| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2022/0774/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/421 |
| Огноо | 2024-05-28 |
| Зүйл хэсэг | 20.7.2., 23.2.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/421
2024 05 28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзий-Орших,
Улсын яллагч Р.Энх-Оюун,
Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Ж.Мөнгөнзул,
Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Батнасан,
Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Чимэдбадам нарыг оролцуулан,
Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн /С. овогт Ш. О/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мах бариад овогт Б. Т., М. овогт Ц. Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хулд овогт Ганболдын А нарт холбогдох эрүүгийн 2102 00525 0010 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
M. овогт Б.Т /РД: ..../,
Монгол улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн технологич мэргэжилтэй, Техник импорт ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ............оршин суух, өмнө ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Хулд овогт Г. А, /РД:......../,
Монгол улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хаус стандарт ХХК-д таслах архитектур, ам бүл 2, эмээгийн хамт .................оршин суух хаягт бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо .......... тоотод түр оршин суух, өмнө ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Монголоо овогт Ц........ Б /РД:...............
Монгол улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, менежмент, төрийн захиргааны мэргэжилтэй, Номин ХХК-д салбар хариуцсан менежер, ам бүл 2, эхийн хамт ................
Урьд 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 417 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн,
2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 485 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн,
2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдэж байсан ба 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 30 дугаартай захирамжаар үлдсэн 6 cap 15 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон,
Холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр .......... дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад багтсан Морфин /morphine/ гэх нэршилтэй хориглосон 26 ширхэг мансууруулах тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Ш.Огаас 180,000 төгрөгөөр худалдан олж авсан, улмаар мөн өдрөө дээрх 26 ширхэг морфин /morphine/ гэх нэршилтэй хориглосон мансууруулах тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн ажилладаг Баянгол дүүргийн 25 дугаар хороо “Техник импорт” төвийн 307 тоотод байрлах “Капмон” банк бус санхүүгийн байгууллагын байранд болон өөрийн биедээ хадгалсан,
Мөн 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Ц.Бтай хамтран ........... дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” эмийн сангаас “Мансууруулах эмийн жор” гэх хуурамч жорыг ашиглан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад багтсан Морфин /morphine/ гэх нэршилтэй, хориглосон 57 ширхэг мансууруулах тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 142,500 төгрөгөөр худалдан олж авсан улмаар мөн өдрөө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрх 57 ширхэг Морфин /morphine/ гэх нэршилтэй, хориглосон мансууруулах тарианаас 32 ширхэг тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,
2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Ц.Бтай хамтран эрх олгосон баримт бичиг буюу “Мансууруулах эмийн жор”-ыг хуурамч болохыг мэдсээр байж ............... дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” эмийн сангаас Морфин /morphine/ гэх нэршилтэй, хориглосон мансууруулах тариа 57 ширхгийг худалдан авахдаа ашигласан,
2. Шүүгдэгч Г.А нь 2022 оны 2 дугаар сарын 05-ны өдөр ........... дүүргийн 11 дүгээр хороо “Зайсан хилл” цогцолборын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Эс” гэх нэртэй интернэт тоглоомын газарт эрх олгосон баримт бичиг буюу “Мансууруулах эмийн жор”-ын эхийг бэлтгэж, улмаар 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Рокмон” ХХК-ийн 2 дугаар давхрын 209 тоотод 2 ширхгийг өнгөт хэвлэгчээр хэвлэн гаргаж хуурамчаар үйлдсэн,
3. Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Б.Ттэй хамтран Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...........” эмийн сангаас “Мансууруулах эмийн жор” гэх хуурамч жорыг ашиглан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад багтсан Морфин /morphine/ гэх нэршилтэй, хориглосон 57 ширхэг мансууруулах тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 142,500 төгрөгөөр худалдан олж авсан, мөн өдрөө ............нутаг дэвсгэрт дээрх 57 ширхэг Морфин /morphine/ гэх нэршилтэй, хориглосон мансууруулах тарианаас 25 ширхэг тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,
2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Б.Ттэй хамтран эрх олгосон баримт бичиг буюу “Мансууруулах эмийн жор”-ыг хуурамч болохыг мэдсээр байж ........... дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” эмийн сангаас Морфин /morphine/ гэх нэршилтэй, хориглосон мансууруулах тариа 57 ширхгийг худалдан авахдаа ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 131 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Д.Ч., миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай,
Шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Ж.М., миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай,
Шүүгдэгч Б.Тий өмгөөлөгч Б.Б., миний хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай,
Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад багтсан Морфин /morphine/ гэх нэршилтэй хориглосон 26 ширхэг мансууруулах тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Ш.Огаас 180,000 төгрөгөөр худалдан олж авсан, улмаар мөн өдрөө дээрх 26 ширхэг морфин /morphine/ гэх нэршилтэй хориглосон мансууруулах тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн ажилладаг Баянгол дүүргийн 25 дугаар хороо “Техник импорт” төвийн 307 тоотод байрлах “Капмон” банк бус санхүүгийн байгууллагын байранд болон өөрийн биедээ хадгалсан,
Мөн 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Ц.Бтай хамтран Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” эмийн сангаас “Мансууруулах эмийн жор” гэх хуурамч жорыг ашиглан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад багтсан Морфин /morphine/ гэх нэршилтэй, хориглосон 57 ширхэг мансууруулах тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 142,500 төгрөгөөр худалдан олж авсан улмаар мөн өдрөө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрх 57 ширхэг Морфин /morphine/ гэх нэршилтэй, хориглосон мансууруулах тарианаас 32 ширхэг тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,
2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Ц.Бтай хамтран эрх олгосон баримт бичиг буюу “Мансууруулах эмийн жор”-ыг хуурамч болохыг мэдсээр байж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” эмийн сангаас Морфин /morphine/ гэх нэршилтэй, хориглосон мансууруулах тариа 57 ширхгийг худалдан авахдаа ашигласан,
Шүүгдэгч Г.А нь 2022 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Зайсан хилл” цогцолборын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Эс” гэх нэртэй интернэт тоглоомын газарт эрх олгосон баримт бичиг буюу “Мансууруулах эмийн жор”-ын эхийг бэлтгэж, улмаар 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Рокмон” ХХК-ийн 2 дугаар давхрын 209 тоотод 2 ширхгийг өнгөт хэвлэгчээр хэвлэн гаргаж хуурамчаар үйлдсэн,
Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Б.Ттэй хамтран Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” эмийн сангаас “Мансууруулах эмийн жор” гэх хуурамч жорыг ашиглан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад багтсан Морфин /morphine/ гэх нэршилтэй, хориглосон 57 ширхэг мансууруулах тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 142,500 төгрөгөөр худалдан олж авсан, мөн өдрөө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрх 57 ширхэг Морфин /morphine/ гэх нэршилтэй, хориглосон мансууруулах тарианаас 25 ширхэг тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,
2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Б.Ттэй хамтран эрх олгосон баримт бичиг буюу “Мансууруулах эмийн жор”-ыг хуурамч болохыг мэдсээр байж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” эмийн сангаас Морфин /morphine/ гэх нэршилтэй, хориглосон мансууруулах тариа 57 ширхгийг худалдан авахдаа ашигласан үйл баримт тус тус тогтоогдож байна.
Энэ нь: Шүүгдэгч Ш.О нь Морфин /morphine/ гэх нэршилтэй хориглосон мансууруулах тариаг Б.Тд худалдсан, Б.Т нь Морфин /morphine/ гэх нэршилтэй хориглосон мансууруулах тариаг худалдаадах зорилгогүйгээр хууль бусаар /Ш.Огаас/ худалдан олж авсан, улмаар ажлын байрандаа болон биедээ хадгалсан болох нь
- 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 4-5, 6-8 дугаар тал/
- 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүний биед /Б.Т/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 9, 12-13 дугаар тал/
- 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүний биеэс /Б.Т/ биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/
“...Б.Тг урьдчилсан байдлаар дельта-9 тетрагидроканнабинол, Морфин, Опийд буюу геройний төрлийн агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байна гэж урьдчилсан байдлаар хариу гарч байгааг тэмдэглэлд тусгав...” 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” №158 дугаартай прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дугаар тал /
- 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хүний биед /Ш.О/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 21, 24-25 дугаар тал/
- 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүний биеэс /Ш.О/ биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай “...7 дугаар багана буюу МОР /Морфин/ илэрсэн.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дугаар тал/
- 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б.Тгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 26, 27-33 дугаар тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5235 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 36-38 дугаар тал/
“...Капмон ББСБ-ын оффисын байранд хэргийн газрын үзлэг хийх явцад илэрч хураагдсан 16 ширхэг.... Шинжилгээнд ирүүлсэн Морфин 1%-1 мл IVCO гэсэн бичиглэлтэй 2ш тариа мэт зүйлд морфин /morphine/ илрэв. Морфин /morphine/ нь НҮБ-ын 1961 оны мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцын жагсаалтад багтдаг.”
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5234 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хавтаст хэргийн 41-43 дугаар тал/
“Т 2021.11.08” гэж хаягласан шээсэнд морфин /МОР/, тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.”
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5237 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хавтаст хэргийн 46-48 дугаар тал/
“...Б.Тгийн биед үзлэг хийх ажиллагаагаар хураан авсан 1 ширхэг Морфин гэх бичиглэлтэй тариа...Шинжилгээнд ирүүлсэн Морфин 1%-1 мл IVCO гэсэн бичиглэлтэй 1 ш тариа мэт зүйлд морфин /morphine/ илрэв. Морфин /morphine/ нь НҮБ-ын 1961 оны мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцын жагсаалтад багтдаг.”
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 446 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 49-51 дүгээр тал/
“...Шинжилгээнд ирүүлсэн “Шинэдэлгэр О” гэж хаягласан шээснээс /morphine/ илэрч байна.”
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн №988 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 60-62 дугаар тал/
“...Б.Т опийдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Б.Т нь опийдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Б.Тгийн дээрх эмгэг нь олдмол эмгэг болно. Б.Т нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.Т нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.”
- Б.Тгийн Худалдаа хөгжлийн банкны 2601045619 дугаартай дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 104, 113 дугаар тал/
Мобиком ХХК-аас гаргаж өгсөн 99179440 дугаартай Б.Тгийн барьж ашигладаг дугаарын лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 118 дугаар тал/
Ш.Оюунпүрэвийн Хаан банкны 5175101887 тоот дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 124-125 дугаар тал/
Шүүгдэгч Б.Тгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг : “...Би 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр О гэх эмэгтэйтэй уулзаад 24 ширхэг морфин тариагаар нь авсан... 180,000 төгрөгийг 100,000, 50,000, 30,000-аар Огийн дүү Оюунпүрэвийн данс руу цувуулж 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн. Тэгээд О нь морфин тариаг өөрийн эмчийн бичгээр худалдаж аваад надад 24 ширхгийг манай ажил дээр буюу Баянгол дүүргийн 25 дугаар хороо Техник импорт хувьцаат компанийн байрны гадаа авчирч өгсөн...” /1 дүгээр хавтаст хэргийн 155-156 дугаар тал/
Шүүгдэгч /Ш.О/ яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “...Би Т гэх залуутай Ганзаяагаар дамжуулж 2021 оны 08 дугаар сарын үед танилцсан байсан санагдаж байна... Би ер нь бол Ттэй харилцаж байгаагүй бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын эхээр гар утсаар харилцаж эхэлсэн. Мөн Т надаас чамд морфин худалдаж авах эмчийн бичиг байгаа юу гэж асуухад нь би өөрийн эмчийн бичиг болон бусад холбогдох бичиг баримтуудыг зургийг нь Трүү явуулж байсан. Тэгээд би 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 25 дугаар эмийн сангаас Тгээс авсан 180,000 төгрөгийн 150,000 төгрөгөөр нь 60 ширхэг морфин худалдаж аваад Тгийн ажлын байрны гадаа 10 дугаар хороололд 26 ширхгийг аваачиж өгсөн...Би буруу зүйл хийсэндээ маш их харамсаж байна дахин ийм алдаа гаргахгүй...” гэх, /1 дүгээр хавтаст хэргийн 163 дугаар тал/
Шүүгдэгч Г.А нь эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, Б.Т, Ц.Б нар нь хамтран дээрх баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, Б.Т, Ц.Б нар хамтран Морфин /morphine/ гэх нэршилтэй хориглосон мансууруулах тариаг худалдан олж авч, улмаар өөрийн биедээ хадгалсан болох нь
2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүний биед /Б.Т/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 172-176 дугаар тал/
“...өмсөж яваа куртикныхээ баруун талын хажуугийн халааснаас Морфин 1%- 1 мл “IVCO” гэсэн бичиглэлтэй тариа 5 ширхэгээр багцалсан 6 ширхэг, 2 ширхэг тусдаа нийт 32 ширхэг Морфин тариа гаргаж ирснийг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авлаа. Мөн Морфин тариа гаргаж өгсөн халаасны дотор хэсэгт “Мансууруулах эмийн жор" Цэвээнням Б /УШ92090311/ 2x3 удаа 10 хоног гэсэн Морфин тарианы 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн жор бичиг байсныг хураан авч...”
Б.Тгийн биед үзлэг хийхэд хураан авсан хуурамчаар хийсэн гэх /Бүдэг гарсан/ индекс 1176890 дугаартай “Мансууруулах эмийн жор” эх хувь /1 дүгээр хавтаст хэргийн 177 дугаар тал/,
2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүний биеэс /Б.Т/ биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хавтаст хэргийн 178-179 дүгээр тал/,
“...Б.Тг урьдчилсан байдлаар Морфин, Опийт буюу геройн, Трамадол, Кетамины төрлийн агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байна гэж урьдчилсан байдлаар хариу гарч байгааг тэмдэглэв.”
2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүний биед /Ц.Б/ үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 180-183, 184-191 дүгээр тал/,
“...гадуур өмссөн хар өнгийн малгайтай өвлийн куртикний зүүн талын энгэрийн дотор талын цахилгаантай халаасанд “Морфин” гэсэн бичиглэлтэй улбар шар өнгийн савлагаатай 20 ширхэг тариа, куртикний баруун талын гадна халаасанд мөн адил “Морфин” гэсэн бичиглэлтэй 5 ширхэг улбар шар өнгийн савлагаатай тариа, 5 граммын хэрэглээгүй шинэ тариур 4 ширхэг байсныг хураан авав...өмдний зүүн талын халааснаас 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 18:44 минутад “Монос Мойл-1” эмийн сангаас 57 ширхэг морфин тариаг нийт 142,500 төгрөгөөр худалдаж авсан баримт...1176898 индексийн дугаартай Элбэгдорж гэсэн эмчийн гарын үсэгтэй эмийн жорын тасархай хэсэг зэргийг хураан авав...7 дугаар багана буюу МОР /Морфин/ илэрсэн...”
2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын 42 дугаартай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 206-207 дугаар тал/
Шүүгдэгч Б.Тгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “...тогтоолд дурдсан үйлдэлд гэмт хэрэг үйлдэж байгааг ойлгож мэдээгүй Баар худалдан авхуулах гэж оруулсан хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхнаасаа хуурамч жороор эм авахыг Б мэдэж байсан...“ /1 дүгээр хавтаст хэргийн 221-222 дугаар тал/,
2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 232 дугаартай эд зүйл баримт бичиг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл мөрдөгчийн санал /1 дүгээр хавтаст хэргийн 248-249, 250, 2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр тал/
2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Эд зүйл /эд мөрийн баримт / хураан авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 2 дугаар тал/
Хуурамчаар хийсэн гэх индекс 1176898 дугаартай “Мансууруулах эмийн жор" тасархай хэсгийн эх хувь /2 дугаар хавтаст хэргийн 3 дугаар тал/,
Гэрч Д.. өгсөн мэдүүлэг: “...тухайн өдөр Б нь манай эмийн сангаас нийт 57 ширхэг морфин худалдаж авсан. Б надаас биш Элбэгдоржоос морфин худалдаж авсан ба худалдаж авч байх үед нь хажууд нь зогсож байсан...тухайн үед Элбэгдорж надад эмийн жорыг харуулсан ба хуурамч жор гэдгийг нь мэдээгүй. Дараа нь цагдаагаас хүмүүс ирэх үед хуурамч гэдгийг нь мэдсэн.” /2 дугаар хавтаст хэргийн 8 дугаар тал/,
Гэрч С.Э. өгсөн мэдүүлэг: “...Би Б гэх хүнийг танихгүй. Эмийн маягт дээр Б гэх хүн манай эмийн сангаар үйлчлүүлж надаас 57 ширхэг худалдаж авсан...Жорын тамгыг нь харсан. Тамга нь бүдэг гарсан байсан ба Б надад хэлэхдээ би цагаан сараар гэртээ гал алдаад тариа болон бусад зүйлээ шатаачихсан тийм учраас налайхаас очиж тариа бичүүлээд ирлээ гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүнд 57 ширхэг морфин олгосон. Тухайн маягт дээр 60 ширхэг морфин гэж байсан боловч манайд байсан нь 57 ширхэг учраас тухайн үед 57 ширхэг морфин олгосон. Мөн тухайн үед би хажууд зогсож байсан Алтанзаяад тухайн эмийн маягтыг харуулсан...” гэх /2 дугаар хавтаст хэргийн 10 дугаар тал/,
Гэрч Н.М.өгсөн мэдүүлэг: “...Нийслэлийн хэмжээнд мансууруулах эмийн жорын маягтыг зөвхөн Нийслэлийн эрүүл мэндийн газраас олгодог. Олгохдоо тухайн байгууллагын албан бичиг болон өмнөх жорын маягт зарцуулсан тайланг үндэслэж олгодог. Мөн жорын маягтын үнэ тушаасан баримтыг үндэслэж олгодог...”Хүннү билэг” ХХК бэлдцийг нь үйлдвэрлэдэг ба 1 ширхгийг 85 төгрөгөөр тооцдог. Үйлдвэрлэж ирсэн бэлдэц дээр би тамга дарж бусад эрүүл мэндийн байгууллагад өгдөг. Миний өрөөнд тамгатай маягт огт байдаггүй. Учир нь бэлэн бэлдэц дээр ямар нэгэн байгууллага ирж авах үед нь хүлээлгэж байгаад тоо ширхгийг дагуу тамга дарж хүчин төгөлдөр болгож хүлээлгэн өгдөг. Бэлдэц дээр Нийслэлийн эрүүл мэндийн газрын тамгыг жорын маягтын зүүн дээд буланд дарж явуулдаг...2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс сувилагч Г.Батцэнгэл /88061945/ 382 ширхэг буюу 1176801-с 1177182 хүртэл жорын маягтыг авсан байна. Жорын маягтын дугаар давтагдах боломжгүй” /2 дугаар хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мансууруулах эмийн жорын маягт олгосон баримт буюу бүртгэлийн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 18 дугаар тал/
Гэрч Д.О. өгсөн мэдүүлэг “...манай Налайх дүүргийн эрүүл мэндийн төв 1176890, 1176898 гэсэн бүртгэлтэй маягт аваагүй...манайд Дэлгэрбадрахын Нарантуяа гэх эмч ажилладаггүй” /2хх-ийн 20-21-р хуудас/
Гэрч Г.Б. өгсөн мэдүүлэг : “...манай Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд Г.О., Б.О. гэсэн 2 эмч мансууруулах эмийн жор бичдэг. ...1176890 дугаартай маягт дээр Б.Оюунзул эмч Ш.О гэх хүнд С41 буюу эрүүний ясны оношоор 40 ширхэг морфин бичиж өгсөн байна. Харин 1176898 дугаартай маягт дээр А.Цэндмэн гэх хүнд /ФБ75091608/ С53 буюу умайн хүзүү оношоор 20 ширхэг морфин бичиж өгсөн байна. гэхдээ Цэндмэн нь нас барсан. Түрүүн харуулсан 1176890,1176898 дугаартай маягт дээр бичигдсэн бичиг нь манай мансууруулах эмийн жор бичдэг 2 эмчийн бичиг биш байна.” /2 дугаар хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,
Гэрч Б О. өгсөн мэдүүлэг: 76890 дугаартай маягт дээр 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ш.Од С41 оношны кодоор 40 ширхэг морфин бичсэн байна. Харин 1176898 дугаартай маягт дээр 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би А.Ц.гэх хүнд С53 оношоор 20 ширхэг морфин бичсэн байна.”
2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 38 дугаар тал/,
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн мансууруулах сэтгэц нөлөөт эмийн зарцуулалтын бүртгэлийн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 45-46 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Тгийн дахин өгсөн мэдүүлэг: “...2022 оны 2 дугаар сарын 05-ны өдөр би “Зайсан хилл” доторх “Эс” гэх нэртэй интернэт тоглоомын газар очиж Атай уулзсан. Тэгээд бид 2 тоглож сууж байгаад жорын маягтын талаар ярилцаж эхэлсэн. Тэгээд би Аыг график дизайны ажил хийдэг гэдгийг мэддэг болохоор ийм төрлийн зүйл хийж чадах уу гэж асуусан. Тэгтэл А болох байхаа гээд бид 2 тоглож сууж байгаад салаад явцгаасан. 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 12-13 цагийн үед А надад нөгөөх чинь болчихлоо гээд телеграмаар зурвас бичсэн. Энэ талаар Бид хэлээд би Ааас нөгөө хийсэн бичгийг очиж авахаар болоод баруун 4 замын “Жем палас” гэх нэртэй шилэн барилгын 1 дүгээр давхарт уулзаад 1 ширхэг мансууруулах эмийн жорын маягт авсан. Тэгээд би ажил руугаа яваад Бийг ажил дээрээ дуудсан. ...бид 2 хамт тухайн хуурамч мансууруулах эмийн жороор эм авах гээд үйлдвэрлэдэг газар нь очсон. Тэгтэл энэ бичгийн тамга тэмдэг нь бүдэг чанарын шаардлага хангахгүй байна гэсэн. Бид 2 салаад явсан. Би ажил дээрээ очоод Атай холбогдоод чиний хийж өгсөн маягтын тамга тэмдэг нь бүдэг байна гээд болохгүй байна гэж хэлсэн. Тэгтэл удалгүй А надтай холбогдоод арай тодруулсан хүрч ирээд ав гэсэн. Тэгээд би Атай эхний уулзсан газраа дахиж очиж уулзаад тодруулсан эмийн маягтыг нь аваад зургийг нь аваад Б руу зургийг нь явуулсан. Тэгтэл Б болно гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгээд дараа нь би Бтай уулзаад тухайн эмийн маягтыг өгөөд бид 2 бөмбөгөрийн ойролцоо байдаг “Монос” эмийн сан дээр очоод Б эмийн жор дээр өөрийн бичиж бөглөх зүйлсийг бичиж бөглөөд эмийн сан руу нь ороод би гадаа нь хүлээгээд үлдсэн...Б тариа авч гарч ирээд бид 2 байрны дундуур орсон. Тэгтэл Б орц руу орж хийх үү гэж надаас асуусан. Тэгэхээр нь би тэгье гээд бид 2 нэг байрнаас хүн гарч ирэхээр нь тийшээ орох гээд явж байхад Б надад 32 ширхэг морфин өгсөн. Тэгээд бид 2 тэр гарч ирсэн хүнтэй зөрөөд тухайн орц руу ороод харсан чинь камертай орц байсан учраас буцаж гараад өөр байр луу алхах замдаа цагдаад баригдсан...би Бид хуурамчаар хийж болох юм шиг байна гэж хэлтэл Б за тэгвэл хийлгээд үзье гэж хэлэхээр нь Ат хийгээд өг гэж хэлсэн.” /2 дугаар хавтаст хэргийн 67 дугаар тал/,
Мобиком корпораци ХХК-аас ирүүлсэн албан бичиг, хавсралт ярианы жагсаалт /2 дугаар хавтаст хэргийн 74-79 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 1133 дугаартай “...Т У395050672 2022/02/07” гэж хаягласан шээснээс Морфин /morphine/, тетрагидроканнабинол... илэрч байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/2 дугаар хавтаст хэргийн 82-84 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 1064 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 87-89 дүгээр тал/
"... Баяраагийн Тгийн биед үзлэг хийж хураан авсан...“Морфин 1%-1 мл” гэсэн хаягтай тариа мэт зүйлээс Морфин /morphine/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.”
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 1063 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/2 дугаар хавтаст хэргийн 93-98 дугаар тал/,
“...Ц.Бийн биед хийсэн үзлэгээр хураан авсан...1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн “Морфин 1%-1 мл” гэсэн хаягтай тариа мэт зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн гялгар уут, 7 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн тариур зэргээс Морфин /morphine/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.”
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 1127 дугаартай "Ц.Б УШ92090311” гэж хаягласан шээснээс Морфин /morphine/ илэрч байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 101-103 дугаар тал/,
Шүүгдэгч Г.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэг : “...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Зайсанд байрлах “Зайсан хилл” төв дотор байрлах “Эс” гэх нэртэй интернэт тоглоомын газар Т надад эмийн жор үзүүлээд би тэр жорыг нь дуурайлгаж хийсэн тэгээд тэр хийсэн жороо Тд телеграммаар зураг хэлбэрт оруулаад өгсөн. Тэгтэл 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Т надтай утсаар холбогдоод ажил дээрээ байна уу? Чамд өнгөт принтер байгаа юу? Надад нөгөө юм аа хэвлээд өгөөч гээд над руу телеграммаар зургийг нь явуулсан. Тэгээд би өөрийн ажлын байр болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо “........” ХХК-ийн 2 дугаар давхрын 209 тоотод миний Тд хийж өгсөн Т над руу телеграммаар явуулсан зургийг өнгөт принтерээр хэвлээд одоо яг цагийг нь сайн санахгүй байна цайны цагийн дараа ..............” гэх газар уулзаад нөгөө хэвлэсэн цаасыг Тд өгсөн тэгтэл Т надад утаснаасаа зураг харуулаад чи энийг дуурайгаад бичээд өгөөч гэж гуйсан тэгэхээр нь би тэр” Жэм паласын” 1 дүгээр давхрын кофе шопод сууж байгаад би тэр бичгийг нь дуурайлгаж бичиж өгсөн тэгээд дараа нь Т надтай дахиж холбогдоод тамга нь бүдэг байна тамгыг нь тодруулаад засаад өгөөч гэж гуйсан тэгэхээр нь би ажлын байран дээрээ тамгыг нь тодруулж засаж гаргаад дахиад “Жэм паласын” кофе шоп-д Ттэй уулзсан. Тэгтэл дахиад дээр нь бичвэр бичээд өг гэхээр нь би өмнө бичсэн байсныгаа дуурайлгаж бичиж өгсөн. Тэгээд тэрнээс хойш дахиж Ттэй уулзаагүй ба цагдаагийн газраас намайг дуудсан...” гэх /2 дугаар хавтаст хэргийн 114 дүгээр тал/,
2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүний биеэс /Г.А/ биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 116-117 дугаар тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 1947 дугаартай “...Т.А ЗЮ92112119” гэсэн хаягтай шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 120-122 дугаар тал/,
2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Г.Аын өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 123-126 дугаар тал/,
Шүүгдэгч Ц.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “...Т надтай 2022 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн орой утсаар яриад чи тариагаа бичүүлж чадаж байна уу гэж асуусан. тэгэхээр нь би чадахгүй байгаа гэж хэлсэн тэгтэл Т надад чи картаа өгвөл би бичүүлээд өгье гэж хэлсэн. Тэгээд надтай “.........” хотхон дээр ирж уулзаад миний өвчний картыг надаас авч явсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр жор бичүүлчихлээ гээд бид хоёр “Саппоро” дээр уулзаад морфины үйлдвэр дээр хамт очоод Тгийн надад өгсөн эмийн жороор эм авах гэсэн боловч том тамга нь бүдэг байна гээд буцаагдсан. Тэгэхээр нь би Тд одоо яах бэ? гэж асуутал би буцаж очоод солиулаад ирье гэсэн тэгээд 07-ны өдрийн орой Т надтай утсаар холбогдоод дахиад бичүүлчихлээ гэж хэлсэн тэгээд бид хоёр “Бөмбөгөр” худалдааны төвийн урд талын Монос эмийн сан дээр уулзаад би эмийн жорын дагуу орж 57 ширхэг морфин худалдаж аваад гарч ирээд би 25 ширхгийг нь аваад харин Т 37 ширхгийг нь өгөөд бид хоёр явж байтал цагдаа нар гарч ирсэн.Тухайн үед Т 57 ширхэг морфин авах мөнгийг надад өгсөн...миний өвчний картыг авч яваад тухайн жорыг хийлгэж ирсэн учраас би хуурамч гэдгийг нь мэдэж байсан. ...А гэх найзаараа хуурамч жорын маягт хийлгэсэн. Энэ талаар Т надад хэлсэн учраас би мэдэж байсан.” /2 дугаар хавтаст хэргийн 134 дүгээр тал/,
- 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 164-166 дугаар тал/,
- Юнител ХХК-аас ирүүлсэн албан бичиг, хавсралт ярианы лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 167-182 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх,
Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх,
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх,
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд шүүгдэгч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад багтсан Морфин /morphine/ гэх нэршилтэй хориглосон 26 ширхэг мансууруулах тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Ш.Огаас 180,000 төгрөгөөр худалдан олж авсан, 26 ширхэг морфин /morphine/ гэх нэршилтэй хориглосон мансууруулах тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн ажилладаг Баянгол дүүргийн 25 дугаар хороо Техник импорт төвийн 307 тоотод байрлах “Капмон” банк бус санхүүгийн байгууллагын байранд болон өөрийн биедээ хадгалсан,
Мөн 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Ц.Бтай хамтран Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” эмийн сангаас “Мансууруулах эмийн жор” гэх хуурамч жорыг ашиглан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад багтсан Морфин /morphine/ гэх нэршилтэй, хориглосон 57 ширхэг мансууруулах тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 142,500 төгрөгөөр худалдан олж авсан, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрх 57 ширхэг Морфин /morphine/ гэх нэршилтэй, хориглосон мансууруулах тарианаас 32 ширхэг тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,
2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Ц.Бтай хамтран эрх олгосон баримт бичиг буюу “Мансууруулах эмийн жор”-ыг хуурамч болохыг мэдсээр байж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” эмийн сангаас Морфин /morphine/ гэх нэршилтэй, хориглосон мансууруулах тариа 57 ширхгийг худалдан авахдаа ашигласан,
Шүүгдэгч Г.А нь 2022 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан хил цогцолборын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Эс” гэх нэртэй интернэт тоглоомын газарт эрх олгосон баримт бичиг буюу “Мансууруулах эмийн жор”-ын эхийг бэлтгэж, улмаар 2022 оны 2 дугаар сарын 07- ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Рокмон” ХХК-ийн байрны 2 дугаар давхрын 209 тоотод 2 ширхгийг өнгөт хэвлэгчээр хэвлэн гаргаж хуурамчаар үйлдсэн,
Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Б.Ттэй хамтран Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” эмийн сангаас “Мансууруулах эмийн жор” гэх хуурамч жорыг ашиглан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад багтсан Морфин /morphine/ гэх нэршилтэй, хориглосон 57 ширхэг мансууруулах тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 142,500 төгрөгөөр худалдан олж авсан, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрх 57 ширхэг Морфин /morphine/ гэх нэршилтэй, хориглосон мансууруулах тарианаас 25 ширхэг тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,
2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Б.Ттэй хамтран эрх олгосон баримт бичиг буюу “Мансууруулах эмийн жор”-ыг хуурамч болохыг мэдсээр байж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” эмийн сангаас Морфин /morphine/ гэх нэршилтэй, хориглосон мансууруулах тариа 57 ширхгийг худалдан авахдаа ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас, Санжинт овогт Шинэдэлгэрийн О /РД:...............д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/1161 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг дурдаж,
Шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Ц.Бтай хамтран эрх олгосон баримт бичиг буюу “Мансууруулах эмийн жор”-ыг хуурамч болохыг мэдсээр байж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” эмийн сангаас Морфин /morphine/ гэх нэршилтэй, хориглосон мансууруулах тариа 57 ширхгийг худалдан авахдаа ашигласан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтыг тус тус журамлан нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тус ялыг 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч Г.Аын үйлдсэн 2022 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Зайсан хилл” цогцолборын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Эс” гэх нэртэй интернэт тоглоомын газарт эрх олгосон баримт бичиг буюу “Мансууруулах эмийн жор”-ын эхийг бэлтгэж, улмаар 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Рокмон” ХХК-ийн байрны 2 дугаар давхрын 209 тоотод 2 ширхгийг өнгөт хэвлэгчээр хэвлэн гаргаж хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх,
Шүүгдэгч Ц.Бийн үйлдсэн 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Б.Ттэй хамтран Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” эмийн сангаас “Мансууруулах эмийн жор” гэх хуурамч жорыг ашиглан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад багтсан Морфин /morphine/ гэх нэршилтэй, хориглосон 57 ширхэг мансууруулах тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 142,500 төгрөгөөр худалдан олж авсан, мөн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрх 57 ширхэг Морфин /morphine/ гэх нэршилтэй, хориглосон мансууруулах тарианаас 25 ширхэг тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хугацаагаар хорих ял,
2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Б.Ттэй хамтран эрх олгосон барим бичиг буюу “Мансууруулах эмийн жор”-ыг хуурамч болохыг мэдсээр байж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” эмийн сангаас Морфин /morphine/ гэх нэршилтэй, хориглосон мансууруулах тариа 57 ширхгийг худалдан авахдаа ашигласан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтыг тус тус журамлан, нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж тус ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болох эдгэшгүй хүнд өвчтэйн улмаас өвчин намдаах эм хэрэглэх болсон зэрэг гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийг харгалзан үзэж,
Шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Шүүгдэгч Ц.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Шүүгдэгч Г.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “ энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэж заасныг журамлан шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас,
Шүүгдэгч Ц.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас,
Шүүгдэгч Г.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаас тус тус чөлөөлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Т, Ц.Б нар оршин суух газар, ажлаа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэдэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Ц.Б нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлав.
Хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16 ширхэг морфин тариа, зүү тариур, хэрэглэсэн 1 удаагийн зүү тариур, цус мэт зүйлээр бохирлогдсон хөвөн, хоосон капсул, ампул, Б.Тгийн биеэс хураан авсан 1 ширхэг морфин тариа зэрэг эд зүйл,
шүүгдэгч Б.Тээс хураан авсан 31 ширхэг морфин, 10 ширхэг тарианы хоосон сав, шинжилгээнд хүргүүлсэн 1 ширхэг хоосон морфин, 6 ширхэг хэрэглээгүй зүү тариур, тебантин гэх нэртэй эмийн хоосон таблетик 1 ширхэг, трамадол гэсэн бичиглэлтэй 5 ширхэг эмийн хоосон таблетик, 1176898 гэсэн дугаартай жорын маягтын үлдэх хувь, монос эмийн сангийн 2 ширхэг “нөат”-н бичиг,
шүүгдэгч Ц.Баас хураан авсан 1 гэж дугаарласан 25 ширхэг морфин, 2 гэж дугаарласан дуслын систем, 3 гэж дугаарласан хэрэглэсэн зүү 3 ширхэг, 4 гэж дугаарласан натрийн усны гялгар уут 1 ширхэг, 5 гэж дугаарласан цус мэт зүйлээр бохирлогдсон дуслын системийн зүү ширхэг, 3 гэж дугаарласан морфин гэсэн бичиглэлтэй хуванцар хоосон сав 10 ширхэг, 7 гэж дугаарласан хэрэглэсэн тариур 2 ширхэг, 8 гэж дугаарласан задалсан дуслын систем 1 ширхэг, 9 гэж дугаарласан морфин гэсэн бичиглэлтэй хүрэн өнгийн хэрэглэсэн тарианы шил 4 ширхэг, 10 гэж дугаарласан тебантин гэсэн бичиглэлтэй капсултай эм 5 ширхэг зэрэг нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устахыг даалгав.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б. Т нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл нийт 65 хоног, шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 8 дугаар сарын 29-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 29 хоног цагдан хоригдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. М.Б. овогт Б. Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан,
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,
Шүүгдэгч М. овогт Ц. Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан,
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,
Ш.овогт Г. Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Шүүгдэгч Ц.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Шүүгдэгч Г.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Шүүгдэгч Ц.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Шүүгдэгч Г.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаас тус тус чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Т, Ц.Б нар оршин суух газар, ажлаа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэдэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Ц.Б нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
6. Шүүгдэгч Б. Т энэ хэрэгт 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл нийт 65 хоног, шүүгдэгч Ц.Б энэ хэрэгт 2023 оны 8 дугаар сарын 29-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 29 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16 ширхэг морфин тариа, зүү тариур, хэрэглэсэн 1 удаагийн зүү тариур, цус мэт зүйлээр бохирлогдсон хөвөн, хоосон капсул, ампул, Б.Тгийн биеэс хураан авсан 1 ширхэг морфин тариа зэрэг эд зүйл,
шүүгдэгч Б.Тгээс хураан авсан 31 ширхэг морфин, 10 ширхэг тарианы хоосон сав, шинжилгээнд хүргүүлсэн 1 ширхэг хоосон морфин, 6 ширхэг хэрэглээгүй зүү тариур, тебантин гэх нэртэй эмийн хоосон таблетик 1 ширхэг, трамадол гэсэн бичиглэлтэй 5 ширхэг эмийн хоосон таблетик, 1176898 гэсэн дугаартай жорын маягтын үлдэх хувь, монос эмийн сангийн 2 ширхэг “нөат”-н бичиг,
шүүгдэгч Ц.Баас хураан авсан 1 гэж дугаарласан 25 ширхэг морфин, 2 гэж дугаарласан дуслын систем, 3 гэж дугаарласан хэрэглэсэн зүү 3 ширхэг, 4 гэж дугаарласан натрийн усны гялгар уут 1 ширхэг, 5 гэж дугаарласан цус мэт зүйлээр бохирлогдсон дуслын системийн зүү ширхэг, 3 гэж дугаарласан морфин гэсэн бичиглэлтэй хуванцар хоосон сав 10 ширхэг, 7 гэж дугаарласан хэрэглэсэн тариур 2 ширхэг, 8 гэж дугаарласан задалсан дуслын систем 1 ширхэг, 9 гэж дугаарласан морфин гэсэн бичиглэлтэй хүрэн өнгийн хэрэглэсэн тарианы шил 4 ширхэг, 10 гэж дугаарласан тебантин гэсэн бичиглэлтэй капсултай эм 5 ширхэг зэрэг нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг даалгасугай.
8. Хавтаст хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч шүүгдэгч Б.Тд Г.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.Бид авсан Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД