. Би үүнийг мөн л өөрөө үзэж хараад дүгнэж байсан Тухайн шалгалт нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баталсан тандалт хийх удирдамжийн дагуу хийгдсэн бөгөөд би Орхон баг руу явж шалгасан Үүнтэй холбоотойгоор дараа жилийнх нь нөхөн сэргээлтийн ажлыг нэмэгдүүлэх үүднээс дээрх байдлаар дүгнэж танилцуулгадаа тусгасан юм. Энэ шалгалт 2017 оны 9, 10 сарын үеэр болсон санагдаж байна “А" компанийн нөхөн сэргээлтийн ажлыг шалгаж танилцуулгадаа дээрх байдлаар дүгнэж оруулсан Үүнийг шууд зөрчил гэж үзэх боломжгүй төлөвлөгөөгөөр батлагдсан хэмжээндээ нөхөн сэргээлтээ хийчихсэн. гэхдээ нийт олборлосон талбайтайгаа харьцуулахад бага байсан учраас дараа жил нь илүү том талбайд нөхөн сэргээлт хийлгэх зорилгоор дүгнэсэн. Дээрх зөрчилд албан шаардлага өгч болно. Ерөнхийдөө хууль бус үйл ажиллагаа гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс үйл ажиллагааг нь зогсоосон. Дээрх зөрчлүүд гарсныг Н.Ц дарга мэдэх бөгөөд би ирээд танилцуулж байсан...”гэх мэдүүлэг /9-р хх-ийн 216-217 дугаар тал/
*Гэрч Ч.Оы дахин өгсөн:
“...Тухайн үед Мга Н.Ц нь Байгаль орчин аялал, жуулчлалын яамнаас ажлын хэсэг гарсан Орхон багт ажиллах болсонтой холбогдуулаад холбогдох хүмүүсийн хамтаар очиж хяналт, шалгалтыг явуул гэдэг үүрэг чиглэлийг өгсөн юм. Тэгээд үүний дагуу Цэнхэр сумын байгаль орчны хяналтын байцаагч Ж.Э., аялал жуулчлалын газраас холбогдох мэргэжилтэн нэг хүн явж байсан би яг хэн нь явсан гэдгийг одоо сайн санахгүй байна мөн Орхон Чулуут сав газрын захиргааны мэргэжилтэн зэрэг албан тушаалтнууд оролцож Орхон багт үйл ажиллагаа явуулдаг бүх уурхайнуудыг шалгасан юм.Одоо санаж байгаагаар “А” ХХК, “Монгол г” ХХК, “Голден хамер” ХХК, “БМНС” ХХК-иудын үйл ажиллагааг шалгасан тэгээд “А” ХХК болон “Голден хамер” ХХК-иудын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргасан ба А ХХК-ийн хувьд бичиг баримтын бүрдэл бүрэн хангагдаагүй, мөн уурхайг улсын комисст өгөөгүй гэх үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоосон. Тэр үед Н.Ц дарга зөрчилтэй байгаа уурхайн үйл ажиллагааг зогсоо гэж үүрэг чиглэл өгсөн үүний дагуу “А” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон. Аж ахуйн нэгжүүдээс гаргасан зөрчлөө арилгасан талаар албан бичиг холбогдох баримтын хамт ирүүлснийг шалгаж , үзээд сэргээх тухай акт гаргасан...” гэх мэдүүлэг/11-р хх-ийн 109-110 дугаар тал/
*Гэрч Д.Нгийн өгсөн:
“...Би 2011 оноос эхлэн “А” ХХК болон “АУМ алт” ХХК-нд уурхайн даргаар 2020 он хүртэл ажиллаж байсан. Одоогоор ажилгүй хувиараа л байна даа. Би 2017 оны 03 дугаар сарын сүүлээр анх “А” ХХК-ийн Цэнхэр сумын Орхон багийн алтны уурхайн даргаар томилогдон очиж байсан ба тэгээд 2019 оны 07 дугаар сар хүртэл ч билүү ажиллаад бууж байсан. Энэ хяналт шалгалтыг санаж байна Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын холбогдох улсын байцаагч, байгаль орчин, Цэнхэр сумаас улсын байцаагч Э, Цэнхэр сумын Засаг дарга М.Г, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э, бас нэг хэдэн иргэдийн төлөөлөгч зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй хүмүүс ирсэн энэ үед манай уурхай хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж байсан. Тэгээд уг хяналт шалгалтаар бичиг баримтын бүрдэл дутуу, мөн усны дүгнэлт гараагүй байсан учраас үйл ажиллагааг маань зогсоож байсан. Тэгээд бараг сар гарангийн дараа 2017 оны 07 дугаар сарын дунд үеэс үйл ажиллагааг сэргээсэн. Архангай аймгийн Мга Н.Ц байсан энэ залуу бол хяналт шалгалтаар байнга ирдэг байсан. Байгаль орчны газрын дарга Б гэж залуу байсан мөн байнга л шалгалтаар ирдэг байсан. Бичиг баримтын бүрдлийн асуудлыг Улаанбаатар хотоос л хийдэг байсан би уурхайн даргаар ажиллаж байсан мөнгө төгрөгийн асуудалд ордоггүй байсан болохоор би сайн мэдэхгүй байна. Мөн Ц.М захирал надад энэ талаар ямар нэгэн зүйл хэлээгүй...”гэх мэдүүлэг /11-р хх-ийн 105 дугаар тал/
*Гэрч Ц.Мийн дахин өгсөн:
“...2017 оны 05 дугаар сард манай уурхай дээр Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт очсон байна одоо бодоод байхад гэхдээ би бол уурхай дээрээ тэр болгон байгаад байдаггүй янз бүрийн асуудал болох юм бол уурхайн дарга, манай ерөнхий геологич нар надад хэлдэг байсан. Надад тухайн цаг хугацаанд манай уурхайн дарга Н мэдэгдэж байсан. Ер бол Аймгийн Засаг даргатай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээний төлбөрийг барагдуулахгүй бол мэргэжлийн хяналтын газрын хяналт, шалгалт нь тасрахгүй юм байна гэдгийг манай уурхайн дарга Н надад хэлээд байдаг байсан. Тэгээд ч би нийгмийн хариуцлагын гэрээний мөнгийг нь аваачиж өгөхгүй бол болохгүй юм байна гээд үйл ажиллагаагаа хэвийн явуулах үүднээс Мга Н.Цид тэр 100 сая төгрөгийг өөрийнх нь надад утсаар “ногоон болгоод аваад ирвэл зүгээр” шүү гэж хэлсний дагуу ам.доллароор аваачиж өгсөн юм. Ер нь бол 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мөнгө аваачиж өгснөөс хойш Мэргэжлийн хяналтын газрын хяналт, шалгалт очсон байна учир нь би Архангай орж Н.Цид мөнгө өгчхөөд уурхай дээр ирэхэд ямар нэгэн хяналт шалгалт ирээгүй байсан. Тэгэхээр Н.Цид мөнгө өгснөөс хойш л хяналт, шалгалт очсон юм байна. Ер нь бол өмнө ч гэсэн хяналт, шалгалтууд ирээд л байдаг байсан. Энэ талаар уурхайн дарга л сайн мэднэ ер нь бол 05 дугаар сард бэлтгэл ажил хангаж байхад бичиг баримтын бүрдэл дутуу байх асуудал байж болно...”гэх мэдүүлэг /11-р хх-ийн 107 дугаар тал/
*Гэрч Ж.Жын өгсөн:
“...Би Ц.Мтой 1994 онд гэр бүл болоод Өвөрхангай аймгийн Уянга сумын Жант багийн хүн эмнэлэгт асрагч, тэгээд 1995 онд охиноо төрүүлээд хоёр гурван жил ажилгүй байж байгаад Жантын цэцэрлэгт ажиллаж байгаад Уянга суманд ирж охиноо гаргаад ямар нэгэн ажил хийгээгүй хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2007 онд уул уурхайн салбарт ажиллахаар орсон юм. Ер нь уул уурхайдаа бичил уурхай ажиллуулж байна. Манайх Өвөрхангай аймгийн Уянга сумын Ө гэдэг г АУМ алт гэсэн нэртэй алтны уурхай ажиллуулдаг тэгээд Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг ....... голд А ХХК-ийн нэр дээр уурхай ажиллуулж байгаа өөрөөр ямар нэгэн алтны уурхай байхгүй. Энэ асуудал бол болсон би 2015 оны намар 11 сард санагдаж байна зүгээр байж байгаад гэнэт ухаан алдаад унасан юм тэгээд түүнээс хойш биеийн байдал бол маш их хүнд байсан эмнэлгээр маш их удаан явсан ба миний тархины судас хоёр талдаа цүлхийсэн байна гэсэн оноштойгоор тархины хагалгаанд орох болсон юм. Тэгээд энэ үеэр миний эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй байсан учраас зээл авсан юм. Тэгээд бид нар 2017 оны 03 сард Герман луу яваад хагалгаанд ороод 2017 оны 04 дүгээр сард ирсэн. Би мөнгө төгрөгийн асуудалд бол оролцдоггүй болохоор яг хэзээ, хэчнээн төгрөгийг ам.доллароор солиулж байсныг мэдэхгүй байна манай нөхөр Ц.М л бүхий л мөнгөний асуудлыг зохицуулж байсан миний булчин чангараад пульс өндөр болоод даралт ихсээд байнга эмчилгээтэй байсан болохоор нарийн ширийн зүйлд оролцох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг/11-р хх-ийн 230 дугаар тал/
*Гэрч А.Эийн өгсөн:
“...Манай банк бус санхүүгийн байгууллага нь 2009 онд анх үүсгэн байгуулагдсан ба байгуулагдахдаа зээлийн үйл ажиллагаа эрхлэхээр үүсгэн байгуулсан энэ тухай тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан одоо ч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нийт 5,0 тэрбум төгрөгийн дүрмийн сантай зээлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. “А” ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16/04 дугаартай зээлийн гэрээгээр 600,000 төгрөгийн зээлийг 10 сарын хугацаатай авч, зээлийн барьцаанд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болон Хово маркийн тээврийн хэрэгсэл тус тус барьцаанд тавьсан байна. Улмаар уг компани нь зээлийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байна. Зээлийн гэрээг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн байна. Энэ талаарх баримтыг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 22/112 дугаартай албан бичгээр гарган өгсөн манай байгууллагаас гарч байгаа баримт нь хуулбарлан албан бичгээр баталгааждаг. Мөн энэ талаарх холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлэн дахин гарган өгч байна...” гэх мэдүүлэг/13-р хх-ийн 2 дугаар тал/
* Яллагдагч Н.Цийн өгсөн:
“...2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн прокурорын гт өмгөөлөгч Г.Нийн хамтаар нотлох баримт хүргүүлэх тухай албан бичгийг Өмгөөллийн шилүүс ХХН гэсэн байгууллагаас Монгол шуудан компаниар үйлчлүүлэн хүргүүлсэн байгаа. Тэгээд энэ талаар баримтыг харахаар илгээгч нь Г.Н гэж хүн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 14 цаг 05 минутад хүлээн авагч Нийслэлийн прокурорын г “УБ-44” RA0000005175 МN гэсэн бар кодтой шуудангаар уг нотлох баримтыг хүргүүлсэн байна. Уг баримтад болохоор П.Ооос машин худалдан авсантай холбоотой баримт болон дансны хуулгууд, мөн зээл авч байсан баримт, мөн Тамир хорооллын 1-20 тоотод байрлах 2 давхар хувийн орон сууц болон үл хөдлөх хөрөнгө худалдаж байсан баримт, 2017 оны 01-р сарын 23-ны өдөр тухайн үл хөдлөхийг худалдан борлуулсан баримт, эхнэр Дын сэлбэгийн дэлгүүрийн болон амины орон сууцыг фото зургаар бэхжүүлсэн баримтыг хавсаргасан ба Г.Нийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг хавсарган явуулсан юм. Энэ баримтууд нь бол миний өөрийн хөрөнгө орлогыг нотлох, мөн машин худалдан авсан эх үүсвэрийг нотлох баримт юм аа. Тухайн үед үүнээс өөр баримт байхгүй. Би өөрийнхөө санхүүгийн эх үүсвэрээс машин худалдан авсан болохоо нотлох баримтыг гарган өгсөн, мөн би өөрөө хахууль аваагүй болохоо нотолсон баримтыг нь гаргаж өгсөн юм. Манай өмгөөлөгч Г.Нт тухайн үед хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн баримт нэг хувь нь байгаа юм байна тэгэхээр би үүнтэй холбоотой баримтыг хэрэгт нотлох баримтаар тусгуулах хүсэлтэй байна...”гэх мэдүүлэг /13-р хх-ийн 24-25 дугаар тал/
*Архангай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад М.Вийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хавтаст хэргийн 51-91 дэх тал/,
*Хэрэг бүртгэлтийн 181200323 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 94-250 дэх тал/
* “А” ХХК-аас ирүүлсэн “Хөтөлт номгон” ББСБ-ын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт гэрээ зэрэг баримтууд /2-р хавтаст хэргийн 25-29 дэх тал/
*“А" ХХК-ийн Ц.М, “Монгол г” ХХК-ийн Ц.М нарын хооронд байгуулсан 2016 оны “Хамтран ажиллах гэрээ”-ний хуулбар /2-р хавтаст хэргийн 38-46 дахь тал/
*Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийсэн баримтууд /8-р хавтаст хэргийн 170-250 хуудас, 9-р хавтаст хэргийн 1-69 дэх тал/,
*Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 152 дугаартай дотоод албан бичиг /9-р хавтаст хэргийн 100 дахь тал/,
*Н.Цийг ажилд томилсон тушаал, чөлөөлөгдсөн тушаалуудын хуулбар /10-р хавтаст хэргийн 3-9 дэх тал/
*Мөрдөгчийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Н.Цийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /11-р хавтаст хэргийн 100-103 дахь тал/
*Хөтөл номгон ББСБ-ын санхүүгийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл/12-р хх-ийн 61-63 дугаар тал/
*Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Н.Ц нь Архангай аймгийн Мга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгч тус аймгийн Цэнхэр сум .......... нутаг дэвсгэрт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ийн захирал Ц.Мийн ашиг сонирхлын үүднээс компанийн үйл ажиллагааг зогсоох, хяналт шалгалт явуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Мгын албан өрөөнд 37,000 ам.доллар /89,349,080 төгрөг/ бэлнээр хахуульд авсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Н.Ц гэмт хэрэгт гэм буруутай болох нь гэрч Ц.Мийн “...Би тэр үеэс П.Оыг таньж, танилцаж эхэлсэн. Тэгээд би тухайн үед П.От чи манай бичиг баримтыг ашиглаж ажиллана гэж хэлсэн. Би ер нь бол Архангай аймагт төрийн байгууллагаас нэг ч хүн таньдаггүй байсан. Гэтэл манай талбайг ашиглаж байсан Мын дүү П.О Н.Ц гээд Архангай аймгийн Мгыг манай найз байгаа юм аа тантай танилцуулна гэж хэлээд тэр жилдээ буюу 2017 онд танилцуулсан. Тэгээд түүнээс хойш би нэг Архангай аймаг дээр ажилтай явж байсан чинь П.О над руу яриад нөгөө манай найз Н.Ц дээр очоод уулзаадхаарай гэж хэлэхээр нь ажил дээр очиж өрөөнд орж уулзсан ба хүмүүс орж гараад байхаар нь тухтай уулзаж чадаагүй гараад явсан. Тэгээд би Өвөрхангай аймгийн Уянгад явж байсан чинь П.О над руу яриад Архангай аймгийн удирдлагууд бүх уурхайг удирдлагуудыг дуудсан байна хэдэнд ир гэлээ байз санахгүй байна. Тэгээд би тэр үед нь би завгүй байна очиж амжихгүй ээ гэж хэлсэн чинь П.О би өөрөө очоод уулзаадахъя гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш надтай П.О надтай ярихдаа Архангай аймгийн удирдлагууд нь уурхай бүрээс нийгмийн хариуцлагын хүрээнд 200 сая төгрөг авна гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өө “чи тэгвэл манай талбайг ашиглаж байгаа юм чинь 100 сая төгрөгийг нь өгөөрэй гэж хэлсэн чинь П.О өө тэгье тэгье” гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш Архангай аймгийн Мга Н.Ц над руу яриад нийгмийн хариуцлагын хүрээнд авч байгаа мөнгөө өгөхгүй бол ажиллуулахгүй гэж байна шүү мөн аймгаас тийм шийдвэр гарч байна шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай компани бүх баримт бичгээ шинээр хийлгэсэн учраас манайхаас хамаарах зүйл байхгүй ш дээ гэж хэлсэн чинь Н.Ц аймаг орон нутагтай нийгмийн хариуцлагын гэрээ хийж л үйл ажиллагаа явуулна ш дээ тэр мөнгийг компаниудаас цуглуул гээд байгаа ш дээ гээд байсан юм. Тэгээд би тэр үед нь Н.Цид П.От наад мөнгийг чинь өгөөрэй гэж хэлсэн ш дээ бас манай компанид өгөлтэй гэж хэлсэн чинь хэд юм гэж хэлэхээр нь би 100 сая төгрөг өгнө ш дээ гэж хэлсэн чинь надаас 200 сая ш дээ гэж хэлсэн ба тэгээд хэсэг хугацаа өнгөрсөн ба Архангай аймаг руу ус ашиглалтын гэрээ хийх гээд явах гэж байна гэж Н.Цтой ярьсан чинь “Та нөгөө мөнгөө авч ирээрэй гэж хэлсэн” тэгэхээр нь П.О наагуур чинь 100 саяыг өгсөн ш дээ манайх ингээд болдоггүй юм уу гэж хэлсэн чинь П.О чинь мөнгө өгөөгүй та өөрөө авч ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би П.О тэгж байгаад өгөх юм байлгүй дээ гээд нэг их хайхраагүй. Би тэгээд энэ үед за за би мөнгө аваад очъё гэж Н.Цид хэлсэн чинь “ та наад мөнгөө ногоон болгоод ирээрэй” гээд байсан. Би өмнө мэдүүлэхдээ П.Отой гэрээ байгуулсан билүү яасан билээ бичиг баримтаа үзэж байгаад хариу хэлье гэсэн чинь гэрээ байгуулсан байдаг юм байна. Би өмнө мэдүүлэхдээ баримт бичгээ хараагүй байсан учраас Н.Цид өгсөн мөнгөний цаг хугацааг зөрүүтэй мэдүүлсэн байна. Энэ удаа харин баримтаа шалгаж үзээд дахин сайн бодсон чинь манай компани 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Хөтөл Номгон” ББСБ-иас нийт 328,000,000 төгрөгийн зээлийг бэлнээр авсан ба энэ мөнгийг манай эхнэр Ж.Ж өвчтэй байсан, тархины харвалт өгсөн байсан учраас гадаадад эмчилгээ хийх шаардлагатай болж зээлж авсан. Тэгээд энэ үед зээлсэн мөнгөө Найман шарга төвийн валютын зах дээр очиж одоо сайн санахгүй байна нэг г нь орж ам.доллар болгож байсан. Тэгээд бид нар өвөл эхнэр Ж.Жыг эмчилгээнд авч Герман улс руу гэр бүлээрээ явж, 2017 оны 04 дүгээр сард ирсэн ба эмчилгээнд зориулж зээлсэн мөнгөний үлдэгдэл нь гэрт ам.доллароор хадгалж байсан. Тэгээд намайг Монголд ирснээс хойш Архангай аймгийн Мга Н.Ц нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн гэрээний төлбөрөө төл гээд дахин дахин нэхээд байсан. Ер нь бол хуучин буюу 2015-2016 онуудад Архангай аймгийн Цэнхэр сумын засаг даргатай нийгмийн хариуцлагын гэрээ хийдэг байсан бөгөөд ойролцоогоор 40-50 сая төгрөгийн жилд авдаг байсан юм. Тэгсэн чинь 2017 оноос эхлэн зөвхөн аймагтаа гэрээ хийнэ, сумын засаг даргатай гэрээ хийхгүй шүү гээд байсан. Тийм учраас аймгаас мөнгөө авч ирж өг гээд байсан. Тэгээд би 2017 оны 05 дугаар сарын 15-ны орчим гэрт хадгалж байсан ам.доллароос 37,000 ам.доллар ерөөсөө 4 боодол байсан ба 3 бүтэн 100 ширхгээр нэг боодол хагас байсан би тэрийг сайн мэдэж байгаа юм. Энэ мөнгийг Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хашааны хажууд машинаа тавиад Н.Цийн ажлынх нь өрөөд оруулж өгсөн ба тэр үед гаднаас нэг эмэгтэй орж ирсэн чинь “өө цаашаа байж бай би хүнтэй уулзаадах ий гэж” хэлээд гаргасан тэгтэл Н.Ц өө ашгүй та нөгөө мөнгөө аваад ирсэн үү гээд бэлнээр надаас авсан. Тэр үед Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байсан ба Н.Ц надтай утсаар яриад сонгуулиас өмнө аваад ир гээд байсан. Тэгсэн чинь гэнэт 2017 оны 11 дүгээр сард танайх нийгмийн хариуцлагын гэрээний дагуу Мал хамгаалах санд 100,000,000 төгрөг төл гэсэн нэхэмжлэл хүрээд ирэхээр нь манай өгчихсөн ш дээ гээд хэлсэн ба энэ асуудлыг манай нягтлан Л.Д бас мэдэж байсан ба нягтлан маань өгчихсөн ш дээ гээд хэлсэн байсан. Тэгээд манай нягтлан Л.Д та өгөөгүй юм уу гээд надаас асуухаар нь би өгчихсөн ш дээ гэж хэлсэн чинь энэ нэхэмжлэл ирчихсэн байна ш дээ гэж хэлсэн юм. Тэгээд би энэ асуудлаар 2018 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Засаг дарга Ц.Мтай уулзаад манайх нийгмийн хариуцлагын гэрээнийхээ мөнгийг Н.Цид өгсөн гэж хэлсэн ба гэхдээ би энэ үед ам.доллар өгсөн гэж хэлээгүй 100 сая төгрөг өгсөн гэж л хэлсэн юм. Тэгсэн чинь тийм юм байхгүй, юу яриад байгаа юм наад асуудлаа цагдаад өгч шалгуул тэр мөнгөө олж ир гээд уурлаад байсан юм. Тэгээд яах ч аргагүй наад гэрээгээ дахин хийгээд наад мөнгөө төл гээд шахаад байхаар нь манайх дахин 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байсан байхаа дахин хамтран ажиллах нийгмийн хариуцлагын гэрээг Засаг дарга Ц.Мтай байгуулан уг гэрээний дагуу дахин 90,000,000 төгрөгийг төлж гэрээг дүгнэсэн. Би Ц.М даргатай уулзсан өдөр Н.Цийн 9908 тай дугаар луу залгаад “Ц.М даргатай уулзлаа чи нөгөө мөнгөө өгөөгүй юм байна ш дээ гэж хэлсэн чинь” та эхлээд надтай уулзахгүй яасан юм гэж эхэлж хэлснээ дараа нь болохоор би танаас хэзээ тийм мөнгө авсан юм гэж хэлээд надтай уулзаагүй юм. Тэгтэл энэ асуудлыг шалгуулахаар Засаг дарга Ц.М аймгийн Цагдаагийн г өргөдөл гаргасан юм уу яасан юм В гэж цагдаа яриад ийм гомдол ирлээ та хүрч ирээд уулз гэж намайг дуудсан ба би тэнд очиж мэдүүлэг өгөхдөө П.Оыг надад өгөх мөнгөө өгсөн юм болов уу гэж бодоод би өгсөн гээд хэлчихсэн юм. Тэгсэн чинь П.О 100 сая төгрөг өгөөгүй байсан. Ер нь бол 200 сая төгрөг нэхээд байна гэдэг бол П.Оын яриа байсан юм байна лээ тэгээд мань нөхөр өөрөө өгөөгүй надаар дамжуулан авах гээд надад худлаа ярьж байсан юм байна лээ. Н.Цийн өрөө нь Мэргэжлийн хяналтын газрын төв хаалгаар орж шатаар дээшээ 2 давхар руу гараад баруун гар гал руугаа эргэж яваад дахин баруун эргээд нэг өрөө байсан өрөөний зохион байгуулалт нь өөрийнх нь ширээ наана нь тусдаа уулзалтын ширээ, сандалтай байсан. Н.Ц костюмтай байсан, би өрөөнд гаднаас орж ирсэн хүний зүсийг нь сайн харж амжаагүй нэлээн өндөр биетэй л эмэгтэй байсан. П.О миний санаж байгаагаар номерыг нь мэдэхгүй байна ямар ч л байсан хуучин оны хар 200 унадаг байсан. Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас 2 удаа гэрээ хийсэн байдаг энэ нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 2018 оны 04-р сарын 12-ны өдөр тус тус байгуулсан байсан. Гэхдээ би энэ гэрээнд өөрөө гарын үсэг зурж тамга дараагүй тэр үед манай компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Нарантуяа гэж эмэгтэй миний гарын үсгийн дардсыг дарж. тамга дарж баталгаажуулсан байсан. Манай компанийн нягтлан бодогч Л.Д энэ талаар мэдэж байгаа учир нь Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжлэл ирээд мөнгөө төл гээд байсан болохоор намайг өгсөн, өгөөгүй асууж байсан мөн би өгсөн ш дээ гэсэн чинь өгөөгүй гээд нэхэмжлэл ирээд байна гэж бид хоёр ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Мгийн“...2018 оны хавар санагдаж байна би сар өдрийг нь тодорхой санахгүй байна би ажил дээрээ байж байтал “А” компанийн захирал Ц.М гэгч нь Архангай аймгийн Цэнхэр суманд Орхон багт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа холбогдох материал баримтуудаа авч ирж байсан санагдаад байна. Тэгээд би холбогдох материал баримтуудыг нь албаны чиглэлийн хүмүүс нь шалгана гэж хэлээд явуулсан. Ингээд удалгүй ойролцоогоор 1 сар орчмын дараа байх Ц.М дахин миний өрөөнд ирээд бичиг баримтынхаа асуудлаар ирсэн байх надтай 2 дахь удаагаа уулзсан. Надтай уулзаад өрөөнд сууж байхдаа Ц.М надад хандан “та нэг л мэдэхгүй байх шиг байна, өмнө уулзахад бас мэдэхгүй янзтай байсан би танд нэг юм хэлье гэсэн. Тэгээд хэлэх үгийг нь сонстол 2017 оны сонгуулийн үеэр Архангай аймгийн Мга Н.Ц нь аймгийн Засаг дарга, хурлын дарга бүх асуудлыг би зохицуулна гэж хэлээд надаас 200 сая төгрөг авсан. Гэхдээ эхлээд 100 сая төгрөгийг Цид өгсөн, харин дараагийн 100 сая төгрөгийг доллароор өгсөн гэж хэлсэн” би ойлгохдоо Н.Ц нь сонгуулийн нэр бариад “А" компанийн захирал Ц.Моос 200 сая төгрөгийг алтны үйл ажиллагааг нь саадгүй явуулахаар авсан юм байна гэж ойлгосон. Харин Ц.М нь намайг авсан мэтээр ойлгосон байсан. Тэгээд би энэ мэдээллийг аваад ийм асуудал байж болохгүй гээд өргөдөл бичээд Архангай аймгийн цагдаагийн гт өгсөн. Миний өргөдлийг шалгаж шийдсэн талаар надад ямар нэг хариуг одоог хүртэл өгөөгүй байна. Миний хувьд 2017 онд сонгууль болсон үүний дараа жил энэ уулзалт болсон санагдаж байна. Тухайн үед дээрх асуудлын талаар Ц.М нь надад өөрөө хэлсэн бөгөөд манай өрөөнд бид хоёроос өөр хүн байгаагүй...”гэх мэдүүлэг, гэрч Л.Дийн“...Би 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээг Архангай аймагт очиж байгуулж байсан ба тухайн үед захирал надад итгэмжлэл хийж өгсөн байсан. Тэр үед уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх компаниуд 10 сардаа багтааж гэрээ хийнэ гэсэн мэдээлэл явж байсан ба хэрэв гэрээ хийхгүй бол дараа жил ажиллуулахгүй ээ гэж яриа байсан юм. Тэгээд би аймаг орж гэрээ хийж байсан ба тэр үед нэг жилийн хугацаатай дараа оныхоо нийгмийн хариуцлагын гэрээг энэ ондоо багтааж хий гэж байна гээд очиж хийсэн юм. Гэтэл 2018 оны 04 дүгээр сард яг үйл ажиллагаа явуулах гээд бүх бичиг баримт бүрдээд хамгийн сүүлд усны гэрээгээ хийгээд ажиллах гэсэн чинь танайх нийгмийн хариуцлагын гэрээ хийгээгүй ээ тийм учраас ажиллуулахгүй өмнөх оны 10 дугаар сард байгуулсан гэрээ чинь хүчингүй гэж хэлсэн ба тэгээд бид нар очоод дахин гэрээ хийсэн ба энэ гэрээний дагуу төлбөрөө энэ ондоо батгааж хийнэ шүү гэж хэлсэн ба танай компаниас орсон 100 сая төгрөгөөр айл өрхийн хашаа, хороог янзалж хот тохижилтын ажил хийнэ гэж хэлж байсан. Тэгээд манай компаниас 2018 оны 04-р сарын 07 дугаар сарын хооронд байхаа нийт 100 сая төгрөг шилжүүлсэн. Ц.М захирал 2017 оны хавар нийгмийн хариуцлагын хүрээнд мөнгө өг өө 100 сая төгрөг өг гээд байна гэж ярьж байсан. Тэгсэн дараа нь зун нь 07-08 дугаар сарын үеэр нийгмийн хариуцлагын 100,000,000 төгрөгийг өгчихсөн доллар болгоод өгчихлөө гэж ярьж байсан. Ер нь бол манай компани Хөтөл Номгон ХХК-иас 2016 оны 02 дугаар сард 600 орчим сая төгрөгийн зээл авсан байсан ба энэ мөнгөөр эхнэр нь өвчтэй байсан учир гадаад явах гээд доллар болгож байсан. Мөн эхнэр нь бие нь өвдөөд 2 жил гаруй хугацаанд өвчтэй байсан. Тэгэхээр энэ мөнгөний эх үүсвэрээс нийгмийн хариуцлагын хүрээнд өгөх 37,000 ам.долларыг өгсөн гэж надад хэлж байсан. Би 2017 оны 10 дугаар сард нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээ хийсний дараа Мал хамгаалах сангийн нэрээр төрийн данстай нэхэмжлэлийн баримт ирэхээр нь захирал 100 сая төгрөг төлөх юм байна энэ нэхэмжлэл ирж байна гэж хэлсэн чинь захирал би наадах чинь 100,000,000 төгрөгийн оронд 37,000 ам.доллар өгсөн ш дээ гэж хэлсэн юм. Тэгээд би 2017 оны 10 дугаар сард байгуулсан гэрээг 1 жилийн хугацаатай гэрээ тул дараа он хүртэл мөнгө төлөхгүй байж болох юм байна гэж ойлгосон ба энэ хугацаанд Архангай аймгаас дараа он буюу 2018 оны 04-р сар хүртэл мөнгө нэхээгүй тэгээд 04-р сард яг ажил эхлэх гэж байтал мэргэжлийн хяналт ирээд ажиллуулахгүй байна бичиг баримт дутуу гээд байсан ба ямар бичиг баримт дутуу юм бэ гэсэн чинь нийгмийн хариуцлагын гэрээ хийгээгүй ээ гээд байсан. Гэтэл тэр гэрээг өмнөх онд хийсэн гэрээ чинь хамаагүй ээ гэж манай хүмүүст хэлсэн байсан. Тэгээд манай компанийн хүмүүсээс аймаг дээр очиж дахин гэрээ байгуулсан байсан...”гэх мэдүүлэг, гэрч П.Оын “...Ц.М гэж хүнийг 2014-2015 оноос эхлэн танина уул уурхайн салбарт ажиллаж байсан учраас тийм байдлаар танина Мөн 2016-2017 онд Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг ........... багийн нутагт А ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй г дээр нөхөн сэргээлт хийх, олборлолт явуулах чиглэлээр гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан. Ер нь бол гэрээний дагуу урьдчилгаа төлбөр төлөх, гарсан г дээр тодорхой хувийг төлөх, усны мөнгийг төлөх, лицензтэй холбоотой бичиг баримтын зардлыг төлөх зэрэг өр төлбөрийн асуудал байсан. Тэгээд манай ашиглаж байсан талбай дээр гарсан зүйл байхгүй алт олигтой гараагүй учраас төлбөр мөнгө тухайн үед төлж чадаагүй тэр үед хоорондын тооцоо нэлээн нэхдэг байсан одоо ч тэгээд нэхэж барьж байгаа зүйл байхгүй. Бид нараас тайлбарлахдаа ашиг орлого олоогүй алдагдалтай гарсан учир төлбөр мөнгө төлөх боломжгүй байна гэдгээ хэлсэн юм. Тухайн үед ганц нэг шалгалт шүүлгээр явж байсан, сүүлд засаг дарга нь гомдол өгсөн гээд дуудаж нэг байцаалт авч байсан өөрөөр тэр залуутай уулзаж байгаагүй. Миний санаж байгаагаар Архангай аймгийн төв дээр цагдаагийн г дээр очиж мэдүүлэг өгч байсан ...Би Хаан банканд төгрөгийн 2 данс эзэмшдэг бөгөөд нэг нь 5070069817 гэсэн данс байгаа мөн 5125056547 гэсэн данснуудыг нэлээн олон жилийн өмнөөс эзэмшиж байгаа. Би 2017 оны хавар Архангай аймгийн Мгаар ажиллаж байсан Н.Цид хар өнгийн Тоёота Ланд-200 маркийн 2010 онд үйлдвэрлэсэн 2011 онд орж ирсэн 06-66 УНТ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн 49 билүү 50 сая төгрөгөөр тооцож зарсан юм. Тэгээд тэрний мөнгөний урьдчилгаа гэж над руу хийсэн. Мөн Н.Цийн эхнэр нь сэлбэгийн дэлгүүр ажиллуулдаг учир тэндээс нь сэлбэг хэрэгсэл авч байсан тооцоо байсан байх тэрийг хийсэн байх...”гэх мэдүүлэг, гэрч М.Вийн“...Миний зүгээс гүйцэтгэх ажлын шугамаар тогтоогдсон зүйлүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны хариуцсан дарга нараас зөвшөөрөл авч байж шалгадаг ба мөн Нийн Ц нь Ц.Моос албан тушаалын байдлаа ашиглан 200 сая төгрөгийн хахууль авсан гэх мэдээлэл нь гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан. Уг асуудлын талаар холбогдох улсуудыг дуудан уулзаж, гүйцэтгэх ажлын шугамаар тогтоогдсон нөхцөл байдлыг танилцуулга болгон бичиж, маш нууцтай 2 хуудас танилцуулгыг Авлигатай тэмцэх гт шалгуулахаар шилжүүлсэн. Уг асуудлын талаар Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсээс албаны дугаараас нэрийг нь тодорхой санахгүй байна өөрийгөө комиссар гэж танилцуулан чиний явуулсан танилцуулгыг авсан, манайх шалгаж байгаа гэдэг байдлаар танилцуулж байсан. Мөн гүйцэтгэх ажлын шугамаар өөр ямар нэгэн мэдээлэл авагдах юм бол мөн маш нууцтай танилцуулга явуулаарай гэж утсаар яриад тэрнээс хойш надтай ямар нэгэн хүн холбогдоогүй. Миний зүгээс Авлигатай тэмцэх газрын шалгах харьяаллын мэдээллийг тодруулан Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтэст шилжүүлж байсан нь үнэн тэр үед АзЖ гэж даргын нэр дээр хаяглан явуулж байсан. Мөн дээрх асуудал дээр ямар нэгэн хувийн ашиг сонирхол байхгүй, мэдээллийг маш нууцтай шилжүүлсэн нь үнэн энэ талаар холбогдох албан тушаалтнаас тодруулбал гараад ирэх байхаа гэдгийг хэлмээр байна. Авлигатай тэмцэх гт холбогдох маш нууцтай танилцуулгыг гэрчлэх хүмүүс бол байгаа. Тухайн үед Архангай аймаг дахь цагдаагийн газрын дэд даргаар ажиллаж байсан цагдаагийн дэд хурандаа Баасандорж, эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Э.Алтанбаатар энэ талаар мэдэж байгаа...”гэх мэдүүлэг, гэрч Ч.Оы“...Тухайн үед Мга Н.Ц нь Байгаль орчин аялал, жуулчлалын яамнаас ажлын хэсэг зарсан Орхон багт ажиллах болсонтой холбогдуулаад холбогдох хүмүүсийн хамтаар очиж хяналт, шалгалтыг явуул гэдэг үүрэг чиглэлийг өгсөн юм. Тэгээд үүний дагуу Цэнхэр сумын байгаль орчны хяналтын байцаагч Ж.Э, аялал жуулчлалын газраас холбогдох мэргэжилтэн нэг хүн явж байсан би яг хэн нь явсан гэдгийг одоо сайн санахгүй байна мөн Орхон Чулуут сав газрын захиргааны мэргэжилтэн зэрэг албан тушаалтнууд оролцож Орхон багт үйл ажиллагаа явуулдаг бүх уурхайнуудыг шалгасан юм.Одоо санаж байгаагаар “А” ХХК, “Монгол г” ХХК, “Голден хамер” ХХК, “БМНС” ХХК-иудын үйл ажиллагааг шалгасан тэгээд “А” ХХК болон “Голден хамер” ХХК-иудын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргасан ба А ХХК-ийн хувьд бичиг баримтын бүрдэл бүрэн хангагдаагүй, мөн уурхайг улсын комисст өгөөгүй гэх үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоосон. Тэр үед Н.Ц дарга зөрчилтэй байгаа уурхайн үйл ажиллагааг зогсоо гэж үүрэг чиглэл өгсөн үүний дагуу “А” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон...”гэх мэдүүлэг, гэрч Д.Нгийн“...2017 оны 07 дугаар сарын дунд үеэс үйл ажиллагааг сэргээсэн. Архангай аймгийн Мга Н.Ц байсан энэ залуу бол хяналт шалгалтаар байнга ирдэг байсан. Байгаль орчны газрын дарга Баянмөнх гэж залуу байсан мөн байнга л шалгалтаар ирдэг байсан. Бичиг баримтын бүрдлийн асуудлыг Улаанбаатар хотоос л хийдэг байсан би уурхайн даргаар ажиллаж байсан мөнгө төгрөгийн асуудалд ордоггүй байсан болохоор би сайн мэдэхгүй байна...”гэх мэдүүлэг, гэрч Ж.Жын “...Манайх Өвөрхангай аймгийн Уянга сумын ...гэдэг г АУМ алт гэсэн нэртэй алтны уурхай ажиллуулдаг тэгээд Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг ... А ХХК-ийн нэр дээр уурхай ажиллуулж байгаа өөрөөр ямар нэгэн алтны уурхай байхгүй. Энэ асуудал бол болсон би 2015 оны намар 11 сард санагдаж байна зүгээр байж байгаад гэнэт ухаан алдаад унасан юм тэгээд түүнээс хойш биеийн байдал бол маш их хүнд байсан эмнэлгээр маш их удаан явсан ба миний тархины судас хоёр талдаа цүлхийсэн байна гэсэн оноштойгоор тархины хагалгаанд орох болсон юм. Тэгээд энэ үеэр миний эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй байсан учраас зээл авсан юм. Тэгээд бид нар 2017 оны 03 сард Герман луу яваад хагалгаанд ороод 2017 оны 04 дүгээр сард ирсэн. Би мөнгө төгрөгийн асуудалд бол оролцдоггүй болохоор яг хэзээ, хэчнээн төгрөгийг ам.доллароор солиулж байсныг мэдэхгүй байна манай нөхөр Ц.М л бүхий л мөнгөний асуудлыг зохицуулж байсан....” гэх мэдүүлэг, гэрч А.Эийн ”...“А” ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16/04 дугаартай зээлийн гэрээгээр 600,000 төгрөгийн зээлийг 10 сарын хугацаатай авч, зээлийн барьцаанд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болон Хово маркийн тээврийн хэрэгсэл тус тус барьцаанд тавьсан байна. Улмаар уг компани нь зээлийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байна. Зээлийн гэрээг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн байна. Энэ талаарх баримтыг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 22/112 дугаартай албан бичгээр гаргаж өгсөн манай байгууллагаас гарч байгаа баримт нь хуулбарлан албан бичгээр баталгааждаг...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дах хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, “давуу байдал” гэдгийг 3.1.4 дэх хэсэгт “...албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Н.Ц нь Архангай аймгийн Мгаар ажиллаж байсан бөгөөд дээр дурдсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан байна.
Шүүгдэгч Н.Ц нь Архангай аймгийн М.............. даргаар ажиллаж байх хугацаандаа хахууль өгөгч тус аймгийн Цэнхэр сум ....... дэвсгэрт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ийн захирал Ц.Мийн ашиг сонирхлын үүднээс аймгийн Засаг даргатай “ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаанаас байгаль орчин, хүн амд нөлөөлөх нөлөөллийг бууруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих, нийгмийн хариуцлагын хүрээнд” байгуулах “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлэх ёстой 100,000,000/нэг зуун сая/ төгрөгийг төвлөрүүлэх, төвлөрүүлээгүй тохиолдолд компанийн үйл ажиллагааг зогсоох, хяналт шалгалт явуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Мгын албан өрөөнд 37,000 ам.доллар /89,349,080 төгрөг/ бэлнээр хахуульд авсан байдал нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжигдсэн дээрх нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байна.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Цид холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шүүгдэгч Н.Ц нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж гэрч Ц.М удаа дараа мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг гарсан цаг хугацаа болон г орны талаар зөрүүтэй мэдүүлсэн, тухайн онд нийгмийн хариуцлагын чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй байсан тул уг гэрээний мөнгийг нэхээд байсан нь үгүйсгэгдэж байгаа, М өгсөн гэх 37,000 ам.долларын эх сурвалжийг нотлоогүй, гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд шүүгдэгч Н.Ц нь Архангай аймагт байгаагүй гэх тайлбар гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нар болон шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.Цийг гэм буруугүй гэх дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй юм. Учир нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон бөгөөд гэрч Ц.М шүүгдэгч Н.Ц удаа дараа нэхэж байсан тул 37000 ам доллар буюу 89,349,080 төгрөгийг өгсөн гэдгээ эхнээсээ тогтвортой мэдүүлсэн харин өгсөн цаг хугацаа болон орон байрны талаар зөрүүтэй мэдүүлсэн хэдий ч гэмт хэрэг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэнээс хойш тодорхой хугацаа өнгөрсөний дараа буюу 2021 оны 11 сард болсон үйл явдлын талаар сэргээн дүрслэн мэдүүлэг өгөхдөө цаг хугацаа орон байрны хувьд зөрүүтэй мэдүүлсэн, баримт бичгээ хараад эргэн санаж мэдүүлж байгаагаа дурдсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний өгсөн 4 удаагийн мэдүүлэгт өмнөх мэдүүлгээ үгүйсгэсэн, илтэд зөрүүтэй байдал байхгүй, түүний мэдүүлэг бусад гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байгаа, уг мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Шүүгдэгч өөрийн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд тэрээр шүүх хуралдаанд тухайн цаг хугацаанд Архангай аймагт байгаагүй гэж энэ байдлаа өөрийн дансны хуулганд дахь мөнгө шилжүүлсэн баримтаар нотлогдох талаар мэдүүлж байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа мэдүүлэг өгөхдөө болон шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт энэ талаар мөн мэдүүлээгүй, түүний мөнгө шилжүүлсэн дансны хуулга болон түүний хамаарал бүхий харилцаатай буюу төрсөн дүүгийн нөхрөөс 2017 оны 05 сард болсон үйл явдлын талаар одоо мэдүүлэг авах нь ач холбогдолгүй болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Н.Цид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй.
2023 оны 12 сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн өөрчлөлт орсон байх ба Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж тус тус заажээ.
Албан тушаалын гэмт хэрэг нь Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдаг тул нийгмийн аюулын шинж гэж үзнэ.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.Цид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхэлж тоолохоор, шүүгдэгч нь нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 80.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан боловч уг зардлыг хэнд олгох нь тодорхойгүй, нэхэмжлэл ирүүлээгүй, иргэний нэхэмжлэгч тогтоогоогүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулна гэж заасан, Эрүүгийн хуульд заасан тус хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг шүүх хэрэглэж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Цоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 89.349.080 төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Нийн Цийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цийг нийтийн албанд томилогдох эрхийг 7/долоо/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цид оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 7/долоо/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Цоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох гучин долоон мянган ам доллар буюу 89,349,080/наян есөн сая гурван зуун дөчин есөн мянга ная/ төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Н.Цийн өмчлөлийн Ү-0118004459 дугаартай Архангай аймгийн Эрдэнэбулган сум, ...........байрлах үл хөдлөх хөрөнгийг шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1666 тогтоолыг хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 80.000/наян мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Цид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧИД П.ДОНИДДОЛГОР
Э.ДУЛМАА