Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2021/01013

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус  удирдлага болгон        

 ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан М овогт Т-ийн Б, Б овогт Г-ын О нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.Ариунбаяр, 2014 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.Ариунбуян нарыг эх Г.Отгонбаярын асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Ариунбаяр, Б.Ариунбуян нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас, хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоон, сар бүр эцэг Т.Буянжаргалаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар Т.Буянжаргалд холбогдох гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөнөөс ногдох хэсэгт 16.754.140 төгрөг гаргуулах тухай шаардлагаа нэхэмжлэгч Г.О,  нэхэмжлэгчид холбогдох гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөнөөс өөрт ногдох хэсэгт 25.450.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Т.Б тус тус татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                                                                                          

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 416.340 төгрөгөөс 153.895 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 262.445 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 285.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид тус тус олгож, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 153.895 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

6.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг, эцэг, эхийн үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Өнөржаргалд даалгасугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ