| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 106/2024/0439/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/476 |
| Огноо | 2024-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/476
2024 06 11 2024/ШЦТ/476
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: С.Пүрэвдулам,
Улсын яллагч: Г.Түвшинбаяр,
Хохирогч: ***,
Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000000768 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,
Шүүгдэгч *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол хотхоны 7 дугаар байрны 144 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ***г бусадтай хардаж, улмаар түүний толгой, чих хэсэг рүү гараараа цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн чихний дамжуулалтын гаралтай сонсгол бууралт, баруун нүдний зовхи, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч *** шүүх хуралдаанд: “...Би чих, хамар хоолойн эмнэлэгт үзүүлсэн. Гэмтлээс шалтгаалсан сонсгол бууралт гэсэн, зүгээр болох эсэхийг мэдэхгүй байна. Цаг хугацаа харуулна гэсэн. Цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна. Сэтгэл санааны хохирлыг өндрөөр тооцож өгнө үү. Өмнө нь намайг цохиж байсан, би хашхираад хажуу айл цагдаа дуудсан байсан” гэв.
Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...***тай 2022 оны 10 дугаар сараас 2024 оны 02 дугаар сар хүртэл хамтран амьдарч байсан. 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр *** надтай уулзахаар манай гэрт ирсэн. Энэ үед нь манай найз охин, миний төрсөн охин байсан. 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр манай найз охин гэртээ харьсан. Тэгээд *** бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. *** уурлаж, хардаад, бид хоёр маргалдсан. Тэгээд угаалгын өрөө ороход миний толгой хэсэг рүү, чих хэсэг рүү алгадаж цохисон. Би болиулах гэж түүнийг маажсан. Тэгсэн *** улам уурлаж миний хөл рүү цохисон. Энэ үед манай охин өрөөндөө унтаж байсан. Би түүнд чих юм сонсохгүй байна, цус гараад байна гэхэд тоохгүй унтаад өгсөн. Тэгээд маргааш өдөр нь 19 цагийн үед түүнийг сэрэхэд нь “...миний чих юм сонсохгүй байна, нүүр ам хавдаад хөхөрчихсөн байна” гэж хэлэхэд тоохгүй байхаар нь түүнийг гэрээсээ явуулсан. Дараа нь түүн рүү залгаад эмчилгээний зардлын мөнгө хэрэгтэй байна, шинжилгээ хийлгэх хэрэгтэй талаар хэлэхэд тоохгүй байхаар нь түүнийг гэрээсээ явуулсан. Дараа нь түүн рүү залгаад эмчилгээний зардлын мөнгө хэрэгтэй байна, шинжилгээ хийлгэх хэрэгтэй талаар хэлэхэд 450.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш дарамталж юм бичээд байгаа. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй дундаасаа хүүхэдгүй. *** намайг өмнө нь зодож байсан бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө би дуудлага өгч тэрээр торгуулийн арга хэмжээ авч байсан. Би энэ талаар найз болон эгчдээ хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-13/,
Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** бид хоёр дотно найз учир надад болсон зүйлийнхээ талаар хэлдэг байсан. Нэг удаа над руу voice явуулж байхад *** хажуугаас нь цохисон юм шиг байгаа юм *** “яая” гэж дуугарч байсан. Дараа нь энэ талаар асуухад цохиж, зодсон гэж хэлж байсан. 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр *** чатаар *** алгадаад, цохиод чих эвгүй болчихлоо гэж хэлж байсан. Би энэ байдлыг нь тэвчихгүй ***тай ярихад чамд хамаагүй, чамайг ална, чи хэн бэ гэж дайраад хэрэлддэг. ***, ***г аргадаад эвлэрээд байдаг” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,
Шинжээчийн 5515 тоот дүгнэлтэд: “...***гийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн чихний дамжуулалтын гаралтай сонсгол бууралт, баруун нүдний зовхи, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн цохих үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Сонсгол бууралт эмгэг нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Энгийн болон идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Амь насанд аюулгүй гэмтлүүд байна” гэжээ /хх-н 23-24/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, хохирогчийн өргөдөл /хх-н 2-3/, хохирогчийн гэмтэлтэй холбоотой эмнэлэгт үзүүлсэн баримтууд /хх-н 25-28/, хохирогчийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 33-35/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 59, 61-65/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол хотхоны 7 дугаар байрны 144 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ***г бусадтай хардаж, улмаар түүний толгой, чих хэсэг рүү гараараа цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн чихний дамжуулалтын гаралтай сонсгол бууралт, баруун нүдний зовхи, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч *** нарын мэдүүлэг, хохирогчийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ хамтран амьдрагч ***г хардалтын улмаас цохиж, хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.
Шүүгдэгч *** нь хамтран амьдрагч ***г цохиж, зодсон тухайн үйл явдал тодорхой хугацаанд үргэлжилсэн ба дээрх үйлдэл нь нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *** нь хохирогч ***г цохих, хөл рүү нь өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд хохирогчид гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хохирогч шүүх хуралдаанд шүүгдэгчээс сэтгэл санаанд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн.
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хөнгөн хохирол нь хоёрдугаар зэрэглэлд хамаарах ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6.600.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч, хохирогч хүлээн зөвшөөрсөн ба сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу заавал шинжээч томилох шаардлагагүй болно.
Хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэх магадлалтай дээрх хохирлоо нэхэмжилнэ гэсэн тул хохирогч дээрх гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулан баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Шүүгдэгч нь хохирогчид 450.000 төгрөг төлсөн болохыг дурдав.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч гомдолгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдах нь зүйтэй.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР