| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 106/2024/0485/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/505 |
| Огноо | 2024-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Солонго |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/505
2024 06 17 2024/ШЦТ/505
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: С.Пүрэвдулам,
Улсын яллагч: Б.Солонго,
Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***од холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000000518 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,
Шүүгдэгч *** нь 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, *** нэртэй зочид буудалд иргэн ***ын нүүр рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Хохирогч намайг 4-5 удаа унагаасан тухай яриагүй. Миний хоёр мөрөн дээрээс барьж аваад түлхсэн гэж хохирогч мэдүүлсэн байсан. Хохирогч өөрөө намайг хоёр гараараа заамдаж аван 4-5 удаа унагаахад нь би ерөөсөө эсэргүүцээгүй. Тэгээд зочид буудлын угтагч эгч хохирогч Ханд хоёр шууд дайрч орж ирээд гар утсаараа бичлэг хийх гэхээр нь хохирогч Хандыг “чи цаашаа яв, чамд хамаагүй” гэж хэлээд түлхсэн. Надаас салж өгөхгүй зууралдаад байсан. Буудлын эгч хохирогч Ханд хоёр намайг хэл амаар доромжлоод байсан” гэв.
Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 3 дугаар сарын 21-ний өглөө 11 цаг өнгөрч байх үед сэрээд өрөөндөө байж байсан чинь эмэгтэй хүн “авраарай аллаа” гэж хэлээд орилж байсан. Би өрөөнөөс гараад 203 тоот өрөөний хаалга хэсэг дээр нь очоод түлхэх үед өрөө онгорхой байсан. ...Өрөөнд орох үед үл таних эмэгтэй нүүр нь цус болчихсон уйлсан байдалтай түүний хажууд үл таних эрэгтэй хүн сууж байсан бөгөөд орон дээр үл таних эрэгтэй хүн унтаж байсан. ...Би согтуу эрэгтэй хүнд хандаж “та эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ, арай хэтэрхий юм биш үү” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм бэ” гэж хариулаад тухайн эрэгтэй босож ирээд миний 2 мөрөн дээрээс гараараа барих үед үл таних эрэгтэйг өөрөөсөө холдуулж түлхсэн, энэ үед үл таних эрэгтэй миний нүүр, хамар хэсэг рүү гараараа цохисон. ...Тухайн залуу надад хандаж “чамайг ална шүү, гичий минь” гэж надад хэлээд удаагүй байж байтал цагдаагийн алба хаагч нар ирсэн. Би гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн миний хамрыг хугарсан байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...*** зочид буудалд ээлж хүлээн авах гэж ирсэн. ...203 тоот өрөөнөөс дуу чимээ гарч байсан. ...өрөө рүү ороход бие засах өрөөнд эмэгтэй хүн уйлаад сууж байсан. ...эрэгтэй хүн хажууд нь зогсож байсан. ...эрэгтэйг гаргаж эмэгтэйгээс юу болсон талаар асуухад надад зүгээр зүгээр гэж хэлсэн. ..би эрэгтэйг буудлын өрөөнөөс гаргах гэтэл намайг ална гэж хэл амаар доромжилсон тул би цагдаа дуудсан. Миний биед гэмтэл учраагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 15-17/,
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...*** гэх нэртэй буудлын караоке руу нь ороод 03 цаг өнгөрч байхад ...206 тоот 2 ортой өрөө рүү орсон. ...би нойл орж үсээ норгох гэж байгаад шүршүүрийн ус гоожуулж байгаад халтираад нүүрээрээ газар унаад уруулнаас цус гарчихсан. Би *** руу уурлаад уйлаад орилоод намайг аргадах гээд байхаар нь өөрөөсөө холдуулаад байж байтал ресепшин эгч орж ирээд юу болоод байгаа юм гэж хэлчхээд гарч явсан. Удалгүй би дахин ***од уурлаж уйлахад нэг шингэн хоолойтой охин орж ирээд юу болоод байгаа юм бэ гэхэд *** “чамд хамаагүй” гэхэд эмэгтэй хүн уйлаад байна гээд хоорондоо маргаад байсан. ...би нойлд байсан болохоор тэр охины царайг хараагүй. ...Удалгүй цагдаа ирээд ***ыг авч яваад, нэг охин ***ыг миний хамар руу цохичихсон гээд байхаар нь анх ирсэн цагдаа та гомдолтой байгаа бол эмнэлэг орж үзүүлчих гэж хэлэхээр нь би ээж, аав бид гурав тухайн охиныг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...Миний биед хэн ч халдаж цохисон зүйл байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол саналгүй, өөрөө усан дээр халтирч унаад уруулнаас цус гарчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22/,
Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хохирогч *** нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 120.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. ...зардлыг яллагдагч ***оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төвлөрүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-н 85/,
Шинжээчийн 4088 тоот дүгнэлтэд: “...***ын биед хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-н 30-31/,
Яллагдагчаар ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 49/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-6/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 26-28/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 50-64, 68-82/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, *** нэртэй зочид буудалд иргэн ***ын нүүр рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***ын мэдүүлэг, гэрч ***, *** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч *** нь хохирогч ***тай маргалдаж түүний нүүрэн тус газарт цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Хохирогч нь хавтаст хэрэгт хохиролтой холбоотой 130.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн ба шүүгдэгч нь хохирогчийн дээрх баримттай хохирлыг барагдуулаагүй тул хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хөнгөн хохирол нь хоёрдугаар зэрэглэлд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч болон хохирогч хүлээн зөвшөөрсөн ба сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу заавал шинжээч томилох шаардлагагүй болно.
Хохирогч нь дээрх гэмтлийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх болон хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа жич бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн ялын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.3. Бусад асуудал
Хохирогч *** нь тухайн гэмтлийн улмаас эрүүл мэндийн даатгалаас 120.000 төгрөгийн үйлчилгээ авсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж хуульчилжээ.
Иймд хохирогчийн эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын байгууллагаас гарсан баримтаар тогтоогдож байгаа 120.000 төгрөгийг гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020020 дансанд оруулахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР