| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2020/01740/И |
| Дугаар | 101/2021/01876 |
| Огноо | 2021-06-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 101/2021/01876
МО*******ГОЛ УЛСЫ******* *******ЭРИЙ******* ӨМ*******ӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
*******эхэмжлэгч: Монгол улсын иргэн .... регистрийн дугаартай, .... аймаг, .... сум, .... багт оршин суух .... овогт .... *******.Тийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн .... регистрийн дугаартай, Улаанбаатар хот, .... дүүрэг, ... хороо, .. гудамж, ... тоотод оршин суух ... овогт . Б-д холбогдох,
Гэм хорын хохиролд 3,940,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *******эхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******ямцоож, хариуцагч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******эхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*******эхэмжлэгч *******.Т миний бие нь Завхан аймгийн *******өмрөг суманд оршин суудаг бөгөөд Д.Б., *******.Б. нараар өөрийн хувийн мал, нийт 25 тооны хонийг Завхан аймгийн *******өмрөг сумаас тус аймгийн Тосонцэнгэл сум руу хүргүүлэхээр 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр туулгаж явуулсан юм. Гэтэл замд хонио туугаад явж байхад хариуцагч Э.Б 46-16 УДЕ улсын дугаартай, Mark-X-Zio маркийн автомашиныг согтуугаар жолоодож явахдаа миний тууж явсан мал, түүнийг хариулж явсан Д.Б, *******.Бнарыг мөргөж, зам тээврийн ноцтой осол гаргасан. Уг ослын улмаас Д.Б, *******.Бнар биедээ гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдэж, мөн миний 25 хонь дайрагдан үрэгдэж, надад 3,940,000.00 /гурван сая есөн зуун дөчин мянган/ төгрөгийн хохирол учирсан. Дээрх зам тээврийн осолтой холбоотой хэргийг Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн албаны эрх бүхий албан тушаалтан шалгаад хариуцагч Э.Б-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл2-ийн 3 дахь хэсгийн 3.1.-т заасны дагуу буюу “...Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно..." гэх зохицуулалтын хүрээнд хариуцлага хүлээлгэсэн боловч зөрчил үйлдсэн этгээдээр иргэн надад учруулсан хохирлыг нөхөн төлүүлээгүй болно. Улмаар өөр учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газарт гомдол гаргахад тус газрын Ерөнхий прокурор 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ..... тоот “хариу мэдэгдэх хуудас”-аар: “...Та дээрх үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлыг иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой..." гэх хариу өгсөн тул тухайн асуудлаар дахин Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд Э.Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хянаад тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр 24-ний өдрийн .. дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба шүүхээс хариуцагч Э.Бтой холбогдож, түүний оршин суугаа хаягийг тодруулахад тэрээр Улаанбаатар хотод ажиллаж; амьдарч байгаа гээд “Баянзүрх дүүрэг, ...-р хороо, .... тоот”-д оршин суугаа гэж мэдүүлсэн учир танай шүүхэд түүнд холбогдуулан өөрт учирсан хохирлоо нэхэмжлэн шүүхэд хандаж байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
*******эхэмжлэгч *******.Т, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******ямцоож нарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2019 оны 11 сарын 24-ний өдөр согтууруулах ундааг хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргаж зөрчлийн тухай хуульд заагдсанаар арга хэмжээ авагдсан боловч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
1. Тухайн үед мал тууж явсан Д.Б, *******.Бнарын тууж явсан малыг мөргөж маландаа цохигдож гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн. Эдгээр хүмүүс эмнэлэгт хүргэгдсэн нь үнэн боловч дээрх хүмүүсийн биед ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй гэсэн хэдий ч миний бие Д.Б, *******.Бнарыг Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлж 980,000 төгрөгийн төлбөртэй эмнэлэгт 7 хоног хэвтүүлэн эмчилгээ хийлгэсэн. Эхнэрүүд нь хамт ирж 1 өрөөнд 4-үүлээ хэвтсэн. Д.Батцэнгэл нь тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд МУ-ын Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар мал тууж явах үедээ архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог.
2. Уг осол нь 2019 оны 11 сарын 24-ний шөнө 01.40 цагийн үед болсон. Гадаа харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон, үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно гэсэн замын хөдөлгөөний дүрмийн заалтыг нэхэмжлэгчийн зүгээс зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан. *******эхэмжлэгч хайхрамж, болгоомжгүй үйлдэл, үзэгдэх орчин харанхуй шөнө болсон цагаар замын тэмдэглэгээгүй газраар мал туусан гэм буруутай үйлдэл нь осол гарахад нөлөөлсөн.
3. *******эхэмжлэгч нэхэмжлэлдээ эр хонь 18 ширхэг, эм хонь 7 ширхэг нийт 25 хонь байсан гэжээ. Осол болсны дараа би өөрийн биеэр зөөвөрлөж, тухайн осол гарсан газрыг цэвэрлэсэн юм. Д.Б, *******.Бнарын тууж явсан хонь 25 байгаагүй 21 хонь байсныг тухайн үед надтай хамт явж байсан Бүүвэйбаатар мэднэ. Иймд нэхэмжлэгч *******.Т болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******ямцоож нарын гэм хорын хохиролд 3,940,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
Ү*******ДЭСЛЭХ нь:
*******эхэмжлэгч *******.Т нь хариуцагч Э.Бид холбогдуулан гэм хорын хохиролд 3,940,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх бүрэлдэхүүн зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Э.Б нь ... аймгийн ... сумын ... багийн нутаг дэвсгэрт ..... улсын дугаартай ..... маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 11 дүгээр сарын 24-с 25-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явсны улмаас мал тууж явсан Д.Б, *******.Бнарыг болон тууж явсан малыг дайрч, бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруутай байдал нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 36-38 дахь талд/
Хариуцагч Э.Бийн гаргасан зөрчилд Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зөрчлийн хэрэг нээж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн түүнд 400,000.00 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан нь хүчин төгөлдөр болсон байх ба хариуцагч уг шийтгэл оногдуулсан шийдвэрт гомдол гаргаагүй байна. /х.х-ийн 38, 46 дахь талд/
Энэхүү зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч *******.Тийн өмчлөлийн 25 тооны хонь дайрагдсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 41-44, 62-64 дэх талд/
Хариуцагч осол болсны маргааш өглөө зам дээр очиж дайрагдсан малын сэг зэмийг цэвэрлэхэд 23 хонь байсан, 25 хонь дайраагүй гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан криминалистикийн шинжээчийн хэргийн газар хийсэн гэрэл зургийн үзлэгийн баримтаар 25 тооны хонь дайрагдсан болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Мөрдөгчийн магадлагаа”-нд “... .... аймгийн ...сумын ... багийн нутаг ........... хэргийг хянан шийдвэрлэхэд бусдад учирсан хохирлын зах зээлийн үнэлгээг тогтоож, 18 ширхэг нас гүйцсэн эр хонь 3,240,000 төгрөг, 7 ширхэг нас гүйцсэн эм хонь 840,000 төгрөг буюу нийт 4,080,000 төгрөг” гэж хохирлын хэмжээг тодорхойлсон байна. /х.х-ийн 63-64 дэх талд/
*******эхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 3,940,000 төгрөгийг 18 ширхэг нас бие гүйцсэн эр хонь нэг бүрийг 180,000 төгрөг буюу 3,240,000 төгрөг, 7 ширхэг нас бие гүйцсэн эм хонь нэг бүрийг 100,000 төгрөг буюу 700,000 төгрөг гэж тодорхойлсон нь хэрэгт авагдсан дээрх баримтад заасантай нийцэж байх тул нэхэмжлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд 14 дэх хэсэгт “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж заасан.
Тодруулбал, нэхэмжлэгч *******.Т нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Э.Боос өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй юм.
Хариуцагч Э.Б нь ослын улмаас мал тууж явсан Д.Б, *******.Бнарт эмчилгээний зардал төлснөөс гадна гадаа харанхуй үзэгдэх орчин хязгаарлагдмал байхад малыг замын дагуу тууж явсан нь осол болоход нөлөөлж өөрийнх нь зээлээр худалдан авсан тээврийн хэрэгсэлд их хэмжээний хохирол учирсан тул хохирол нөхөн төлөхгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан бөгөөд хариуцагч Э.Б согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй.
Гэвч хариуцагчийн татгалзлын үндэслэл болох гадаа харанхуй үзэгдэх орчин хязгаарлагдмал байхад малыг замын дагуу тууж явсан гэм буруу нэхэмжлэгч талд байгаа эсэх ийнхүү гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн гэм буруу байгаа эсэхэд хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзэв.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 26.6-д “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно. Харин зам хөндлөн тууж гаргах зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл (дэнлүү) буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана” гэж заасан байна.
Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мал тууж явсан *******.Бат-Амгалан хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “... би хонь явахгүй болохоор нь замын гол хэсэгт цагаан зураасныхаа баруун гар талдаа явж байсан Батцэнгэл болохоор миний хойно хэдэн хонины ард морь хөтөлчихсөн явж байсан” гэж мэдүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 31 дэх талд/
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлан үзэхэд нэхэмжлэгч *******.Тийн малыг тууж явсан Д.Б, *******.Бнар нь шөнийн цагаар буюу харанхуй, үзэгдэлт орчин хангалтгүй үед малыг зам дагуу тууж явсан гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж зааснаар хариуцагч, нэхэмжлэгч нарт хариуцлагын хэмжээг тэнцүү хуваарилах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Э.Боос 1,970,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******.Тид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,970,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дугаар зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Боос 1,970,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******.Тид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,970,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Боос улсын тэмдэгтийн хураамжид 46,470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******.Тид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******ийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.Э*******ХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Б.У*******ДРАА