| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Билгүүн |
| Хэргийн индекс | 106/2024/0453/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/483 |
| Огноо | 2024-06-11 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/483
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б. даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхтайван хөтлөн,
улсын яллагч Э. /томилолтоор/,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт ******* ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 202 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр аймагт төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот дүүргийн 2 дугаар хороо, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
******* овогт ******* /Регистрийн дугаар: ТА9608/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 202 оны 0 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах гэх нэртэй шөнийн цэнгээний газарт “...Дүү нарыг дээрэлхлээ...” гэх шалтгааны улмаас тухайн газарт хамгаалагчийн ажил хийдэг хохирогч *******тай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь мэдүүлэхдээ: “Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна..” гэсэн,
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч *******ын өгсөн: ‘‘...Би 202 оны 0 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бааранд ажлаа хийгээд байж байтал үл таних хэсэг залуус гаднаас орж ирсэн. Тэгээд манай нөгөө хамгаалагч бид хоёр тухайн залуусын бичиг оаримтыг шалгахад 2 залуу нь 21 насанд хүрээгүй байсан тул манайх дотогш оруулах боломжгүй гэдгээ хэлсэн. Тэгтэл тухайн залуусын нэг нь хэрүүл хийгээд орно, та нар бид нарыг дотогш оруулдаггүй хэн юм гээд дайраад байсан. Тэгээд манай нөгөө хамгаалагч бид хоёр тухайн залуутай огт зодоон хийгээгүй. Тухайн залуус хэсэг маргаан хийж байгаад ах нарыгаа дуудна гээд яваад өгсөн. Тэгээд манай хамгаалагч бид хоёр баар руугаа ороход араас тухайн маргалдсан гэх залуусын ах нар нь бололтой залуу орж ирээд нэг залуу нь миний нүүрэн тус газарт нэг удаа шанаадсан. Тэгээд миний эрүү эвгүй болоод хариу үйлдэл үзүүлээгүй цагдаа дуудсан. Намайг цохисон гэх залуу нь эрүүл байсан, архи уугаагүй байсан. Тухайн намайг цохисон залууг ******* гэдэг бөгөөд намайг Гэмтлийн эмнэлэг рүү авч явж үзүүлээд надад 200.000 төгрөг өгсөн. Би тухайн үед хүний биед огт халдаж зодоогүй, гэтэл тухайн залуу шууд л орж ирээд намайг чи манай дүү нарыг дээрэлхлээ гээд гараараа шанаадсан. Тэгээд миний эрүү эвгүй болсон. Манайх хяналтын камерын бичлэгтэй ба тухайн үйл явдал нь камергүй газар болсон.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 08-09 дэх тал/,
2.Гэрч О.ий өгсөн: "...202 оны 0 дугаар сарын 21-ний өдөр бааранд ажпаа хийж байсан ба тухайн үйл явдал болоход би яг хажууд нь байсан. Шөнө 0 цагийн үед байхаа би цагийг нь нарийн сайн санахгүй байна, бид баарандаа хамгаалагчаа хийгээд байж байхад гаднаас үл таних том биетэй залуу орж ирээд нэг нь буюу 25-0 орчим насны 170 см орчим өндөртэй махлаг шар залуу үгийн зөрүүгүй жавын эрүүн тус газарт гараараа нэг удаа цохиод авсан. түр байж байгаарай миний эрүү эвгүй болчихлоо гээд байгаа нь сонсогдсон. Тэгээд тухайн залуу ыг дахин цохиогүй. Тухайн үед бааранд огт зодоон болоогүй ба уг залуу нь үгийн зөрүүгүй орж ирээд жавыг нэг удаа шанаадсан." гэсэн мэдүүлэг/хх-ийн 12-1 дахь тал/,
.Гэрч өгсөн: “...Би 202 оны 0 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө үүрийн 0 цагийн үед өөрийн найзууд болох , нарын хамтаар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах баарны тэнд явж байхад өөр манай Эрдэнэт хотын найзууд маань тухайн баарнаас насанд хүрээгүй гэх шалтгаанаар хөөгдөөд гарч байсан. Би тухайн баарны хамгаалагч дээр очоод яагаад манай найзуудыг чирч хөөж гаргаад байгаа юм гэхэд тухайн баарны хамгаалагч нь найзууд чинь насанд хүрээгүй байна, явцгаа гэж хэлсэн. Тэгээд бид нар явах гэтэл манай нэг найз тухайн баарны хамгаалагчийн өөдөөс маргалдаад байсан. Тэгээд нөгөө хамгаалагч нь манай найзыг зодох гэхээр нь би өөрийн угаалгын газарт хамт ажилладаг ах болох ******* дуудсан. Тэгээд удалгүй ах ирээд тухайн бааранд ороод нэг хамгаалагчийг нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд нөгөө хамгаалагч нь эрүүгээ бариад яваад байсан.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 20-21 дэх тал/,
.Гэрч өгсөн: “...Тэгээд бид тухайн өрөөнд ороход уг өрөөнд баарны хамгаалагч бололтой 2 залуу байсан. тухайн хүмүүстэй уулзаад байж байхад гаднаас дахин нэг хамгаалагч нь орж ирээд тэй маргалдаж эхэлсэн. Тэгтэл тухайн хамгаалагч нь би танай дүү нарыг цохиж зодсон зүйл байхгүй цохивол үхчихнэ гэх зэргээр тэй хэрүүл маргаан эхлүүлсэн. Тэгтэл тухайн залуугийн шанаа тус газарт гараараа нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 2-25 дахь тал/,
5.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 202 оны 0 дүгээр сарын 01-ний өдрийн 180 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “*******ын биед эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн -29 дэх тал/,
6.Яллагдагч *******ийн өгсөн: “...Би буруу зүйл хийсэн. Би гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй. Би тухайн залууг нэг удаа шанаадсан явдалд маш их харамсаж байна. Би тухайн залууг хохиролгүй болгоно.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 2- дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.
Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар,
шүүгдэгч Б.Түвшинтөнс, түүний өмгөөлөгч нар нь гэм буруутай эсэхэд маргахгүйгээр тус тус шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.
Шүүгдэгч ******* нь 202 оны 0 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах гэх нэртэй шөнийн цэнгээний газарт “...Дүү нарыг дээрэлхлээ...” гэх шалтгааны улмаас тухайн газарт хамгаалагчийн ажил хийдэг хохирогч *******тай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр шинжлэн судалсан нотлох баримт болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Үүнд:
1.хохирогч *******ын өгсөн: ‘‘...Би 202 оны 0 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бааранд ажлаа хийгээд байж байтал үл таних хэсэг залуус гаднаас орж ирсэн. Тэгээд манай нөгөө хамгаалагч бид хоёр тухайн залуусын бичиг оаримтыг шалгахад 2 залуу нь 21 насанд хүрээгүй байсан тул манайх дотогш оруулах боломжгүй гэдгээ хэлсэн. Тэгтэл тухайн залуусын нэг нь хэрүүл хийгээд орно, та нар бид нарыг дотогш оруулдаггүй хэн юм гээд дайраад байсан. Тэгээд манай нөгөө хамгаалагч бид хоёр тухайн залуутай огт зодоон хийгээгүй. Тухайн залуус хэсэг маргаан хийж байгаад ах нарыгаа дуудна гээд яваад өгсөн. Тэгээд манай хамгаалагч бид хоёр баар руугаа ороход араас тухайн маргалдсан гэх залуусын ах нар нь бололтой залуу орж ирээд нэг залуу нь миний нүүрэн тус газарт нэг удаа шанаадсан. Тэгээд миний эрүү эвгүй болоод хариу үйлдэл үзүүлээгүй цагдаа дуудсан. Намайг цохисон гэх залуу нь эрүүл байсан, архи уугаагүй байсан. Тухайн намайг цохисон залууг ******* гэдэг бөгөөд намайг Гэмтлийн эмнэлэг рүү авч явж үзүүлээд надад 200.000 төгрөг өгсөн. Би тухайн үед хүний биед огт халдаж зодоогүй, гэтэл тухайн залуу шууд л орж ирээд намайг чи манай дүү нарыг дээрэлхлээ гээд гараараа шанаадсан. Тэгээд миний эрүү эвгүй болсон. Манайх хяналтын камерын бичлэгтэй ба тухайн үйл явдал нь камергүй газар болсон.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 08-09 дэх тал/,
2.Гэрч О.ий өгсөн: "...202 оны 0 дугаар сарын 21-ний өдөр бааранд ажпаа хийж байсан ба тухайн үйл явдал болоход би яг хажууд нь байсан. Шөнө 0 цагийн үед байхаа би цагийг нь нарийн сайн санахгүй байна, бид баарандаа хамгаалагчаа хийгээд байж байхад гаднаас үл таних том биетэй залуу орж ирээд нэг нь буюу 25-0 орчим насны 170 см орчим өндөртэй махлаг шар залуу үгийн зөрүүгүй жавын эрүүн тус газарт гараараа нэг удаа цохиод авсан. түр байж байгаарай миний эрүү эвгүй болчихлоо гээд байгаа нь сонсогдсон. Тэгээд тухайн залуу ыг дахин цохиогүй. Тухайн үед бааранд огт зодоон болоогүй ба уг залуу нь үгийн зөрүүгүй орж ирээд жавыг нэг удаа шанаадсан." гэсэн мэдүүлэг/хх-ийн 12-1 дахь тал/,
.Гэрч өгсөн: “...Би 202 оны 0 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө үүрийн 0 цагийн үед өөрийн найзууд болох , нарын хамтаар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах баарны тэнд явж байхад өөр манай Эрдэнэт хотын найзууд маань тухайн баарнаас насанд хүрээгүй гэх шалтгаанаар хөөгдөөд гарч байсан. Би тухайн баарны хамгаалагч дээр очоод яагаад манай найзуудыг чирч хөөж гаргаад байгаа юм гэхэд тухайн баарны хамгаалагч нь найзууд чинь насанд хүрээгүй байна, явцгаа гэж хэлсэн. Тэгээд бид нар явах гэтэл манай нэг найз тухайн баарны хамгаалагчийн өөдөөс маргалдаад байсан. Тэгээд нөгөө хамгаалагч нь манай найзыг зодох гэхээр нь би өөрийн угаалгын газарт хамт ажилладаг ах болох ******* дуудсан. Тэгээд удалгүй ах ирээд тухайн бааранд ороод нэг хамгаалагчийг нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд нөгөө хамгаалагч нь эрүүгээ бариад яваад байсан.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 20-21 дэх тал/,
.Гэрч өгсөн: “...Тэгээд бид тухайн өрөөнд ороход уг өрөөнд баарны хамгаалагч бололтой 2 залуу байсан. тухайн хүмүүстэй уулзаад байж байхад гаднаас дахин нэг хамгаалагч нь орж ирээд тэй маргалдаж эхэлсэн. Тэгтэл тухайн хамгаалагч нь би танай дүү нарыг цохиж зодсон зүйл байхгүй цохивол үхчихнэ гэх зэргээр тэй хэрүүл маргаан эхлүүлсэн. Тэгтэл тухайн залуугийн шанаа тус газарт гараараа нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 2-25 дахь тал/,
5.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 202 оны 0 дүгээр сарын 01-ний өдрийн 180 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “*******ын биед эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн -29 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж дүгнэлээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 1 дахь хэсэгт “Хүн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний халдашгүй байх, амьд явах эрхийг баталгаажуулсан байна.
Эрүүгийн хуульд зааснаар нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаардах бөгөөд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл, хүндэвтэр хохирол хоёр шалтгаант холбоотой байдаг. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэний улмаас шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр гэмтэл учруулсан нь нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд түүний уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг байх ба тус гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ийн хохирогч *******ын нүүр лүү шууд санаа зорилготой, гараараа цохисон идэвхтэй үйлдэл болон хохирогч *******ын эрүүл мэндэд “эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хоёр шалтгаант холбоотой байна. Иймд шүүгдэгч *******ийн нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Нийслэлийн дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбогдуулан гомдолтой гэж мэдүүлэг өгч, хохирогч ******* нь баримтаар 2,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүхийн шатанд хохирогчид 760,000 төгрөг төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 202 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 8 дугаартай дүгнэлтээр хохирогч *******т гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамааруулсан байх тул Улсын дээд шүүхийн 202 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн 25 дугаар тогтоолд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг .99 дахин нэмэгдүүлсэн хэмжээний буюу ,29,00 төгрөгөөр тооцож, шүүгдэгчийн төлөх нөхөн төлбөрийн хэмжээг шүүхийн шатанд түүний хохиролд илүү төлсөн 7,000 төгрөгийг хасч, хохирогч *******т төлөх нөхөн төлбөрийг 2,956,00 төгрөгөөр тогтоосон. Иймд шүүгдэгч ******* нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн улмаас төлөх төлбөртэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******ийн үйлдсэн 202 оны 0 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах гэх нэртэй шөнийн цэнгээний газарт “...Дүү нарыг дээрэлхлээ...” гэх шалтгааны улмаас тухайн газарт хамгаалагчийн ажил хийдэг *******тай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ. Шүүгдэгч *******өд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгуулийн төлбөрийг сарын хугацаанд төлүүлэх санал гаргаж байна.
Гэмт хэргийн хохирол, хор уршиг, нөхөн төлбөрийн хэмжээ: Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирол эмчилгээний зардал 2,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүхийн шатанд 760,000 төгрөг буюу эмчилгээний зардал нөхөн төлөгдсөн. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 202 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 8 дугаартай дүгнэлтээр хохирогч *******ын сэтгэцэд учирсан хор уршгийг нэгдүгээр зэрэглэлд хамруулсан байх тул нөхөн төлбөрийг хуульд зааснаар олгох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан, хураан авсан, битүүмжлэгдсэн болон шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан эд хөрөнгөгүй байхгүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай. ...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч хүний биед хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хариуцлагаас хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: тохиолдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмтэл учруулсны дараа эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирлоо төлсөн. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардал буюу хохирлын зардал болох 2,000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Миний үйлчлүүлэгч хохирогчид 760,000 төгрөгийн хохирол төлсөн, илүү төлсөн мөнгөн дүнг хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд оруулан тооцож өгнө үү. Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгож сарын хугацаанд төлөхөөр ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлт гаргасан ба шүүгдэгч ******* “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би бага насны хүүхэдтэй, эхнэр гэртээ хүүхдээ хардаг, гэрээсээ ганцаараа ажил хийдэг болохоор хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү”... гэж хэлсэн болно.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулах нь шүүхийн эрх юм.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлав.
Шүүх Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч *******өд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 800 (найман зуу) нэгж буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч ******* баримтаар хохирлын 2,000 төгрөгийн төлбөр нэхэмжилсэн ба шүүхийн шатанд хохирогчид 760,000 төгрөгийг төлсөн байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй.
Харин Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 202 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 8 дугаартай дүгнэлтээр хохирогч *******т гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамааруулсан байх тул Улсын дээд шүүхийн 202 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн 25 дугаар тогтоолд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг .99 дахин нэмэгдүүлсэн хэмжээний буюу ,29,00 төгрөгөөр тооцож, шүүгдэгчийн төлөх нөхөн төлбөрийн хэмжээг шүүхийн шатанд түүний хохиролд илүү төлсөн 7,000 төгрөгийг хасч, хохирогч *******т төлөх нөхөн төлбөрийг 2,956,00 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22..1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 6.2 дугаар зүйлийн 1, 2,, дэх хэсэг, 6.6 дугаар зүйл, 6.7 дугаар зүйл, 6.8 дугаар зүйл, 6.10 дугаар зүйлийн 1,2,, дэх хэсэг, 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* Т************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч ******* овогт ******* Т*************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ******* нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж (15.000)-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг дурдсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч ******* баримтаар 2,000 (дөрвөн зуун хорин гурван мянга) төгрөгийг нэхэмжилсэн ба шүүхийн шатанд 760,000 (долоон зуун жаран мянга) төгрөгийн хохирлын төлбөр төлсөнийг тус тус дурдсугай.
6.Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 202 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 8 дугаартай дүгнэлтээр гэмт хэргийн улмаас хохирогч *******ын сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамааруулсан байх тул нөхөн төлбөрийн хэмжээг Улсын дээд шүүхийн 202 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн 25 дугаар тогтоолд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг .99 дахин нэмэгдүүлсэн хэмжээний буюу ,29,00 (гурван сая хоёр зуун ерэн гурван мянга дөрвөн зуу) төгрөгөөр тогтоож, шүүгдэгчийн төлөх нөхөн төлбөрөөс шүүхийн шатанд түүний хохиролд илүү төлсөн 7,000 (гурван зуун гучин долоон мянга) төгрөгийг хасч, хохирогчид төлөх нөхөн төлбөрийн нийт хэмжээг 2,956,00 (хоёр сая есөн зуун тавин зургаан мянга дөрвөн зуу) төгрөгөөр тогтоож шүүгдэгч *******өөс гаргуулж хохирогч *******т олгосугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН