Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 111/ШШ2019/0019

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа би, ******* ******* ******* ХХК-ийннэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газрын Үнэлгээний хорооны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүгээр шийдвэрийг, мөн Баянхонгор аймгийн 1200 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан 2019 оны 05 сарын 28-ны өдрийн ******* тоот гэрээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зарласан Сургуулийн барилга, 1200 суудал Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яамны 201902074 дугаартай тендер сонгон шалгаруулалтад холбогдох хууль тогтоомжийн дагуу оролцсон болно. Бид орон нутгийн үйл ажиллагааг дэмжиж Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газрын Үнэлгээний хорооны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүгээр шийдвэрийг, мөн Баянхонгор аймгийн 1200 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан 2019 оны 05 сарын 28-ны өдрийн ******* тоот гэрээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газрын үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан болохоо илэрхийлж, бичгээр хүсэлтээ ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дэх хэсгийг тус тус баримтлан Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газрын Үнэлгээний хорооны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүгээршийдвэрийг, мөн Баянхонгор аймгийн 1200 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан 2019 оны 05 сарын 28-ны өдрийн ******* тоот гэрээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зйүлийн 50.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн үнийн дүнгийн 50 хувь буюу 35100 төгрөгийг буцаан олгосугай.

Хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.СУВДМАА