Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар          109/ШШ2020/0030

 

 

 

 

 

 

                                                                                 109/ШШ2020/0030

    

                             Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга би, “С”ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох “Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/340 дүгээр захирамжийн “С”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч “С”ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 009 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С”ХХК 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 009 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлтэндээ: “С”ХХК нь Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн өдрийн А/340 дүгээр захирамжийн “С”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан. Гэвч Архангай аймгийн Засаг дарга нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/877 дугаартай захирамжаар 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/340 дүгээр захирамжийн “С”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

Иймд “С”ХХК нь Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн өдрийн А/340 дүгээр захирамжийн “С”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх “С”ХХК-иас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/340 дүгээр захирамжийн “С”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Маргаан бүхий захиргааны актын тухайд, Архангай аймгийн Засаг дарга 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/340 дүгээр захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 ба түүнээс дээш жил дараалан ашиглаагүй иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг хавсралтаар хүчингүй болгосны дотор 4 дүгээрт “С”ХХК-ийн эзэмшиж байсан Булганхангай хороололд байршилтай үйлчилгээний зориулалттай 1150м2 газар багтжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “С”ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Тодруулбал, Архангай аймгийн Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/877 дугаартай захирамжаар 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/340 дүгээр захирамжийн “С”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна. Иймд “С”ХХК нь Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн өдрийн А/340 дүгээр захирамжийн “С”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Архангай аймгийн Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/877 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/340 дүгээр захирамжийн хавсралтын “С”ХХК-д холбогдох 4 дэх хэсгийг хүчингүй болгосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заажээ.

Иймд нэхэмжлэгч “С”ХХК нь Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/340 дүгээр захирамжийн “С”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан болохоо бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгох

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С”ХХК нь Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/340 дүгээр захирамжийн “С”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 35100  /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С”ХХК-д олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                              А.ТҮВШИНТУЛГА