| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 106/2024/0484/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/511 |
| Огноо | 2024-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цэнгэлбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/511
2024 06 18 2024/ШЦТ/511
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: С.Пүрэвдулам,
Улсын яллагч: Н.Цэнгэлбаяр,
Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000000736 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,
Шүүгдэгч *** нь 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын орчим ***, *** нартай маргалдаж, улмаар ***ийг хашлага руу түлхэн унагаж, нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн шанаа, хацар, доод уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын салстад язарсан шарх, цус хуралт, дээд зүүн 3-р шүдний сулрал, буйланд шарх, цус хуралт, баруун өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын караокед шөнийн 00 цагийн үед ороод орой 02 цагийн үед бид 3 гарч ирээд би тооцоо хийх гээд үлдээд манай хоёр найз түрүүлж тамхи ..пиво авах гээд гарсан. Тэгээд намайг тооцоо хийгээд байж байхад манай найз *** тухайн караоке руу гүйж орж ирээд бид хоёрыг гадаа хүмүүс хоргоогоод хоёр пиво, найз охиноо өгөөд яв гээд байна гэж хэлээд хаалгаар шагайгаад хашхирахаар нь би “***” зочид буудлаас гүйж гараад очиход гадаа ***ыг танихгүй 3 залуу үсдээд доош толгойг нь дарчихсан байж байхаар би явж очоод салгах гээд нэгийг нь татаж чангаагаад тэр гурав ***аас салсан. Тэгээд манай найз цааш зугтаад гүйсэн. Тэгээд нэг залуу нь явган хүний зам дээр араас үснээс зулгааж татаж унгаагаад нүүр толгой хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Би тухайн үед нүүрээ гараараа хамгаалаад газар хэвтэж байхад тэр залуу нилээн хэдэн удаа намайг өшиглөсөн. Тэгээд тухайн өшиглөж байгаа залууг явуулахгүйн тулд би хөлөөс нь гараараа татаж бариад хэвтэж байхад удалгүй цагдаа нар ирсэн. ...миний сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй. Харин эрүүл мэндийн хувьд учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлыг нэхэмжлэх хүсэлтэй байна. Тухайн үед миний нүүрний баруун хэсэг хавдсан, буйл хөхөрч шүд хөдөлсөн гэх гэмтлүүдийг авсан. Учирсан гэмтэлтэй холбоотой томографикийн зураг авхуулахад 260.000 төгрөг, сорвины тосонд 84.000 төгрөгийг зарцуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 5, /
Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр би ганцаараа гудамжаар явж байхад *** зочид буудлын урд *** гэх нэртэй бор цамцтай залуу хүрэн цамцтай ахтай зодолдоод ноцолдож байсан тэр үед бор цамцтай залуу /***/ нь хүрэн цамцтай залуугаа буудлын урд түлхэж унагаагаад дээрээс нь цохиод уруулыг язалчихсан. Яг тэр үед цэнхэр цамцтай залуу замын эсрэг талд гүйгээд байсан бөгөөд хажууханд нь нэг эмэгтэй нэг эмэгтэйг түлхээд унагаачихсан. Тэгтэл цэнхэр цамцтай залуу нь тэр эмэгтэйгээ хамгаалаад дээрээс нь дараад хэвттэл бор цамцтай залуу *** буудлын урдаас гүйж ирээд тэр цэнхэр цамцтай ахын нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөчихсөн. Тэгээд байж байтал эмэгтэй нь цагдаад дуудлага өгөөд бид нар цагдаа дээр ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр найз *** *** гэх найзуудтайгаа баар орчхоод буудал орох гээд *** зочид буудал руу явж байсан. Тэгээд *** түрүүлээд зочид буудал руу өрөөгөө авах гээд орсон бөгөөд *** бид 2 дэлгүүрээс пиво аваад буцаад явж байхад *** зочид буудлын урд 2 залуу гудамжаар алхаж явж байгаад хажуугаар зөрөхдөө намайг мөрлөөд пивоо хүүхэнтэйгээ үлдээгээд яв гээд байсан. Тэгэхээр нь би буудал руу гүйж ороод ***ийг дуудтал *** гарч ирсэн бөгөөд ***ийг гарч ирэнгүүт бор цамцтай залуу ***ийг түлхэж унагаагаад нүүрэн тус газарт нь цохиж байгаа харагдсан. Би цаашаагаа *** рүү явж байсан. *** дээр очтол бас нэг эмэгтэй гарч ирээд ***ийг түлхээд унагаасан. Тэгэхээр нь би ***ийг хамгаалаад дээр нь дараад хэвттэл буудлын хажууд ***той ноцолдож байсан бор цамцтай залуу гүйж ирээд миний толгой руу өшиглөсөн. Тэгээд байж байгаад цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,
Гэрч Н.***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр найзууд болох ***, *** нартай баар орчхоод буудал орж амрах гээд явж байсан бөгөөд *** түрүүлээд өрөөгөө авах гээд буудал руу орсон. Тэр хооронд *** бид 2 дэлгүүрээс пиво аваад *** зочид буудал руу явж байхад 2 залуу гудамжаар алхаад явж байхдаа ***ыг мөрлөөд эмэгтэйгээ пивотойгоо үлдээгээд яв гээд байсан. Тэгтэл *** буудал руу гүйж ороод ***ийг дуудсан бөгөөд буудлаас ***оос түрүүлээд бор цамцтай *** гэх залуу гараад ирсэн. Тэгтэл араас нь *** гарч иртэл ***ийг тухайн залуу түлхэж унагаагаад дээрээс нь гараараа цохиод уруулыг нь язалчихсан. Тэр үед манай нөгөө найз *** тэр хэдээс тойроод зугтаагаад байсан бөгөөд намайг эхний 2 залуу татаж чангаагаад байсан, тэр үед хаанаас юм мэдэхгүй нэг эмэгтэй гарч ирээд намайг түлхээд унагаатал *** намайг хамгаалах гээд миний дээр гараад намайг дараад хамгаалаад хэвтсэн, тэр үед цаанаас ***ийг зодож байсан бор цамцтай залуу гүйж ирээд ***ын нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөчихсөн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/,
Шинжээчийн 5096 тоот дүгнэлтэд: “...***ийн биед зүүн шанаа, хацар, доод уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын салстад язарсан шарх, цус хуралт, дээд зүүн 3-р шүдний сулрал, буйланд шарх, цус хуралт, баруун өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна” гэжээ /хх-н 28-29/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 52-59/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын орчим ***, *** нартай маргалдаж, улмаар ***ийг хашлага руу түлхэн унагаж, нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн шанаа, хацар, доод уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын салстад язарсан шарх, цус хуралт, дээд зүүн 3-р шүдний сулрал, буйланд шарх, цус хуралт, баруун өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***ийн мэдүүлэг, гэрч С.Эрхэмбаатар, ***, Н.*** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** нь хохирогч ***той маргалдаж улмаар түүнийг хашлага руу түлхэн, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч *** нь хохирогч ***ийг хашлага руу түлхэн унагаж, нүүрэн тус газарт цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Хохирогч *** нь шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй харин эмчилгээнд зарцуулсан зардлаа нэхэмжилнэ гэж мэдүүлсэн ба хавтаст хэрэгт хохирлын баримт хавсаргаагүй, шүүхэд шинээр гаргаж өгөөгүй тул хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч *** үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР