Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/364

 

 

 

 

 

 

 

 

   2024          05           20                                         2024/ШЦТ/364                             

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга В.Нансалмаа,

Улсын яллагч Б.Энх-Амгалан,

Шүүгдэгч Д.************, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ************г Бариат овгийн ************ын ************т холбогдох эрүүгийн ************ дугаартай хэрийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2002 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .21 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, ах дүү нарын хамт ************ дүүргийн ****** хороо, ***** тоот хаягт оршин суух,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шийтгэх тогтоолоор 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, ************г бариач овогт ************ын ************ (РД:************).

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Д.************ нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнд албан үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Б.************ын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, зүүн гуяыг нь хазах, баруун гар руу нь цохих зэргээр түүний биед халдаж эрүүл мэндэд нь зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.************ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Эрүүгийн ************************ дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Б.************ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолт болж байсан тул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх зорилгоор 3 дугаар хаалган дээр хэв журам сахиулах үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэж байх явцад буюу 23 цагийн үед цагдаагийн алба хаагчид болох ************, ************, ************ нар нь 1 иргэнийг дагуулаад ирж байсан. Гэтэл дагуулж явж байсан иргэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явахгүй гэж орилоод газар хэвтчихээд алба хаагчийн хууль ёсны шаардлагыг илтэд эсэргүүцэж байсан тул Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу албадлагын арга хэмжээ авч эрүүлжүүлэх саатуулах байр руу хүргэх зорилгоор пургон руу оруулсан. Тухайн ************ гэх залууг пургон дотор оруулж байхад хамт явж байсан гэх найзууд нь гар утсаараа бичлэг хийгээд зогсож байсан. ************өөс мэдүүлэг тайлбар авхуулах зорилгоор ажлын хэсгийн албан хаагчдын байрлаж байсан штаб дотор оруулчхаад буцаад гарч ирэхэд ************ нь зугтаад араас нь хөөсөн. ************ийг барьж авах явцад зүүн гуяны урд хэсгээс хазаж, баруун гарын сарвуу хэсэг рүү гараараа тус тус цохиж биед халдсан” гэх мэдүүлэг /хх-07-08/,

 

2. Гэрч О.************ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтийн хэв журам хамгаалах үүрэг гүйцэтгэхээр хамгаалалтад ажлын алба хаагчдын хамт гарч ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа Б.************ын хамт үүрэг гүйцэтгэж  байхад 7 дугаар хаалган дээр харуул хамгаалалтын албаны хүмүүстэй хэсэг бүлэг залуучууд маргалдаж байсан. Очоод уг маргааныг зогсоох гэсэн боловч ************ гэх залуу нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орилж хашгирсан бусад руу дайрсан байдалтай байсан. ************т цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг тавьсан боловч ************эж аваагүй орилж, хашгирах бусад руу дайрах үйлдлээ үргэлжлүүлээд байсан тул эрүүлжүүлэх түр саатуулах байр руу хүргэж өгөх зорилгоор ************ гэх залууг түр саатуулан тээврийн хэрэгсэл рүү явсан. Тээврийн хэрэгслийн гадна ************ийг суулгах гэсэн боловч суухгүй гээд хамт үүрэг гүйцэтгэж байсан ************тай маргалдаж барьцалдаж аваад байсан. Би тухайн үед яг юу болсныг хараагүй ба ************ нь “Миний гарыг цохиж гуяыг хазсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-13-14/,

 

3. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 11531 дугаартай шинжээчийн:

“1. Б.************ын биед зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой” гэх дүгнэлт (хх-19-20),

4. Яллагдагчаар Д.************ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“...Би тухайн албан хаагчийн гуяыг хазчихсан ба энэ гэмтлийг учруулсан гэдгээ ************эн зөвшөөрч байна.

-би өөрийн гэм бурууг ************эн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хх-37-38),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-46/, авто тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-47/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-48/, Татварын ерөнхий газрын иргэнд олгох тодорхойлолт /хх-49/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-50/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-51/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.************т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Нэг: Д.************ нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнд албан үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Б.************ын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, зүүн гуяыг нь хазах, баруун гар руу нь цохих зэргээр түүний биед халдаж эрүүл мэндэд нь зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан

- хохирогч Б.************ын мэдүүлэг /хх-7-8, 10/,

- гэрч Л.************ийн мэдүүлэг /хх-13-14/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 11531 дугаартай дүгнэлт /хх-25-26/, зэрэг шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Б.************ нь Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатулах байрны цагдаа ажилтай, хэрэг гарах тухайн цаг хугацаанд буюу 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төв цэнгэлдэх” хүрээлэнд хамгааллтын үүрэг гүйцэтгэж байсан нь тогтоогдсон бөгөөд тэрээр Цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хууль сахиулах, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих, сэрэмжлүүлэг өгөх, биелэлтийг нь хангуулах зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүрэг бүхий Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан төрийн тусгай алба хаагч юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хууль сахиулагчийн хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулж, эсэргүүцэх нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр шүүгдэгч Д.************ нь цагдаагийн албан хаагчиийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн зүүн гуяыг нь хазах, баруун гар руу нь цохих зэргээр түүний биед халдаж эрүүл мэндэд нь зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан нь байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.************ийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.************ болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Иймд шүүгдэгч Д.************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага ************элгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 

Хэргийн хохирогч Б.************ нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгтээ “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” хэмээн мэдүүлсэн баримттай /хх-10, 62/ тул шүүгдэгч Д.************ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага ************элгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг ************ дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.************т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь нийт 14 хоног цагдан хоригдсон, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.************ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдав.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  

1. Шүүгдэгч ************г бариач овгийн ************ын ************ийг “хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.************т 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.************ийн эдлэх 06 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг ************ дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид сануулж, оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.************ийн цагдан хоригдсон 14 (арван дөрөв) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.************т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин ************ болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ