Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/478

 

 

 

 

 

     2024         06          11                                     2024/ШЦТ/478

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Пүрэвдулам,

Улсын яллагч: Э.Анударь,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000000404 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй, 

Шүүгдэгч *** нь 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ашид нэртэй зочид буудалд хамт байсан ***ийн Samsung S24 загварын гар утас, гар утасны гэр /кейс/, хаан банкны карт, автобусны карт зэргийг хулгайлан бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол буюу нийт 2.835.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. 1995 онд төрсөн, одоогоор ээжийн хамт амьдардаг. Би олон жил ээжийгээ зовоосон байна. Давхар өөрийгөө биш ээжийг яллаж байгаад харамсаж байна” гэв.

Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 13 цагт өөрийгөө *** гэж танилцуулсан 30 орчим насны эрэгтэйтэй, түүний найз гээд нэг залуу, миний найзууд болох Арвижих, Ундрах гээд 2 эмэгтэйтэй хамт Баянгол дүүргийн 12 дугар хороо Ашид нэртэй зочид буудлын 205 тоотод орсон. Бид тэндээ Агар 0.75 литрийн архи 3-н шилийг уусан. Дундуур нь тэдний найзууд гээд хүмүүс орж ирээд хоорондоо маргалдаад гараад явсан. ***ын найзууд нь яваад нэг залуу үлдсэн, манай 2 эмэгтэй найз байж байгаад 16 цагийн үед явсан. Тэндээ бид 3 архи ууж байгаад үлдсэн нэг залуу нь гараад явсан. *** бид хоёр үлдээд хэсэг унтаж байсан чинь миний найз Арвижих залгаад би гар утсаараа түүнтэй ярьсан. Түүнээс хойш 10 минутын дараа ариун цэврийн өрөө ороод гараад ирсэн чинь *** хүнтэй утсаар яриад хойд дэлгүүрээс юм аваад ороод ирье чи хэвтэж бай гээд гарч яваад тэр чигтээ ирээгүй. Удаад байхаар нь би түүн рүү залгах гэтэл миний гар утас байгаагүй. Би гар утсаа орон дээр дэрний хажууд тавьсан байсан. Доошоо буугаад ресепшиний утсаар 80952115 болон өөрийнхөө дугаар руу залгахад дуудаад авахгүй байхаар нь цагдаа дуудаж гомдлоо гаргасан. Цагдаа нар ирээд ***ын 80952115 дугаар руу залгаад *** гэх эмэгтэйг таних уу гэхэд би танихгүй гээд утсаа салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 12-13/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-н 15-21/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 37-40/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 53-54, 57-92/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ашид нэртэй зочид буудалд хамт байсан ***ийн Samsung S24 загварын гар утас, гар утасны гэр /кейс/, хаан банкны карт, автобусны карт зэргийг хулгайлан бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол буюу нийт 2.835.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***ийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** хохирогч ***ийн гар утсыг хулгайлан 2.835.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч *** нь гар утсаа буцаан авсан гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тус тус заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч ***гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу удаа дараа ял шийтгүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлөгдсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч *** нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-н өдрийн 18 дугаар захирамжаар 11 сар, 03 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоожээ. Шүүгдэгч нь тэнсэн хянан харгалзсан хугацаандаа буюу 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр санаатай гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ***д энэ тогтоолоор оногдуулсан 8 сар хорих ял дээр урьд шүүгчийн захирамжаар тэнсэн хянан харгалзсан 11 сар, 03 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 01 жил, 7 сар, 3 хоногийн хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***гбусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 8 сар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 18 дугаар захирамжаар 11 сар, 03  хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 01 жил, 7 сар, 03 хоног хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 08 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тоооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ч.ОТГОНБАЯР