| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2024/0125/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/158 |
| Огноо | 2024-06-19 |
| Зүйл хэсэг | 22.4.1., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,
Улсын яллагч Б.Жамъяндорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,
Шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******д холбогдох эрүүгийн 2330002280075 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ын эдийн засагч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, Сүхбаатар аймгийн ******* сумын .... дугаар багийн .... тоотод оршин суух,
урьд Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 53а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан, М овогт Ч-ын Н
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):
Шүүгдэгч Ч.******* нь “Нийтийн албан тушаалтан хахууль өгөхийг шаардсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаах шатанд мэдүүлэг өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Эрүүгийн 2330002280075 дугаартай хэргээс:
“******* ын ерөнхий газраас Ч.*******тай холбоотой асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх талаар чиглэл өгсөн албан бичиг ирсэн, үүний дагуу миний бие албаны шалгалт явуулж материал бүрдүүлээгүй. Харин Ч.*******тай уулзаж “та хүнээс шан харамж нэхсэн бичлэг болон мессеж байна” гэхэд миний өөдөөс юу ч дуугарахгүй доошоо хараад байхаар нь миний хувьд “байгууллага дотроо шийдвэрлэх боломж байхгүй, хязгаараас давсан, хуулийн байгууллагад мэдэгдэнэ” гэж хэлээд өрөөнөөсөө гаргасан. Ингээд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт албан бичгээр гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар явуулсан, бусдаар албаны шалгалт явуулж материал бүрдүүлсэн зүйл байхгүй…
12 сарын хугацаа буюу 1 жилээр нь сайн дурын ыг төлж болно. Гэхдээ хугацаа нь 12 сарын сайн дурын төлснөөс хойш тооцно. Н.*******гийн хувьд тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн байсан. Тухайн үед сайн дурын тай холбоотой юм огт яригдаагүй. Энэ талаар сумдын тэтгэвэр хариуцсан байцаагч ******* дэлгэрэнгүй мэдэж байгаа. Харин нийгмийн ыг нөхөж бүтэн жил буюу 12 сараар төлж болдоггүй юм” гэх (хх 54-55 дугаар хуудас),
Эхлээд Ч.******* над руу залгасан байсан. Би утсаа сонсоогүй учир буцаагаад залгасан. Тэгэхэд “мөнгө төгрөг чинь яаж байна” гэж асууж байсан. Би “хүнээс мөнгө орж ирэхийг хүлээж байна” гэсэн. Ч.******* 2023 оны 05 дугаар сарын сүүлээр манай ээжийн хөдөө гэрт нь өөрийн биеэр очиж “тэтгэвэр тэтгэмж удаасанд уучлаарай” гэж хэлээд ярилцаж байгаад явсан байсан. Энэ талаар манай ээж надад хэлсэн. Ингээд манай ээжийн тэтгэвэр нь 2023 оны 05 дугаар сарын 01-ээс хойш хэвийн орж байгаа учир манай ээжийн зүгээс тухайн хүнд мөнгө өгөөгүй учир ямар нэгэн гомдол байхгүй гэж байгаа.” гэх (хх 38-39 дүгээр хуудас),
Ч.******* нь манай хөдөө гэрт 2023 оны 05 дугаар сард ирсэн. Яг ирсэн өдрийг нь санахгүй байна, ганцаараа ирээд “мөнгө нэхсэнд уучлаарай” гээд байсан. Мөн “таны тэтгэврийг тогтоолгосон байгаа шүү” гэж л байсан. Өөр юм яриагүй. Ч.******* нь над руу утсаар ярьж байгаад хөдөө гэрт ирж уулзаж уучлалт гуйсан.” гэх (хх 46-47 дугаар хуудас),
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.******* нь Сүхбаатар аймгийн ******* ын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн даргаар ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 03 дугаар сарын сүүлээс 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт өгсөн иргэн Н.*******гийн охин А.*******гээс “ээжийн чинь тэтгэврийг тогтооход төлөх ёстой 1 жилийн нийгмийн ын хураамжийн мөнгө болох 800,000 төгрөгийг өгвөл өндөр насны тэтгэврийг нь тогтоогоод өгье” гэх зэргээр өөрийн хувийн ашиг сонирхлын үүднээс бусдаас хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна гэрч Ө.*******, Н.*******, Н.*******, Н.*******, Ө.******* нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн ******* ын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/02 дугаартай тушаал, ажил байдлын тодорхойлолт, цагаан өнгийн CD-R диск, CD-R дискт үзлэг хийсэн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.
2 Эрх зүйн дүгнэлт:
2.1. Нийтийн албан тушаалтан хахууль өгөхийг шаардсан гэдэгт: Албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тул шууд, эсхүл бусдаар дамжуулан иргэн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлэх, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх санал тавих, шаардах үйлдлийг ойлгоно.
Тодруулбал, шүүгдэгч Ч.******* нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлтээр өөрийн ажлын байранд заасан тодорхойлолт, хууль тогтоомжоор үүрэг болгосон хийх ёстой ажлаа хийхгүй, өөрийн охины дансаар дамжуулан мөнгө өгөхийг бусдаас шаардсанаар “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг төгссөн байна.
2.2. Шүүгдэгч нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох зорилгоор, шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.
2.3. Прокуророос шүүгдэгч Ч.*******ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөхийг шаардсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “Нийтийн албан тушаалтан хахууль өгөхийг шаардсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
3.1 Шүүхээс шүүгдэгч Ч.*******ыг “Нийтийн албан тушаалтан хахууль өгөхийг шаардсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх”, 6.6 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.2 Шүүгдэгч Ч.*******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилжээ.
Улсын яллагч болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ:
3.2.1. Улсын яллагч: “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ч.*******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар нээлттэй ангид хорих ял оногдуулах саналтай. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах” гэх санал, дүгнэлтийг,
3.2.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг: “Шүүгдэгч Ч.******* нь 2024 оны 03 сард тэтгэвэртээ гарсан. Нийтийн алба эрхлэхгүй байгаа тул энэ ялыг оногдуулах шаардлагагүй гэж үзэж байна. Эрүүл мэндийн хувьд ходоодны шархтай, 55 настай. Анх удаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас хохирол учраагүй. Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаах ажиллагаанд туслалцаа үзүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар нээлттэй хорих ангид хорих ял оногдуулах” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцсэн.
3.3 Шүүгдэгч Ч.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнд” гэмт хэрэгт анх удаа холбогдсон, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй, түүний эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
3.3.1. Шүүгдэгч Ч.******* нь ходоодны гарах хэсэгт байрласан шарх (0.5х0.7) оноштой болох нь “Амбулаториор эмчлүүлэгсдийн карт”-аар (хх 201-203) тогтоогдож байна.
4. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүндэд хохирол учирсан байна.
5. Бусад асуудлаар
Шүүгдэгч Ч.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримтыг хавсаргаж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс тоолох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Ч-ын Н-ыг “Нийтийн албан тушаалтан хахууль өгөхийг шаардсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-ын Н-ыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил, 1 (нэг) сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.*******д оногдуулсан 1 (нэг) жил, 1 (нэг) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ч.*******д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Ч.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, хавтаст хэрэгт авагдсан цагаан өнгийн CD дискийг хэрэгт хавсаргах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ