Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2021/01222

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт оршин байрлах “Г ” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэгт бүртгэлтэй ч, Сүхбаатар дүүрэгт оршин байрлах “Т ” ХХК,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт бүртгэлтэй ч, Сүхбаатар дүүрэгт оршин байрлах “С  ” ХХК -д тус тус холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 25.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүрэгт 46.270.952 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, хариуцагч “Т ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч “С ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “Г ” ХХК нь 2012 оноос тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр “Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г “Т ” ХХК, “Г ” ХХК нартай байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 32.24х106.72м хэмжээтэй сэндвичэн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын төлбөрт 104.640.000 төгрөг төлөх, уг төлбөрийн 50.000.000 төгрөгт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, үйлчилгээний УБ виста (UB vista) орон сууцны барилгын A блокын 19 тоот хаягт байрлах 21,44 м.кв орон сууцийг өгөх үүргийг тус тус хүлээсэн.

Мөн “Г ” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр дугаар SS-2017-BAR-004 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулсан. Тус гэрээнд барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээний дагуу төлбөрийг тооцох талаар заасан байдаг. Тус барилгын ажлыг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэхээр тохиролцсон боловч зарим ажлыг гүйцэтгэж байсан “Төгстөмөр” ХХК, “Эм эм жи эй кей” ХХК нар (захиалагчай гэрээ байгуулж зарим ажлыг гүйцэтгэсэн компаниуд юм) суурийн ажлыг хугацаандаа хийж дуусгаагүйн улмаас төмөр карказны ажил удааширсан.

Сэндвичэн дээврийн угсралтад гологдол гаргаж норм дүрмийн дагуу угсраагүй, гэрээнд заасан ажиллах хүчээр хангаагүй хугацаа хоцорсноос болж ажлын гүйцэтгэл хойшилж улмаар 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгч гэрээний үүрэг дуусгавар болсон.

Гэтэл захиалагч нь гэрээгээр тохирсон Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, үйлчилгээний УБ виста (UB vista) орон сууцны барилгын А блокын 19 тоот хаягт байрлах 21,44 м.кв орон сууцыг өнөөдрийг хүртэл шилжүүлэн өгөөгүй байна.

Гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2-т “Гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээний зөрчил гаргаагүй байх үед захиалагч энэхүү гэрээний дагуу гүйцэтгэгчид төлбөл зохих мөнгөн дүнг тогтоосон хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам төлбөл зохих мөнгөн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг төлбөрийг төлөх хүртэл хугацаанд тооцож гүйцэтгэгчид төлнө” гэж заасан.

“Т ” ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 1039 хоног үүргийн гүйцэтгэлийг хэтрүүлсэн байсан. Үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгээгүй хоног тутам 250.000 төгрөг тооцсон бөгөөд үүрэг гүйцэтгээгүй нийт хоногт 259.750.000 төгрөг болсон боловч Иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 25.000.000 төгрөгийг нэхэмжилсэн болно.

Ажлын явц 80 хувьтай байхад ажлыг зогсоосон.  Ажлыг хүлээлгэн өгсөн болно.  Ажлаа хаяж явсан гэдэг үндэслэлгүй. Мөн албан бичиг хүргүүлж байгаагүй болно. Бодитоор захиалагч талаас өөрсдөөс хамаарч хойшилсон юм. Тухайн үед гэрээг дүгнээд дуусгавар болгосон болно. Ажлыг 80 хувь гүйцэтгэсэн байсан ч тэр хэмжээний хөлсийг төлөх ёстой гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэгчээс 46.270.952 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 Сөрөг нэхэмжлэлийг 5 төрлийн төлбөрт задалж бичсэн байх боловч уг мөнгөн төлбөрийг нэхэмжлэгч ямар шалтгаан нөхцөл, ямар хууль зүйн үндэслэлийн улмаас хариуцах ёстой талаар тусгаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд сөрөг нэхэмжлэлд үндсэн нэхэмжлэлтэй адил бүрдүүлбэртэй байх хууль зүйн шаардлагыг тавьдаг. Мөн хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэл нь үндэслэл болон шаардлага хэсэгтэй байхаар заасан. Нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн шүүхээс хүсч буй эрх зүйн үр дагавар байдаг. Харин нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагыг гаргах болсон хууль зүйн шалтгаан нөхцөл байдаг. Гэтэл хариуцагчаас шүүхэд гаргасан нэхэмжлэлд шаардлага болон үндэслэл хэсгийг тусгайлан тодорхойлоогүй байна.

Мөн бодит нөхцөл байдлын хувьд ч нэхэмжлэгч нь 46.270.952 төгрөгийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэл өөрөө ойлгомжгүй, хэн нь шаардсанг ойлгомжгүй. Хариуцагч өөрөө үүргээ биелүүлээгүй хэрнээ алданги шаардсан нь ойлгомжгүй. Доголдол илэрсэн баримтгүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс доголдол илэрсэн арилгуулж өгөөч гэж манайд хандсан зүйл байхгүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Хариуцагч “С  ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “С ” ХХК нь “Г ” ХХК-тай 2017 оны 9 дүгээр 08-ны өдөр SS-2017-BAR-004 дугаар Орон сууц захиалгын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр талууд захиалагчийн хэрэгжүүлж буй Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, UB Vista хотхоны А блок, 6 дугаар давхрын 1 өрөө буюу нийт 21.34 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан бариулахаар тохиролцож, энэхүү орон сууцны үнэ буюу 50,0 сая төгрөгийг “Т ” ХХК болон “Г ” ХХК-ийн хооронд 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан ТВ-2017-015 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээтэй хамт хэрэгжиж, дүгнэхээр тохиролцсон бөгөөд уг орон сууцыг харилцан тохиролцож “Г ” ХХК-д 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн болно. Гэвч, “Г ” ХХК нь “Т ” ХХК-тай байгулсан ТВ-2017-015 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 2.12-т “Ажлын гүйцэтгэл, гүйцэтгэгчийн ирүүлсэн бичиг баримтыг үндэслэн талууд ажил дууссан тухай акт үйлдэнэ. Ажил дууссан тухай актыг үндэслэн захиалагч гэрээний дагуу төлбөрийг барагдуулах үүрэг”-ээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Алдангийн гэрээг манайхтай бичгээр хийгээгүй тул шаардах эрхгүй болно гэв.

 

Хариуцагч “Т ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, УБ Виста /UB Vista/ орон сууцны барилгын А блокын 19 тоот хаягт байрлах, 21.34 м.кв орон сууц, алданги 25.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг “С  ” ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манайх барилгын гэрээг хийсэн. Уг гэрээний дагуу сэндвичэн барилгыг барьж үр дүнг хүлээлгэн өгөх ёстой байсан. Ажлын төлбөрийг азт үйлдсэнээс хойш шилжүүлнэ. Гэтэл ажлыг хүлээлгэн өгөлгүй орхиж явсан. Сүүлд манайх өөрсдөө ажлыг гүйцээж нэхэмжлэгчийн хийсэн ажлыг 80 хувийн гүйцэтгэлтэй гэж тогтоосон гэв.

 

Хариуцагч “С  ” ХХК, “Т ” ХХК нар шүүхэд бичгээр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “Г ” ХХК болон “Т ” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ТВ-2017-015 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээнд ‘Г ” ХХК нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 32.24х106.74 метр хэмжээтэй сендвичэн барилгын угсралтын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, нөгөө талаас “Т ” ХХК нь 104.640.000 (48.048.000 төгрөг бэлнээр 50.000.000 төгрөгийн үнэ бүхий байр оролцуулах) төгрөгийг ажлын хөлсөнд төлөхөөр харилцан тохиролцсон.

“Т ” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлэн 48.048.000 төгрөгийг бэлнээр төлж, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр SS-2017-BAR-004 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулан “Г ” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн. Гэтэл “Г ” ХХК нь гэрээнд заасан үндсэн үүргээ биелүүлээгүй, “Т ” ХХК-д ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй алга болсон бөгөөд үүнээс үүдэн нийт 46.270.952 төгрөгийн үнэ бүхий дараах ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

1.“Т ” ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээгээр “Г ” ХХК-д нийт 98.048.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд “Г ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 80 хувийн ажлын хөлс болох 83.712.000 төгрөгийн зөрүү төлбөр болох 14.336.000 төгрөгийг;

2.Талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийн алданги 5.655.000 төгрөгийг;

3.“Г ” ХХК-ийн дутуу хийж гүйцэтгэсэн ажлыг “Эм Эм Жи Эй Кэй” ХХК- аар хийж гүйцэтгүүлсэн төлбөр 15.799.600 төгрөгийг;

4.“Г ” ХХК-ийн дутуу хийж гүйцэтгэсэн ажлыг иргэн Т.Хосбаяраар хийж гүйцэтгүүлсэн төлбөр 2.000.000 төгрөгийг;

5.“Г ” ХХК-ийн дутуу хийж гүйцэтгэсэн ажлын материалын үнэ 8.480.352 төгрөгийг;

Манайх 98 сая төгрөг шилжүүлсэн тул зөрүү мөнгийг буцаан гаргуулахаар шаардсан. Шилжүүлсэн              Мөн баталгааны 5 хувиар доголдол үүсвэл

Иймд талуудын хооронд байгуулсан ТВ-2017-015 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр “Г ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул “Г ” ХХК-аас 46.270.952 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжпэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжпэгч “Г ” ХХК нь “Т ” ХХК, “С  ” ХХК нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, алданги 25.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “Г ” ХХК-иас 46.270.952 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжпэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

  1. “Г ” ХХК, “Т ” ХХК нар 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр харилцан тохиролцож, Гүйцэтгэгч нь Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 32.24x106.74 метр хэмжээтэй сендвичэн барилгын угсралтын ажпыг батлагдсан зураг төсөл, стандартын дагуу 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхээр, Захиалагч нь ажлын хөлс 104.640.000 төгрөг төлөхөөс 50.000.000 төгрөгт тооцон “С  ” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн 21,44 мкв нэг өрөө орон сууцыг шилжүүлэхээр, үлдэх хэсгийг бэлнээр төлөхөөр тус тус тохиролцон ТВ-2017-015 тоот “Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г байгуулжээ. /хх 44-54/

Зохигчдын хоорондох дээрх гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1- д нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

  1. “Г ” ХХК, “С  ” ХХК нар 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр харилцан тохиролцож, Худалдагч нь Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, УБ виста (UB vista) орон сууцны барилгын А блок 6 давхарт 1 өрөө 21,34 мкв талбай бүхий орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд 2017 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр, Худалдан авагч нь нэг мкв талбайг 2.343.018 төгрөгөөр тооцон нийт үнэ 50.000.000 төгрөгийг “Т ” ХХК-тай байгуулсан ТВ-2017-015 тоот гэрээний дагуу төлсөн, уг гэрээтэй хамт дүгнэгдэхээр тусгаж SS-2017-BAR-004 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулжээ. /хх 58-62/

Зохигчид анхнаасаа хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн ажлын хөлсний зарим хэсэг болох 50.000.000 төгрөгт тооцон хөрөнгө шилжүүлэхээр тохиролцож, улмаар “Г ” ХХК, “С  ” ХХК нар худалдах худалдан авах гэрээг байгуулсан байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар үүрэг сольсон гэж үзнэ.

Хэрэгт авагдсан “Г ” ХХК, “Т ” ХХК нарын хоорондох 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээ дүгнэсэн актад “ажил 80 хувь гүйцэтгэсэн”, “бэлнээр 48.048.000 төгрөг төлсөн”, “бартераар 50.000.000 төгрөг” төлсөн тухай дурдсан, зохигчид энэ үйл баримтад маргаагүй хүлээн зөвшөөрсөн. /хх 55/

Түүнчлэн үүнээс хойш нэхэмжлэгч ажил гүйцэтгээгүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Ийнхүү ажпын гүйцэтгэлийг 80 хувь хэмээн дүгнэж акт үйлдсэнээр талууд гэрээт ажпыг бүрэн дуусгахаар харилцан тохиролцож цуцалсан гэж үзнэ.

Иймд нэхэмжпэгчийн хийж гүйцэтгэсэн 80 хувийн гүйцэтгэлд тохирох ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээнэ. Гэрээгээр ажпын хөлснөөс 50 сая төгрөгт тооцон“С  ” ХХК-ийн барьсан нэг өрөө орон сууцыг тооцон өгөхөөр тохиролцсон, улмаар нэхэмжлэгч уг орон сууцыг өнөөг хүртэл эзэмшиж ашиглаж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Иймд шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох энэ хэсгийг хангах нь зүйтэй. Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн лавлагаагаар нэхэмжпэгчийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан хөрөнгө "Г ” ХХК-г тухайн барилгын 576 байрны 19 тоот 21,34 мкв орон сууцны захиалагч хэмээн хариуцагч “С ” ХХК-иас бүртгэх байгууллагад жагсаалтаар хүргүүлсэн болох нь тогтоогдсон тул шүүх тухайн хөрөнгөд нэхэмжпэгчийг өмчлөгчөөр тогтоож, үндсэн нэхэмжпэлийн шаардлагаас энэ хэсгийг хангах нь зүйтэй. /хх 109-111, 121-134/

Нэгэнт ажпын хөлсөд тооцсон орон сууцыг нэхэмжпэгч өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан тул, төлсөн 98.048.000 төгрөгөөс илүү гарсан 14.336.000 төгрөгийг нэхэмжпэгчээс гаргуулж, хариуцагч “Т ” ХХК-д олгох нь зүйтэй.

Зохигчдын хоорондох ажил гүйцэтгэх гэрээний 11.2-т “гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээний зөрчил гаргаагүй байхад захиалагч үүргээ биелүүлээгүй бол хугацаа хзтрүүлсэн хоног тутамд төлбөл зохих мөнгөн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх”-өөр, мөн гэрээний 11.4-т “гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн бол гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар алдангийг төлнө. Хэрэв гүйцэтгээгүй үүргийн дүнг тодорхойлох боломжгүй бол гэрээний нийт дүнгээс тооцно” гэж заажээ. Харин худалдах худалдан авах гэрээнд алдангийн талаар тусгагдаагүй байна.

Хариуцагч алдангийг дээрх гэрээ дүгнэсэн актад дурдсан хэтэрсэн 78 хоногийг гүйцэтгээгүй үлдсэн 20 хувийн ажлын үнээс тооцсон гэж, харин нэхэмжлэгч алдангийг орон сууцыг өмчлөлд шилжүүлээгүй тул түүний үнэ 50.000.0000 төгрөгөөс тооцсон гэж тус тус тайлбарлаж байна.

Нэгэнт талууд гэрээг хугацаанаас өмнө цуцласан тул хэн алин нь нөгөө талаас алданги шаардах үндэслэлгүйгээс гадан гэрээний дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцээгүйг дурдах нь зүйтэй. Харин учирсан хохирлоо шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан дээрх гэрээ дүгнэсэн актад “сэндвичэн дээврийн угсралтад гологдол гаргаж норм дүрмийн дагуу угсраагүй” тухай дурдагдсан байхаас гадна энэ хэсэгт дурдсан “Төгс төмөр” ХХК-аар дээврийн дутуу ажлыг гүйцэтгүүлж “Г ” ХХК-ийн дансаар гаргасан гэдгийг нэхэмжпэгч хүлээн зөвшөөрч, холбогдох зардлыг тухайн байгууллагад шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

Иймд уг тэмдэглэлээс үзвэл гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан болох нь тогтоогдож байх тул доголдлыг засварлахад гарсан зардлыг хариуцагч “Т ” ХХК нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан дээрх актад “дээврийн хавтангийн хөөсийг Эм Эм Жи Эй Кей ХХК-аар дахин хийлгэсэн” тухай дурдсан байх боловч хариуцагч нь “Эм Эм Жи Эй Кей” ХХК-тай байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээний дагуу төлбөр төлсөн 15.799.600 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардаж, улмаар тус байгууллагад 17.714.840 төгрөг шилжүүлсэн тухай баримтыг ирүүлжээ. Гэвч дээрх “Эм Эм Жи Эй Кей” ХХК, “Т ” ХХК нарын хоорондох гэрээгээр Сонгинохайрхан дүүрэг, 1000 хонины фирмийн барилгын сэндвичэн дээврийн ажлыг бүрэн гүйцэтгэх, зуухны барилгын дээврийн ажпыг гүйцэтгэх, зуухны барилга сэндвичэн барилгын дотор засал, гадна фасадны ажпын гүйцэтгэхээр тус тус тохиролцсон байх тул нэхэмжпэгчийн хийж гүйцэтгэсэн ажпын доголдлын улмаас гарсан зардал гэж үзэх боломжгүй. Учир нь зохигчид хэн алин нь нэхэмжлэгч тухайн ажпыг бүрэн гүйцэтгээгүй 80 хувьтай гүйцэтгэсэнд маргаагүй тул хариуцагч дутуу 20 хувийн ажпыг бусдаар гүйцэтгүүлсний зардлыг нзхэмжпэгчээс шаардах үндэслэлгүй. Түүнчлэн энэ гэрээнд нэхэмжлэгчийн ажлын доголдлыг засварлах талаар дурдаагүй болно. /хх 63-73/

Харин “Т ” ХХК иргэн Т.Хосбаяртай байгуулсан 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ТВ-2018-050 тоот гэрээнд “нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн сэндвичэн дээврийг засварлах, усны дусаалгыг бүрэн зогсоох, усны хаялга шинээр хийхээр тохиролцсон, уг гэрээний 2 дугаар хавсралт дахь унийн саналд “сэндвичэн дээврийг засварлах ажлын хөлс 2.000.000 төгрөг” гэж тусгагдсан, ажлыг 2018 оны 8 дугаар сарын 22-нд хүлээн авсан, хүлээлгэн өгсөн акт хэрэгт баримтаар тус тус авагджээ. Иймд шүүх энэ мөнгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагч “Т ” ХХК-д олгох нь зүйтэй. Нэхэмжлэгч Т.Хосбаярт төлбөр төлсөн баримтыг ирүүлээгүй хэмээн тайлбарлах боловч нэгэнт нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажилд доголдол байсан үйл баримт тогтоогдсон тул Т.Хосбаяртай байгуулсан гэрээ, ажил хүлээлгэсэн баримтыг үндэслэн шийдвэрлэх нь зүйд нийцнэ гэж үзсэн болно.

Дутуу хийж гүйцэтгэсэн ажлын материалын үнэ 8.480.352 төгрөг гаргуулах шаардлагын тухайд уг зардал гуравдагч этгээдүүдэд ажлыг гүйцээх болон засварлахад зориулж олгосон гэж хариуцагч нар шүүх хуралдаанд тайлбарласан, хэрэгт дээрх шаардлагыг дэмжих бичгийн баримт авагдаагүйгээс гадна нэхэмжлэгчид ажил гүйцэтгүүлэхээр бараа материал өгөөгүй гэж тайлбарласныг дурдав. Иймд энэ шаардлага үндэслэлгүй. Түүнчлэн “С ” ХХК-ийн хувьд сөрөг нэхэмжлэлээр нэхэмжлэгчээс хохирол, төлбөр гаргуулахаар шаардах эрхгүйг дурдав.

Дээрхийг нэгтгээд үндсэн нэхэмжлэлээс өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг, сөрөг нэхэмжлэлээс 16.336.000 /илүү төлсөн 14.336.000 төгрөг + доголдол засварласан зардал 2.000.000 төгрөг/ төгрөгийг хангаж, үндсэн болон сөрөг нэхэмжлзлийн шаардлагаас үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар “С  ” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж, 576 байрны 19 тоот хаягт байрлах, 21.34 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр “Г ” ХХК-ийг тогтоож, “Г ” ХХК-иас 16.336.000 /арван зургаан сая гурван зуун гучин зургаан мянган/ төгрөг гаргуулж, “Т ” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 25.000.000 төгрөг гаргуулах болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29.934.952 төгрөгийг, “С ” ХХК- ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 690.900 төгрөг, “Т ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 389.305 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 407.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 239.630 төгрөг гаргуулж, хариуцагч “Т ” ХХК-д тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ