| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2021/01029/и |
| Дугаар | 101/ШШ2021/02399 |
| Огноо | 2021-08-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2021/02399
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Н, Г.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Э-н өмчлөлд Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 4 хэсэг, Сургуулийн гудамж, тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбай бүхий өмчлөлийн газар, мөн дээрх хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 135 м.кв талбай бүхий хувийн сууцыг тус тус үлдээж, хариуцагч Г.Э-с 15,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Н-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Э-т холбогдуулан гаргасан Голомт банкны зээлийн үлдэгдэл 25,830,000 төгрөгийн өрийг хуваалгах шаардлагаасаа нэхэмжлэгч М.Н татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 665,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э-с 303,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Н-д олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Тамирт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА