Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2017/0437

 

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2017/0437

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч Э ХХК, Э ХХК-уудын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст тус тус холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Э ХХК, Э ХХК-уудын 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны 18 сарын нийгмийн даатгалын тайланд засвар хийхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, ажил олгогчоос илүү төлсөн шимтгэл болох 95.971.831.3 төгрөг, 222.122.101.3 төгрөгийн илүү төлөлтүүдийг тус бүр засварлан, дараагийн тайланд суутгахыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгах нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, Б.Д, хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, Б.Д нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Манай 2 компани 2017 оны 1 дүгээр сар 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст 001/2017 болон 007/2017 тоотуудаар хандаж, 2015 оны 07 дугаар сараас хойшхи 18 сарын хугацааны нийгмийн даатгалын тайлангуудыг засварлуулах хүсэлтийг гаргасан. Гэтэл тус хэлтсээс ...нийгмийн даатгалын тайлан засварлах асуудлыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт хандах нь зүйтэй... гэсэн хариуг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 66 тоот албан бичгээр ирүүлсэн.

Энэхүү бичгийн дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 002/2017 тоот албан бичгээр хандахад тус газраас 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2/723 тоот албан бичгээр ...тайланг засварлаж, илүү төлөлтөөр баталгаажуулах боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн болно. Үүнийг хууль бус гэж үзээд дараахь тайлбарыг гаргаж Үүнд:

Нэг. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дах хэсэгт Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно гэж Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуулийн өөрчлөлтөд анхаарлаа хандуулах юм бол Ажил олгогч болон даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ гэсэн нэгэн ижил дүнгээс нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр хуульчилсан байдаг. Энэхүү хуулийн заалтад Ажил олгогч болон Даатгуулагч-ыг өөр өөр дүнгээс нийгмийн даатгалын шимтгэл төлөх тухай хуульчилаагүй байна. Өөрөөр хэлбэл, тэднийг хооронд нь ялгаварлан гадуурхахгүйгээр зөвхөн хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ гэдэг нэг дүнгээс л шимтгэл тооцохыг хуульчилсан байна. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Даатгуулагч-аас шимтгэл авахдаа хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ-г 1,920,000 төгрөгнөөс бодож шимтгэл ноогдуулсан хирнээ Ажил олгогч-оос энэхүү 1,920,000 төгрөгнөөс бодохгүй байгаа нь ялгаварлан гадуурхсан бөгөөд энэхүү хуулийг зөрчсөн үйлдэл юм. Нэгэнт хуулиар нэг ижил дүнгээс шимтгэл тооцохоор хуульчилагдсан байгаа тул хэн нэг этгээд, тэр нь Засгийн газар, эсхүл Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын эс үйлдэхүйгээс хамаарч Ажил олгогч нь илүү дүнгээс шимтгэл тооцож төлөх ёсгүй юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас жил бүр нийгмийн даатгалын шимтгэл тооцох хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хуульд зааснаар тогтоохгүйгээр эс үйлдэхүй гаргаж байгаа, нөгөө талаас Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үндсэн чиг үүрэг нь болсон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар нь 2015 оноос хойш өнөөг хүртэл

Засгийн газраар хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ-г тогтоолгох талаар ажиллахгүй мөн эс үйлдэхүй гаргаж байгаа зэргээс хамаарч Ажил олгогч нь илүү өндөр дүнгээс нийгмийн даатгалын шимтгэл төлж хохирч болохгүй юм.

Хоёр. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ гэсэн ойлголт хуульд 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дах хэсэгт Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно гэж хуульчилснаар анх энэхүү хуульд шинээр орсон. Энэ хугацаанаас хойш Засгийн газраас жил бүр Даатгуулагч-ийн зүгээс шимтгэл тооцох орлогын дээд хэмжээ-г хуульд заасны дагуу тогтоолоор батлахгүйгээр харин 1996 оны 80 тоот болон 1998 оны 92 тоот Засгийн газрын тогтоолоор тогтоосон Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого гэдэгтэй адилтгаж тоггоолыг төсөөтэй хэрэглэж /шимтгэлийг тооцож/ ирсэн нь хуулиа биелүүлээгүй эс үйлдэл юм.

2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль бүхлээрээ 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэгэнт хэрэгжиж эхэлсэн, энэхүү заалтын хэрэгжилтийг хойшлуулсан аливаа шийдвэр гараагүй, уг хуулиар нийгмийн даатгалын шимтгэл төлөх асуудлаар ажил олгогч болон даатгуулагч хоёулаа шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээтэй байхаар хуульчилсан. Дээр бичсэнээр Засгийн газрын 1998 оны 92 тоот тогтоолыг даатгуулагчийн шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох буюу Хуулийн /15.7/-д буй даатгуулагчийн харилцаанд нь Засгийн газрын 92 тоот тогтоолыг төсөөтэй хэрэглээд, харин Ажил олгогч-ын харилцаанд нь шинээр тогтоол гаргах шаардлагатай гэдэг тайлбарыг хийж болохгүй юм. Хуулийн нэг хэсгийн зохицуулж буй харилцааны нэг оролцогч дээр Засгийн газрын тогтоолыг төсөөтэй хэрэглэх байдлаар хэрэгжүүлж, харин нөгөө оролцогч дээр тогтоол гараагүй гэдэг тайлбараар энэ хэсгийг таллан хэрэгжүүлж болохгүй юм. Хуулийн энэхүү хэсэгт зааснаар шимтгэл төлөхөд ажил олгогч, даатгуулагч хоёул эрх зүйн ижил байдалд хуульчлагдсан, тиймээс хэрэв 92 тоот тогтоолыг даатгуулагчид хэрэглэх бол мөн ажил олгогчийн шимтгэл төлөх харилцаан дээр хэрэглэж, түүний эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байх ёстой.

Гурав. 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуультай холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 ны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 тоот тушаалаар Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар-ыг баталсан. Уг зааврын 3.9 дэх хэсэгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ нь ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар мөрдөж эхэлнэ. Мөн нийгмийн даатгалын сангаас олгох бүх тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээтэй адип байна.

Санамж8: Нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газраас шинэчлэн тогтоох хүртэл хугацаанд нийгмийн даатгал шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолыг баримтлан ажиллана. Жишээ: Даатгуулагч 2015 оны 07 дугаар сард 2,000,000 төгрөгийн цалин авсан бол даатгуулагч 1,920,000 төгрөгөөс 10 хувиар, ажил олгогч мөн адил 1,920,000 төгрөгөөс 11-13 хувиар тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэж заасан заавар гарчээ. Энэ зааврыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасангаас 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 тоот албан бичгээр бүх газар, хэлтэсүүдэд дээрх зааврыг хэрхэн хэрэгжүүлэх талаар үүрэг өгсөн бөгөөд уг үүрэгт: зааврын 3.1, 3.9 дэх заалтыг Засгийн газраас шийдвэр гарсны дараа хэрэгжүүлэх, бусад заалтыг зааврын дагуу ажиллахыг үүрэг болгосон байдаг.

Гэвч 2015 оны 1/1635 тоот үүрэг болгосон дээрх албан тоотыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 тоот захирамжаар илт хууль бус болохыг нь тогтоосон байна.

Ийнхүү дээрх үүрэг болгосон албан бичиг нь хүчингүй болсоноор 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 тоот тушаалаар батлагдсан заавар бүхлээрээ хүчингүй болохгүй тул тус Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан заавар нь хэрэгжих ёстой гэж үзэж байна. Иймээс дээр дурдсанаар 92 дугаар тогтоолыг ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх харилцаанд хэрэглэх, уг тогтоолыг баримтлан гаргасан 2015 оны 06 дугаар сарын 18-ны

өдрийн А/84 тоот тушаалаар батлагдсан зааврын 3.9 дэх хэсгийг баримтлан 2015 оны 07 дугаар сараас хойшхи 18 сарын хугацааны нийгмийн даатгалын тайлан засварлах ёстой гэж үзэж байна.

Нэгэнт Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болон Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн зүгээс тус компаниудын нийгмийн даатгалын тайлангуудыг засварлахгүй гэсэн нь хууль бус байх тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.7-д заасанчлан даатгуулагч болон Ажил олгогч нь нэг ижил дүн болох хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс шимтгэл тооцохыг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газраас шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдааны үед гаргасан хариу тайлбартаа:

...Улсын Их Хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно гэж өөрчлөлт оруулсан.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.7-д энэхүү өөрчлөлт орсноос хойш ажил олгогч болон даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг Засгийн газраас шинэчилж тогтоогоогүй байна.

2017 оны байдлаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоох орлогын дээд хэмжээг 2400000 төгрөгөөр тооцож байна.

Монгол Улсын Засгийн газрын 1996 оны Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоох тухай 80 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахад энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг хамааруулахгүй байхаар тогтоосугай гэж заасан нь одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Иймд ажил олгогчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл тооцохдоо ямар нэгэн хязгаарлалтгүйгээр ногдуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын 1998 оны Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай 92 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоож, 1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Ш.Батбаярт даалгасугай, 2 дахь хэсэгт Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр тэтгэмж тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болгосон. Нийгмийн даатгалын байгууллага эдгээр Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг баримтлан ажил олгогч болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл тооцож байна.

Иймд Э ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй ба тус компаниудын 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх нийгмийн даатгалын тайланд засвар хийх боломжгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсээс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

... Э ХХК, Эрнст янг монголия аудит ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ нэхэмжлэлийг доорхи шалтгааны улмаас хангах боломжгүй гэж үзэж байна. Үүнд:

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар тогтооно;

Мөн одоо болтол хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 80 тоот тогтоолын 2-т Нийгмийн

даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахад энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг хамааруулахгүй байхаар тогтоосугай,

Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолын 1-т Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоож, 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Ш.Батбаярт даалгаругай гэж тус тус заасан.

Дээрхи хууль, тогтоолын заалтуудыг үндэслэн Засгийн газрын тогтоолууд 2015 оны 07 дугаар сараас хойш шинэчлэгдээгүй учраас Монгол Улсын хэмжээгээр нэг мөр ойлголттойгоор ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хязгаарлахгүйгээр 11 хувиар тооцож/байна.

Энэ талаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн № 3/753 тоот албан бичгээр чиглэл авч Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хэрхэн тооцох тухай тогтоол батлагдан гартал хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоолоо баримтлан ажиллаж байна.

Иймд Э ХХК, Эрнст янг монголия аудит ХХК компаниудын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч компаниудын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орсноос хойш хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Нийгмийн даатгалын байгууллага дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:1/ нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас Засгийн газар ажил олгогчийн шимтгэл төлөх

хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг батлаагүй учраас бид одоогийн мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэн бидний тайланг хүлээн авч баталгаажуулахгүй байна... гэж, хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын зүгээс ...Засгийн газраас ажил олгогчоос шимтгэл төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоогоогүй учраас манай байгууллагын зүгээс хууль болон хариуцсан сайдаас өгсөн чиглэлийг зөрчих эрх байхгүй, Засгийн газрын 1996 оны 80, 1998 оны 92 дугаар тогтоолыг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн зүгээс ...дээд газраас чиглэл өгсөн, мөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын баталсан журам хүчингүй болсон учраас бид илүү төлсөн гэж үзэн засварлан баталгаажуулах боломж байхгүй... гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орж Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно. гэснийг Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно. гэж өөрчилжээ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 1142 төгрөг 85 мөнгө байхаар, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 1428 төгрөг 60 мөнгө буюу сард 240000 төгрөг байхаар тус тус тогтоосон байна.

Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах

орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоож, 1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Ш.Батбаярт даалгасугай, Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 2 дугаар заалтаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахад энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг хамааруулахгүй байхаар тогтоосугай гэсэн байх бөгөөд хариуцагч нарын зүгээс Засгийн газар уг тогтоолуудыг шинэчлэгдэн батлаагүй учраас бид ажил олгогчоос төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ гэсэн хязгаарлалтгүйгээр суутган тооцож байгаа гэсэн нь дараахь байдлаар үндэслэлгүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай уг хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, төсөл болон хуулийн төслийг хэлэлцсэн байнгын хорооны хуралдааны тэмдэглэлүүд, санал, дүгнэлт, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл зэргээс дүгнэхэд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэг нь тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг зохицуулаагүй талаар шүүхийн хэд хэдэн шийдвэр гарч, мөн энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсч, хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх, хэрэгжүүлэхэд даатгуулагч, даатгагчийн хооронд бий болсон хүндрэлтэй асуудлыг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжгүйд хүрсэн тул энэ байдлыг засч, иргэд даатгуулагчийн хоорондын маргааныг шийдвэрлэх зорилготой байсан гэж тайлбарлахаар байна.

Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын /хуучнаар/ 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар-ыг хавсралтаар батлан мөн оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр харъяа аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар хэлтсийн дарга нарт хандаж 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар албан бичгээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны 2015 оны 1/1485 дугаар чиглэлийг хүргүүлээд үүнтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3 дугаар зүйлийн 3.1, 3.9 дэх заалтыг Засгийн газраас шийдвэр гарсны дараа хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон байна.

Уг зааврын 3 дугаар зүйлийн 3.9-д Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар мөрдөж эхэлнэ. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүх тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээтэй адил байна.

Жишээ нь: Нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газраас шинэчлэн тогтоох хүртэл хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолыг баримтлан ажиллана.

Жишээ: Даатгуулагч 2015 оны 7 дугаар сард 2 000 000 төгрөгийн цалин авсан бол даатгуулагч 1 920 000 төгрөгөөс 10 хувиар, ажил олгогч мөн адил 1 920 000 төгрөгөөс 11-13 хувиар тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлнө. гэснээс үзэхэд дээрх хуульд орсон өөрчлөлтийг хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар дээрх байдлаар хэрэгжүүлэх боломжтой байсан гэж шүүх дүгнэлээ.

Гэтэл Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын зүгээс хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3/753 дугаар албан бичгээр ...Засгийн газрын холбогдох шийдвэр гарсны дараа хуулийн дээр дурдсан заалтыг мөрдөх бөгөөд шийдвэр гарсан тохиолдолд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүдэд болон харилцагч, ажил олгогчдод мэдээлэх болно... гэсэн байна.

Уг заавар нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлгүй байх бөгөөд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн А/23 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон байх боловч нэхэмжлэгч компаниудын нэхэмжлэлийн шаардлага нь уг зааврыг хүчин төгөлдөр байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг суутган тооцуулахаар маргасан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Ажил олгогч, даатгуулагч шимтгэл төлөх талаар дараахь эрх эдэлнэ: илүү төлсөн шимтгэлийг эгүүлэн авах буюу дараа төлөх шимтгэлд тооцон суутгуулах гэж заасанд хамаарахаар байна.

Мөн тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар бүхий үүрэг, чиглэлийг илт хууль бус болохыг тогтоосон байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтод хандаж 3/1386 дугаар албан бичгээр хүргүүлсэн тайлбарт ...хуулийн өөрчлөлт нь Улсын Их Хурлаас 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр өөрчлөлт орсон бөгөөд ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ одоогийн байдлаар Засгийн газрын 1996 оны 80, 1998 оны 92 дугаар тогтоолоор тогтоон мөрдөж байна. Тус яам Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн ажил олгогч болон даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох асуудлыг Засгийн газрын хурлаар оруулахаар бэлдэж байгаа болно. гэсэн байна.

Түүнчлэн Засгийн газрын хэрэг эрхлэх газраас тус шүүхэд 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн х/362 дугаартайгаар ирүүлсэн албан бичигт ...ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газар шинэчлэн тогтоогоогүй байна. гэснээс үзэхэд хариуцагчийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн зүгээс Засгийн газрын одоогийн мөрдөгдөж байгаа тогтоолын хүрээнд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжтой байсан байна.

Хөөн хэлэлцэх хугацаа болон урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар:

Нэхэмжлэгч компаниудын зүгээс 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандан нийгмийн даатгалын тайланг засварлуулах хүсэлт гаргасанд 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 65, 66 дугаар албан бичгээр Эрнст энд Янг монголиа аудит ХХК, Э ХХК-д тус тус ...танай байгууллагын хүсэлттэй холбоотой Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас ирсэн чиглэлийн хуулбарыг хүргүүлэв. Энэ асуудлаар тус газар хандаж тодруулга авахыг хүсье. гэсэн хариуг өгчээ.

Улмаар Э ХХК-ийн зүгээс Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт хандахад тус газраас 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2/723 дугаар албан бичгээр ...Нийгмийн даатгалын тухай 15 дугаар зүйлийн 15.7-д Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх

болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно. гэж заасан боловч одоогоор Засгийн газрын тогтоол гарч мөрдөгдөөгүй байна... гэсэн хариуг тус компанид өгсөн байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Ажил олгогч, даатгуулагч шимтгэл төлөх талаар дараахь эрх эдэлнэ: нийгмийн даатгалын байгууллага, түүний ажилтны хууль бус ажиллагаа, шийдвэрийн талаархи гомдлоо эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтанд, улмаар тэдгээрийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гаргах гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нь Сүхбаатар дүүргийн, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн татгалзсан үйлдлийг эс зөвшөөрч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт хандсан нь захиргааны байгууллагаар урьдчилан шийдвэрлүүлсэн ажиллагаа байх тул Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно., 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Ажил олгогч, даатгуулагч шимтгэл төлөх талаар дараахь эрх эдэлнэ: илүү төлсөн шимтгэлийг эгүүлэн авах буюу дараа төлөх шимтгэлд тооцон суутгуулах гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Эрнст энд Янг монголиа аудит ХХК, Э ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан Э ХХК, Э ХХК-уудын 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны 18 сарын нийгмийн даатгалын тайланд засвар хийхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, ажил олгогчоос илүү төлсөн шимтгэл болох 95.971.831.3 төгрөг, 222.122.101.3 төгрөгийн илүү төлөлтүүдийг тус бүр засварлан, дараагийн тайланд суутгахыг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК, Э ХХК-уудаас Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Э ХХК, Э ХХК-уудын 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны 18 сарын нийгмийн даатгалын тайланд засвар хийхгүй байгаа Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, ажил олгогчоос илүү төлсөн шимтгэл болох 95.971.831.3 төгрөг, 222.122.101.3 төгрөгийн илүү төлөлтүүдийг тус бүр засварлан, дараагийн тайланд суутгахыг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК, Э ХХК-уудаас гаргасан Э ХХК, Э ХХК-уудын 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны 18 сарын нийгмийн даатгалын тайланд засвар хийхгүй байгаа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, ажил олгогчоос илүү төлсөн шимтгэл болох 95.971.831.3 төгрөг, 222.122.101.3 төгрөгийн илүү төлөлтүүдийг тус бүр засварлан, дараагийн тайланд суутгахыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА