| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2021/01024/И |
| Дугаар | 101/2021/01800 |
| Огноо | 2021-06-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 101/2021/01800
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... овогт ... Д.Б, ... овогт ... И.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Б, 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б.А нарыг эх И.Нийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Б, 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б.А нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Д.Баар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Энх тайваны өргөн чөлөө гудамжны ....дугаар байрны ... тоот ... м.кв, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч И.Н, охин Б.Б, Б.А нарт үлдээж, хариуцагч Д.Бд 37,000,000 төгрөгийг нэхэмжлэгч И.Н нь төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И.Нийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 664,295 төгрөгийн 626,430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 37,865 төгрөгийг, хариуцагч Д.Баас 378,705 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И.Нт олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Совингэрэлд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ