| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2021/02476/и |
| Дугаар | 101/ШШ2021/02243 |
| Огноо | 2021-07-28 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2021/02243
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Б. Н, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Т нарыг эх Ц.Л-н асрамжид, 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.Н 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Б.Т нарыг эцэг Э.Б-н асрамжид тус тус үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Б-д холбогдуулан гаргасан охин Б.Н, хүү Б.Т, Б.Т нарт тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч Ц.Л татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,696 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 67,764 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, хариуцагч Э.Б-с 37,865 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Л-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА