| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбатын Оюунсайхан |
| Хэргийн индекс | 111/2019/0016/З |
| Дугаар | 111/ШШ2019/0018 |
| Огноо | 2019-07-02 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 111/ШШ2019/0018
Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсоёлоос Баянхонгор аймгийн Жаргалант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Далхаад холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн Жаргалант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Далхаагийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 0167226 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Д.Далхаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Далхаа нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Цаашид прокурорын газраас ирүүлсэн Заг сумын харъяат С.Болор-Эрдэнэ, О.Мянгантамга нарт холбогдуулан тавьсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар ирүүлсэн прокурорын дүгнэлтийг зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсоёл Баянхонгор аймгийн Жаргалант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Далхаагийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 0167226 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргажээ.
Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Далхаа гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Жаргалант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Далхаагийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 0167226 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсоёлын гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэргийн оролцогч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.
ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН