Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 111/ШШ2019/0018

 

Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******оос Баянхонгор аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Цаашид прокурорын газраас ирүүлсэн Заг сумын харъяат *******, ******* нарт холбогдуулан тавьсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар ирүүлсэн прокурорын дүгнэлтийг зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* Баянхонгор аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ын гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийн оролцогч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ШҮҮГЧ                                    Ч.ОЮУНСАЙХАН