| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2024/0079/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/144 |
| Огноо | 2024-06-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Жамъяндорж (томилолтоор),
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа,
Шүүгдэгч Я.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.*******ад холбогдох эрүүгийн 2330002520003 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, малчин, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ... дүгээр баг .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Я-ийн У
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):
Шүүгдэгч Я.******* нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Я.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би аваагүй гэдгээ хэлье. ******* гэдэг хүн намайг доромжилж хүчээр утас авсан гэж гүтгэсэн. Би гомдолтой байгаа. Би хүүхэдтэйгээ хоёулхнаа амьдардаг. Би хүүхдээ гудамжинд орхиод ирсэн. Миний хүүхдийг харах хүнгүй. Би хүүхэдтэйгээ өчигдрөөс хойш холбогдож чадаагүй. Би утас аваагүй гэдгээ л хэлье. Өөр хэлэх зүйлгүй.” гэв.
Эрүүгийн 2330002520003 дугаартай хэргээс:
******* гуайн охин *******, түүний хүүхэд ******* нар байсан. Гаднаас өөр хүн байхгүй байсан. Би хөдөө гэрээсээ гарахдаа гар утсаа авч явсан. Сумын төвд ирээд *******ынд байхдаа хүн рүү ярьж байсан. Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хэтний аймгийн төв “Мобиком” салбараас 999,000 төгрөгөөр лизингээр авч байсан. Одоо хүртэл зээл нь дуусаагүй байгаа.” гэх (хх 15-16 дугаар хуудас),
“...Би 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Я.*******ынд орохдоо гар утастайгаа орсон юм. Охин бид хоёр байшин руугаа орж хөргөгчинд махаа хийхдээ хажууд шалан дээр тавьсан байсан ба гишгэчих байх гээд гар утсаа хөлөөрөө түлхэж байснаа сайн санаж байна. Манай охин ******* *******ынд байхдаа хүнтэй гар утсаар хүртэл ярьж байсан юм...” гэх (хх 24 дүгээр хуудас),
“Я.******* түүний хүүхэд ******* нар байсан гаднаас өөр хүн байхгүй байсан. Ээж бид хоёр цай уугаад байшиндаа авч ирсэн махаа хөргөгчид хийгээд явсан. Бид хоёр хөдөө гэртээ очоод, би хүү рүү нь видео каллаар залгаж асуухад “таны утас манайд байхгүй байна” гэж хэлсэн юм. Би хөдөө гэрээс гарахдаа гар утсаа авч явсан. Сумын төвд ирээд *******ынд байхдаа хүн рүү ярьж байсан.” гэх (хх 27-28 дугаар хуудас),
Я.******* 2023 оны 03 сард над руу “Сүхбаатар аймгаас Дорнодын унаанд гар утас өгөөд явуулсан аваарай” гэж хэлээд явуулсан. Тухайн үед би гар утасгүй болсон байсан. Тэр тухайгаа хэлэхэд надад явуулж байсан. Над руу гар утас явуулах үед нь найзуудын холбоотой, хамт амьдарч эхлээгүй байсан. Надад өгсөн гар утас нь хуучин, симгүй “Samsung А52” загварын гар утас байсан. Надад тэр үедээ “миний олсон гар утас байгаа юм” гэсэн. Тухайн гар утсыг би 2023 оны 07 дугаар сар хүртэл хэрэглэж байгаад өөрөө гар утсаа солих болоод цуг ажилладаг ******* гэдэг найздаа 200,000 төгрөгөөр зарсан. Түүнээс хойш ******* тухайн гар утсыг яасан талаар сайн мэдээхгүй байна. Тухайн гар утсыг Я.*******аас би худалдаж аваагүй. Я.*******ад би өөрөө “Samsung А50” загварын гар утас бэлэглэж байсан. Ер нь бол Я.*******аас авсан гар утасныхаа хариуд тэр гар утсыг өгсөн.
Я.******* надад барих утас байхгүй гэдгийг мэдээд Сүхбаатар аймгаас явуулсан. “Намайг ашиглаж бай” гэж өгсөн. Ямар нэг төлбөр тооцоо нэхээгүй, энэ гар утсыг өөрөө “олсон” гэж хэлж байсан. Гар утсыг Дорнод аймгаас олсон гэж надад хэлсэн. Өөр ямар нэгэн гар утастай холбоотой зүйл хэлээгүй,
Би Я.*******аас гар утас байгаа талаар асууж байгаагүй. Сүхбаатар аймгаас гар утас авах шаардлагагүй. Улаанбаатар хотоос гар утас хямд худалдаж авах олон боломж байгаа. Намайг “гар утасгүй” гэж хэлэхэд ******* надад өгсөн.” гэх (хх 31 дүгээр хуудас),
Я.******* нь шүүхэд худал мэдүүлсэн байна. *******ын худал мэдүүлсэн асуудлын талаар хэлье. 2022 онд Түмэнцогт сумын “Дарь” нэртэй колонкийг С. захиралтай “Чадамгай констракшн” ХХК-ийн ажилчид барьж байсан. Тухайн үед захирал С. бид хоёр ямар ч 95-97 гэсэн улсын дугаартай жижиг машинтай очих байтугай сууж байгаагүй. Үүнээс гадна С. нь компанийн захирал учраас хэзээ ч *******ын байшингийн дээврийг засаж янзалж өгөх хүн биш.
Дараагийн асуудал нь би колонкийн барилгын гагнуурын ажил хийж байх хугацаанд нэг ч хоногийн чөлөө авч байгаагүй. Энэ талаар С. гэрчилж өгнө.
Миний санаж байгаагаар 2022 оны 06 дугаар сараас 2022 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд Түмэнцогт суманд “Дарь” нэртэй колонкийн гагнуурын ажлыг хийж гүйцэтгэсэн нь үнэн. Тус хугацаанаас хойш нэг ч удаа Түмэнцогт сум руу яваагүй байж байгаад Түмэнцогт сумын төлөөлөгч С.******* уг гар утасны хэргээр намайг дуудсан учраас 2023 оны 11 дүгээр сард Түмэнцогт суманд очсон. Тухайн цаг хугацаанаас хойш нэг ч очоогүй байна. Я ******* худал ярьж байгаа нь илт байна. Учир нь 2022 онд л “Дарь” колонкийн барилгын ажил хийгдэж дууссан. Тэгээд захирал С. нь явсан. Тэгэхэд г надтай хамт Түмэнцогт сум руу явсан гэсэн байна.
Үүнээс гадна өвлийн 12 сараас 3 юм уу 4 сар хүртэл ажил зогсдог. Тус хугацаанд би “ ” сургуульд ажиллаж байсан. Ажиллаж байсан баримтуудыг өмнө гаргаж өгч байсан.” гэх (хх 192-193 дугаар хуудас),
Би Я.******* гэх хүнийг танина. Манай компани Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд шатахуун түгээх станц барьж байхад, манайд тогооч хийдэг байсан юм. Манай найз А. ******* над руу нэг утас явуулж байгаа гэж ярьж байсан. Яг ямар утас явуулж байгаа талаар асуугаагүй.” гэх (хх 46-47 дугаар хуудас),
А. 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 09-ний өдрийн хоорон хаана байсныг мэдэхгүй. Манай байгууллага 3 дугаар сард ажилд гардаггүй учраас А. өөр байгууллагад ажиллаж байсан.” гэх (хх 188-189 дүгээр хуудас),
1. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч Я.*******ыг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ... дүгээр багийн ... тоотод хохирогч Б.*******ийн өмчлөлийн “Samsung Galaxy A52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлан, бусдад 669,330 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
1.2.1 Улсын яллагч: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж хавтаст хэрэгт бэхжүүлсэн болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Я.******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж зориуд хохирол учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******т 669,330 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд гар утсыг биет байдлаар буцаан өгсөн болно. Шүүгдэгч Я.******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан хохирогч болон гэрч нарын мэдүүлэг, мөн өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шүүгдэгч Я.*******ын асуусан асуултад хариулсан байдал зэргээр тогтоогдож байна. Үүнд: Я.******* нь “тухайн колонкод ажиллаж байсан гэх тэй Түмэнцогт суманд саяхан таарсан. Таараад та яагаад манай гэрт байгаагүй дээвэр засаагүй гэж хэлсэн юм” гэж асуухад “би мэдүүлэгт тийм их зүйл яриагүй тухайн үед тэгээд өгсөн юу хэлснээ хараагүй” гэж хэлсэн гэж ярьдаг. Улсын яллагчийн зүгээс Я.*******аас “та хэргийн материалтай хэзээ танилцсан бэ?” гэхэд, “өнөөдөр танилцсан” гэдэг. Эдгээр зүйлээс дүгнэхэд Я.*******ыг шүүх хуралдааны явцад өгч байгаа мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгч байгаа мэдүүлэг нь үргэлж хоорондоо зөрдөг буюу худал мэдүүлэг өгдөг гэдгийг нотолж байна. Мөн гэрч Бат-Эрдэнийг энэ утсыг өөрөөс нь авсан. Эсвэл гэрт нь байсан, эсвэл ажлынхаа хүнтэй манай дээврийг янзлаад байж байсан гэх зэргээр өөр өөр зүйлийг удаа дараа ярьж байгаа нь түүнийг шүүхийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад худал мэдүүлэг өгч байна гэх дүгнэлтэд хүрч байна. Ингээд шүүгдэгч Я.******* нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг шууд санаатай хэлбэрээр хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Я.******* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн ба өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бусаар ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд ангилагддаг юм.
“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөнд тооцдог гэмт хэрэг юм. Иймд шүүгдэгч Я.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тооцох” гэх дүгнэлтийг,
1.2.2 Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд Я.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай саналыг улсын яллагчийн зүгээс гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс тухайн утсыг шүүгдэгч аваагүй талаараа ярилаа. гэдэг хүн яагаад гүтгээд байгаа вэ? гэдэг талаар ярьдаг. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад ******* мэдүүлэг нь эргэлзээтэй байдаг. *******ыг “Дорнод аймгийн унаагаар утас явуулсан” гэж мэдүүлсэн байдаг. Сүхбаатар аймгаас Дорнод аймгийн унаа явдаггүй. Иймд хэрэгт авагдсан мэдүүлэгт эргэлзээ төрж байна. Мөн “явуулсан машиныг санахгүй байна. “Prius 20” машин байсан” гэдэг. Сүүлд мэдүүлэг өгөхдөө “тухайн машиныг ямар машин байсныг санахгүй байна” гэж мэдүүлэг өгсөн. Ингээд утас хүлээж авсан бол утсаар яриад авсан байх түүний утсыг шалгах боломж байсан. Гэтэл шалгаагүй байна. Мөн *******ийг ******* “манайхаар ороогүй” гэдэг. Түүний хүүхэд нь ч тэгж мэдүүлсэн. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтаар хэрэг хангалттай нотлогдоогүй байх тул “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн хэрэг тогтоогдоогүй бол хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шийдэж өгнө үү. нь “******* надад утас өгсөн” гэдэг боловч өгсөн нь тогтоогдоогүй. Зөвхөн ******* яриагаар ******* өгсөн гэдэг боловч бусад нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Ингээд хэрэгт авагдсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн эсэх нь тогтоогдохгүй байх тул түүнийг гэм буруугүй буюу цагаатгаж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.
1.2.3 Шүүгдэгч Я.*******: “Надад хэлэх зүйл байхгүй би тухайн утсыг аваагүй” гэж маргасан.
2. Хэргийг нотлох нотолгооны баримтын тухайд:
Хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Я.*******ынд орохдоо гар утастайгаа орсон юм. Охин бид хоёр байшин руугаа орж хөргөгчид махаа хийхдээ хажууд шалан дээр тавьсан байсан ба гишгэчих байх гээд гар утсаа хөлөөрөө түлхэж байснаа сайн санаж байна. Манай охин ******* *******ынд байхдаа хүнтэй гар утсаар хүртэл ярьж байсан юм...” гэх,
Гэрч Э.******* “...Я.******* түүний хүүхэд ******* нар байсан гаднаас өөр хүн байхгүй байсан. Ээж бид хоёр цай уугаад байшиндаа авч ирсэн махаа хөргөгчид хийгээд явсан. Бид хоёр хөдөө гэртээ очоод, би хүү рүү нь видео каллаар залгаж асуухад “таны утас манайд байхгүй байна” гэж хэлсэн юм. Би хөдөө гэрээс гарахдаа гар утсаа авч явсан. Сумын төвд ирээд *******ынд байхдаа хүн рүү ярьж байсан.” гэх,
Гэрч А.******* “Я.******* 2023 оны 03 сард над руу “Сүхбаатар аймгаас Дорнодын унаанд гар утас өгөөд явуулсан аваарай” гэж хэлээд явуулсан. Тухайн үед би гар утасгүй болсон байсан. Тэр тухайгаа хэлэхэд надад явуулж байсан. Я.******* надад барих утас байхгүй гэдгийг мэдээд Сүхбаатар аймгаас явуулсан. “Намайг ашиглаж бай” гэж өгсөн. Ямар нэг төлбөр тооцоо нэхээгүй, энэ гар утсыг өөрөө “олсон” гэж хэлж байсан. Гар утсыг Дорнод аймгаас олсон гэж надад хэлсэн.” гэх,
Гэрч Н.ын “Миний төрсөн өдөр 03 дугаар сарын 05-ны өдөр болдог. Манай найз А. 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр аав, ээждээ золгохоор Дорноговь аймгийн Сайн шанд сум руу явсан. Дорноговь аймгийн Сайншанд сумаас 2023 оны 03 дугаар сарын 05-ны орой 20 цагийн үед замын унаагаар хонины махтай ирж байгаа гэхээр нь би найз Бямбаагийн хамт тосож авсан. Бид нар тухайн орой 21 дүгээр хороололд байдаг “Жавхлант” төв гэдэг газар биллиард тоглосон. Би Эрдэнээгийн хамт аавынх нь дүүгийнд очиж хоносон. Маргааш нь буюу 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “ сосо” сургуульд сантехникийн ээлжийн ажилтан байсан тул ажилдаа явсан. А. 24 цаг гараад 48 цаг амардаг.” гэх,
Гэрч Л.ийн “Манай клонк үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш гүйцэтгэгч компанийн ажилчид ирж засвар үйлчилгээ хийж байгаагүй. Засвар үйлчилгээ хийх шаардлага байгаагүй.” гэх,
Гэрч Д.ын “2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 03 дугаарын 07-ны өдрийн хооронд манай буудалд А. гэх хүн байрлан хонож байгаагүй. Харин манай буудлын цахилгааныг хамт ажилладаг хүнтэйгээ энд клонкийн барилгын ажлыг барьж байхдаа ирж засаж өгч байсан. Өөрөөр бол манайхаар ирж байгаагүй. Би буудлын бүртгэлээс А. манайд хонож байсан эсэхийг шүүж үзэхэд байхгүй байна.” гэх мэдүүлэг,
“Unitel” ХХК-иас Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт ирүүлсэн “357265992608784 имэй код”-той гар утасны дуудлагын жагсаалт,
Гэрч А.******* “Их засаг” их сургуулийн “ ” цогцолбор сургуульд ажилласан цагийн бүртгэл,
“Их засаг” их сургуулийн “ ” цогцолбор сургуулийн 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/79 дугаартай “А.******* Их засаг” их сургуулийн “ ” цогцолбор сургуульд 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажилласан цагийн бүртгэл”-ийн баримт,
“” зочид буудлын бүртгэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Я.*******ын “Би тухайн утсыг аваагүй, гэм буруугүй” гэж мэдүүлж байгаа нь үгүйсгэгдэн няцаагдаж байна.
Иймд хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
3. Эрх зүйн дүгнэлт:
3.1. Хулгайлах гэмт хэрэг гэдэгт: Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй, түүнд мэдэгдэлгүйгээр далд, нууц аргаар авахыг ойлгохоор хуульчилжээ.
Тодруулбал, шүүгдэгч Я.******* нь амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох зорилгоор хохирогч Б.*******ийн мартаж үлдээсэн гар утсыг бусдад мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авснаар хулгайлах гэмт хэрэг төгсөж, уг үйлдлийн улмаас хохирогчийн өмчлөх эрхэд хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
3.2. Шүүгдэгч Я.******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох зорилгоор бусдын өмчлөх эрхэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
3.3. Прокуророос шүүгдэгч Я.*******ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
4. Эрүүгийн хариуцлагын талаар:
4.1. Шүүхээс шүүгдэгч Я.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Я.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
4.2. Шүүгдэгч Я.*******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талууд эрүүгийн хариуцлагын талаар дараах саналыг гаргав.
4.2.1 Улсын яллагчаас “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Я.*******ын хувийн байдал хийсэн хэрэгтээ гэмшихгүй байгаа зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих бүсийг Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрээр тогтоох саналтай.
Хохирогчийн зүгээс хохирол нэхэмжилсэн зүйлгүй. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх” гэх санал, дүгнэлтийг,
4.2.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа: “Шүүхээс шүүгдэгч Я.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул өмгөөллийн саналаа хэлье. Я.*******ын хувьд тухайн зүйл ангид заасан үйлдлээ анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Тухайн зүйл ангийн хувьд хөнгөн гэмт хэрэг анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул улсын яллагчийн оногдуулж байгаа зорчих эрх хязгаарлах ялыг багасгаж өгнө үү” гэх санал дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцэв.
4.3. Шүүхээс шүүгдэгч Я.*******ыг анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, ам бүл 2-уул бага насны хүүгийн хамт амьдардаг зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнийг Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэлээ.
4.3.1. Шүүгдэгч Я.******* нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрт оршин суудаг болох нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр олгогдсон “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний биеийн байцаалт зэргээр тогтоогдож байна.
4.3.2 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1761 дүгээр зүйлийн 1761.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагчийн байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина.” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Я.*******ад оногдуулсан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг нутаг дэвсгэрийн харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтоов.
5. Хохирол, хор уршгийн талаар:
5.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч Я.******* нь бусдын эд хөрөнгөд санаатай хохирол учруулсан бөгөөд хохирогч Б.Шүрэнцэцэг “Би алдсан “Samsung A52” маркийн гар утсаа сумын хэсгийн төлөөлөгчөөс хүлээж авсан. Одоо ямар нэгэн хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй” (хх 20) гэж мэдүүлжээ.
Иймд шүүгдэгч Я.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
6. Бусад асуудлаар:
Шүүгдэгч Я.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт *******гийн *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******ыг 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Я.*******ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнийг Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Я.*******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Я.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.*******т учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ